• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

УИХ-ын даргын томилгоо албажив

Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаж, санал хураав.  Санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.  Тэрээр  “Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгааг сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентын дархлааг  бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлан, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.

Г.Занданшатарын Засгийн газраас найман сайдыг танхимдаа үлдээж,  11 сайдыг шинээр томиллоо

Ерөнхий сайд Н.Учрал сайд нарыг томилохдоо мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага даах чадварыг нь харгалзсан гэв. Мөн тойргоос сонгогдсон хүмүүсийг илүү хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн үзэж нэр дэвшүүлсэн, эвийг сахих Засгийн газрын бүтцийг оруулж ирсэн” гэв.   Ингээд түүний Засгийн газарт  Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр, Онцгой байдлын алба хариуцсан Шадар сайдаар Н.Номтойбаяр, Шадар сайдаар Т.Доржханд, ЗГХЭГ-ын даргаар Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Сангийн сайдаар З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням, Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан,  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир, Зам, тээврийн сайдаар  Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд- Ж.Алдаржавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номин, Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа, Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар нар ажиллахаар болж байна.

Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарын танхим ажиллаж байсан найман сайдыг танхимдаа үлдээж үлдсэн 11 сайдыг шинээр томилов. УИХ дахь МАН-ын бүлэг 30,38 хэмээн хоёр хуваагдсан асуудал яригдаж байгаа.  Тэгвэл  30-ийн бүлэг таван сайдын суудал өгчээ. МАН-ын 30-ийн бүлгээс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нар сайдаар томилогдов. Н.Учралын Засгийн газарт ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд ажиллана. Хуучин сайд нарын зарим нь сэлгэн өөр салбарын сайдаар томилогдож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, ЦХХХ-ны сайд Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болж байна. 

Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-ын гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайд Н.Учрал болон сайдад нэр дэвшигчдээс асуулт хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

- Хонь хурга нийлсэн Засгийн газрыг бол харж л байлаа, энэ удаад хонь чоно нийлсэн кабинетыг анх удаа л харж байна. Н.Учралын Засгийн газрын сайдуудыг сонгосон байдлыг бүр гайхаад байх юм.

Ерөнхий сайд Н.Учрал:

- Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, гарах үр дүнг өөрөө хариуцдаг. Бүгдэд таалагдах танхим хэзээ ч байгаагүй, байхгүй байх. Сөрөг хүчин шүүмжлэх нь нээлттэй, би хүлээж авна. Засгийн газрын гишүүн бол ачаа үүрдэг л ажил. Улс орны ажил цаг минутаар хэмжигддэг учир цаг минутаар тэр ачааллыг дааж ажилладаг. Цайгаа хэнээр чануулж, галаа хэнээр мануулах, ачаа хэнээр үүрүүлэхээ өөрөө шийддэг.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

 - Б.Энхбаяр сайдаас асуумаар байна. Таны эхлүүлсэн баахан хулгайн асуудлыг сайд болох гээд сууж байгаа С.Амарсайхан үргэлжлүүлэх болов уу. Та юу гэж бодож байна.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

- Би бол их үнэ цэнээр олон үнэнийг илчилсээр ирсэн, сая бас илчилж байгаа улстөрч. Өнгөрсөн хугацаанд далд байсан маш олон зүйлийг ил болгосон, олон ч дайсантай болсон. Нийгмийн оюун санааг Л.Оюун-Эрдэнэ ба түүний ах, 15 давхрын дээрэмчид яаж бузарлаж, гүтгэлгийн хар зохиолоор бузарласныг нотолсон өдрүүд болсон. Миний огт уулзаж үзээгүй нийлбэр дүнгээр хэдэн тэрбум их наядын хахууль авсан гэж гүтгэсэн. Тэр хүн хуулийн байгууллагад ямар ч нотлох баримт өгөөгүй.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-МАН-ынхан хоёр тал болоод нэгнийгээ хулгайч гээд орон даяар зарлалаа. Б.Энхбаяр сайдыг 110 сая доллар авсан гэдэг. Хүн шатаагаад алчихсан шахуу юм ярьдаг. Бие биенийхээ хулгай луйвартай холбоотой асуудлыг хэзээ ард түмэндээ үнэн мөнийг нь олж өгөх вэ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:

-Нэгдүгээрт, Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хамгаална. Хууль бус үйлдлийг таслан зогсооно. Аж ахуйн нэгж, иргэдээ элдэв дарамт шахалт, хууль бус шаардлагаар шахан хавчдагийг зогсооно.Хоёрдугаарт, хууль шүүхийн байгууллагын хууль хэрэгжүүлэх эрхийг хамгаална. Гуравдугаарт, улс төрчид ямар нэг байдлаар хууль, шүүхийн байгууллага, ажилтан албан хаагчдыг улс төрийн зодооны зэр зэвсэг болохыг хатуу шаардаж, таслан зогсооно. Дөрөвдүгээрт, хууль хяналтын байгууллага улс төрийн бүх шатны байгууллага хууль шүүхийн үйл ажиллагаатай холбоотой хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг яллаж, зэмлэдэг, гүтгэдэг байдлыг таслан зогсооно.

Н.Учрал: Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн танхим гэдгийг шууд хэлье

Ийнхүү 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.Тэрээр “Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ.  Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна. Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
"The Mongolz" баг PGL Bucharest 2026”...
АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт...

Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

БАТСАЙХАН 2026-04-06

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах