Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг өрсөлдөх бөгөөд уржигдар эхний тоглолтоо Олександр Костыльев "s1mple"-ээр удирдуулсан Португалын "BC.Game Esports" багтай хийж 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0) харьцаагаар хожсон.
Улмаар тэд өнгөрсөн шөнө Шведын "EYEBALLERS" багтай тоглож 2-0 (Overpass 13-7; Mirage 13-7; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой боллоо. Өнөөдөр манай залуус 21:00 цагт Данийн Astralis багтай тоглоно. Өмнө нь хоёр баг өнгөрснө оны арваннэгдүгээр сард "IEM Chengdu 2025" тэмцээн дээр таарч тоглоход 0-2 (Nuke 11-13; Inferno 8-13; Ancient 0-0) харьцаагаар хожигдож байжээ.
Тоглолт свисс дүрмээр 16 баг хоорондоо тоглож гурван хожилтой найман баг нь тэмцээний шигшээ шалгарч, гурав хожигдсон багууд нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.