• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нууцад байсан төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гэрээнүүдийг төрийн нууцаас ил болгосон билээ. Үүнд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилтийн гэрээнүүд багтаж байна. Иймд ил болсон гэрээнүүдийн дүн шинжилгээг нийтэд ил болсон мэдээлэлд үндэслэн “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын А.Батпүрэв ахлагчтай баг 2023 онд гүйцэтгэсэн байна. Судалгааны багийнхан “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 9 гэрээг 2022 оны 12 дугаар сард төрийн нууцаас ил болгосон билээ. Үүнд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой 2 гэрээ багтсан. Энэхүү судалгааны ажлын хүрээнд холбогдох нээлттэй мэдээ мэдээллийг ашиглан уг хоёр гэрээнд баримтын шинжилгээ, гэрээний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлын тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг хийлээ. Судалгааны үр дүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээн дүгнэлээ. Мөн судалгааны хүрээнд уул уурхайн төрийн өмчит компаниудын санхүүгийн хяналт, өрийн зохистой удирдлага, хэрэгжүүлэх төслийн үр ашгийг зөв үнэлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэдэд итгэлцлийг бий болгох, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдэд тогтмол ногдол ашиг тараах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр судлаачдын зүгээс санал зөвлөмж дэвшүүллээ” гэжээ.

Нэг. Судалгааны үндэслэл, ач холбогдол:

Монгол Улсын уул уурхайн салбар дахь ТӨК-иудын санхүүгийн үр ашиг хангалтгүй төдийгүй зарим тохиолдолд маш хариуцлагагүй байгаа нь сүүлийн үед олон нийтэд ил болж байна. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК нь борлуулалт, хөрөнгө оруулалтын олон тооны нууц гэрээ байгуулж, их хэмжээний өр төлбөрийн хариуцлага хүлээснээр богино хугацаанд санхүүгийн өндөр эрсдэлд орж, улмаар манай улсын экспортын валютын урсгал тасрахад хүрчээ. Иймд Засгийн газар тус компанид онцгой дэглэм тогтоон Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэхүү үйл явдлаас улбаалан нүүрсний салбар дахь ТӨК- иудын үйл ажиллагааг ил тод болгож, засаглалыг сайжруулахын төлөө бүх нийтийн хэлэлцүүлэг өрнөж, зарим санаачилгууд нь хэрэгжиж байна. Хэдий тийм боловч нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэг нь тодорхой судалгаа, батлагдсан тоо баримт болон мэргэжлийн байр сууриар хомс байгаа сул тал ажиглагдаж байна. Тиймээс Засгийн газрын шийдвэрээр төрийн нууцаас гаргаж, нийтэд ил болгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох гэрээнүүдэд санхүүгийн шинжилгээ хийж, нийгмийн хэлэлцүүлгийг бодит мэдээлэл, баримтаар хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Дээрх сэдвийн судлагдсан байдлаас үзэхэд улс төрийн шахалтаар нэгэнт ил тод болсон эдийн засгийн өндөр ач холбогдолтой томоохон гэрээнүүдэд шинжилгээ хийх нь Монгол Улсын төрийн өмчит, уул уурхайн хамгийн том компанийн санхүүгийн удирдлага, засаглалын байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын шинэчлэлд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Хоёр. Судалгааны хүрээ, арга зүй:

Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор төрийн нууцаас гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн веб сайтаар нийтэд ил болгосон дараах гэрээнүүдийг судалгаанд хамруулав. Мөн судалгаанд ашигласан санхүүгийн мэдээллүүдийг тус компанийн веб сайт болон Шилэн дансны систем дэх нээлттэй мэдээллээс авч ашиглалаа.

Үүнд: 1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI- TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт №1

2. Нүүрс нийлүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт №1, №2, №3

Гурав. Судалгааны тайлангийн бүтэц:

1. Сонгон авсан гэрээнүүдийн гол зохицуулалт, оролцогч талууд, эдийн засгийн агуулга, үр өгөөж, бизнесийн ач холбогдлын талаарх тойм.

2. Тэдгээр гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн байдалд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлт санхүүгийн харьцаа, сценарь анализын аргаарх шинжилгээний хэсэг.

3. Шинжилгээний үр дүнд үндэслэн гэрээнүүдийн үр ашигтай байдал, анхаарах асуудлын талаарх санал дүгнэлт, уул уурхайн ТӨК-ийн засаглалын шинэчлэлд чиглэсэн зөвлөмжүүд.

Судалгааг баримтын шинжилгээ, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализын аргуудыг ашиглан, нийтэд ил болсон мэдээлэлд үндэслэн “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судлаач А.Батпүрэв, А.Мөнхцог, Э.Мөнхболд, Э.Төгөлдөр болон Ц.Булгансайхан нар гүйцэтгэлээ.

Дөрөв. Гэрээнүүдийн тойм:

Энэ хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК (ЭТТ ХК)-ийн нууцлалын зэргээс ил болсон дээрх хоёр гэрээний талаар цэгцтэй ойлголт өгөх зорилгоор баримтын шинжилгээ хийж, гол зохицуулалт, оролцогч талууд, тэдгээрийн хариуцлага, эдийн засгийн агуулга, санхүүгийн хэлцлийн загвар зэргийг нэгтгэн тоймлов.

Засгийн газрын шийдвэрийн дагуу төрийн нууцаас гаргаж ЭТТ ХК-ийн вэбсайтаар ил болгосон хоёр гэрээг байгуулагдах үед Засгийн газрын 2 танхим, Уул уурхай, хүнд үйлдвэрийн 3 сайд, Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)- ийн 3 бүрэлдэхүүн ажилласан бол компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг дангаараа ажилласан байна.

Тав. Гэрээ №1.

“Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ

Гэрээ хийгдсэн өдөр: 2019/10/29

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдөр: 2020/6/10

Гэрээний нийт санхүүжилт: $1,005,630,179

Гэрээний хугацаа: 8.1 Талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй.

8.2.1 Монгол Улс болон БНХАУ-ын төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн улмаас хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багасаж, гэрээний дагуу нийлүүлсэн буюу нийлүүлэх нүүрсийг экспортлох боломжгүй болсон, мөн тус гэрээний 12.1-д заасан давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд Талууд гэрээний хугацааг сунгана.

Уг бүтээн байгуулалтын нийт санхүүжилт болох 1.3 тэрбум ам.долларыг ЭТТ ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой Төмөр Зам” (ТТЗ) ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцох бөгөөд эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгсөн. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг зээл гэж бүртгэн буцаан төлнө. Харин “Бодь Интернэшнл” ХХК нь ТТЗ ХХК-д Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ.

Зургаа. Гэрээ №2.

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ

Гэрээ хийгдсэн өдөр: 2019/11/13

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдөр: 2019/12/19

Гэрээний нийт санхүүжилт: $895,630,179

Гэрээний хугацаа: 8.1 Барилга угсралтын ажлыг 100% гүйцэтгэж, ажлын үр дүнг Улсын комисст хүлээлгэн өгч, энэ гэрээний дагуу Гүйцэтгэгчид олгох санхүүжилтийг бүрэн төлж дуустал хугацаанд хүчинтэй байна.

Гэрээ №1-д тусгасанчлан гэрээний нийт санхүүжилт 1,005,630,189 ам.доллар, үүнээс урьдчилгаа төлбөр болох 110,000,000 ам.долларын төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 11, 23-ны өдрүүдэд төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 682,199,507 ам.доллар болон нэмэлт ажлын төлбөр болох 213,430,672 ам.долларыг Гэрээ №2-т зааснаар “Бодь Интернешнл” ХХК-д Схем 2 дахь хуваарийн дагуу 6 жилийн хугацаанд нүүрсээр төлнө.

Долоо. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ №1, №2-ын тойм:

Төслийн товч мэдээлэл

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол, Засгийн Газар (ЗГ)-ын 2018 оны 242 дугаар тогтоол, ЗГ-ын 2019 оны 304 дүгээр тогтоолуудад тус тус үндэслэн уг төслийн ажлыг эхлүүлсэн. Төслийн ач холбогдол нь нүүрс тээвэрлэлтийн өртөг буурах (авто болон төмөр замын тээврийн өртгийн зөрүү нь 20-30ам.доллар/тонн), нүүрс экспортын хэмжээг өсгөх (экспорт хийх хүчин чадал 30 сая.тонн хүртэл болж өснө) юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хувьд нүүрсний өртгийг бууруулж, гарцыг нэмэгдүүлэн ирээдүйд орох орлого, ашгийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэвч төслийг санхүүжүүлэхдээ “Бодь Интернешнл” ХХК-д бэлэн мөнгөөр бус хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулсан нь компанийн ирээдүйн борлуулалт, түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой үүсэж болох байсан ашгийн нэмэгдлийг бууруулах нөлөөтэй баримт бичиг болсон.

Схем 3-т нүүрс борлуулалтын өртгийн харьцуулалтыг харуулсан. 1-р шугамд одоогийн борлуулалтыг харуулж байгаа бөгөөд Тавантолгойн уурхайгаас $60 ам.доллароор зарж, Гашуунсухайт боомт хүртэл автомашинаар тээвэрлэдэг. Үүний өртөг $25-аас $30 байна. Нүүрсийг илүү үнэд хүргэх боломж бол хилийн үнээр борлуулах ба үүнийг 2-р шугамд харуулав. Төмөр замаар тээвэрлэн хил дээр нүүрсээ борлуулснаар тонн тутмыг нь $60 байснаас $110-140 хүртэл үнээр борлуулах боломжтой болно. Төмөр замаар тээвэрлэх өртөг нь автомашинаар тээвэрлэснээс ойролцоогоор 2.5 дахин бага өртөгтэй буюу тонн тутмыг нь тээвэрлэх үнэ $8-10 хооронд байх юм. Энэ нь компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлөх юм. 3-р шугамд зөвхөн БНХАУ гэлтгүй гуравдагч оронд нүүрс борлуулах боломж байгааг харуулав. Нүүрсийг БНХАУ-аар дамжуулан гуравдагч оронд хүргэвэл $180-220 үнээр борлуулах боломжтой. Үүнд БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх өртөг $24-40 хооронд байх бөгөөд төмөр замын төсөл амжилттай хэрэгжих нь ашигт ажиллагаанд урт хугацааны өндөр үр ашигтай юм.

Найм. Гэрээний анхаарал татсан асуудлууд:

-Ажлын урьдчилсан гүйцэтгэл байхгүй, талууд харилцан тохиролцож, гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байх үед урьдчилгаа төлбөр болох 110,000,000 ам.долларыг 2 хуваан “Бодь интернэшнл” компанид шилжүүлсэн.

-Гэрээний 3.5.1-т захиалагч нь энэхүү гэрээний 3.2.1-д заасан урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2,827,749.38 ам долларыг хасаж шилжүүлнэ” гэсэн байгаа ч урьдчилгаа төлбөр болох нийт 110,000,000 долларыг 2019 оны 10 дугаар сарын 11, 23-ны өдрүүдэд 2 хуваан аль хэдийн шилжүүлсэн байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний 5.2-т “Худалдагч болон Гүйцэтгэгч талууд харилцан тохиролцвол 5.1-д зааснаас бусад давхаргын коксжих нүүрс, исэлдсэн нүүрс болон угааж баяжуулсан коксжих нүүрс худалдан авч болох бөгөөд нүүрсний үнэ, хэмжээг тухайн нөхцөл байдалтай уялдуулан Талууд тусдаа гэрээгээр харилцан тохиролцож тогтооно”, мөн 5.7-т “Хэрэв талууд тохиролцвол нүүрсний үнийн индексийг өөр индексээр сольж болно” зэрэг заалтууд оруулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ашиггүй нөхцөл байдал үүсгэх магадлалтай.

-Гэрээ №1-ийг 2019 оны 10 дугаар сард байгуулсан бөгөөд тус гэрээний 3.2.3-т “Хэрэв урьдчилгаа төлбөрийг Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүний улмаас алдагдал үүсвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлд тодотгол хийх үед, эсхүл энэхүү гэрээний “Хавсралт В” болох Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу ЭТТ ХК нь Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно” гэсэн байна. Тус гэрээг байгуулснаас хойш 2023 оны 2 дугаар сарын байдлаар ханш 30.9 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлт нь ЭТТ ХК-д нэмэлт зардал бий болгосныг илтгэж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын үнийн дүн нь тус гэрээнээс 6 сарын өмнө хийгдсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын өртгөөс хэт өндөр байна.

Тодруулбал:

-Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын 1 км-т ногдох нийт дүн: $1,005,630,179.00/233.6 км = $4,304,923.71 “Бодь Интернэшнл” ХХК-ийн ажил үүрэг гүйцэтгэж буй 1 км-т ноогдох өртөг: $3,836,044.52

-Тавантолгой-Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтын 1км-т ногдох дүн: $528,571,428.578/416.1 км = $1,270,299.04.

Үүнээс харахад 2019 оны 6 дугаар сард хийсэн гэрээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 1.3 сая ам.доллароор үнэлсэн бол 4 сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сард хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 1 км-т ногдох ажлыг 4.3 сая ам.доллароор буюу даруй 3.3 дахин өндөр өртгөөр санхүүжүүлсэн байна.

-Нүүрс нийлүүлэх гэрээнд “Бодь Интернэшнл” ХХК-д хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулах болсон бөгөөд үүн дээрээ нэмэн ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрөө хариуцахаар заасан. Гэтэл ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2019 оноос хойш 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 30 хувиар өссөн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Бодь Интернэшнл” ХХК-ийн нэрлэсэн Худалдан авагчид борлуулах FCA-уурхайн 3, 4 дүгээр давхаргын нүүрсний анхны суурь үнэ, 1 тонн тутамд:

-Гашуунсухайт-Ганцмод боомтоор: $60

-Замын Үүд-Эрээн боомтоор: $60.57

Харьцуулахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны 1 тонн нүүрс борлуулсан дундаж үнэ: $64.5, Азийн зах зээлд нүүрс борлуулах тухайн үеийн дундаж үнэ $88.98 байжээ.

Ес. Бүтээн байгуулалтын 1 км-т ногдох үнийн талаарх холбогдох хүмүүсийн байр суурь:

 “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: -Бид долоон жилийн өмнөх буюу 2013 оны үнээр гэрээ байгуулсан. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д бид ямар ч өөрчлөлт оруулаагүй, анхны ТЭЗҮ бол хил рүү очоогүй ТЭЗҮ. Манайд 213 сая ам.долларын ажил нэмж өгөөд ажлын нийт өртөг 1 тэрбум таван сая доллар болсон. Дангаараа төмөр зам нь 474.2 сая ам.доллар буюу нэг км төмөр зам нь 1 сая 460 мянган долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй. Үүгээр гэрээ байгуулсан. Зургаан багц ажил болох төмөр зам, дохиолол холбоо, эрчим хүч, барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмжтэй нийт өртөг нь 896.1 сая ам.доллар.

Инженер Б.Лханаасүрэн: -Манай орны өмнийн говьд өндөр уул даваа, хөвч ой тайга, том гол мөрөн байхгүй тааламжтай газар орны нөхцөл дэх 1 км төмөр зам барих жишиг үнэ 1.2 сая ам.доллароос хэтрэхгүй гэвэл даруй 3.49 дахин өндөр үнээр барьжээ. Зам барих гэрээний 1 км-ийн бодит үнэ 4.19 сая ам.доллар гарахыг хүүхэд чихрээр хуурч байгаа мэт зөвхөн төмөр зам барих 474,169,705 долларыг нийт дэлгэмэл урт 324.51 км-т хувааж 1.46 сая ам.доллар гэж “Бодь интернэшнл” ХХК 2022 оны 12 сарын 15-ны өдөр илт худал, төөрөгдүүлсэн мэдэгдэл хийжээ” гэсэн байна.

Мөн бидний судалснаар олон улсад дунджаар 1 км төмөр замыг барих ажлын зардал нь ашиглаж буй материал, хөдөлмөр, техник технологиос хамааран 1 сая ам.доллароос 5 сая ам.долларын хооронд байдаг. Энэхүү өртөгт газар болон дэд бүтцийн зардал, зураг төсөл боловсруулах, инженерийн ажлын зардал, материалын зардал, хөдөлмөрийн зардал, тоног төхөөрөмжийн зардал болон тээвэр, логистикийн зардлууд бүгд багтдаг байна. Мөн Азийн хөгжлийн банкны мэдээлж байгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад шинээр 1 км төмөр зам барих өртөг дунджаар 2 сая ам.доллароос 3 сая ам.долларын хооронд байна. Харин “Бодь интернэшнл” ХХК-ийн мэдээлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 1 км-т ногдох өртөг $3,836,044.52 байгаа нь зах зээлийн дундаж үнээс өндөр өртгөөр бүтэж байгааг илтгэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн сахилга бат муу, зөрчил их байсан” хэмээн дурдсан. Ингэхдээ дээрх ил болгосон гэрээнүүдийн тухай “Хувийн хэвшлээр ажил хийлгэчхээд хөлсөнд нь нүүрсээ хямд үнээр өгдөг, ажлаа хийлгэчихээд төлбөрийг хугацаанд нь өгдөггүй, түүнээс болж тухайн компани хүндрэлд ордог, мөн ажил хийсэн компанийнхаа гүйцэтгэлийг хянадаггүй” гэдгийг хэлсэн. Энэ нь Тавантолгой төмөр замтай холбоотой дээрх гэрээний зарим заалт, хэрэгжилтийн байдлаар батлагдаж байна.

Арав. Санал зөвлөмж:

Уул уурхайн төрийн өмчит компаниудын өрийн зохистой удирдлага, хэрэгжүүлэх төслийн үр ашгийг зөв үнэлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж иргэдэд итгэлцлийг бий болгох, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлж хувьцаа эзэмшигчдэд тогтмол ногдол ашгийг тараах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ийн судлаач нар дараах хувилбаруудыг санал болгож байна.

Монгол Улсын Засгийн газар дараах хууль зүйн шинэчлэл хийх шаардлагатай:

-Өр төлбөр үүсгэн тодорхой төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, хөрөнгө оруулалтын өгөөж дунд болон урт хугацаанд хангалттай түвшинд байхыг нотолсон байх. Эдгээр мэдээллийг компанийн вэбсайтаар дамжуулан олон нийтэд ил болгох шаардлага тавих нь зүйтэй. Дээр дурдсан зохицуулалтуудыг Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар, эсвэл ТӨК-ийн тухай шинэ хууль гаргах замаар шийдвэрлэж болох юм.

-Төр болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэлбэр хамаарахгүйгээр бүх ТӨК төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, тэдэнд тавигдах шалгуур, сонгон шалгаруулах үйл явцыг нарийвчлан зохицуулах шаардлагатай.

-ТӨК-аас санхүүжүүлэх төсвийн шинжтэй зардлуудыг нэгдсэн төсвийн хүрээнд багтаан УИХ-аар хэлэлцэн баталдаг болох нэмэлт өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд оруулах.

-ТӨК-ийн зүгээс ногдол ашиг хуваарилахгүйгээр хуримтлагдсан ашгийг шинэ төсөл арга хэмжээнд зарцуулдаг байдалд хязгаарлалт хийх.

Одоогийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах:

-Шилэн дансны тухай хуулийн дагуу тайлагнадаг ТӨК-иудын санхүүгийн байдлын тайлан мэдээллийн агуулга, чанар, хугацааны давтамжийг чанаржуулах.

-Бүх ТӨК-ийг Компанийн тухай хуулийн зохицуулалтад хамруулах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хэрэгжүүлдэг болгох.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар:

-ТӨК-иуд хөрөнгө оруулж болох болон болохгүй активын төрлүүдийг тодорхой тогтоож, уул уурхайн ТӨК-ийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон бодлогын баримт бичиг гаргах.

 -Төсвөөс гадуурх үйл ажиллагаатай холбоотой уул уурхайн ТӨК-ийн оролцоонд судалгаа, дүгнэлт хийж бодлого дэвшүүлэх, үүнд үнийн хяналт, төсөл, арга хэмжээний санхүүжилт, ажил эрхлэлтийн болон бусад шаардлагын асуудлыг авч үзэх.

-Уул уурхайн ТӨК-иудын үйл ажиллагааны болон санхүүгийн үр ашигт байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, гүйцэтгэлийг сайжруулах, шаардлагатай бол хувьчлах бодлого явуулах.

-Цаашид урт хугацаанд ажиллах удирдлагын мэдээлэл, хяналтын тогтолцоо бий болгож санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтмол хянадаг болох.

-Уул уурхайн ТӨК-иуд олон улсын стандартын шаардлага хангасан хөндлөнгийн аудит хийлгэдэг болгох шаардлагатай гэжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Сонгууль
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Үс засуулвал сайн нөхөртэй...
Д.Энхтүвшингийн цуглуулсан...

Нууцад байсан төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

Kuzmo 2025-10-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

8 цагийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб эмч маань Казахстан улсын Төрийн одон хүртлээ

8 цагийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна

8 цагийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

8 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

9 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

9 цагийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

9 цагийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

1 өдрийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

1 өдрийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах