• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол инженерүүдийн гүйцэтгэж буй төмөр зам логистикийн төв болж, автозамын түгжрэлийг бууруулах уу

Зууны мэдээ” сонин аравдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд бүтээн байгуулалт нь ид өрнөж буй Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалттай холбоотой 20 экспертийн  байр суурийг хүргэж байна.

Нийслэлийн зүгээс цэвэрлэх байгууламж, цахилгаан станц гээд үндсэн дэд бүтцийн ажлуудыг хариуцаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан:

-Өнгөрсөн хугацаанд хууль тогтоомжийн шинэчлэл хийж, нийслэлд шинээр автомашины дугаар олгохыг хориглосон. Энэ ч түр хугацааны арга хэмжээ юм. Түгжрэлийг бууруулах хүрээнд Туулын хурдны замаас гадна тойрог хурдны зам, дүүжин тээвэр, трамвай нэвтрүүлнэ. Улаанбаатар хотын газрыг анх удаа хууль гаргаж тэлж чадсан хүн нь Х.Нямбаатар дарга юм. 31 мянган га газарт Улаанбаатар хот дагуул хоттой болж, урагшаа тэлнэ. Улаанбаатар ерөөсөө урд хойноо уулаараа түгжигдсэн. Баруун, зүүн тийшээ сунаж дийлэхээ байчихсан, дэд бүтэц нь хүрэхээ байчихсан, ийм байдалтай байгаа. Харин Х.Нямбаатар дарга хууль батлуулж, тэлж хөгжих боломжтой болсон. Өмнө нь ямар ч Засаг дарга ийм шийдвэр гаргуулж чадаагүй шүү дээ. Хүннү хот буюу шинэ нисэхийг тойрсон төлөвлөлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдчихсан. Корпорацыг нь байгуулчихсан. Одоо ЗТЯ салбар төмөр зам барьж байна. Тэнд логистикийн төв ашиглалтад орсноор Хүннү хот маань манай улсын эдийн засаг, санхүүгийн томоохон хот болно. Мөн Зүүн Азидаа томд тооцогдох логистикийн төв болох амбийц, алсын хараатай байна. Эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд, экологид ээлтэй худалдаа, үйлчилгээтэй, эдийн засгийн чөлөөт бүстэй, Засаг захиргааны байгууллагууд ч очно гэж бид тооцож байгаа. Нийслэлийн зүгээс цэвэрлэх байгууламж, цахилгаан станц гээд үндсэн дэд бүтцийн ажлуудыг хариуцаж хийж байгаа. Харин бүтээн байгуулалтыг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Энэ нь түгжрэлийг бууруулах бас нэг чухал арга хэмжээ болно. Улаанбаатарт төмөр замын ачаа тээвэр орж ирэхгүйгээр шууд Хүннү хотын логистикийн төв рүү шилжих юм.

Монгол Улс тээврийн “мультимодаль төв”-ийн статустай болох суурь тавигдана

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл хөтөлбөр судалгааны газрын дарга Б.Тамир:

-Бидний хэрэгжүүлж буй төмөр замын төсөл нь Монгол инженерүүд өөрсдөө төлөвлөж, зураг төслийг гүйцэтгэн удирдан явуулж байгаа гэдэг утгаараа ирээдүйн төмөр замын томоохон төслүүдэд дотоодын аж ахуй нэгж байгууллагуудыг чадавхжуулан бэлтгэх, инженерчлэлийн шинэ шийдлийг гаргах, харилцан бие биенээсээ туршлага суралцсан төсөл болж байна. Энэ нь зөвхөн нэг замын асуудал бус, цаашдын томоохон дэд бүтцийн төслүүдийг гадаадын өндөр өртөгтэй хамаарлаас ангид, дотоодын нөөц бололцоогоороо хэрэгжүүлэх шинэ жишгийг тогтоож буй явдал юм. Түүнчлэн Хөшигийн хөндий Хүннү хотод төвлөрч буй ачаа тээврийн логистикийн төвд улсын хэмжээний томоохон төмөр замын терминалын бүсийг барьж байгуулснаар олон улсын болон дотоодын тээврийн урсгал интеграцитай болж Улаанбаатар хотод үүсээд байгаа төмөр замын тээврээс үүдэлтэй олон асуудлыг шийдвэрлэх юм.

Мөн Улаанбаатарын төвөөр дамжин өнгөрч буй хүнд болон аюултай ачааг хотын гадна талаар чиглүүлж байгаа тул нийслэлийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх олон сөрөг нөлөөллийг бууруулах боломж бий болж байна. Бид бүхний барьж байгуулж буй төмөр зам ашиглалтад орсноор хөрөнгө оруулалтын өгөөж нь зөвхөн тээврийн зардал хэмнэлтээр бус, ачаа тээврийн боловсруулалт, хот төлөвлөлт, эдийн засгийн төвлөрөл, аюулгүй байдлын хэмжүүрээр урт хугацаанд бодитоор үр дүнд хүрнэ. Хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн урсгалыг Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд шилжүүлснээр нийслэлийн авто замын ачаалал мэдэгдэхүйц буурна гэж ТЭЗҮ-гээр тодорхойлж түүнийгээ Зам Тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Хөшигийн хөндийд баригдах ачаа тээврийн логистикийн төв улсын чанартай авто зам болон босоо тэнхлэгийн төмөр замтай нь холбогдсоноор Монгол Улс тээврийн “мультимодаль төв”-ийн статустай болох суурь тавигдана. Энэ нь бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж бид үзэж байна. Багахангай болон Хөшигийн хөндий орчимд шинэ үйлдвэрлэл, агуулахын бүс хөгжиж, ажлын байр бий болох Монгол улсын транзит тээврийн ач холбогдол нэмэгдэж, хоёр хөршөөс хамааралтай бус, өөрийн дэд бүтцийн суурьтай болж байгаараа онцлогтой. Хамгийн чухал нь Төмөр замын терминал дагасан үйлдвэрлэл, агуулах, ложистикийн шинэ зангилаа үүсч Улаанбаатар хотын төвлөрөлийг задлах, нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Тээвэр ложистикийн төвийн хөгжлийг хурдасгана

Төмөр замын их сургуулийн захирал (Ph.D) С.Галбадрах:

-Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтын ач холбогдлыг гурван гурван чиглэлд онцгой үр дүнтэй гэж дүгнэж байна. Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам нь тээврийн төрлүүдийн нэгдсэн системийг шинээр бий болгож тээвэр ложистикийн төвийн хөгжлийг хурдасгах болно. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал төмөр замтай холбогдсоноор агаарын болон төмөр замын тээврийн уялдаа бий болж олон улсын карго транзит тээвэр хялбар болно. Энэ салбар зам ХНН УБТЗ ын Багахангай өртөөнөөс салбарласан тул Евро-Азийн төмөр замын үндсэн коридорын нэг болох гол шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх хоёр дахь шугамын эхлэл болж байна.
Төмөр замын суурь бүтцийг барих үндэсний компани, инженер техникийн ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлж байна.

Өөрийгөө сорьж, үнэтэй туршлага хуримтлуулах боломжтой болсон

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Зам, хиймэл байгууламжийн инженер А.Эрхэт:

-Энэ төсөлд ажиллаж буй залуу инженерийн хувьд орчин үеийн техник, технологи, стандарт, шийдлүүд дээр тулж ажиллаж, чанарын өндөр түвшний хяналт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ цагийн нарийн төлөвлөлт, өндөр хариуцлагатай орчинд өөрийгөө сорьж, үнэтэй туршлага хуримтлуулах боломжтой болсон. Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам нь Монгол инженерүүдийн удирдлага дор үндэсний компаниуд өөрсдийн хүчээр хэрэгжүүлж буй анхны салбар төмөр замын бүтээн байгуулалт бөгөөд энэ нь дотоодын инженер, аж ахуйн нэгжийн чадавхыг бататган, туршлага хуримтлуулахын зэрэгцээ олон мянган ажлын байр бий болгож, эдийн засгийн орлого, татварын өгөөжийг нэмэгдүүлэх давуу талтай. Энэхүү шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндийн нисэх буудлыг УБТЗ-ын сүлжээнд холбож, тээвэр-логистикийн уялдааг сайжруулахын зэрэгцээ хотын ачааллыг бууруулж, логистикийн бүс, үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдүүлэн Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, ложистикийн өрсөлдөх чадвартай тоглогч болгон хөгжүүлэх стратегийн үнэ цэнтэй бүтээн байгуулалт болно.

Дотоодын 37 аж ахуй нэгж оролцож 2500 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн нэгжийн талбайн ахлах инженер Ө.Тодсайхан:

-Багахангай Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн газар шорооны ажилд дотоодын 37 аж ахуй нэгж оролцож 2500 гаруй инженер техникийн ажилтан, 1600 гаруй тоног төхөрөөмжийн хүчин чадалтайгаар тус төслийг амжилттай хийж гүйцэтгэлээ гэж дүгнэж байна. 1-р ээлжийн 87 километр төмөр замын төсөл нь 15 сая 400 мянган гаруй м.куб газар шорооны ажил хийж гүйцэтгэж байгаагаас найман сая 300 мянган гаруй сая м.кубын ухмал үлдсэн долоон сая 100 мянган м.куб нь далангийн ажил хийж гүйцэтгээд байна. Манай төслийн хамгийн өндөр далантай хэсэг нь 21м, гүн ухмал нь 33м хүртэл ажил хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар ухмал далангийн ажил хийгдэж дуусаад талбайн цэвэрлэгээ болон, шороон орд нөхөн сэргээх, хоолойн буцаан дүүргэлтийн ажлууд хийгдээд явж байна.

Дэд бүтэц нь орчин үеийн стандартын дагуу хийгдсэн

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн нэгжийн талбайн инженер Л.Идэрбат:

-Төмөр замын дэд бүтэц нь орчин үеийн стандартын дагуу хийгдсэн. Төмөр бетон дэртэй, ТВ-60 бэхэлгээтэй (тогтворжилт, бат бөх чанар сайтай), Голын даац 25 тонн. Энэ нь орчин үеийн 1520 мм-ийн царигтай төмөр замын үндсэн стандартад нийцсэн, хүнд даацын тээврийн хөдөлгөөнийг хангах хүчин чадалтай. Дээрх үзүүлэлтүүд нь ачааны галт тэрэгний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний болон хүнд даацын тээвэрлэлт хийх боломжийг хангаж байгаа юм. Шинээр байгуулагдаж байгаа төмөр замд орчин үеийн арчилгаа үйлчилгээний системийг нэвтрүүлж ачаа тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, орлого нэмэгдүүлэх,  галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд суурь бүтцийн чиглэлээс Улаанбаатар хотын тээвэр логистикийн хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулж байгаа  үнэ цэнэ юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулна

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүүр хиймэл байгууламжийн инженер Д.Төгөлдөр:

-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт нь дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор хийгдэж буй үндэсний үйлдвэрлэл инженерийн чадамжийг илтгэсэн чухал төсөл юм. Жилд 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай энэхүү салбар төмөр зам нь зөвхөн тээвэр логистикийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хотын төвөөр аюултай ачаа тээвэр нэвтрэх байдлыг арилгаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын түгжрэлийг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулна. Эдийн засгийн хөгжил, логистикийн салбарын шинэ шатанд ахихад чухал түлхэц болох, үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой энэхүү анхны салбар төмөр замын төсөл нь онцгой үүрэгтэй. Улаанбаатар хотын ачаа тээврийн ачааллыг бууруулж, тээвэр логистикийн урсгалыг оновчтой зохион байгуулахад чиглэсэн тус төсөл нь Хөшигийн хөндийд төвлөрөх логистикийн шинэ төвийн хөгжлийг дэмжин, улс орны эдийн засагт бодитой, урт хугацааны үнэ цэнийг бий болгох юм.

Дотоодын нөөц бололцоогоо ашиглан энэхүү төмөр замыг бүтээн босгож байгаа нь маш онцлог

“Зам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто замын итгэмжлэгдсэн төв лабораторийн инженер Л.Нэргүй:

-Дотоодын нөөц бололцоогоо ашиглан энэхүү төмөр замыг бүтээн босгож байгаа нь маш онцлог. Говийн бүс нутагт барьсан төмөр замтай харьцуулахад хангайн бүс нутаг материалын олдоц ихтэй тул материал хайх, хүлээх асуудалтгүй шуурхай ажиллаж байна. Мөн ашиглаж байгаа шороо орд болон ухмалын  материалууд нь төслийн техникийн шаардлагад нийцсэн лабораторийн дүгнэлтүүд гарч байна.

Ус зайлуулах хоолой болон гүүрэн байгууламжид хэрэглэх бүтээцийг эх орныхоо  түүхий эд материалаар дотооддоо үйлдвэрлэж байгаа нь цаг хугацааны хувьд давуу байдал олгож байна.

Монголын тээвэр-логистикийн шинэ тогтолцооны эхлэл

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто замын төв лабораторийн эрхлэгч Г.Анхцэцэг:

-Багахангай–Хөшигийн хөндийн салбар төмөр зам нь дотоодын инженер, ААН-үүд оролцож барьж буй томоохон дэд бүтцийн төслийн нэг бөгөөд Монгол улсын тээвэр-логистикийн системд урт хугацаандаа олон талын эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой төслийн нэг гэж үзэж байна.

Салбар төмөр зам нь гол сүлжээнд холбогдсоноор авто замаар дамжин очиж байсан их хэмжээний ачаа эргэлтийг төмөр зам руу шилжүүлэх боломжийг бүрдүүлснээр замын түгжрэл, авто замын эвдрэлийг бууруулах, нэгж ачааны өдрийн зардлыг, транзит болон экспортын логистикийн урсгалыг сайжруулах сайн талтай хэмээн үзэж байна. Багахангай–Хөшгийн хөндийн салбар төмөр замын ач холбогдлыг илүү өргөн хүрээнд харвал Монголын тээвэр, логистикийн хөгжил болон улсын ирээдүйн үнэ цэн дээр дараах шинэ боломжуудыг нээж өгнө гэж дүгнэж болно.

Товчхондоо, энэ төмөр зам бол зөвхөн нэг салбар шугам бус, Монголын тээвэр-логистикийн шинэ тогтолцооны эхлэл бөгөөд ирээдүйд улсын өрсөлдөх чадвар, хотын хөгжлийн чанар, тогтвортой эдийн засгийн үнэ цэнийг өсгөх стратегийн хөрөнгө оруулалт гэж итгэж байна. Ачаа тээврийн төвлөрлийг тараана. Агаарын болон төмөр замын холимог тээврийн зангилаа бий болно. Аж үйлдвэрийн бүсүүд болно.

Энэ сарын байдлаар 93.4 хувийн гүйцэтгэлтэй байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн нэгжийн талбайн инженер Б.Бямбадорж:

-Энэхүү хэрэгжүүлж байгаа төсөл маань Улаанбаатар хотын төв хэсгээр тээвэрлэгддэг аюултай ачаа тээвэр, агаарын хүнд металл, ард иргэдийг аюул эрсдэлд өртөх магадлалыг 80 хувиар буруулна гэж харж байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн хувьд 2025 оны дөрөвдүгээр сард газар шорооны ажил эхэлж 63 дотоодын ААН үйл ажиллагаа явуулж 2025 оны аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 16.3 сая м3 газар шорооны ажил төлөвлөсөн байснаас 15.4 сая м3 газар шорооны ажил гүйцэтгэж 93.4 хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөт хугацаанд амжилтай хэрэгжиж байна. Мөн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн трассын дагуу таван байршилд дам нуруут гүүрийн барилга угсралтын ажил амжилттай явагдаж байна. Дотоодын аж ахуй нэгжийн инженер техникийн ажилчид олон улсын стандарт, техник, инженерчлэлд хамтран бүтээж чадаж байгаа нь үндэсний үнэ цэн авчирч байгаа үр дүн юм.

Тээврийн өртөг зардлыг бууруулж, ачаа эргэлтийн хурдыг нэмэгдүүлнэ

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн хууль, мэдээлэл харилцааны зөвлөх М.Дэлгэржаргал:

-Монголд хэрэгжиж буй томоохон төслүүдийг Монголчууд өөрсдөө удирдах нь дотоодын инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар дараа дараагийн төслүүд амжилттай хэрэгжих боломжийг бүрдүүлж байдгаараа өндөр ач холбогдолтой. Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтын хувьд тээврийн өртөг зардлыг бууруулж, ачаа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг сайжруулах зэргээр олон эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж харж байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн логистикийн ачааллыг оновчтой зохицуулах, хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, авто замын ачаалал, түгжрэлийг бууруулж, улмаар иргэдийн амьдралын чанарт эергээр нөлөөлөх боломжтой юм. Түүнчлэн, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, экспорт, импортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлж, эдийн засгийг өсөлтийг бий болгоно.

Дотоодын зах зээл тэлэх боломж бүрдэнэ

 УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Энэхүү бүтээн байгуулалтад дотоодын компаниуд, инженерүүд гол үүрэг гүйцэтгэж байгаа нь Монголд төмөр замын чиглэлийн барилга, бүтээн байгуулалтын технологийн чадавхи, туршлага нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт, Багахангайгаас Хөшигийн хөндий чиглэлд салбар төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын логистик сүлжээ сайжирна. Ялангуяа нийслэл хотоор дамжиж явдаг байсан олон тонн ачаа, тээвэр энэ төмөр замаар явах боломжтой болсноор авто тээврийн ачаалал буурч, өртөг зардал хэмнэнэ, бараа үйлчилгээний үнэ буурч дотоодын зах зээл тэлэх боломжтой. Мөн хот доторхи авто зам, гол гудамжуудад зөрөлдөөн, түгжрэл буурна гэж харж байна. Хот дотор галт тэрэгнээс болж авто зам хаагдах хугацаа өдөрт 144 мин байдаг бол төмөр зам баригдсанаар 21-122 мин болж буурах давуу талтай. Мөн энэ том дэд бүтцийн хөрөнгө оруулалт ашиглалтад орсноор зам дагуух тээвэр, логистикийн төвүүд байгуулагдаж энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд, агуулах, хангамжийн үйлчилгээнүүд хөгжих үүд нээгдэнэ.

Том зургаар харвал Улаанбаатар хотод төвлөрсөн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр дагуул хот, суурин газрууд хөгжих боломж үүснэ гэж үзэж байна.

Дамжин өнгөрөх тээврийн тусгаарлалт, хурд, зардлын бууралтад нөлөөлнө

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ судалгаа инновацын хэлтсийн инноваци хариуцсан ажилтан Б.Ичинхорлоо:

-Шинэ төмөр замын төсөл нь Монгол Улсын болон Улаанбаатар хотод дараах эерэг нөлөөг авчирна гэж харж байна. Үүнд, Дамжин өнгөрөх тээврийн тусгаарлалт, хурд, зардлын бууралтад нөлөөлнө. Монгол Улс геополитикийн байрлалаараа Орос, Хятад хоёр том захиргааны дунд транзит коридор болох боломжтой. Зам, тээврийн яам, “Транзит Монгол” зэрэг хөтөлбөрүүд дамжин өнгөрөх ачааг түргэн, найдвартай тээвэрлэх чадварыг сайжруулах чиглэлүүдэд анхаарч байгаа бөгөөд хугацаа болон зардал буурна гэж тооцоолж байна.  Жишээ нь, Зүүнбаян–Ханги чиглэлд төмөр зам тавих нь авто замаар авч буй зайг ойролцоогоор 350 км-ээр богиносгох боломжтой гэж таамаглаж байна. Ачааны өртөг тонн тутамд ам.доллароор буурах боломжтой. Замын хүчин чадал, ачих/буулгах төвүүдийн нээлттэй байдал зэрэг хүчин зүйлсээ дагаж эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ. Логистик төвүүдийн хөгжил, экспорт, импортын боломжууд байна.  Бүс нутгийн логистикийн төвүүд, “хуурай боомтууд” байгуулах нь олон боломж нээж өгч байна. Жишээ нь Замын-Үүд дэх логистикийн төв, түүн дээр тулгуурласан хуурай боомт байгуулах төсөл нь транзит болон экспортын тээвэрлэлтийг улам төвлөрүүлэх боломжтой.

Улаанбаатар хоттой ойр шинэ төмөр замын сүлжээ, салбар замууд бий болох нь түүхий эд экспортлогч компаниуд, уурхай, үйлдвэрүүдэд тээврийн тасралтгүй болон өндөр хүртээмжтэй холбоо бий болгоно. Зэс, нүүрсний экспортын тээвэр, боомтын хүчин чадал нэмэгдэх нь уул уурхай болон бусад олборлогч салбаруудад нэмэлт үнэ цэнэ авчрах боломжтой. Монгол Улс удаан хугацаанд төмөр зам, логистикийн салбараа бүрэн хөгжүүлснээр дараах үнэ цэнийг авчирна. Эдийн засгийн өсөлт экспортын өсөлт, нэмүү өртөгийн үйлдвэрлэл, илүү өндөр үнэ бүхий бүтээгдэхүүн экспортлох боломж, дотоод үйлдвэрлэлийн өсөлт. Төсвийн орлого нэмэгдэх дамжин өнгөрөх тээвэр, гаалин татвар, боомтын үйлчилгээ, төмөр замын ашиглалт, операторын бизнесүүдээс авах орлого зэргүүд. Улс орны бие даасан байдал, засаглалын ил тод байдал гадаад тээвэр, транзит зам, логистикийн стратегийн хувьд өөрсдийн шийдвэртэй байдал. Нийгмийн хөгжил ажил эрхлэлтийн шинэ боломж, хөдөө орон нутгийн холболт сайжрах, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, хотын төвүүдийн дарамт багасах. Ногоон хөгжил, тогтвортой байдал ачаа тээвэрлэхэд төмөр зам ашиглах нь авто машины шороон, шатахуун их зарцуулдаг автотээвэртэй харьцуулахад илүү бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай байж болно.

Хүннү хотын хөгжлийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой төмөр замын төсөл юм

Хүннү хотын захирагч М.Батбаяр:

-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалт нь Хүннү хотын хөгжлийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой төсөл. 102 км-ийн урттай төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр дотоодын компаниуд бүтээн байгуулж байна.   УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Хүннү хотын төлөвлөлтөд тээвэр логистикийн төв байгуулах асуудлыг тусгасан нь чухал ач холбогдолтой.  Улаанбаатарын дундуур 11 байрлалд төмөр замын тээврийн үйл ажиллагаа явагддаг.  Энэхүү ачаа тээврийн 30-40 хувь нь хөдөө орон нутаг руу тээвэрлэгдэнэ.    Үүнийгээ дагаад маш их түгжрэл, төвлөрөл үүсэж байна.  Тэгэхээр энэ төмөр зам ашиглалт орсноор хотын төвлөрөл багасна.  Хүннү  хот 150 мянган хүн амтай,   80 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөгдсөн. 80 мянган ажлын байр бий болгоход ч Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Нийслэлийн ачааллыг бууруулна гэж харж байна

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч Б.Лакшмий:

-Багахангай–Хөшгийн хөндийн салбар төмөр зам нь Улаанбаатарын төв рүү “түгжрэл дагуулсан ачааны урсгалыг” логистикийн төвлөрсөн шинэ бүс рүү буюу Хөшгийн хөндий–Чингис хаан ОУОНБ орчмын тээвэр-логистикийн төв рүү шилжүүлэх боломж бүрдүүлж байгаа. Тиймээс төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн ачааллыг ихээхэн бууруулна гэж харж байна.

Нөгөөтээгүүр, салбар төмөр зам нь зөвхөн нэг шугам биш, харин нийслэлийн түгжрэлийг бууруулах, олон улсын агаарын карготой уялдах, транзит экспортын шинэ коридор нээх, дотоодын инженерийн чадавхийг баталгаажуулах стратегийн алхам. Энэ нь Монгол Улсын тээвэр-логистикийн шинэ үеийн эхлэл болж, ирээдүйд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үнэ цэнтэй бүтээн байгуулалт гэж болно. Хэдийгээр мухар төмөр зам гэдэг ч алсдаа өргөтгөх боломжтой гэж харж байгаа.

Үндэсний компаниудын хүчээр улсын стратегийн дэд бүтцийн бүтээн байгуулалт шинэ түвшинд хүрч байна

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Төслийн удирдагч Я.Өнөртүвшин:

-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам нь нийслэлийн тээвэр, логистикийн хөгжилд шинэ боломж нээж, улсын дэд бүтцийн бодлоготой уялдаж буй стратегийн бүтээн байгуулалт юм. Энэ төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урдуур чиглэн, Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй “Тээвэр логистикийн бүс”-д хүрэхээр төлөвлөгдсөнөөр нийслэлийг олон улсын тээврийн сүлжээтэй холбох гол зангилаа зам болох юм.

Төслийн явцад 70 гаруй дотоодын аж ахуйн нэгж, нийтдээ 3000 орчим инженер, техникийн ажилтан болон 1500 техник, машин механизм оролцож байна. Онцлог нь уг бүтээн байгуулалт 100 хувь монгол компаниудын оролцоотой хэрэгжиж буйгаараа бусад төслөөс ялгарч байгаа бөгөөд түр болон байнгын ажлын байр олноор бий болгож, орон нутгийн эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн төмөр замын доод бүтээц, ухмалын ажлыг уул уурхайн компаниудын оролцоотойгоор түргэн шуурхай урагшлуулж байгаа нь төслийн гол давуу тал гэж инженерүүд тодотгож байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах үр нөлөө ч энэ төсөлтэй шууд холбоотой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд хоногт дунджаар 144 минут зарцуулж, авто замын хөдөлгөөн хаагддаг. Харин салбар төмөр зам ашиглалтад орсноор энэ хугацаа 41 минутаар бууруулж, авто замын түгжрэлийг мэдэгдэхүйц сааруулах тооцоо бий. Ийнхүү Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам нь зөвхөн тээвэр, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна үндэсний компаниудын чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зэрэг олон талын ач холбогдолтойгоороо Монгол Улсын эдийн засгийн ирээдүйд чухал байр суурь эзлэх юм.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 185 (7682)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Гадаад харилцаа
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Намууд
  • •Ипотекийн зээл
  • •Уул уурхай
  • •E-Sport
  • •Боловсрол
ХУРААХ
Зээлийн хүүг хэрхэн тооцдог вэ
Чуулган: Б.Энхбаярыг сайдаар...

Монгол инженерүүдийн гүйцэтгэж буй төмөр зам логистикийн төв болж, автозамын түгжрэлийг бууруулах уу

Kuzmo 2025-10-02

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

2 цагийн өмнө өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

2 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

12 цагийн өмнө өмнө

The MongolZ баг оролцож гуравдугаар байрт орлоо

12 цагийн өмнө өмнө

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

12 цагийн өмнө өмнө

Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

12 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьлаа

12 цагийн өмнө өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

12 цагийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

12 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

12 цагийн өмнө өмнө

Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-17 өмнө

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-16 өмнө

Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжив

2025-10-16 өмнө

Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2025-10-15 өмнө

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

2025-10-13 өмнө

Хагас коксон шахмал түлшийг хуурай газар хадгална

2025-10-13 өмнө

АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

2025-10-13 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2025-10-13 өмнө

О.Анхбаяр:Цагдаа гомдол мэдээллийг шууд хүлээн авах үүрэгтэй

2025-10-13 өмнө

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө

2025-10-14 өмнө

“Миний орон сууцнуудыг бусдад худалдаж, доромжилсон” гэжээ

2025-10-13 өмнө

“...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт очжээ

2025-10-13 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвд нийт 220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө

2025-10-14 өмнө

Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад гэрээг нууцад авах зөвлөмж гарчээ

2025-10-13 өмнө

Х.Нямбаатар:Ирэх жил Багануурт хагас коксон түлшний үйлдвэр барина

2025-10-14 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-10-15 өмнө

Байнгын хорооны дарга намын хорооны даргыг хавсран гүйцэтгэж болох уу

2025-10-15 өмнө

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

2025-10-13 өмнө

Үүлшиж, ялимгүй хур тунадас орно

2025-10-14 өмнө

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

2025-10-15 өмнө

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

2025-10-14 өмнө

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-10-15 өмнө

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-13 өмнө

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах