Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.06.23) үдээс хойно болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байдал, залгамж чанар, шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн тухай тэрбээр онцолж, 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга гэсэн 6, 7, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг дурдлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Үндэсний баялгийн сан болон төрийн үйл ажиллагааны ил тод байдал, бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах асуудлуудыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын, хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар тогтсон байна.
Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр төсөл нь өмнөх Засгийн газрын бодлогын уламжлалыг хадгалж байгаа эсэх, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тус газрыг Эдийн засаг, хөгжлийн сайдад шилжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа төрийн албаны удирдах албан тушаалтнуудын тоог цөөлөх, төрийн албаны реформ, ажиллах хүчний дутагдалтай салбарын талаар, мөн 14 мега төсөл үргэлжлэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир буруу бүтэц, давхардсан чиг үүргийн улмаас улсад учирсан хохирол, хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төрийн албан хаагчдыг 9.0 хувиар бууруулах үндэслэл, шаардлагыг тодорхой болгох, эгэл жирийн төрийн албан хаагчид руу бус давхардсан чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтанд чиглүүлэх талаар саналаа илэрхийлжээ.
Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, О.Цогтгэрэл, М.Ганхүлэг, Г.Ганбаатар, М.Бадамсүрэн, Ц.Мөнхтуяа, Ж.Золжаргал, Н.Батсүмбэрэл, Ж.Алдаржавхлан, П.Сайнзориг, Э.Одбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол төсвийн тодотголтой уялдах учир энэ талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, Хууль тогтомжийн тухай хуулийн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаатай холбоотой асуудлаар Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс олон нийтэд мэдээлэл өгөхийг шаардав. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара бүхий л салбарт 20.0 хувь хүртэл орон тооны цомхотгол хийхээр тооцсон нь ямар үндэслэлтэйг асууж, өмнө ажиллаж байсан сайд нарын ажилд өгч буй Ерөнхnй сайдын үнэлэлт, дүгнэлтийг тодруулж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхийг Ерөнхий сайдаас асууж тодруулж, үндэсний хороодыг татан буулгаснаар салбар дундын асуудлууд орхигдож, эзэнгүйдэх, ач холбогдол нь буурах нөхцөл үүсэхгэхгүй байхад анхаарахыг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар цахим худалдааг хөгжүүлэх ямар бодлого хэрэгжүүлэхийг асууж, хэлэлцэж буй энэхүү хуулийн төслийг холбогдох хуульд нийцүүлэхийг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн эдийн засгийн хөгжлийг талаар ямар стратеги баримталж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдаас, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа элсэлтийн ерөнхий шалгалт хуудуутай болсон, эсэх болон Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах эсэх талаар Ерөнхий сайдаас, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Засгийн газрын бүтцийн тухай хуулийг шинэчилж, сургалт, судалгаа, шинжлэх ухаан болон инновацийн бодлогын нэгдмэл байдлыг хангах тухай асуудлыг хөндөв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Боловсролын сайд П.Наранбаярыг огцрох болзлоо хангасан гэдгийг баримт дуран өгүүлээд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүн Газрын харилцаа, геодези, зураг зүйн агентлагийг хэрхэн болон дэд сайд нарын орон тоог хэвээр хадгалах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг олон яамдад тарсан газрын харилцааг нэгтгэн цэгцлэх, үндэсний хороо, зөвлөлүүдийг татан буулгахдаа Боомтын сэргэлтийн Үндэсний хороог Сангийн яам хавсарга болгож тарамдуулахгүй байхад анхаарал тавихыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, олон тооны төрийн албан хаагчдыг цомхотгож, нөхөн төлбөр өгөх нь хэмнэлтийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Засгийн газарт Улсын Их Хуралд суудалтай намуудыг урихдаа ижил тэгш байх зарчмыг баримтлан ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Шадар сайдаар томилох ёстой гэсэн байр суурь илэрхийлж, дэд сайдын орон тоог цомхотгох ёстой гэлээ.
=Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа дэмжих, дэмжихгүй байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, шинжлэх ухааны асуудал ЭЗХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байсан нь үр дүнгүй байсныг онцлоод, цахимжуулалт нэмэгдэж байгаа хэрнээ төрийн алба томроод байгаад болон өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатайг сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн нийт 36 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 99 компанийг өөрчлөн шинэчилж, засагалалыг сайжруулж, тэдгээр компаниуд болон зах зээлийг чөлөөлөх ажлыг 100 хоногийн дотор шийдвэрлэхийг Ерөнхий сайдад захьсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар төрийн албаны удирдах ажилтнуудын тоо тоймоо алдсаныг онцолж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 100-гийн дотор болгож цөөлөх хуулийн төсөл боловсруулахаа илэрхийлэв.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас “яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлаас 2024 оны дөрөвдүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор болсон нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоо биелүүлснийг онцлоод, хууль зөвхөн улаан буудайн гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл, техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлт зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй байдал бий болгож байгааг дурдав. Монгол хүний анхдагч суурь хүнсний хэрэглээ нь стратегийн хүнс буюу малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус бөгөөд эдгээрийг дотоодын үйлдвэрлэлээр хангах чадавхтай байх нь манай улсын хүнсний төдийгүй үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал илэрхийлэл гэж үзэж болохыг тэрбээр өгүүлж, цаашид энэхүү хуулийн үйлчлэл хугацаагүй үргэлжлэх дээрх стратегийн хүнсний үйлдвэрлэл, хангамжийн тогтолцоог гажуудуулж, манай улсын хүнсний баталгаат, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, эмзэг болгож байгааг анхааруулсан юм.
Түүнчлэн уг хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Улсын Их Хурал баталсан бодлого, зорилтуудтай уялдахгүй бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, малчид, тариаланчдыг өрийн дарамтад оруулах, хөдөөд ажлын байрыг бууруулах, хот сууринд шилжин ирэх хүн амын нягтрал нэмэгдүүлэх үр дагавартайг сайд тэмдэглэв.
Тус салбарт байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын харилцаа, эдийн засгийн ээдрээтэй бөгөөд таамаглашгүй нөхцөл байдлаас олон эрсдэл учирч байгааг тэрбээр сануулж, 2025 оны хаврын тариалалт зургадугаар сарын 19-ний байдлаар 470 мянган га буюу 73.2 хувьтай, улаан буудай 264 мянган га буюу 85.3 хувьтай байгааг мэдээлэв. Гадаад улс орнууды геополитикийн нөхцөл, улс төрийн хурцадмал байдал, Оросын Холбооны Улсаас баримталж буй төрийн бодлого шийдвэрийн хүрээнд тодорхойгүй хугацаагаар улаан буудай малын тэжээлийн экспортыг хязгаарласан түүнчлэн валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан импортын гурилын үнэ өсөх нөхцөл үүсэж байгааг мөн дурдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит байдлыг үндэслэн боловсруулсныг хэллээ. Түүнчлэн импортын хараат байдлаас ангижрах бодлогыг цаг ямагт авч хэрэгжүүлэх нь үндэсний эрх ашгийг хангах тусгаар улсын үүрэг бөгөөд цаашид импортын гурилын үнэ дотоодод үйлдвэрлэсэн гурилын үнээс хямд байх баталгаа байхгүй гэдгийг дурдав.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа. Засгийн газар хуулийн үйлчлэх хугацааг тодорхой болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байгааг онцлоод, хуулийн төсөл батлагдсанаар хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагаа хангагдаж, хүн амын стратегийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах нөхцөл бүрдэж, орон нутагт ажлын байрыг хадгалах, газар тариалан, мал аж ахуй, гурил үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, үндэсний эрх ашиг хангагдана гэж төсөл санаачлагч үзсэнийг тодорхойлов. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн нь хууль, эрх зүйн хувьд шаардлага хангаж байгаа, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан 2026 оны хаврын тариалалтын мэдээгээр хүнсний ногооны тариалалт буурсан шалтгаан, тариалсан улаан буудайн чанар дотоодын гурил үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлагыг хангах, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд энэ онд импортлох улаан буудайн хэмжээ дотоодын гурилын үйлдвэрүүдийн хэрэгцээг бүрэн хангах, эсэх, мөн манай улсад улаан буудай, гурил нийлүүлэх гадаад зах зээлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал салбарын яамнаас гурил импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн талаар, баримталж байгаа бодлого болон цаг агаарын хэт халалтаас шалтгаалсан намрын ургац хураалтын төсөөлөл хэрхэн өөрчлөгдөх тооцоолол хийж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн 2024 онд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн нөлөөгөөр манай улсын хүнсний хэрэглээнд импортын гурилын хамаарал үүсэх, мөн валютын нөөцийг гадагш нь алдах эрсдэл үүсэж байгааг анхааруулж, Засгийн газраас баруун аймгуудын газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар үг хэлжээ. Санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Рэгдэл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, М.Бадамсүрэн нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүд үндэсний үйлдвэрлэлийг тооцох өртгийн тооцоолол, гурилын үнэ нэмэгдэхгүй байхаар хүнсний түүхий эдийн хангамж, хүртээмж, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ нэг гараар дэмжиж, нөгөө гараараа унагахгүй байхад цаашид анхаарах, 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилтын хэрэгжилтийг хангах зэрэг олон талын асуудлыг хөндөж, хөгжлийн бодлогын уялдааг хангах, импорт, үйлдвэрлэлийн урьдчилсан төлөвлөлт, тооцооллыг сайжруулах, хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг анхааруулж байлаа.
Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлсэн юм. Тэрбээр мал ах ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлал, ололт амжилтын дурдаж, салбарын хөгжлийн түвшинг хадгалах төрийн тусгай бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаж, хуулийн төслийг дэмжиж санал өгөхийг уриалав. Төсвийн байнгын хорооны саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, улсын төсвийн 39 төсвийн ерөнхийлөн захирагч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргийн нийт 3718 төсөвт байгууллага, Үндэсний баялгийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд, 5559 төсөвт байгууллага, 349 төсөл, сан, төрийн өмчийн 638 аж ахуйн нэгжийн тайланг Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хамруулсныг тоймлон мэдээлсэн юм.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд 27,4 тэрбум ам.долларт болж өмнөх оноос 12,1 хувиар өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 4,2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнө оны мөн үеэс 3,9 хувиар өсөж 15,8 тэрбум ам.долларт хүрэхэд зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Төлбөрийн тэнцэл 622.0 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн жил 4,9 тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2024 оны эцэст 5,5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29670,8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30591,1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2451,0 тэрбум төгрөгөөр сайжирч 920,2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн гурван жилд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20533,0 тэрбум төгрөг, зарлага 21372,4 тэрбум төгрөг, нийт тэнцэл 1220,8 тэрбум төгрөгөөр сайжирч ,улсын төсвийн 1283,3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Олон улсын зээлжих зэрэглэлийн Пийч Рэйтингс болон ЭсЭнПи Глобал Рэйтингс агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд B+, Mөдиз агентлаг B2 тогтвортой болгон тус тус нэг шатлалаар нэмэгдүүлжээ. Энэ нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах олон улсын санхүүгийн зах зээлээс хүү багатай санхүүжилт босгох боломжийг нэмэгдүүлэх, улмаар төсөв, төлбөрийн тэнцэл, валютын ханшид эерэг нөлөө үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Сангийн сайд танилцуулгадаа, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн өрийн зохицуулалтын арга хэмжээний дүнд жил ирэх тусам эрсдэлийн нэмэгдлийг бууруулж байна гээд, энэ нь ам.долларын эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өгөөжөөс давж буй хүүгийн хэмжээг харуулах бөгөөд Засгийн газрын 2021 онд гаргасан үнэт цаас 3,6 хувьтай, 2023 онд гаргасан үнэт цаас 3,6-4,9 хувьтай, 2025 онд гаргасан үнэт цаас 2,3 хувьтай тус тус тэнцэж байна гэлээ. Энэ нь олон улсын зах зээлд тогтмол оролцож хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байсантай шууд холбоотой гэдгийг тэрбээр тайлбарлаж, ингэснээр 2025 онд 8,5 хувьтай гарах боломжтой байсан үнэт цаасны хүүгийн түвшинг 6,625 болгон бууруулсан байна.
Улсын Их Хурлаас 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэх төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоо бий болсныг Сангийн сайд Б.Жавхлан тэмдэглэж, Үндэсний баялгийн төрөлжсөн сангийн дансыг Монголбанканд байршуулж, тайлан 1341,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 495,6 тэрбум төгрөгийг Монголбанктай гэрээ байгуулан, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд оны эцсийн харилцах дансны үлдэгдэл 3979,4 тэрбум төгрөг болжээ. Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг баталж, хуримтлалын сангаас нэрийн данс үүсгэн иргэн бүрд 138993 төгрөгийг хуваарилсан байна.
Засгийн газрын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын импортын тээврийн хэрэгслийн есөн гарцыг 23, экспортын таван гарцыг 27, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын зургаан гарцыг 10 болгон өргөтгөж, Шивээхүрэн боомтын хилийн шалган нэвтрүүлэх 8 хаалгыг шинээр ашиглалтад оруулснаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болжээ. Үүний үр дүн 2024 онд нүүрсний экспорт 83,8 сая тоннд хүрч, өмнөх оноос 20 хувиар, Оюутолгойн далд уурхайн нөлөөгөөр зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1695,0 мянган тоннд хүрч өмнөх оноос 11,0 хувиар, олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 7511,0 мянган тоннд хүрч, өмнөх оноос 31 хувиар тус тус өссөн байна.
Иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх хүрээнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа дөрвөн төрлийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төвийн болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар бодож сар бүр олгохоор шийдвэрлэсний дагуу 101,4 мянган төрийн албан хаагчдад улсын төсвөөс 239,9 тэрбум төгрөгийн нэмэгдэл олгосон байна. Бүс нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр хангайн бүсийн 179 төсөл арга хэмжээг 292,0 төгрөгөөр 85 хувийн, баруун бүсийн 294 төсөл арга хэмжээг 448,4 тэрбум төгрөгөөр 70 хувийн, хойд бүсийн 160 төсөл арга хэмжээг 210,0 тэрбум төгрөгөөр 76 хувийн, төвийн бүсийн 153 төсөл арга хэмжээг 410,0 тэрбум төгрөгөөр 79 хувийн, зүүн бүсийн 117 төсөл арга хэмжээг 427,6 тэрбум төгрөгөөр 85 хувийн, говийн бүсийн 88 төсөл арга хэмжээг 371,4 тэрбум төгрөгөөр буюу 88 хувийн, Улаанбаатар хотод 380 төсөл арга хэмжээг 2412,4 тэрбум төгрөгөөр буюу 86 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1320 төсөл арга хэмжээнээс шинээр хэрэгжүүлсэн 712 төсөл арга хэмжээнд 1687,0 тэрбум төгрөг, өмнөх онуудад шилжин хэрэгжиж буй 600 төсөл арга хэмжээнд 1406,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож, гүйцэтгэл 80,3 хувийн биелэлттэй гарсан байна.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Үндэсний Аудитын газраас Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Төсвийн тухай хуулийн дагуу аудитыг гүйцэтгэж, тухайн оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670,8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591,1 0 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан байна.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн өмнөх оноос 29 хувиар өссөн, тайлант онд төлөвлөснөөс 534,5 тэрбум төгрөгөөр тасарсан боловч Үндэсний баялгийн санд 1 их наяд 341,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591,1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 35,9 хувиар өссөн нь цалин хөлс 3 их наяд 41 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 2 их наяд 782,6 тэрбум төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 920,3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1,2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтжээ. Засгийн газрын өрийн нэрлэсэн үнээр илэрхийлсэн үлдэгдэл 33 их наяд 399,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41,8 хувьтай тэнцэж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хязгаарт багтаж Засгийн газрын өрийн нийт хэмжээнээс 14 их наяд 195 129,5 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд 27 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тухайн онд шинээр хэрэгжих 712, он дамжин хэрэгжих 607, нийт 11 их наяд 579,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1319 төсөл ,арга хэмжээг тайлант онд 3 их наяд 828,6 төг тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 62,7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн 579 төсөл арга хэмжээний хэрэгжилт 69,0 хувьтай буюу хангалтгүй байна.
Мөн Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6832 санхүүгийн тайланг аудитад хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар өөрчлөлтгүй 33, хязгаарлалттай 29, сөрөг нэг дүгнэлт өгсөн бөгөөд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 9 их наяд 292,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна.
Аудитаар Улсын Их Хуралд таван асуудлыг толилуулж, Монгол улсын Ерөнхий сайдад 20, тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдад тав, Сангийн сайдад 18, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад нэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэг, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргад хоёр, Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргад нэг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт дөрвөн зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд Засгийн газар бүх шатын төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй зөрчил давтагдан гарч байгаа тул Улсын Их Хурлаас аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч хүргүүлж төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай байна гэж Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дурдлаа.
-Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа боловч тухайн жилийн Төсвийн тухай хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилснөөс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчмыг алдагдуулж байгааг анхаарч, цаашид нэгэнт тогтсон бодлогоо баримталж хэрэгжилтийг хангуулах
-Уур уурхайн салбараас хэт хамааралтай төсвийн орлогын бүтцэд оновчтой зохион байгуулалт хийж төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх
-Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахгүй байх, хуулийн шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангах
-Дампуурсан банк, хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдоос үүссэн авлага барагдуулах ажил зогсонги байдалтай байгаад дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг гаргаж, шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авах
-Гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажаагүй авлагын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон үзүүлэлтийн зорилтот түвшнийг хангахуйц төсөв батлагдсан боловч зарим хөтөлбөр арга хэмжээ зорилтот түвшинд хүрээгүй хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж үнэлдэггүй байдлыг халж, батлагдсан төсвийг үр ашигтай хэрэгжүүлэх
-Дотоод аудитын эрх зүйн орчин бүрдээгүй, тогтолцоо төлөвшөөгүй, хараат бус байдал хангагдаагүйгээс зөвхөн санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, засаглалыг сайжруулах, эрсдэлийг удирдах үндсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч, энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
-Аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь зөвхөн аудитын зорилт биш, төрийн өмч, санхүү, төсвийн удирдлагыг сайжруулах үндэслэл болохыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дүгнэж, иймд аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хууль, бодлогын түвшинд дэмжиж, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоонд дүн шинжилгээ хийх, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үр ашигтай хариуцлагатай удирдах менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байна гэсэн юм.
Сангийн сайдын танилцуулга, Ерөнхий аудиторыг дүгнэлт, зөвлөмжтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Эрдэнэбат, Д.Батбаяр, Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Л.Соронзонболд, Д.Энхтуяа, Б.Мөнхсоёл, М.Мандхай, Б.Пунсалмаа, Ц.Сандаг-Очир, Л.Энхнасан, О.Саранчулуун, Дав.Цогтбаатар, Б.Бейсен, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нар аудитын дүгнэлтэд дурдагдсан алдаа, зөрчлийн талаар тодруулан асууж, удаа дараа давтагдаж, улам өсөн нэмэгдэж буй эдгээр алдаа зөрчлийг цаашид хэрхэн арилгах, холбогдох албан тушаалтан, төсвийн захирагч нарт ямар хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөн ярьсан юм. Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарын их хэмжээний өрийн үлдэгдэл, боловсролын салбарын төсвийн хэт тэлэлт, зориуулалт бус зарцуулалт, хөдөө аж ахуйн салбарт гарсан 28.7 хувийг агшилт, Засгийн газрын өр, гадаадаас авсан ашиглагдаагүй зээлүүд, түүнд төлж буй хүүгийн төлбөрүүд, тендерийн хуулийн зөрлүүд, баригдаж гүйцээлгүй олон жил өнжиж буй барилгууд гэх мэт аудитын дүгнэлтэд дурдагдсан төсөл, хөрөнгө оруулалтын олон алдаа зөрчлийг дурдаж, цаашид хэрхэх гарц, шийдлийг эрэлхийлэн ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн зарим зөрчил дутагдал олон жил давтагдаж, жл ирэх тусам архагших байдалтай байгааг онцлон тэмдэглэж, энэ нөхцөл байдлыг нэг тийш шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, дээр дурдсан зөвлөмж саналыг оруулж буйгаа дурдаж байлаа.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон бусад Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.