Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар
-
Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаярын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-
“Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар,
-
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар,
-
Төрийн захиргааны төв байгууллагуудад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайлангийн талаар,
-
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар,
-
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /”Алт-3 аяныг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах/ зэрэг асуудал хэлэлцэж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ