• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж дуусаагүй байсантай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хойшилсон юм. Эдгээр асуудлууд ихээхэн өргөн хүрээтэй, зургадугаар сарын 01-ны дотор батлагдах хуулийн хугацаатай учир ирэх долоо хоногийн ажлын өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдааныг алгасалгүй явуулахаар болж буйг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв. Мөн тэрбээр дээрх асуудлуудыг хэлэлцэхдээ хуулийн зөрчил үүсгэхгүй, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалгаж, асуудлыг хагалж шийдвэрлэх явдал байж болохгүй гэдгийг анхаарууллаа.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хэн нэгэнд тусгайлан суудал засах, тэр дундаа Улсын Их Хурлаас томилогддог, ажлаа хариуцан тайлагнадаг, Улсын Их Хурал хариуцлага тооцдог албан тушаалтанд зориулж тусгай сандал суудал байрлуулахыг Үндсэн хуульд нийцүүлэн хориглох тухай болон Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Засгийн газрын тэргүүн өөрийн хүссэн зүйлийг ярьдаг бус парламентын гишүүдийн асуулгын цаг болгож өөрчлөх тухай Улсын Их Хурлын нэр бүхий 30 гишүүн санаачилсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх хүсэлтээ илэрхийлж үг хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн барих бэлтгэл хангасан хуулийн төслүүдийг хүлээж авна гэдгээ илэрхийлээд, зарчмын асуудлуудыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд ярилцаж, зөвшилцөх нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээгүй Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналууд, тохируулга, зохицуулалтын шийдлийг тусгаж, өөрчлөн сайжруулаад дахин өргөн мэдүүлэхийг Засгийн газар зөвлөсөн талаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт мэдээлэл өгч, иргэдийн сонголт хийх эрхийг нээж, үйлдвэрлэгч, тариаланчдын бизнест эрсдэл учрахгүй байх нөхцөлийг хангасан байхаар зохцуулах нь зүйтэй тул яаралтай горимоор өргөн барьж хэлэлцүүлээрэй гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдийн санаачлан өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүд чуулганы өчигдөр (2025.05.22)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан юм. Санал хураалтаар Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжсэн юм. Мөн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Донорын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Харин дээрх хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд дэмжээгүйг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийг олонх мөн дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаалаа.

Дараа нь мөн Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Улсын Их Хурлын нийт гишүүний олонх буюу 64-өөс дээш тооны гишүүд олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно гэж заасан. Санал хураалтаар дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 47 гишүүн дэмжсэн буюу нийт гишүүдийн олонх болж чадаагүй учир хууль санаачлагчид буцаав.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийн явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим давхардсан агуулга бүхий хэсгийг хасах, аймаг, нийслэл үнэт цаас гаргах эрхтэй болж, санхүүгийн шинэ хэрэгсэл ашиглаж эхэлсэн хугацааг болон зарим бондын эргэн төлөгдөх хугацааг тодорхой болгож тусгах, мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаатай холбоотой хэсгийг өөрчилсөнтэй холбоотой зарчмын санал, түүнчлэн үг хэллэг, нэр томьёог жигдлэх, техникийн засвар бүхий найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд нар байхгүй, Засгийн газрын нийт 23 гишүүнээс долоон сайд сууж байгаа нь хангалтгүй, хэлэлцүүлэг үр дүнтэй болж чадахгүй гэсэн үндэслэлээр хойшлуулах хойшлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гаргаж, санал хураалгасан боловч дэмжлэг авсангүй.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх, бүсүүдэд явуулсан өргөтгөсөн зөвлөгөөнүүд дээр гарсан хөрөнгө оруулалтын талаарх саналуудыг хэрхэн эрэмбэлж тусгах, хууль эрх зүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох тухай, төсвийг алдагдалгүй батлах зарчим цаашид үргэлжлэх эсэх, гадаадын зээл, тусламжийг хэрхэн ашиглах тухай асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл мөн алдагдалгүй төсвийн тухай асуудлыг хөндөж, нууж далд хуримтлуулсан алдагдал, бартерийн асуудлыг яаж шийдвэрлэх талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан 2026-2028 онд инфляцыг 7.0-6.0 хувьд хүргэж бууруулна гэж төсөөлсний үндэслэл, боломжийн талаар асууж, энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг авсан эсэх, мөн валютын нөөц болон төгрөгийн ханшийн талаарх мөнгөний бодлого дунд хугацаанд ямар байх тухай тодруулга авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа энэ асуудлыг мөнхүү хөндөж, ирэх онуудад татвар хэрхэн буурах, цалин, тэтгэвэр яаж нэмэгдэх тухай асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа эдүгээ 37.0 тэрбум ам.долларт хүрсэн Засгийн газрын гадаад өр хэр нэмэгдэх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх эсэх, инфляцыг бууруулахын тулд эрх зүйн ямар шинэчлэл, өөрчлөлт хийхээр төлөвлөж байгааг асууж, хариулт авав. Засгийн газрын гадаад өрийн асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа мөн хөндөж, энэ талаар тодорхой ахиц гарсныг онцлон, гадаад улс орнуудын Засгийн газрын бондуудын үнэ ханш унаж байгааг болон төгрөгийн ханш, инфляцын өсөлт зэрэгтэй уялдуулан энэ 2025 оны менежмент хэрэгжүүлж байгааг асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төсөлд батлахаар төлөвлөж байгаа Татварын багц хууль, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрийг ашиглах шийдлийн нөлөөллийг тусгасан эсэхийг магадлаж, гадаад худалдааны тэнцлийг ашигтай болгох төсөөллөө ямар бодлого, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсруулах салбарын өсөлтийг хэрхэн хангахаар тооцож буйг асууж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөсөн ажлууд хэрэгжихгүй байх магадлалтай эсэхийг тодрууллаа. Түүнчлэн 2026 оноос бүтээн байгуулалт шинээр эхлэх, зэс хайгуулуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцолбор зэрэг том төслүүдийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэр, болзошгүй эрсдэлин талаар лавлалаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоо дээд хэмжээгээр, зарлагаа доод хэмжээгээр тавьж, орлого олохын хэрээр зардлаа нэмэлгүйгээр нөөц бүрдүүлж ажиллах талаар санал хэлсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа 2026 онд улсын төсөв 2025 оныхоос өсөхгүй гэдгийг дурдаад жил бүр 1.0-8.0 хувийн механик өсөлт гарч буй нь хүн амын өсөлт болон хуульчилсан зардлуудтай холбоотойг онцлоод, төсвийн зардал, 14 мега төслөөс бусад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ ирэх жилүүдэд хумигдана гэдгийг мэдэгдэв. Мөн тэрбээр, төрөөс зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай зардлуудаа л төсөвт үлдээж, бүтээн байгуулалт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж болох зүйлсийг улсын төсвөөр санхүүжүүлэхгүй байх зарчим руу шилжих Засгийн газрын байр суурийг танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт, “бартер” гэж нэрлэж буй баялгийн солилцоо зэрэг нь байгалийн баялаг бүхий улс орнуудын туулж буй сайн туршлагууд болохыг онцлоод, алдагдалгүй төсвийн зарчмаас эргэж буцахгүй гэсэн хариулт өгөв. Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төсөлд макро төсөөллүүдийн хязгаар тоонуудыг л тусгаж баталдаг болохыг тэрбээр тайлбарлаж, өмнөх жилүүдэд Засгийн газар өрийн удирдлагаа амжилттай хэрэгжүүлж, зээлжих зэрэглэлийнхээ түвшинг ахиулж чадсаныг тэмдэглэн, 2025 онд төлбөл зохих өр төлбөрүүдээ төлөхийг нь төлж, зохицуулахыг нь зохицуулж дуусгасан, 2026 оныг дуустал манай улсад бондын тулсан өр төлбөр байхгүй, харин хөгжлийн төслүүдэд авсан урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн төлбөрүүд бий гэлээ.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн гаргасан тогтоолын төслийн хавсралтын 2.5 дахь хэсгийн буюу АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалж санхүүгийн зах зээлд тогтворгүй нөхцөл байдал үүсэхээс өмнө гэснийг хасах санал дэмжигдсэнгүй. Зарчмын зөрүүтэй бусад саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Төрийн байгуулалтыг байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тус байнгын хороо анхны хэлэлцүүлгийг энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулах болсон үндэслэл, шалтгааны талаар асууж, бүхэлд нь хойшлуулалгүй зүйл, заалтаар нь хэсэгчлэн хойшлуулах боломж байсан эсэхийг тодруулав. Хууль хэрэгжихийг хүлээж байгаа олон сум, суурин байгааг тэрбээр сануулж, ялангуяа боомт дагасан 5000-15000 хүн амтай хилийн том сууринуудад засаг захиргаа, төрийн үйлчилгээ байхгүй, хуулиа хүлээж байгаа гэдгийг дурдав. Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэлтгэл ажил шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дурдаж, эхний ээлжид Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын газар нутгийн хилийн цэгүүдийг тогтоох шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа, улсын төсвөөс ямар хэмжээний нэмэлт санхүүжилт шаардагдах, хуулийг хойшлуулахад хүргэж буй албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх талаар асуулт асууж, хариулт авав.

Төрийн байгуулалтыг байнгын хорооноос оруулж буй анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэж шууд эцэслэн батлах горимын саналаар явуулах санал хураалтыг хойшлууллаа.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтыг байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны саналаар явуулах нууц санал хураалтыг мөнхүү хойшлууллаа.

Үүний дараа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг уншиж танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтүүдээ тус Байнгын хороонд ирүүлсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт болон зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Харин Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэн, Улсын Их Хурлын гишүүн ГУянгахишигээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг нар ажиллажээ.

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэг бэлтгэхтэй холбоотой тусгайлсан танилцуулгыг бэлтгэж, Байнгын хороны хуралдаанд танилцуулсан бөгөөд Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраар хууль зүйн дүгнэлт гаргуулах, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос санал авсан байна. Ингээд тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 12 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг санал дүгнэлтийн хамт Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналыг татан авч, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ч.Анар нарын гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа цахим бооцоо, түүний төлбөртэй хамаарал бүхий Улсын Их Хурлын гишүүн байгаа, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан цахим мөрийтэй тоглоомыг хориглох технологийн боломж бий эсэх болон улам нууц, далд хэлбэрт шилжүүлчих эрсдэл хэр байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа тоглоомын хохирогчдын судалгаа болон авилгын мөнгийг онлайн бооцоот тоглоомоор угааж буй ямар нөхцөл байдал тогтоогдсон тухай, зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд оногдуулдаг сарын 36.2 сая төгрөгийн онцгой албан татварын хураалтыг хэрхнэ нэмэгдүүлэх, өөрсдөө сайн дураараа цахим мөрийтэй тоглоом тоглож буй иргэдэд хууль хэрхэн үйлчлэх, мөрийтэй тоглоомыг хорьчихсон байсан хэрнээ яагаад цахим мөрийтэй тоглоомыг хориглоогүй байсан талаар асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдын асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ашиг сонирхлын зөрчилтэй Улсын Их Хурлын гишүүн байвал санал хураалтад өөрийн саналаар оролцохгүй байх боломжтой гээд, хууль батлагдсанаар цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах зэрэг бүхий л үйлдлүүдийг 60 хувь хязгаарлаж чадна гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд хэлэлцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол гишүүн энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзана гэсэн заалт байгааг танилцуулж, одоогоор урьдчилсан мэдүүлсэн гишүүн байхгүй гэлээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван сүүлийн жилүүдэд криптовалюттай холбоотой гадаад гүйлгээний урсгал эрчтэй нэмэгдэж, 2021 онд цэвэр дүнгээрээ 120.0 сая ам.доллар байсан бол 2024 онд 578 сая ам.доллар, энэ оны эхний улиралд 87.0 сая ам.доллар болсныг танилцуулж, төв банкнаас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд тухайн гүйлгээг илгээж байгаа банкаар нь дамжуулан харилцагчийг таних хяналт зохицуулалт явуулж байна гэсэн юм. Гэхдээ мөрийтэй тоглоомын гүйлгээ, энгийн цахим гүйлгээг нарийвчлан тогтоох боломжгүй гэдгийг тэрбээр хэллээ.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тоон мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын ахлах референт н.Сүрэнхорол танилцуулж, Эрүүгийн хуулийн одоо тусгай ангийн 20.17 дугаар зүйл буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар нийт 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг цахим орчинд буюу орон зайн хамааралгүй онлайн тоглоом тоглож байгаа хүнд Монгол Улсын хууль тогтоомж үйлчлэх боломжгүй гэсэн тайлбар өгч, энэ хуулийн өөрчлөлтөөр тухайн тоглоомын сервер болон зохион байгуулалт нь гадаад улсад байгаа этгээдэд Монгол Улсаас мөнгө шилжүүлэхэд утасны дугаар, банкны данс ашиглуулах зэргээр дэмжлэг үзүүлж байгаа үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож, энэ үйлдлүүдийг хийж байгаа хүмүүст хариуцлага тооцох замаар хязгаарлах асуудлыг зохицуулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтыг мөнхүү хойшлуулснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Н.Учрал: Тоглох, зуучлах,...
The MongolZ баг IEM Dallas-2025 тэмцээний...

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Kuzmo 2025-05-24

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

7 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

9 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

9 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

11 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

11 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

13 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

13 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

13 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах