• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улаанбаатар хотод байгуулах “Метро”-ны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус V  хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь түүхэн шийдвэр гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцолж хэллээ.

Тус асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцууллаа. Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион  байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”,  “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.

Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна. Санхүүжилтийг 15 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлэлцэл, уулзалт хийгдэж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. Түүнчлэн метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Үүний дараа НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт “Хотын тулгамдсан асуудлуудыг өнөө маргаашаа аргацаасан байдлаар өнгөрөөх боломжгүй болсон. Улаанбаатарт метроны хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа. Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ хүн төвт, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдийг олон талын тодорхой, бүтээлч мэдээ, мэдээллээр хангах чухал байна. Метро төслийн гүйцэтгэлийн түвшинд нийслэлийн бизнес эрхлэгчдийг татан оролцуулах, залуусыг боломжит ажлын байраар хангаж ажиллах нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байна” хэмээн дүгнэлт хэллээ.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Б.ЭРДЭНЭСҮХ: Нийслэлчүүд метротой болохыг хүсэж байгаа. Яг хэдэн онд иргэд метрогоор зорчиход бэлэн болох вэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: ТЭЗҮ-ийн төлөвлөгөөний дагуу 2030 оны 10-р сард ашиглалтад орно.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч О.ЗУНДУЙДОРЖ: Метро төслийн ТЭЗҮ-г маш сайн хийсэн байна. Гэтэл метроны талаар яриад олон жил болсон. Өнөөдрийг хүртэл хэн, хаана гацаав. Гацаах ямар шаардлага байв. Иргэдийн эрх ашгийг бодоод энэ төслийг аль 2011 онд эхлүүлсэн бол өнөөдрийн төсвийн тал үнээр бид метротой болох боломж байсан. Тиймээс энд тодорхой хариулт авмаар байна?

Хариулт:

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.ХОСБАЯР: Тэр даргын үед төсөл яваагүй гэж өмнөх удирдлагуудаас буруу хаймааргүй байна. 2013 онд Монгол Улс маань ийм хэмжээний том мега төсөл хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд хөгжөөгүй байсан. Харин өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод, УИХ-аар батлагддаг томоохон бодлогын бичиг баримтад метро зайлшгүй хэрэгтэй гээд зохицуулалт орсон учраас метроны ТЭЗҮ эцэслэгдэж байна. Тиймээс цаашдаа төлбөр мөнгөний л асуудал гарч магадгүй. Гэхдээ энэ тал дээр Нийслэлийн засаг дарга анхаарч, гаднаас хөрөнгө босгох тал дээр ажиллаж байна. Мөн төслийн нэгж багынхан ч гэсэн ажиллаж байна. Бүх шатанд метротой болохын төлөө нэгдэж ажиллаж байгаа учраас цаашдаа дахин зогсох эрсдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ: Хөшигтийн хөндийн нисэх буудлын замд гэрэлтүүлгийг орхигдуулснаас болж осол аваар их гардаг. Үүнтэй адилхан асуудал гарах вий. Нэгт метроны шугам дагасан дэд бүтцийн төлөвлөлтийг хэрхэн хийсэн бэ?. Хоёрт жижиг дунд үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих талаар хэрхэн тусгагдсан бэ?. Гуравт монголын өв соёл, уламжлалыг бүтээн байгуулалтдаа яаж шингээсэн бэ?. Дөрөвт нийслэлийн хөрсний асуудлыг судалсан уу, эрсдэлээ тооцсон уу?. Тавд ажлын байрны тоо хэдээр нэмэгдэх вэ?. Зургаад төслийн санхжүүжилтын 85 хувийг гаднын зээл тусламжаар барихаар төлөвлөсөн. Тэгвэл энэ зээл, тусламжийг хэдэн жилийн дотор төлж, барагдуулах тооцоо гаргасан бэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: Төслийн төсөвт өртөг бодит зах зээлийн судалгаагаар хийгдсэн. Метроны 15 өртөөний 14 нь газар доогуур хийгдэнэ. Тэгэхээр өртөөнүүдэд нийтдээ 150-200 жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ гэж тооцоолж байна. Метроны шугам дагасан хотуудын эдийн засгийн үзүүлэлт эрчимтэй өсөж, үүнийг дагасан ажлын байрууд олноор нэмэгдэнэ. Эдийн засгийн эрчимтэй таталцал бий болох учир нийслэлд төвлөрүүлэх орлого ч нэмэгдэнэ. Тиймээс нийт төсөвт өртгөө 11 жилийн хугацаанд нөхнө гэж үзэж байгаа. Түрээс, зар сурталчилгаа, тасалбарын орлого зэргээс 29-30 жилийн хугацаанд төслийн өөрийн өртгөө бүрэн нөхнө гэсэн санхүүгийн тооцоолол гаргасан. Хоёр орны хамтарсан мэргэжлийн геологичид хөрсний судалгаа хийсэн. Хөрсний ямар нэг онцгой эрсдэл бол байхгүй гэдгийг тогтоосон байгаа. Метроны төслийн худалдан авах, ханган нийлүүлэгчээр аль болох дотоодын аж ахуй нэгж, туслан гүйцэтгэгчдийг оруулах хүсэлтэй байгаа. Метроны ажлыг гүйцэтгэх хүрээнд 700 орчим ажлын байр бий болно. Түүнчлэн метрог ашиглалтад орсны дараа худалдаа, үйлчилгээг дагасан 150.000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн суурь тооцоолол гарсан. Мөн метроны төсөлтэй зэрэгцээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2025 онд ШУТИС-д метроны 4 анги элсэлт авахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Мөн ШУТИС-ийн 8 багшийг метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-д сургахаар явуулаад байна.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ж.ЭНХЖАРГАЛАН: Санхүүжилт гацвал B хувилбар байгаа юу. Депог дараа нь өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд орон зайн төлөвлөлтийг хийсэн үү. Иргэд, хамтарч ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд төслийн нэгжийн нээлттэй мэдээ, мэдээллийг хаанаас авах вэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: B хувилбар гэвэл хоёрдугаар шатны тендерийг зарлахдаа хэрвээ оролцогчид өөрсдөө төслөө санхүүжүүлэх нөхцөлөө тодорхой болгож орж ирдэг. Иймэрхүү саналыг гадны байгууллагууд өмнө нь гаргаж байсан. Тиймээс шаардлага үүсвэл В хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Депогийн хүчин чадлын хувьд метро хоорондын зай 4.5 минут байхаар төлөвлөж байгаа. Дунджаар 15.000 хүн зорчино гэж төлөвлөсөн. Зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тохиолдолд метро хоорондын 4 минут болгож, өдөрт 28-30 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа. Нэмэлт метроны бааз шаардлага үүсвэл хотын баруун бүсэд төлөвлөлт хийхээр тооцоолсон байгаа.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Б.МЯГМАР: Түгжрэлийг бууруулах, сааруулах хүрээнд метроны төслийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдийн засгийн хувьд яг ашигтай төсөл мөн үү. Нийслэлээс гарах санхүүжилт бага мөнгө биш. Тиймээс зээлийг эргээд төлөх ямар саналыг тавьж байгаа вэ. Мөн хүлээгдэж буй эрсдэл юу байна. Гадаадаас зээл, тусламж авах зэрэг олон ажлууд үүснэ. Төслийн нэгжээс Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамтай хэр ойр, ойлголцож ажиллаж байгаа вэ?

Хариулт:

Төслийн эдийн засгийн тооцооллыг хийсэн мэргэжилтэн:

Манай судалгааны баг метроны төслийг гаргахдаа нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангахыг зорьсон. Төслийн үр өгөөжийг мөнгөн дүнгээр гаргасан. Түүнчлэн Улаанбаатар хотын иргэд авто замын түгжрэлд маш их цаг хугацаагаа алдаж, ажил хийж олох орлогоо алдаж байгаа. Мөн агаарын бохирдол, авто замын осол гээд олон судалгааг хийсний үндсэн дээр 11 жилийн дараа Улаанбаатар хотын иргэд мөнгөн дүнгээс илүү үр өгөөжийг хүртэх юм.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ц.ТӨРХҮҮ: Манай улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хүндрэлтэй. Хүйтний технологи гэж байна уу. Боловсон хүчнийг цаашид нь практик дээр хэрхэн чадваржуулах вэ. Дэлхий дээр метроны олон төсөл бий. Гэхдээ манай улстай төстэй төсөлд эрсдэл гарсан тохиолдол бий юу.

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: Манай улстай төстэй уур амьсгалтай орнуудад хэрэгжүүлсэн метроны төслүүдэд судалгаа хийсэн. Хамгийн сүүлд ӨМӨЗО-ны метроны төслийг харьцуулж судалж үзсэн. Хүйтний технологитой хоршуулж, барих хугацаанд эрсдэл гарах вий гэж тооцоолсон. 19.4 км-ийн 19.1 км нь газар доогуур явна. Тиймээс зориулалтын тунель ухагч машин ашиглана. Газрын гүнд манай улс 8 градус байдаг учраас газар доорх ажил бол өвөл зунгүй үргэлжилнэ. Боловсон хүчний тухайд эхний ээлжинд багш нарыг сургана. Багш нар ирээд оюутнуудаа хүлээж авна. Дараа нь БНСУ-ын метроны төслүүдэд дадлага хийлгэнэ. Энэ мэтчилэн шат дараатайгаар явна. Эрсдэлийн хувьд бусад орнуудад санхүүжилт гацах, улт төрийн тогтворгүй байдал, газар чөлөөлөлтийн ажил удаашрах зэрэг асуудал үүсэх магадлалтай байдаг юм билээ. Тиймээс ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд маш нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Г.БАТЗОРИГ: Метроны хамгийн баруун талын эцсийн шугам СХД-ийн 22 дугаар хороо Сонсголонгийн уулзвар дээр байна. Үүнээс цааш нийтийн тээврийн өөр төлөвлөлт бий юү. Эсвэл Толгойт өртөө хүртэл холбох боломж бий юү.

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Толгойтоос баруун тийш шинэ Сонгинохайрхан дэд төв байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүртэл 19.4 км-ээс 25 км хүртэл сунах хоёрдугаар шатны төлөвлөгөө гаргасан байгаа. Одоогоор Сонсголонгийн уулзварын дөнгөж наах нь эцсийнхээ зогсоолыг урьдчилж төлөвлөөд байна. Мөн Зам тээврийн яамнаас ТЭЗҮ нь хийгдэж байгаа Толгойтын уулзвараас шинэ нисэх буудал хүртэл тавигдах хөнгөн төмөр замын төсөл энэ байршлаас эхлэх тул уялдуулж байршлаа сонгосон.

Ингээд хэлэлцүүлгийн асуулт, хариултын явц дуусаж төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дараах саналыг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Ц.ТӨРХҮҮ: Метроны төслийн ажил эхлэхээр тендер зарлаад гаднаас туслан гүйцэтгэгч компаниуд авдаг. Тухайн компаниуд зардлаа багасгах гээд өөрийн улсаасаа мөн ажиллах хүчнээ оруулаад ирдэг. Метроны төсөл дээр аль болох монголын аж ахуй нэгж, ажиллах хүчнийг хангах хэрэгтэй. Мөн Толгойтоос цааш, 61-ийн гарам хүртэл ч юм уу метроны шугам ингэж тавина гэдэг тодорхой мэдээллийг одооноос иргэдэд өгөх шаардлагатай.

НИТХ-ын төлөөлөгч О.ЗУНДУЙДОРЖ: Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг бий. Монголчууд газрын гүний ямар ч туршлагагүй ард түмэн биш. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийж байсан туршлагатай. Тиймээс төслийг эхлүүлэхийн өмнө нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутолгой” компанийн гүний уурхайн 5200 ажиллах хүчийг, техник хэрэгсэлтэй нь авчраад метроны гүний нүхээ ухаж яагаад болохгүй гэж. Газар доорх нүхээ ухаж бэлэн болгосны дараа ажлаа эхлүүлбэл гарах зардлаа ч хэмнэнэ. Үүнийг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.АНУ-ҮЖИН: Метроны буудал бүрийг нийтийн тээврийн бусад хэрэгслүүдтэй уялдуулсан сүлжээ байх ёстой. Үүнийг анхаараарай. Хүний нөөц, удирдлагууд тогтвортой байж аливаа ажил, төсөл урагшилдаг. Энэ талын боловсон хүчиндээ анхаараарай. Метроны төсөл бол үе дамжсан төсөл. Тиймээс иргэдийг шат дараатайгаар мэдээллээр хангах чухал. Нийслэлд метро, трамвай, дүүжин тээвэр зэрэг маш олон мега төслүүдийг хэрэгжүүлэх гээд хүн хүчний дутмаг асуудал үүснэ. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчд, салбар харьяа газрын агентлагууд гээд бүгд дор бүрнээ олон нийтэд мэдээлэл өгөхөд дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ч.БАТЗОРИГ: Улаанбаатар төдийгүй Монгол Улсын хувьд том төсөл. Тиймээс өнөөдөр НИТХ-аас шийдвэр гараад дэмжвэл Засгийн газар, УИХ-аар орно. Та бүхнийг шат шатандаа дэмжээсэй гэж хүсэж байна. Учир нь энэ бол нийслэлийн иргэдийн хүлээлт тавьж буй гол төсөл. Төслийн гол зөвлөхөөр БНСУ-ын “Духа Инженеринг” ХК ажиллаж байгаа юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр зураг төсөл хийж амжилтгүй болж байсан үе бий. Одоо энэ төсөлд маш тодорхой, техник, технологи, гүйцэтгэлийн үе шатын талаар нарийн мэдээллээр хангаарай. Дээр нь гүйцэтгэгчээр дотоодын компаниас аваарай. Барилгын тухай хуульд энэ тухай заасан байгаа. Гадаадын зээл тусламж орж ирээд өөрсдөө ажиллаад, хусам нь монголчуудад үлддэг гашуун туршлага бий. Тиймээс дотоодын олон ур чадвар, мэдлэг боловсролтой, ажиллах хүчнийг энэ төсөлд оруулж ирээсэй гэж хүсэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Л.ХОСБАЯР: Метроны төслийн нэгжийн ажилд оролцож, хамтарч ажиллаж байсан хүний хувьд ажигласан хэд хэдэн саналаа хэлье. Томоохон төслүүд эрсдэлээ дутуу тооцоолсноос болж гацах магадлалтай. Урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл учраас улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайн үнэлж дүгнэх чухал. Төслийн нэгж дээр олон нийтийн дэмжлэг чухал. Олон нийтэд төсөл хэзээнээс хэрэгжих, ямар үе шаттай, ач холбогдол зэргийг хүргэх чухал. Үүнд тусад нь хөрөнгө санхүү гаргаж мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Цаашдаа төслийн нэгжийн удирдлага зохион байгуулалт олон улсын стандартын дагуу явах ёстой. НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаан бүрд төслийн явцын мэдээллийг хүргэх зайлшгүй шаардлагатай байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.ЭНХЖАРГАЛАН: Анхнаас нь төсөвт өртгөө сайн тооцоолж чанарыг алдагдуулахгүй байхыг нийт иргэдийнхээ өмнөөс хүсэж байна. Метроны төслийн талаар иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг хангах өгөөрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Нийслэлийн аварга шалгаруулах...
Цахилгаан хязгаарлах газрууд...

Улаанбаатар хотод байгуулах “Метро”-ны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

Kuzmo 2025-03-26

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах