• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр өнөөдөр (2024.05.11) хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.

Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Ардчиллын тулгуур суурь нь парламент бөгөөд парламентын ардчиллыг сахин хамгаалж, сайтар хадгалж, улам чамбайруулан хөгжүүлэхийн тулд түүний зарчим, мөн чанар, ач холбогдлыг нийгмийн оюун санаанд арилшгүйгээр суулгаж өгөх шаардлагатай юм. Учир нь ардчилал ихээхэн эмзэг бөгөөд хүн төрөлхтний түүхийн олон удаагийн сорилтоор эрсдэлд орж, нуран унаж байсан гашуун сургамжууд бий. Тиймээс ардчиллын тулгуур болсон парламентын боловсролыг өсвөр үеийнхэн, залуучууддаа олгож, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны мөн чанар болсон ардчилсан зарчмыг ухамсарлуулах, улмаар нийгмийн хариуцлагатай, идэвх оролцоотой иргэдийг төлөвшүүлэх ажилд ардчилсан улс орон бүр онцгойлон анхаардаг.

Бидний явуулж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр ч мөн ялгаагүй, дэлхийн улс орнуудын нийтлэг жишгээр хүүхэд, залуучуудад ардчилал, хууль тогтоох үйл ажиллагаа, түүний суурь зарчмууд, парламентын ардчиллын үндэс суурь, арга хэрэгслүүдийн талаарх мэдлэг, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байх зарчмын цөм ойлголтуудыг өгч, энэхүү олж авсан мэдлэг, хандлагаараа гэр бүл, сургууль, найз нөхдөө үлгэрлэх боломж бүрдүүлэхэд чиглэдэг юм. “Мэдлэг бол хүч” бөгөөд иргэд, залуучууд зөв мэдлэгтэй байж гэмээнэ улс орон хүчирхэгждэг учиртай. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусыг хүчирхэгжүүлэх бүрэн, зөв мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьдог парламентын боловсрол хөтөлбөрийн хамгийн том зорилго бол Монгол орныхоо өнцөг булан бүрд сурч, боловсорч байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, амьдарч буй нутаг, орчиндоо эергээр нөлөөлдөг, нээлттэй сэтгэж, хариуцлагатай байдаг, идэвхтэй иргэд болгож төлөвшүүлэх юм.” хэмээв.

Тэрбээр, Цаашид “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга, чанарыг тасралтгүй сайжруулж, илүү гүнзгийрүүлэхийн зэрэгцээ оролцогчдын хүрээг тэлж, өргөжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад  хөтөлбөрийн оролцогчдыг өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа түгээж, найз нөхөд, анги хамт олон, багш нар, нутаг орныхоо засаг захиргааны байгууллагатай хамтран бүтээлч ажлуудыг өрнүүлж, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хөгжих нь чухал. Үүнийг л оролцоо, нөлөөлөл, үлгэрлэл дуурайлал гэнэ хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн “Эрүүл хүүхэд – Эрүүл орчин” сэдвээр зохион байгуулсан энэ удаагийн “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачилгыг Улсын Их Хурал нэг бүрчлэн судалж, оновчтой, үр дүнтэй, дэвшилттэй, хүртээмжтэй хэлбэрээр ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

“Өсвөрийн парламент” хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сангийн жишиг хөтөлбөрийн нэгээр шалгарсныг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа онцлоод цаашид улам өргөжин олон улсад хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлж чадахуйц идэвх, санаачилгатай, мэдлэгтэй, оролцоотой иргэдийг төлөвшүүлэхэд уг хөтөлбөрийн үүрэг чухал ач холбогдолтой гэв.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвээр өөрсдийн дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажил, үнэлгээг зохион байгуулсан бөгөөд үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан танилцууллаа.

Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Билгүүн, нийслэлийн Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Оюунхишиг нар хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээ хуваалцаж, үг хэллээ.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Л.Жавхлантөгс, А.Тэлмэн, П.Нямгэрэл нар өөрсдийн шинэхэн зохиосон “Өсвөрийн парламент” дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогч Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ариунзул, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Цэлмүүн нар “Амар байна уу” бүжгээр мэндчилэв.

Хамтрагч байгууллагуудыг төлөөлөн БХЕГ-ын Газарзүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш Д.Нямсүрэн, Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн нар сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн хөтөлбөрт анх удаа Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан 150 оролцогч оролцсон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй болсноороо онцлогтой. Энэхүү хөтөлбөрөөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчин ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлийн эсрэг үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлэх чадварыг олгохыг зорьдог юм.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр “Эрүүл хүүхэд-Эрүүл орчин” сэдвийн дор зургаан сарын хугацаанд оролцогчдод орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохын зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролыг олгож, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойг үр дүнтэй хүргэхэд шаардлагатай мэдээллийг өгч чадсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
Үс засуулвал эд, мал арвижна
Монгол Улсын Ерөнхийлөгч...

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа

Kuzmo 2024-05-12

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

7 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

7 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

7 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

14 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

15 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

15 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

15 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

15 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

15 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах