• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тайландын хаан тэнгэрт хальж, Антонио Гутереш НҮБ-ын тэргүүн болов

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 
 
Тайландын эзэн хаан таалал төгсөв
 
Дэлхийн хамгийн урт хугацаанд хаан ширээнд заларсан язгууртанд өргөмжлөгдөж байсан Тайландын эв нэгдлийн бэлгэдэл болсон эзэн хаан Пумипон Адульядет 88 насандаа өвчний учир тэнгэрт халилаа.  Тэрээр сүүлийн нэг жил орчим хугацаанд эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнгөрөгч зургадугаар сард зүрхний мэс засалд орсон юм.
 
Гэсэн ч биеийн байдал нь дээрдэлгүй улам муудсаар энэ сарын 13-ны өдөр таалал төгсчээ. Эзэн хаан таалал төгссөн мэдээлэл гарсны дараа ард иргэд нь түүний зургийг барин залбирч, уй гашуу болов.  Эзэн хаан Пумипон Адульядет бол ядууралтай тэмцэх, хөдөө орон  нутгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн билээ. 
 
Мөн тэрээр улс төрийн хямрал дэгдсэн хүнд үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Тайландын нийслэл Бангкок хотод эзэн хааны шарилыг ачсан машины цуваа эмнэлгээс хааны ордныг чиглэн хөдлөх үед  гудамж талбайд  хэдэн зуун гашуудлын хувцастай хүмүүс цугларч, “Ард түмний хаан” хэмээн  орь дуу тавин уйлж байжээ.
 
Тэд эзэн хаанаа эцсийн замд нь ийнхүү үдэж, цэргийн алба хаагчид нь ёслон хүндэтгэл үзүүлж байсан аж.  Улмаар энэ сарын 30-ны өдрийг хүртэл улс орон даяар гашуудал зарлав.  Энэ хүрээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хоригложээ.  
 
Португалийн Ерөнхий сайд асан НҮБ-ыг тэргүүлнэ
 
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын нэг нь НҮБ-ын дараагийн тэргүүн тодорсон үйл явдал байв.  Нью-Йорк хотод хуран цугларсан НҮБ-ын 71 дүгээр чуулганы төлөөлөгчид энэ сарын 13-ны өдрийн хуралдааны үеэр  Бан Ги Мүний залгамжлагчийг тодруулахаар санал хурааж, улмаар  дараагийн  Ерөнхий нарийн бичгийн даргаар Португалийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Антонио Гутереш сонгогдов.  Тэрбээр үүрэгт ажилдаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс орох бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван  жил юм. Антонио Гутериш 2015 оныг хүртэл НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж байжээ.
 
Бан Ги Мүнийг залгамжлах дараагийн удирдагч нь эмэгтэй хүн, түүнчлэн  зүүн Европоос гаралтай байх талаар олон таамаг гарч байв. Гэвч  Антонио Гутереш  13 нэр дэвшигчтэй өрсөлдөн сонгогдсон юм.  Хамгийн гол нь Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Гутерешийг санал нэгтэй дэмжсэн нь ийнхүү түүний өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилогдох замыг зассан билээ. Ямартай ч, түүнийг 10 жил НҮБ-ыг тэргүүлсэн Бан Ги Мүнээс ч илүү том үүрэг хариуцлага хүлээж байгааг эх сурвалжууд онцолж байна. 
 
Трамп Хилларид хар тамхины шинжилгээ хийлгэхийг хүсэв
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-нд болно. Сонгуулийн хугацаа тулсан энэ үед  нэр дэвшигчдийн өрсөлдөөн улам ширүүсч байна. Энэ сонгуульд Бүгд Найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп, Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар өрсөлдөж буй билээ.  Тэдний хамгийн сүүлчийн буюу гурав дахь удаагийн халз мэтгэлцээн орон нутгийн цагаар лхагва гарагт болох юм. 
 
Тэгвэл Доналд Трамп хамгийн сүүлчийн халз мэтгэлцээнээс өмнө Хиллари Клинтоныг хар тамхины шилжилгээнд хамруулах ёстой гэж мэдэгдсэн нь дуулиан тарилаа. Тэрбээр Нью Хэмпшир мужийн Портсмут хотод болсон уулзалтын үеэр “Клинтонд юу тохиолдсоныг нь сайн мэдэхгүй юм. Өнгөрсөн удаагийн халз мэтгэлцээний эхэнд тэр их л зориг орсон мэт харагдаж байсан. Гэхдээ эцэстээ  хачин болчихсон.
 
Тамирчдад сэргээшийн шинжилгээ хийдэг шүү дээ. Яг түүн  шиг АНУ-ын сонгуульд нэр дэвшигчдэд ч гэсэн халз мэтгэлцээнд орохын өмнө хар тамхины шинжилгээ хийх шаардлагатай гэж бодож байна” гэж ярьжээ. 
 
ОХУ-ын “Адмирал Кузницов” газар дундын тэнгисийг зорилоо
 
ОХУ-ын онгоц тээвэрлэгч “Адмирал Кузницов” Сирийн босогчдын эсрэг агаараас дэмжлэг үзүүлж буй тус улсын тэнгисийн цэргийн хүчнийхний байрлаж буй газар дундын тэнгис дэх баазыг чиглэн хөдөлжээ.  Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.  Энэ явдлаас хэдэн долоо хоногийн өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу онгоц тээгчийг газар дундын тэнгис рүү илгээж, ОХУ-ын тэнгисийн цэргийнхний хүчийг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. 
 
Гэсэн ч, хэзээ хөдлөх нь тодорхойгүй байсан билээ.  Ямартай ч, өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр хөлөг  Оросыг орхисон бөгөөд онгоц тээгчид “Pyotr Veliky”, Vice Admiral Kulakov хөлөг онгоцноос гадна, шумбагч онгоц эсэргүүцэгчийг ачсан ажээ. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадын цэргийн хүчийг дэмжиж, Сирийн босогчдын эсрэг цохилт өгч эхэлснээс хойш нэг жилийн хугацааг үдэж буй.
 
Гэсэн ч сүүлийн үед мөн л дэмжлэг үзүүлэх зорилгоор тэнгисийн цэргийн хүчээ зузаатгах болсон юм.  ОХУ-ын Батлан хамгаалах яам тус улсад цор ганц байдаг “Адмирал Кузницов” онгоц тээгчийг засварласнаас хойш анх удаагаа дайны бүс рүү илгээж буй нь энэ билээ. “Адмирал Кузницов”  нь барууны стандартаар бол онгоц тээвэрлэгч хөлөгт багтах хэдий ч АНУ-ын “Nimitz” төрлийн онгоц тээвэрлэгчээс өөр зориулалтаар бүтээгдсэн байна.
 
Учир нь “Nimitz” нь зөвхөн ойрын зайны зэвсэглэлтэй байдаг бол “Кузнецов” нь онгоц тээвэрлэгч хүнд крейсер юм. Тиймээс ч зэвсэглэлийн хувьд илүү бөгөөд харин онгоц болон нисдэг тэргийг  тээвэрлэх хэмжээ нь бага юм байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Таны хүүхэд 20 000 төгрөгийн...
Өндөр боловсрол эзэмших хэрэг...

Тайландын хаан тэнгэрт хальж, Антонио Гутереш НҮБ-ын тэргүүн болов

Даваахүү 2016-10-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Тайландын хаан тэнгэрт хальж, Антонио Гутереш НҮБ-ын тэргүүн болов
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 
 
Тайландын эзэн хаан таалал төгсөв
 
Дэлхийн хамгийн урт хугацаанд хаан ширээнд заларсан язгууртанд өргөмжлөгдөж байсан Тайландын эв нэгдлийн бэлгэдэл болсон эзэн хаан Пумипон Адульядет 88 насандаа өвчний учир тэнгэрт халилаа.  Тэрээр сүүлийн нэг жил орчим хугацаанд эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнгөрөгч зургадугаар сард зүрхний мэс засалд орсон юм.
 
Гэсэн ч биеийн байдал нь дээрдэлгүй улам муудсаар энэ сарын 13-ны өдөр таалал төгсчээ. Эзэн хаан таалал төгссөн мэдээлэл гарсны дараа ард иргэд нь түүний зургийг барин залбирч, уй гашуу болов.  Эзэн хаан Пумипон Адульядет бол ядууралтай тэмцэх, хөдөө орон  нутгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн билээ. 
 
Мөн тэрээр улс төрийн хямрал дэгдсэн хүнд үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Тайландын нийслэл Бангкок хотод эзэн хааны шарилыг ачсан машины цуваа эмнэлгээс хааны ордныг чиглэн хөдлөх үед  гудамж талбайд  хэдэн зуун гашуудлын хувцастай хүмүүс цугларч, “Ард түмний хаан” хэмээн  орь дуу тавин уйлж байжээ.
 
Тэд эзэн хаанаа эцсийн замд нь ийнхүү үдэж, цэргийн алба хаагчид нь ёслон хүндэтгэл үзүүлж байсан аж.  Улмаар энэ сарын 30-ны өдрийг хүртэл улс орон даяар гашуудал зарлав.  Энэ хүрээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хоригложээ.  
 
Португалийн Ерөнхий сайд асан НҮБ-ыг тэргүүлнэ
 
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын нэг нь НҮБ-ын дараагийн тэргүүн тодорсон үйл явдал байв.  Нью-Йорк хотод хуран цугларсан НҮБ-ын 71 дүгээр чуулганы төлөөлөгчид энэ сарын 13-ны өдрийн хуралдааны үеэр  Бан Ги Мүний залгамжлагчийг тодруулахаар санал хурааж, улмаар  дараагийн  Ерөнхий нарийн бичгийн даргаар Португалийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Антонио Гутереш сонгогдов.  Тэрбээр үүрэгт ажилдаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс орох бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван  жил юм. Антонио Гутериш 2015 оныг хүртэл НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж байжээ.
 
Бан Ги Мүнийг залгамжлах дараагийн удирдагч нь эмэгтэй хүн, түүнчлэн  зүүн Европоос гаралтай байх талаар олон таамаг гарч байв. Гэвч  Антонио Гутереш  13 нэр дэвшигчтэй өрсөлдөн сонгогдсон юм.  Хамгийн гол нь Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Гутерешийг санал нэгтэй дэмжсэн нь ийнхүү түүний өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилогдох замыг зассан билээ. Ямартай ч, түүнийг 10 жил НҮБ-ыг тэргүүлсэн Бан Ги Мүнээс ч илүү том үүрэг хариуцлага хүлээж байгааг эх сурвалжууд онцолж байна. 
 
Трамп Хилларид хар тамхины шинжилгээ хийлгэхийг хүсэв
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-нд болно. Сонгуулийн хугацаа тулсан энэ үед  нэр дэвшигчдийн өрсөлдөөн улам ширүүсч байна. Энэ сонгуульд Бүгд Найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп, Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар өрсөлдөж буй билээ.  Тэдний хамгийн сүүлчийн буюу гурав дахь удаагийн халз мэтгэлцээн орон нутгийн цагаар лхагва гарагт болох юм. 
 
Тэгвэл Доналд Трамп хамгийн сүүлчийн халз мэтгэлцээнээс өмнө Хиллари Клинтоныг хар тамхины шилжилгээнд хамруулах ёстой гэж мэдэгдсэн нь дуулиан тарилаа. Тэрбээр Нью Хэмпшир мужийн Портсмут хотод болсон уулзалтын үеэр “Клинтонд юу тохиолдсоныг нь сайн мэдэхгүй юм. Өнгөрсөн удаагийн халз мэтгэлцээний эхэнд тэр их л зориг орсон мэт харагдаж байсан. Гэхдээ эцэстээ  хачин болчихсон.
 
Тамирчдад сэргээшийн шинжилгээ хийдэг шүү дээ. Яг түүн  шиг АНУ-ын сонгуульд нэр дэвшигчдэд ч гэсэн халз мэтгэлцээнд орохын өмнө хар тамхины шинжилгээ хийх шаардлагатай гэж бодож байна” гэж ярьжээ. 
 
ОХУ-ын “Адмирал Кузницов” газар дундын тэнгисийг зорилоо
 
ОХУ-ын онгоц тээвэрлэгч “Адмирал Кузницов” Сирийн босогчдын эсрэг агаараас дэмжлэг үзүүлж буй тус улсын тэнгисийн цэргийн хүчнийхний байрлаж буй газар дундын тэнгис дэх баазыг чиглэн хөдөлжээ.  Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.  Энэ явдлаас хэдэн долоо хоногийн өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу онгоц тээгчийг газар дундын тэнгис рүү илгээж, ОХУ-ын тэнгисийн цэргийнхний хүчийг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. 
 
Гэсэн ч, хэзээ хөдлөх нь тодорхойгүй байсан билээ.  Ямартай ч, өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр хөлөг  Оросыг орхисон бөгөөд онгоц тээгчид “Pyotr Veliky”, Vice Admiral Kulakov хөлөг онгоцноос гадна, шумбагч онгоц эсэргүүцэгчийг ачсан ажээ. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадын цэргийн хүчийг дэмжиж, Сирийн босогчдын эсрэг цохилт өгч эхэлснээс хойш нэг жилийн хугацааг үдэж буй.
 
Гэсэн ч сүүлийн үед мөн л дэмжлэг үзүүлэх зорилгоор тэнгисийн цэргийн хүчээ зузаатгах болсон юм.  ОХУ-ын Батлан хамгаалах яам тус улсад цор ганц байдаг “Адмирал Кузницов” онгоц тээгчийг засварласнаас хойш анх удаагаа дайны бүс рүү илгээж буй нь энэ билээ. “Адмирал Кузницов”  нь барууны стандартаар бол онгоц тээвэрлэгч хөлөгт багтах хэдий ч АНУ-ын “Nimitz” төрлийн онгоц тээвэрлэгчээс өөр зориулалтаар бүтээгдсэн байна.
 
Учир нь “Nimitz” нь зөвхөн ойрын зайны зэвсэглэлтэй байдаг бол “Кузнецов” нь онгоц тээвэрлэгч хүнд крейсер юм. Тиймээс ч зэвсэглэлийн хувьд илүү бөгөөд харин онгоц болон нисдэг тэргийг  тээвэрлэх хэмжээ нь бага юм байна. 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах