• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрын өр 30.8 их наяд төгрөг буюу хоёр жилийн төсөвтэй тэнцэж байна

Т.Эрдмаа 

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны байдлаар 34  тэрбум ам.доллар болоод байна.  Үүнийг задлаад харвал аж ахуйн нэгжийнх 22.5,  Засгийн газрынх 7.9, Монголбанкных хоёр, арилжааны банкнуудынх 1.6 тэрбум ам.доллар  тус тус эзэлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын нийт гадаад өр асар өндөр төвшинд хүрснийг илтгэж буй явдал хэмээн эдийн засагчид хэлэх болсон. Тодруулбал, Монгол Улсын нийт гадаад өрийг  ДНБ-д харьцуулан харвал  энэ оны  байдлаар 191 хувьтай тэнцэж байна.  Үүнд  Оюу Толгойн өp төлбөр орсон. Харин хасаад   тооцвол манай улсын нийт гадаад өр ДНБ-ий  117 хувьтай тэнцэнэ.  

Манай улсад зээл олгосон  газар нь олон улсын банк санхүүгийн байгууллагууд юм. Эдгээрээс  гадна Нидерланд улс 11.6, БНХАУ  3.6, Япон улс 1.2, Сингапур улсын  нэг тэрбум ам.долларын зээл олгосноор тэргүүлж байна.  

Засгийн газрын өрийг төгрөгт шилжүүлэн тооцвол  30.8 их наяд болж буй билээ. Өөрөөр хэлбэл манай улсын хоёр жилийн төсөвтэй бараг тэнцэж буй юм. 

Харин Засгийн газрын дотоодод арилжаалсан  үнэт цаасны өрийн үлдэгдэл энэ  оны байдлаар 534.1 тэрбум төгрөг болсон. Үүнийг задлаад үзвэл   437.5 тэрбум төгрөг  нь төсвийн алдагдал санхүүжүүлэх, 96  тэрбум төгрөг нь “Сайн хувьцаа” хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулжээ. 

Засгийн газар 2017 оны  аравдугаар capaac хойш дотоодын  зах зээлд  үнэт цаас арилжаалаагүй.  Ийм учраас  дотоодод арилжаалсан  үнэт цаасны өр  гурав  дахин буурав.  Гэвч  төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор  2022 оны долоо  болон арваннэгдүгээр  саруудад нийт 683.9 тэрбум төгрөгийн үнэт цаасыг  “Хадгаламжийн даатгалын корпораци сан”-д,  “Монгол Улсын Хөгжлийн банк”-д хаалттай хүрээнд арилжаалсан байна.

Манай улсын төсөв жил бүр алдагдалтай батлагдаж ирсэн. Тухайлбал, жилд хоёр их наяд орчим төгрөгийн алдагдалтай төсөв баталж ирсэн. Иймд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх мөнгөний эх үүсвэр хэрэгтэй.  Тэгэхээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 2023 онд Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэр гарсан. Энэ хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор Тендерийн барьцааны зориулалттай дотоод үнэт цаас гapгax, үүнтэй холбоотой журамд нэмэлт өөрчлөлт оруулах, арилжааны дэд бутцийг сонгох зэрэг бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Тэгэхээр ирэх жил буюу 2024 оноос Засгийн газар үнэт цаасаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх нь. 

Засгийн газар 2023 онд  2.6  сая гаруй ам.долларын бонд  олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ нь мөн л нөгөө төсвийн алдагдлаа санхүүжүүлэхэд зарцуулсан мөнгө.

Өнгөрч буй 2023 онд “Гэрэгэ” бондын үлдэгдэл төлбөрийг  төлж дууссан бөгөөд 2024 онд “Хуралдай” бондын  392.5 сая ам.долларыг төлнө. Төлбөрийг төсвийн хөрөнгөөс төлөх боломж бүрдүүлсэн хэмээн эрх баригчид хэлж байгаа.  Мөн арваннэгдүгээр сард  350 сая ам.долларын, 5.5 жилийн хугацаатай 7.875 хувийн хүүтэй  “Сенчири-3” бондыг гаргаад байна.

Засгийн газрын 2022- 2023 онд эргэн төлөх “Гэрэгэ” бондын 15.8, “Чингис” бондын 2.5 сая ам.доллар буюу нийт 18.3 сая ам.долларын өр байсан. Тэгвэл энэ өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор  Засгийн газрын гадаад үнэт цаасны ханш   зах зээл дээр унасан   цаг үеийг ашиглан эргэн төлөгдөх үнээс хямд өртөгөөр  буцаан худалдан  авчээ.  Ингэснээр  Засгийн газрын өрийн үйлчилгээний зардлаас нийт 1.8 тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хэмнэлт гарсан байна. 

Өрийн удирдлагын тухай хууль 2015 оны  хоёрдугаар сард батлагдсанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргахад баталгаа гаргуулагч болон төсөл apra хэмжээнд тавигдах шаардлага хуульчлагдаж, өрийн баталгаа гаргуулах хүсэлтэд эрсдэлийн үнэлгээ хийх, төсөл apra хэмжээнд хяналт тавих зэрэг хууль эрх зүйн орчин бүрдсэн. Tyc хууль батлагдахаас өмнө Засгийн газрын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны дунд хугацааны “Евро” бонд, “Самурай” бонд, Кредит Свисс банкнаас авсан зээл, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээл, “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн санхүүжилт зэрэгт  нийт  2.7 их наяд төгрөгтэй тэнцэх зээлд баталгаа  гаргасан байдаг. Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2023 оны байдлаар 728.3 тэрбум төгрөг байна. Үүнээс Монгол Улсын Хөгжлийн банкны баталгааны үлдэгдэл 696.9, “Эрдэнэс Монгол” ХК-ний баталгааны үлдэгдэл 31.4 тэрбум төгрөг байна.

Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн 95.7 хувийг эзэлж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны 30  тэрбум иенийн “Самурай” бондын төлбөрийг 2023 онд төлөх  бол “Эрдэнэс Монгол” ХК-ийн техникийн туслалцааны зээлийг 2031 онд тус тус төлөх хуваарьтай.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэл 2024 онд буурах эрсдэлтэй хэмээн анхааруулж байгаа юм.

Ингээд зээлжих зэрэглэл буурах эрсдэлд дараах хүчин зүйлсийг онцоллоо. Үүнд: 

-    Гадаад санхүүжилтийн эх үүсвэр татах чадвар буурах, гадаад валютын албан нөөц  нь БНХАУ-ын хилийн боомтын асуудлаас шалтгаалдаг.

Иймд гадаад нөхцөл байдлыг үнэлж цэгнэхгүй байх...

-    Төсвийн алдагдлыг бууруулах, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх харьцааг тогтворжуулж чадахгуй байх...  
-    Улс төрийн тогтворгүй байдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг  бууруулах, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн төслүүдийг зогсоох эрсдэлтэй байна гэж үзжээ. 

Энэ оны  тавдугаар сард Засгийн газраас олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч”, долдугаар сард “Эс энд Пи” агентлагийн төлөөлөлтэй тус тус уулзаж зохион байгуулж, зээлжих зэрэглэл тогтоолгосон байдаг. Тэд  Монгол Улсын 2023 оны зээлжих зэрэглэлийг “В” тогтвортой төвшинд хэвээр  байна гэсэн дүгнэлт хийжээ. Цаашид зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхэд дараах нөхцлийг тавьж буйгаа  мэдэгдсэн. Үүнд:

-    Гадаад валютын албан нөөцийг  их хэмжээгээр нэмэгдүүлэх, Засгийн газрын гадаад өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх, гадаад санхүүжилтийн хэрэгцээг бууруулж тогтвортой байдлыг хадгалах;
-    Макро эдийн засгийн зөв, зохистой бодлогыг   хэрэгжүүлэх, түүхий эдийн үнийн болон олон улсын эдийн засгийн савлагаанд хэт мэдрэг байдлыг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд таатай бизнесийн орчныг бүрдүүлэх;
-    Засгийн газрын өрийн ДНБ-тэй харьцах харьцааг тогтмол бууруулах;
-    Монгол Улсын эдийн засаг  ижил орлоготой улс орнуудтай харьцуулахад сайжрах;
-    Эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж өссөн тохиолдолд энэ нь төсөв, өp, гадаад зах зээлийн үзүүлэлтийг хурдан сайжруулах;
-    Монгол Улсын тогтолцооны шинэчлэл, сайжруулалт хийх, ялангуяа бодлого боловсруулахдаа бодит ахиц дэвшил гapгax зэрэг  шаардлага тавьсан байна. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын санхүү, эдийн засгийн зах зээлд буурах нөхцөл болох юм. 

Албан эх сурвалжийн мэдээллээс харахад Монгол Улсын өрийн өнөөгийн нөхцөл байдал, зээлжих зэрэглэл нэг иймэрхүү. Тэгвэл  эдийн засагч Р.Даваадорж “Хэрвээ интернэтээр ороод харвал 2016 оны УИХ-ын өмнө МАН-хан  иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо. Улс орон элгээрээ хэвтлээ. Хүүхэд төрмөгц 15 сая төгрөгийн өртэй боллоо. МАН шилдэг Монгол Улсын эдийн засагчдынхаа тооцооллыг ард түмэндээ хүргэж байна. Энэ хэмжээг бууруулах тооцоо бидэнд байна  гэсэн мэдээллийг харж болно. Өөрсдөө Монгол Улсын нийт өрийн хэмжээг  иргэддээ хувааж гаргаад харанга балбасан. Бүтэн найман жил өнгөрч байхад юу болов гэдэг энгийн асуултын хариу бол 33 сая төгрөг юм. Одоо иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн. Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин Монгол Улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх үндсийг тавьсан байдаг” хэмээн мэдэгджээ. 

Энэ бүгдээс харвал Монгол Улсын өр өндөр хэмжээнд байна. Иймд төсвийн сахилга бат барих, түүхий эдийн үнийн өсөлтөөс олсон мөнгөө ариг гамтай ашиглаж өр төлбөрөө бууруулах асуудал тулгарч байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 25. Даваа. №188 (5916)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Нийтээрээ тансагладаг...
Хөгжлийн банкны "Самурай" бондын...

Засгийн газрын өр 30.8 их наяд төгрөг буюу хоёр жилийн төсөвтэй тэнцэж байна

Kuzmo 2023-12-25

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах