Энэ долоо хоногт Америкийн технологийн аварга компани Apple-ийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсний улмаас зах зээлийн үнэлгээ нь энэ онд хоёр дахь удаагаа $3 их наядын босгыг давлаа.
Тухайлбал Баасан гарагийн арилжааны үеэр тус компанийн нэгж хувьцааны үнэ $197.27 хүрснээр зах зээлийн үнэлгээ нь $3.066 их наядад хүрсэн байна.
Энэ бол ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн)-ий хэмжээтэй харьцуулбал хамгийн том эдийн засагтай зургаан улсаас бусад дэлхийн бүх улс орнуудаас өндөр үзүүлэлт юм.
Дэлхийн Банкны 2022 оны тайланд өгүүлснээр АНУ $25.5, Хятад $18, Япон $4.2, Герман $4.07, Энэтхэг $3.4, Их Британи $3.07 их наядын ДНБ-тэй байна.
Apple компанийн зах зээлийн үнэлгээг ДНБ гэж үзвэл дэлхийд дээрх улсуудын дараа долдугаарт эрэмбэлэгдэх том эдийн засагтай гүрэн болсон гэсэн үг юм.
Эхний зургаан улсын дараа Франц $2.78, ОХУ $2.24 их наядын ДНБ-тэй удаалдаг юм.
Apple компанийн хувьцааны ханш энэ онд 55 хувиар өссөн үзүүлүэлттэй байна. Лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Банк 2024 онд бодлогын хүүгээ гурван удаа дараалан бууруулах төлөвлөгөөг зарласан нь хөрөнгийн зах зээлд сайн мэдээ болсон юм.
Apple компанийн хувьд энэ оныг амжилттай өндөрлүүлснээр тав дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.