• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Протокол: Үйлдвэр, станцуудыг гацаадаг үл үзэгдэгч хүч хэн бэ гэдгийг мэдэж байгаа шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр  10.23 цагаас 51.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд 110 сая ам.долларыг автозамын дэд бүтцийг сэргээн сайжруулахад зарцуулна. УИХ-ын чуулганы протоколыг хүргэе. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Өнөрболор, Ш.Адъшаа, С.Ганбаатар нар зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийллээ.

“Импортын татвар нэмэх шаардлагатай, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн над руу ярих хэрэггүй”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Нохойн дуу ойртсон үед олон юм ярих сонирхол алга. Гэхдээ чуулганы хуралдааны эхэнд хэлэх хоёр зүйл байна.  Өчигдөр Төрийн ордны хаалганаас 50 метрийн цаана тэнд зургаан сар болж байгаа эмэгтэйтэй би уулзлаа. Баахан самбар тавьчихсан.  Сүхбаатар аймгийн иргэн н.Энхцэцэг гэж хүн юм байна. “Би төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон. Машин дотор миний охин байгаа. Машиндаа амьдарч байна” гэсэн. Чуулганы эхэнд энийг хэлж, яам, Тамгын газраас нь уулзаад өгөөч гэдгийг хэлж өгөөч.  Тэнгэр хол газар хатуу байна” гэсэн. УИХ-ын дарга аа, үүрэг даалгавар болговол зүгээр байна. Бид ард иргэдийн төлөөлөл шүү дээ.  Хоёрдугаарт,   Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад эхэллээ. Хувь хүний тухай яриагүй.  Сэтгүүлч, сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэж байхгүй. Сэтгүүлчийн асуудлаар сонсгол хийхгүй бол нийгэм хоёр хуваагдаад байна.  УИХ энэ асуудалд  дүлий дүмбэ байж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-УИХ-аас нэг зөв зүйтэй тогтоол батлан гаргасан. Энэ бол Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоол. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хийж чадах зүйлээ дотоодоос хангах тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн 5-6 хувийн хүүтэй зээл олгоод байна. Зөвхөн зээл олгоод энэ асуудлыг шийдэхгүй. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна.  Гадаадаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирж цохилтод оруулж байна. Үүнийг анхаараач ээ гэж байна. Тиймээс Засгийн газраар хэлэлцэж, УИХ руу Импортын татварын асуудлыг оруулна. Гэхдээ гэнэт бүх барааны үнэ нөлөөлөхөөр импортын татварыг огцом тавихгүй. Жил жилдээ тав, таван хувийн татварыг нэмнэ. 2026 он гэхэд 26 хувьд хүргэнэ. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр гээд үйлдвэрлэж чадахгүй бараандаа татвар тавиад яах юм бэ. Төрийн шийдвэрийн үр дүнд хүнсний ногооныхоо 85 хувийг бүрэн хангаж байна. Тиймээс үечилсэн татвар тавина.   Гэтэл зарим хүмүүс энэ асуудлыг улс төржүүлж байна.  Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн зориуд над руу хандаж, яам  руу юм бичээд байх юм.  Бид алийн болгон  хүнсээ гаднаас авах юм бэ.  Бид өнгөрсөн 30 жил яг үнэндээ үйлдвэрлэгч биш хэрэглээний орон болсон байхгүй юу.  Ард иргэдэд халамж биш ажлын байр, лангуу биш үйлдвэрлэл хэрэгтэй байна. Чадах зүйлээ, чадаж байсан зүйлээ бид бодлогоор дэмжих шаардлагатай байна. Мөн С.Ганбаатар гишүүн ордны гадаа байгаа эмэгтэйн талаар ярилаа.  Би хэлмэгдэж хохирсон юм байх гээд Төрийн ордны гадна сууж байгаа эмэгтэйтэй 5-6 удаа уулзсан. Тэр эмэгтэй мах экспортоор гаргах гэж байгаад хохирсон гэдэг ч хохирлын хэмжээгээ хэлдэггүй. Ажлын хэсэг гарч ажиллахад өөрийн гэсэн үйлдвэр, агуулах, мах байхгүй байсан. Тэр эмэгтэйн 15 контейнер махыг нь өмнөх салбарын сайд нь өөр компанийн квот дээр гадагшаа гаргаж өгч байсан юм билээ. Тэгээд гомдолтой бол шүүхэд ханд, тэнд хандахгүйгээр 10 тэрбум төгрөг нэхэмжлэх боломжгүй гэхээр огт шүүхэд ханддаггүй. Учир битүүлэг шаардлага тавиад зогсоод байдаг. Хохироосон асуудал байхгүй юм билээ.  Хуультай орон, хуулийн дагуу л явах ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Иргэн н.Энхцэцэгтэй холбоотой асуудалд хариулт өглөө. Өмнө нь Эмээлтийн махны үйлдвэрүүдэд тусгай зөвшөөрөлгүй мах нийлүүлж байгаад мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм билээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар уулзаж, асуудлыг нь шийд. Х.Болорчулуун сайд хэд хэдэн удаа уулзсан юм байна. УИХ-ын эмэгтэй гишүүд бас уулзаж байсан. Хүн хуулийн дор л амьдрах ёстой шүү дээ.

Цахилгаан станцуудаа яасан бэ, Б.Чойжилсүрэн сайд аа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлье. Сүүлийн өдрүүдэд шатахуун түлшний хомсдол, тог цахилгааны асуудал үүсч байна. Энэ бүхэн өнөөдөр бус сүүлийн 20, 30 жил яригдсан асуудал. Бид эрчим хүчний нөөц, аюулгүй байдал, бие даасан байдал дээр сэргэлтийн биш хувьсгалын шинжтэй реформ хийх шаардлагатай байна.  Дэлхийн нийтийн хийгээд байгаа эрчим хүчний шилжилт руу нэн яаралтай орох шаардлагатай байна. Бид тооцоо судалгаатай шилжих хэрэгтэй байна. Эрсдэлийг бууруулах менежмент, төлөвлөгөөтэй улс болмоор байна. Хүйтний улиралд шатахуун, цахилгаан тасарвал яана аа. Олон улсын ачаа тээвэр, хил гааль, ард иргэдийн амь насны эрсдэл тулгарна. Эрчим хүчнийхээ 22 хувийг импортоор авдаг. Цэргийн ажиллагаатай байгаа улсаас шатахуун авч байгаад хязгаарлавал яах вэ.  Хоёр Солонгосыг аваад үзэхэд бөмбөг дэлбэллээ гэхэд хэрхэн ажиллах  вэ гэдэг эрсдэлийн менежмэнт нь бэлэн байж байдаг.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Засгийн газрын сайд нар гал унтраах байдлаар ажилладгаа болих хэрэгтэй. Өнгөрсөн 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудал өнөө маргаашгүй юм ярьж байдаг. Эрсдэлийг бууруулах менежменттэй байх нь чухал. Цаад газраас шатахууныг чөлөөтэй нийлүүлж байгаа. Гол нь тээвэр ложистикийн саатал, дайн байлдааны нөхцөл, дотооддоо зохиомол хомсдол үүсгэж байна. Гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий. Хүмүүсийг цочирдуулж, бүх приус машин банкаа дүүргэхэд 10 сая литр шатахуун шууд дутагдана. Ийм эрсдлийн төлөвлөгөө байхгүй.Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадаадад зарчихсан. Улсын стратегийн нөөцтэй байх хэрэгтэй. Энийг Засгийн газар, Монголбанкнаас ярьж санхүүжүүлэх хэрэгтэй. Баруун, зүүн бүсэд шатахууны нөөцтэй байсан. Үнэ тогтворжуулах тухай хуулийг баталж өгсөн. Газрын тосны үйлдвэр яасан. Цахилгаан станц газрын тосны үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү дээ. Шийдвэртэй арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй.

“Дахиад айлаас зээл авч зам засмааргүй байна”

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгнө үү. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, найман байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, ашиглалтын бэлэн байдлын түвшний үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх, улмаар сүлжээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн Булган, Хавирга, Цагааннуурын боомтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд дэд бүтцийн ажлыг хийнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хэлэлцээрийн соёрхон батлахад нийт УИХ-ын гишүүдийн олонхоор буюу 39-өөс дээш гишүүн батална. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байна уу?

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гадаадаас 110 сая ам.доллар авна гээд байх юм. Удаан ярилаа. Байнгын хороо дэмжээд ороод ирлээ. Энэ мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл, 370 тэрбум төгрөг. Улсын төсөв батлахдаа энийг шийдэхгүй яасан юм бэ. Дахин айлаас зээл авч, зам засч өр нэммээргүй байна. Орон нутгийн 51 км зам гэж юу гэсэн үг вэ. МАН-д бодлого гэж алга болжээ. Аймгийн төвүүдийг замтай холбосон юм чинь дараагийн ээлжид аймгийн төвийг хилийн боомттой холбох ёстой. Хэвтээ тэнхлэгээ холбооч.  Сум руу зам тавиад л. Замын хажуугаар зам тавиад байх юм. Ямар мөнгөтэй юм.  Дундговийн замыг та нар том машин явуулж эвдээ биз дээ.  Нутагтаа бол би муутан боллоо.  Шүүмжилсээр байтал болохоо байлаа.

Улсын төсөв дээр шинэ зам барих төсвийг тусгасан. Төсөв хэлэлцэж байх үед замын засварт мөнгө тусгамаар байна гэж ярьсан ч тавигдаж чадаагүй. Ерөнхий сайд 21 аймгаар ажиллаж, иргэдийн саналыг сонссон. УИХ-ын гишүүдийн санал голдуу тусгагдсан. Салбар яамдын бодлого төсөвт бага туссан. Бид замыг 30 жил барьсан. 21 аймгаа Улаанбаатартай холбосон.  Гэтэл 20, 30 жилийн өмнөх замууд эвдэрч эхэлсэн. Урсгал засварт нэг жилд 50 орчим тэрбум төгрөгийг тавьж, зөвхөн нөхөөс хийдэг. Ээлжит засварыг 5-10 жилд хийдэг. Түүнээс дээш их засварыг хийх ёстой.Гэтэл бид их, ээлжит засварт түүхэндээ мөнгө тавьж байгаагүй юм билээ. 2023 онд бид 35 тэрбум төгрөгийг тусгаж, Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км зам зассан. Цаашдаа замаа засах шаардлагатай болсон учраас тодорхой хэсгийг нь Дэлхийн банкны санхүүжилттэй 100 сая ам.доллар буюу 370 тэрбум засъя гэдэг саналыг 2020 оноос ярьж, одоо шийдэгдэж байна. Ер нь өмнө нь тавьсан замын их засварт нэг их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэтэл энэ жилийн төсөвт тусгаагүй учраас Дэлхийн банкны 100 сая ам.доллараар зам засна. 50 км зам гэж асуулаа.  Орон нутгийн замаас Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 11 сая ам.долларыг хуваарилж байгаа. Засгийн газраас 21 аймгаа мянганы замаар холбож дууссан. Цаашдаа Монгол Улсыг Ази, Европ, ОХУ, БНХАУ-ыг холбосон таван босоо замтай болно. Бид 70 жилийн хугацаанд Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд гэсэн замтай байсан бол өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Булган гэсэн босоо замаа нээсэн. Цаашдаа Завхан-Говь-Алтай-ОХУ-Хятадтай, Дорнод-Сүхбаатар-ОХУ-БНХАУ, Булган-Өвөрхангай-Өмнөговь-ОХУ-БНХАУ холбох авто замыг байгуулна. Мөн Дорнодын Халх гол сумаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумыг холбосон, Хэнтийн Дадал сумаас Ховдын Булган сумд аймгуудыг холбосон хэвтээ замыг барина.

“Дэлхийн банкны зээл өгөх шаардлагад хүйсийн тэгш эрхийн шалгуурыг тавьсан байсан”

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Энэ төсөлтэй холбоотойгоор Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ төсөл хоёр удаа буцсан. Нэг удаа Засгийн газрын гишүүд саналаа нэгтгэлгүй орж ирээд буцсан. Дараа нь бид байнгын хороодын саналыг нэгтгэж, есөн чиглэл өгсөн. Үүний зургаад нь эмэгтэй малчдын платформд оролцох үйл ажиллагааг дэмжих гэсэн зүйл заалт байсныг хасах чиглэл өгсөн. Хассан байна. Өрийн дарамт нэмэгдэх эсэхэд онцгой анхаарахыг хэлсэн гээд байнгын хороогоор дэмжсэн.  Өмнөговь аймгийн замд 2018 онд 7.4 тэрбум төгрөг, 2019 онд 9.3 тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Дахиад энэ замд засвар хийх шаардлагатай гээд сонгогдсон УИХ-ын гишүүн нь санал тавьсан. Учир нь тэр замаар сайжруулсан шахмал түлшний нүүрс зөөдөг хүнд даацын машин байнга тээвэрлэлт хийдэг Засгийн газрын тогтоолтой. Үүнээс болж зам амархан эвдэрч байгааг хэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Үрэлгэн зардлаа хас л даа та нар.  Автозам ярьж байснаа гэтэл малчин эмэгтэйчүүдэд платформд оролцон хэрэгсэл гээд байнгын хорооны хурал дээр ороод ирсэн.  Үүнийгээ хассан юм уу та нар.

Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга:

-Байнгын хорооноос өгсөн чиглэлд эмэгтэй малчдад сургалт зохион байгуулах гэдэг агуулгыг хас гэсэн. Дэлхийн банк, ЗТХЯ, Сангийн яам хоорондын хэлэлцээрээр байнгын хорооноос чиглэл өгсөн учраас хасъя гэдэг санал дэвшүүлсэн. Дэлхийн банкнаас хүйсийн тэгш оролцоог хангах нь зээлдэгч байгууллагын дүрэмд байдаг учраас түүний оронд ложистикийн байгууллага тэр дундаа малчид, эмэгтэй малчдад платформд оролцох, цахим хэрэгсэл ашиглах ур чадварыг дэмжих гэдэг агуулгаар оруулсан. Эмэгтэй малчдад сургалт гэдэг хэсэг нь хасагдсан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Та нар иймэрхүү л байдалтай ажиллаж байна.  Б.Энх-Амгалан та байнгын хорооны дарга царайлаад, би нэг гишүүн царайлаад байж байна. Засгийн газар дураараа ажиллаж байна. Сангийн яамнаас асуулт асууя. УИХ дээр дандаа худлаа ярьж, сайн мэдээ гэж байгаад ярина.  Монгол Улсын өрийн асуудлаар танай сайд дандаа худлаа ярина.  Чи үнэнийг хэлээдэх.

-2023 оны гуравдугаар улирлын байдлаар өрийн статистикийн тоо гарсан. Үүнд, ДНБ-ийг эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 44.3 хувьтай байгаа. Улсын нийт гадаад өрийн хэмжээ 195 хувьтай байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4 зүйлд өрийн хязгаарыг заасан байдаг. Тэр нь Засгийн газрын гадаад өрийн хязгаар юм.

“Эдийн засгийн үр өгөөжөө бодож замаа тавиач ээ”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

- Энэ зээлийг олонхоороо соёрхон батлаад явчих байх. Зам засна гэдэг буруу нь юу байхав. Чөтгөр детал дотор л нуугдаж байдаг. Бэлгийн морины шүдийг үзэхгүй дахиад байдаг.  Биднийг үр хүүхэд минь 20-25 жилийн дараа хараах вий дээ. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 2023-2026 он гэж байна. Эргэн төлөлт нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас 110 сая ам.доллар зээлж, хувьсах хүү нь 5.35+1.3 хувь гэж ойлголоо. Та нар бэлэг гэж андуурав аа. Нийт 6.63 хувийн хүүтэй байна. 25 жилийн дараа эргэн төлөгдөхөөс тавыг нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж байна.  Үгүй мөн сайн харж үзэж байна аа.  Бидний үр хойч 25 жилийн дараа хэдэн төгрөг төлөх вэ. 110 сая ам.доллар хэдэн төгрөг болж төлөгдөх вэ.  Хүүнээс хүү бодох уу.

-Бид улсын төсвөөр, гадны зээл тусламжаар ч зам барьж байгаа. Хамгийн сайн жишиг гэвэл Баруун босоо чиглэлийн 750 км замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж дууссан. ОХУ-Хятад-Баян-Өлгий аймгаар холбосон зам. Ийм л зам тавих хэрэгтэй гэж иргэд хэлж байна.  Өнөөдөр гэнэт зам барих гээгүй. Дарханы зам байна. Ийм жишгээр зам тавьж ирсэн. Үүнээс өөр асуудал байхгүй. Зам засах зайлшгүй шаардлагатай. Лүнгийн гүүр нурах эрсдэлтэй байгаа. Баруун чиглэлийн замд асуудал үүснэ. Дорнодын тамын-50 зам, Түлүүгийн даваагийн замыг засах шаардлагатай.

-Энэ зээл хүүгээс хүү тооцохгүй. Хоёр эх үүсвэртэй. 100 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас, Олон улсын хөгжлийн ассиоциациас 7.3 сая ам.долларыг зээлжих зэрэглэлийн тусгай эрх буюу 10 сая ам.долларын санхүүжилт. Эргэн төлөлт нь 25 жил. Эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хүү нь хөвөгч хүү. 2024 оноос АНУ-ын бодлогын хүү буурах төлөвтэй байгаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Зам тавилгүй яахав. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хараат. Бид хойд, урд хөршөө замаар холбох ёстой гэж олон жил ярьсан. Өнөөдрийн байдлаар замын стандартаа мөрдүүлж байна гээд нэг тэнхлэг дээр явах даацыг хязгаарласнаас болж, бензин түлшний хэрэгцээ асар их нэмэгдсэн. Хүнд даацын машин явж чадахгүй. Босоо тэнхлэгийн зам буюу Төвийг Өмнөговь аймаг, Төвийг Алтанбулаг боомттой холбодог замуудад хязгаарлалт тавьчихаад байна. Эдийн засгийн үр өгөөжөө бодож зүг чигээ тавихгүй яасан юм бол. Улаанбаатар-Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэхэд маш хүнд байдаг. Энэ зам руугаа яагаад тавихгүй байгаа юм бэ. Алтанбулаг-Дарханы замыг яагаад тавихгүй байна вэ. Дарханы замын 204 км хоёр урсгал, дөрвөн эгнээ зам ирэх онд бүрэн дуусах биз. Энэ замаа урагшлуулаад Хятад руугаа холбох мөнгөө тавихгүй байгаа юм бэ. Орос Хятадын хооронд тээвэр хиймээр байна. Дарханы зам дээр гарсан алдаагаа давтмааргүй байна.  ТЭЗҮ хийхдээ Баруун хараагийн гүүрээ мартчихсан.  Олон улсын санхүүгийн тайландаа тусгаагүй. Замын дундах цемент, цас нь арилахгүй. Зам засвар, арчлалтын зардал нь дийлдэхээргүй байна.  Монгол Улсынхаа стандартад нийцэж байгаа юм уу.

“Дорнодын Тамын-50 зам дээр хүн болгон очиж, лайв хийдэг”

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Зам дагаж хөгжил ирнэ. Иргэдийн зүгээс тог цахилгаан, шатахуун, замтай баймаар байна гэдгийг хэлж байгаа. Дорнодын Тамын-50 зам дээр хүн болгон очиж, лайв хийдэг. Барьж идчих гээд. Ард түмэн нь тэр хүмүүсийг алгаа ташиж хүлээн авдаг. Дэлхийн банкны үнэлгээгээр 127 дугаар байрнаас Монголын тээвэр логистикийн индексээр 92 байр руу урагшилсан. Ийм хэмжээгээр үр дүн гарч байгаа.  Дархан-Алтанбулаг чиглэлд концесс зарласан байгаа.  Дарханы зам дээр гарсан алдаануудыг давтахгүй ээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ төслийг дэмжиж байна. Бас боломжийн төсөл байна. Хамгийн гол нь гадаадын зээлийг оновчтой салбарт авах ёстой. Уул уурхайн салбар ДНБ-ий 34 хувийг бүрдүүлдэг. Экспортын 90 гаруй хувь, ажлын байрны тавхан хувийг бүрдүүлж байгаа. Ажлын байр их чухал. Ажлын байрыг бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт урт хугацаатай, бага хүүтэй зээл ус агаар шиг хэрэгтэй байна. Зээлийн төсөл олноор баталж байна. Өмнө нь хөдөө аж ахуйн чиглэлийн 725 сая ам.долларын зээлийг баталсан. Оновчтой, оновчгүй олон юм байсан. Манай сайд нар төслийн зорилго гэсэн чинь "Зам тээврийн холболтыг сайжруулах замаар Монгол Улсын махны өртгийн сүлжээний логистикийн үр ашгийг дээшлүүлнэ" гэсэн байна. Хүн биш мах л зөөдөг зам болох юм байна. Орчуулгаа сайн хийх хэрэгтэй.

Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга: -Олон улсын зам хучилтын тэгш байдлын үнэлгээгээр замаа хэмжиж байгаа. Тусгай тоноглолттой хоёр машинаар хэмждэг. Шинэ авто зам дээр хоёр гэдэг үзүүлэлттэй байх ёстой. Засвар хийх замууд зургаагаас дээш буюу тэгш байдал алдагдаж, их хэмжээгээр гэмтсэн учраас сонгож оруулсан.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Бүх аймгуудыг замаар холбон гэж байгаад 1980, 1990-ээд оны замуудаа огт засварлаагүй. Улсын төсөв баталдаггүй, нөхөөсний мөнгө л өгдөг. Хуучин замууд улсын чанартай гол замууд учраас засварлахыг дэмжиж байна. Олон улсын банкнаас зээл авахаараа өөрөө зээлээ удирдаж чаддаггүй. ЗТХЯ-наас тендер зарлаж, нэг компани нь удирдах уу. Хүүтэй зээл авчихаад гүйцэтгэгч шалгаруулахад нь оролцдог асуудал байдаг. Энэ асуудлыг яам 100 хувь хариуцаж чадах уу?

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Лүнгийн гүүрэн дээгүүр гардаггүй баруун аймгийн машин гэж байхгүй. Тийм болохоор бид улсын чанартай замаа засварлая гэсэн юм. Зээлийнхээ араас хэт их оролцох нь зохимжгүй. Тэртээ тэргүй Монгол Улс зээлээ төлнө. Яаж чанартай, шуурхай ажилладаг вэ гэдэг дээр бид эрхээ эдэлдэг баймаар байна. Төрийн худалдан авах ажиллагаанаас тендер зарлаад хаячихдаг, шалгардаггүй. Хариуцлага хүлээх хэн ч байдаггүй. Ажилтан дээр л хариуцлага нь унах жишээтэй. Өөр хүмүүс эрхийг нь эдэлчихээд хариуцлагыг нь өөр хүн үүрдэг баймааргүй байна. Бид энэ асуудалд анхаарч ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 250 (7235)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Нээлттэй сонсгол
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
ХУРААХ
Ш.Раднаасэд: Энэ хулгайч нар...
Шатахуун, цахилгаан хоёр...

Протокол: Үйлдвэр, станцуудыг гацаадаг үл үзэгдэгч хүч хэн бэ гэдгийг мэдэж байгаа шүү

БАТСАЙХАН 2023-12-15

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

5 цагийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

5 цагийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

7 цагийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

9 цагийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

9 цагийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

10 цагийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

10 цагийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

10 цагийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

1 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-09 өмнө

Донорын хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна

2025-12-09 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-09 өмнө

Үдээс хойш ялимгүй цас бударна

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-09 өмнө

Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана

2025-12-09 өмнө

Б.Ану-Үжин: Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах