• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ш.Раднаасэд: Энэ хулгайч нар юмаа ярихгүй бол би гаргаж зарлана шүү

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн анхны хэлэлцүүлгийг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Үүнээс хоёр хоногийн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас  нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Түүнд УИХ-ын таван гишүүн багтсан. Тэдгээр болоод УИХ-ын бусад гишүүд нүүрсний хулгайтай холбоотой байр суурийг тус чуулган дээр илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Жинхэнэ хулгайч нараа зарла”, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Жинхэнэ хулгайчдаа зарла”, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Жинхэнэ нүүрсний хулгайчдаа зарла”, “...“Меланж” нүүрсний уурхайг шалга”, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хамаарал бүхий “УИХ-ын гишүүд”-ыг шалга” гэсэн лоозонг ширээн дээрээ байрлуулсан байв. Чуулганы хуралдааны тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

Түрүүч нь Б.Баттөмөр: Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү, жинхэнэ хулгайч нараа зарла, Н.Наранбаатар: Бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлж,  хариуцлага тооцуулахын төлөө ажиллана

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Эрхэм гишүүн С.Одонтуяа үг хэлнэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өнөөдөр улс төрд үүссэн нөхцөл, талбай дээрх эсэргүүцлийн өрнөл зэргээс үүдээд улс төрийн мэдэгдэл хийх шаардлага үүсэж байна. 2016 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг зөвхөн дангаараа эдэлж, хэнтэй ч хуваалцаагүй нам бол МАН гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгээд долоон жил тасралтгүй эрх бариад дур зоргоороо аашилсны чинь дүнг өнөөдөр талбай дээр ард иргэд тавьж байна. Та бүгдийг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Олон ч удаа сонголтоо харамгүй өгсөн. Тэгэхдээ та нарыг хүчээ нэгтгээд гүйцэтгэх засаглал нь Засгийн газрынхаа хууль хяналтын байгууллагуудтай хавсраад ард түмнээ тонон дээрэмдэхэд хүчээ нэгтгэнэ гэж ард иргэд бодоогүй.. Энэ хил дамнасан нүүрсний хулгайг гүйцэтгэх засаглал хууль хяналтын байгууллагатай хавсрахгүйгээр хэн ч хэзээ ч хийж чадахгүй. Та нар инфляцыг 16 хувьд хүргэхэд хүчээ нэгтгэсэн байна. Төрийн дээрмээр хувийн хэвшлийг нухчин дарахад та нар хүчээ нэгтгэсэн байна. Хүний эрхийг уландаа гишгэхэд та нар хүчээ нэгтгэсэн байна. Та нар хэдхэн залуу жагсаад Засгийн газрын эсрэг явахад гав зүүчихсэн, бүгд гэрт нь хорьж байгаа шүү дээ. Та нар ийм гэдгээ эртхэн ухамсарлаад өөрснөө нам мамаа тараадаг юм уу яадаг юм. Захаасаа гишүүд чинь гомдлоо гаргаад эхэллээ. Тэгээд юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Би энэ Их Хурлын танхимд би олон удаа дуугүй байсан. Юу вэ гэхээр төмөр замын нарийн цариг тавиагүйгээс болж алдагдсан боломж хэчнээн их наяд гээд МАН-ын гишүүд бүгд ярих юм. Ялангуяа манай Б.Энхбаяр гишүүн ярьдаг, Нямбаатар гишүүн ярьдаг, бүгд л ярьдаг. Би энэ нарийн царигийг МАН-ын 65 гишүүн хуруугаараа нарийн царигийг устгасан талаар та нарт хэлж өгье. 2014 онд АН УИХ-д олонх байхдаа Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих тогтоол баталсан. Гэтэл 2020 оны тавдугаар сард МАН 65 гишүүнтэй байхдаа энэ тогтоолыг хүчингүй болгосон. ЭЗБХ-ны дарга нь миний өөдөөс хараад сууж л байна. Мэдээж бүлгээрээ ярьсан байлгүй. Бүлгийн дарга нь миний өөдөөс хараад сууж л байна, тухайн үеийн. Тэгэхээр та нар бүх юмаа сөрөг хүчин рүү чихдэгээ боль. Нөгөөтэйгүүр  сүүлийн үед хүний эрхийг ерөөсөө уландаа гишгэдэг боллоо. МАН бол хүний эрхийг уландаа гишгэж үй олноор нь хэлмэгдүүлэхдээ гаршсан нам шүү дээ. Би Цагаатгалын комиссын дарга. Өнөөдөр болтол бид нар цагаатгаад барахгүй байгаа. Нэг гараараа болохоор шүүх хяналтын байгууллага эцэслэн шийдвэр гаргаагүй үед хүнийг гэм буруутайд тооцож үл болно оо гэж хэлчхээд, нөгөө гараараа Засгийн газрын гишүүд нь гараад нүүрсчид гээд зарлаж байгаа. Энэ дотор гэм буруутай хүмүүс байж болно. Ямар ч гэм буруугүй хүмүүс ч гэсэн байж л байна шүү дээ. Энэ чинь шинэ цагийн хэлмэгдүүлэлт шүү. Маш аюултай шүү. Гэндэндэмбийн хэрэг, Лхүмбийн хэрэг, Японы тагнуулын хэрэг гэдэг чинь ерөөсөө ингэж давлагаалж байгаад л хүмүүсийг хэлмэгдүүлж байсан. Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлтээ зогсоо. Та нар ингэж хүнийг зарласнаараа Үндсэн хууль болон хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна аа. Нөгөөтэйгүүр энэ БЭТ томилоод л хувийн хэвшлүүдийг дарамталж байна. Энэ БЭТ-ийг чинь 1991 оны БНМАУ-ын хууль тогтоомжоор томилж явуулаад байгаа юм. Гэтэл 1992 онд хувийн өмчтэй хүний эрхийг дээдэлсэн анхны ардчилсан Үндсэн хууль гарсан. Энэ Үндсэн хуулиар шийдээгүй БЭТийг өнөөдөр та нар хувийн хэвшил рүү илгээж шууд төр өмчдөө авлаа гэж зарлаж байна. Энэ чинь бүх гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэсэн үг. Маргааш та нар яах юм, Оюу толгой дээр БЭТ томилох юм уу. Ингэж Монголын хөрөнгийн бирж дээр нэг номерын хувьцааны ноогдол ашиг тараадаг компани байхгүй. Энэ компанийг та нар нугасалж өөрсдөө хувааж идэх гэж байна. Төрд авснаараа та нар өнөөдөр юу гийгүүлсэн юм?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ш.Раднаасэд гишүүн асуудал нэмэх тул үг хэлэх зөвшөөрөл олгоно уу гэсэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Өнгөрсөн хоёр хоногт юу ч болоод өнгөрчихөв, мэдэхгүй. Зүв зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайч нарын урд талд амны хаалт болчихлоо. Тэгээд энэ нүүрсний юмыг би бүр сайн судалж үзлээ. Би энэ хууль хяналтынханд итгээд яваад байсан юм. Одоо энийг Түр хороо нэлээн нухацтай үзмээр байна аа. Өнгөрсөн хугацаанд нь 2010 оноос хойш 22 жилийн хугацаанд 86 сая буюу 12.8 их наяд төгрөгийн нүүрс зарсан байна. 2018-2022 онд 7.5 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” гэж компани худалдаж авсан байна. Нөгөө 12 их наядын чинь 7.5-ыг нь ингээд энэ компани чинь өөрөө үрчихсэн байна шүү дээ. Тэгээд энийг шалгаж ядаад байх юу байна аа. 576 гэрээгээр л энэ 7.5 их наядыг чинь ийш тийш нь цацаад хаячихсан байна. 396 гэрээгээр нүүрсээ зарсан юм байна. Давхардсан доогоор хэдэн ч компани байгаа юм. Тэгээд үзэхэд энэ дотор бол инээдтэй юм байна. Энэ АТГ-ын веб сайт дээр байгаа мэдээлэл шүү. Энэ 7.5 их наядтай гэрээг та нар үзээрэй. 111 сая төгрөгөөр 40 тоннын контейнер авдаг. 880 тэрбум төгрөгөөр авто самосвал авдаг. Заримыг нь би зах зээлийн үнийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ дотор байж боломгүй юмнууд байна. Гучин сая төгрөгөөр подволк авах, дөчин сая төгрөгөөр юу гэдэг юм бээлий авна. 1.3 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг хийнэ. Ингэж мөнгө идэж байна шүү дээ. Та нар өнөөдөр оффтейк гэрээнээс чинь гадна дахиад энд бас дахиад булай юм энэ дотор байна. Энэ Боомтын хяналтын хороог бүр өшөө өргөтгөх хэрэгтэй байна. Бүр хоёр хуваа,  Тавантолгойтой холбоотой хулгай хийсэн юмнуудыг. Энийг ард түмэнд цацаад хэн хэн ямар хуулийн этгээд үүсгэн байгуулагч байна гэхэд ихэнх нь улстөрчдийн компани байгаа юм. Тэд нарын нөлөөлөл байгаа юм. Хоёр хувааж энийг үзэхгүй бол болохгүй юм байна аа. Оффтейктэй холбоотой жинхэнэ хулгайчдаа яагаад зарлахгүй байгаа юм. Тэр Голомтын Баясгалан, энэ Женкогоо барь л даа. Үнэхээр хулгайтай тэмцэх улс төрийн хүсэл зориг байгаа юм бол Ерөнхий сайд аа. Энэ хүмүүсээ барьж хориоч ээ. Хэдэн зуун тэрбумаар нь, хэдэн тэрбум доллароор нь ашиг хийгээд эд нар чинь явдаг. Тавантолгой гэж компани анх үүссэнээсээ хойш л хэл амыг дагуулж байна. Одоо цэгцэлж, хамаг юмыг нь хаахгүй бол болохгүй. Анх Энэбиш гэж хүн дарга болоод л 250 сая Чалкогийн гэрээ гээд хэрэгт холбогдоод 2014 онд хил даваад зугтсан. Одоо байхгүй. Дараа нь Батсуурь гэж очсон. Одоо энэ Алтанхуяг Ерөнхий сайдын үед. Бас хэрэгт холбогдоод ял аваад явсан. Одоо энэ Ариунболд, Ганхуяг бүгд хэрэгт холбогдоод шалгагдаж байна. Энийг томилдог ТУЗ, томилж байгаа ТУЗ-ийн дарга нар ЗГХЭГ тухайн үедээ юу байсан юм ТӨХ энэ хүмүүс чинь л орж нөлөөлж энэ дотор чинь хамаг юмаа хийж байгаа шүү дээ. Энэ хулгай зэлгийгээ цэгцлэхгүй юм уу. Энэ зүгээр нэг өнөөдрийн нүүрсний хэрэг биш. Яг үнэндээ ард түмэн гадаа нүүрсний чинь утааг нь идэж байна. Энэ хэдэн хулгайч нар хамаг нүүрснийх нь мөнгийг нь идэж байгаа байхгүй юу. Тэгээд ямар учиртай юм. Уул уурхайн сайд хийж байгаагүй, ЗГХЭГ-ын дарга хийж байгаагүй, ямар нэгэн байдлаар ТУЗ-д холбогдож байгаагүй, оффтейк гэрээтэй холбоотой Засгийн газрын гишүүн хийж байгаагүй 4, 5 хүнийг гаргаж, нийгэмд яллуулах гэж гаргаж шиддэг. Тогтохсүрэн даргын хэлээд байсан Ардын намын бүлэгт нүүрсний хэрэгт холбоотой хүн байхгүй ээ гэдгээ нотлохын тулд бид тавыг аваачиж түлхэж байгаа юм уу. Энэ хулгайгаа илэн далангүй яриад цэгцэлье л дээ. 21-нийг хүлээлгүйгээр энэ хэлэлцүүлгүүдийг хийе л дээ. Гудамжинд ард түмэн чинь 7, 8 хоног жагсаж байна шүү дээ. Цэвдэг гэхэд арай цэвдэг байна шүү дээ. Гадаа 30 градусын хүйтнээс илүү цэвдэг байна, бид нар. Надад тийм бодол байна. Өнөө маргаашгүй энэ хэлэлцүүлгүүдийг хийгээд, Ганболд дарга энэ дээр санаачилгатай явах хэрэгтэй. Гишүүд шахаад, шаардлагатай гэвэл дахиад энэ зөвхөн Тавантолгой дээр, энэ худалдан авах ажиллагаа дээр дахиад сонсгол хий л дээ. Хулгайч нарыг хэдий болтол өөгшүүлэх юм бэ. Одоо ингээд тараана, хараарай. Эрүүгийн хууль батлагдсан, нөгөө хүмүүсийг чинь зарласан, удахгүй араас нь энэ тавыг түдгэлзүүлнэ гэж оруулж ирээд, ингээд л явна шүү дээ. Худлаа биш шүү дээ. Тийм яриа явагдаж л байгаа. Ичихгүй бол, энэ хулгайч нар юмаа ярихгүй бол би энийг нь гаргаж зарлана шүү. АТГ ямар ч үндэслэлгүй мэдээлэл байгаа юм.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 250 (7235)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
ХУРААХ
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд...
Протокол: Үйлдвэр, станцуудыг...

Ш.Раднаасэд: Энэ хулгайч нар юмаа ярихгүй бол би гаргаж зарлана шүү

Kuzmo 2023-12-15

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

15 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

15 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

15 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

15 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

15 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

15 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

15 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах