• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Пригожины онгоц яаж сүйрсэн бэ, бүхий л хувилбарууд

Оросын бизнесмэн, хувийн цэргийн “Вагнер” компанийн эзэн Евгений Пригожины онгоц сүйрч тэр амь үрэгдсэн талаарх мэдээлэл дэлхий дахины анхаарлын төвд байна. Олон нийтийн сүлжээгээр тарж байгаа мэдээллийн доорхи сэтгэгдлийн ихэнх нь түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай сөргөлдөж байсан болохоор онгоц нь нисэгчдийн алдаанаас болж сүйрсэн гэдэг хувилбарыг бараг авч үзэхгүй байна.

Хамгийн түгээмэл хувилбар нь онгоцны бүхээгт дэлбэрэлт болсон юмуу, газраас агаарын их буугаар буудсан гэж үзэж байна. Ингэж үзэх гол шалтгаан нь онгоц агаарт хэдэн  хэсэг болон, зарим хэсгүүд нь онгоцны их биеэс хол унасныг баримт болгож байна. Гэхдээ “Вагнер”-ын эзний онгоцонд юу тохиолдсон талаар нэгдсэн хариу өнөөдөндөө байхгүй байгаа юм.

Ослын талаар юу бичиж байна вэ

Сүйрэл болсны орой мэдээллийн РБК агентлаг хууль хяналтын эх сурвалжаас авлаа хэмээн нислэгийн алдаа, техникийн саатал, гадны хүчин зүйл гэсэн гурван хувилбар дэвшүүлж байгаа юм байна хэмээн бичсэн. Гэхдээ онгоц хэт эвдэрснээс үзэхэд энэ нь магадлал тун бага.

Ямарч онгоцны сүйрлийн хамгийн нийтлэг гол шалтгаанд экипажийн алдаа, техникийн бүрэн бус байдал, гадаад хүчин зүйл ордог. Энэ бүхий л хувилбарыг хууль хняалтынхан, нислэгийн аюулгүй байдлыг хангах албаныхан нэг бүрчлэн шалгаж дүгнэлт гаргадаг. Тэгээд ч энэ хэдэн шалтгаан  тус бүрдээ жижиг жижиг шалтгаануудыг агуулж байдаг болохоор тэр бүхнийг нарийвчлан шалгадаг. Тэгэхээр мөрдөн байцаагчид бол тэр бүхий л нарийн учир шалтгааныг хэвлэлийнхэнд нэг бүрчлэн задлалгүйгээр ерөнхийд нь тайлбарлаж, хүний хүчин зүйлээс болсон уу, техникийн бүрэн бүс будал уу, гаднын хүчин зүйл үү гэх мэтээр хэлдэг.

Болсон үйл явдал

Тверийн агаарт наймдугаар сарын 23-нд юу болсон бэ. Юун түрүү онгоц агаарт ямар байдалтай явсан гэдгээс эхэлнэ. Энэ талаар “Flightradar24” сервис онгоцны маршрут, нислэгийн байдал дээшлэх болон хурд, ослын үеийн өндөр зэргийг маш тодорхой мэдээлж.

Embraer Legacy 600-ийн мэдээллээр бол RA-02795 бүртгэлтэй онгоц москвагийн цагаар 17:59-өөс эхлэн 18:11 цагт агаарт байсан байна.  Онгоц москва орчмын Зеленоград хотын орчимд 3,7 км-ийн өндөрт цагт 585 км-ийн хурдтай нисч явжээ.

Онгоцны нислэгийн туршид өндөр авч, хурдаа нэмсээр байгаа нь аппаратаас мэдээлэл ирэхээ болих хүртэл тодорхой байсан байна. Энд онгоц доошилж байгаа мэдээлэл алга. Тэгээд аппарат унтарсан. Энэ бол мэдээлэгч аппаратыг нэг бол унтраасан, эсвэл техникийн ямар нэг шалтгаанаар ажиллахаа болсон, гэхдээ энэ бүхэн агаарт болсон.

Дүрс бичлэг

Бас нэг баталгаатай эх сурвалж бол ослыг нүдээр үзсэн хүмүүсийн хийсэн дүрс бичлэгүүд. Нэг бичлэг дээр онгоц эгц доошоо босоо тэнхлэгээр араасаа утаа савсуулан унаж байна. Тэнгэрт онгоц яг унаж эхэлсэн газарт нь цагаан утааны үүл үүссэн харагдана. Бичлэг дээр хөдөлгүүрийн дуу сонсогдох ч энэ нь Пригожины онгоцных мөн эсэх нь тодорхойгүй. Бичлэг хийсэн эмэгтэй хоёр ч удаа дэлбэрэх чимээ сонсогдсон гээд үүнийгээ нисгэгчгүй аппарат байсан, тэр мөргөсөн гэж байна. Тэр бас онгоцноос тусдаа “баахан хэсгүүд” харагдсан гэжээ.

Өөр нэг бичлэг дээр унаж байгаа онгоц тээр доор харагдаж, ямар ч дэлбэрэлтийн тухай дурдаагүй байна.

Үүний зэрэгцээ сүйрлийн дараа авсан онгоцны хэсгүүдийн хоёр ч зураг дээр пуужинд оногдсон байж болмоор  жижиг нүхнүүд харагдаж байна. Энэ нь онгоцны аль хэсгийн эд анги болох нь одоогоор тодорхойгүй байна.

Өөр нэг зураг дээр онгоцны сүүл хэсэг харагдаж байгаа ч тийм ул мөр харагдахгүй байна.

Бидэнд юу тодорхойгүй байна вэ

Одоогоор юун түрүү онгоц яагаад унасан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Мэдээж мөрдөн шалгалтын дараа тодорхой болно. Техникийн саатал, бүрэн бус байдал, цаг агаарын нөхцөл, удирдлагын алдаа, техникийн үйлчилгээ зэргийг хасвал гадны хүчин зүйл буюу  ямар нэг халдлага, онгоцыг буудсан, онгоцонд бөмбөг дэлбэрсэн гэх мэт олон хүчин зүйл үлдэнэ.

Хэвлэлээр гарч байгаа мэдээнүүдээс үзэхэд онгоцын баг аюулын дохио өгөөгүй бололтой. Энэ нь техникийн гэмтэл саатал, нисгэгчид үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон биш гэсэн үг.

Техникийн эвдрэл, саатал гарсан, нисэх багийнхан засварлаж чадахгүй томоохон гэмтэл гараад  аюулын дохио өгч амжаагүй байж бас болно. Гэхдээ  цахилгаан тэжээл эвдрэхэд гол гол багаж, механизм ослын эх үүсвэрээс тэжээгддэг.

Нисгэгчдийн нэг ухаан алдах, маргаан гарах явдал ч байдаг. Энэ бүхнийг нислэгийн хар хайрцаг буюу өөрөө бичигч, иргэний болон цэргийн диспетчирийн албаны бичлэг зэргээс тодруулна.

Онгоцон дахь дэлбэрэлт

Интернет, олон нийтийн сүлжээн дэх хамгийн түгээмэл хувилбар бол онгоцонд дэлбэрэлт болсон, газраас буудсан гэдэг хувилбар.

Онгоц агаарт хэсэг хэсэг болсон гэдэг нь онгоцонд дэлбэрэлт болсон гэдэг хувилбарыг илүү бататгаж байгаа юм.

Орчин үеийн нисэх онгоцууд нь асар их ачаалал даах  чадвартай байхаар бүтээгдсэн. Legacy 600 онгоцны хэсгүүд нь онгоц унасан газраас бараг хоёр км-ийн цаанаас олдсоныг  нүдээр үзсэн хүн “Фонтанка SPB” хэвлэлд ярьсан байдаг. “Нэг далавч нь бүүр хол шидэгдсэн. Хөдөлгүүр нь хэдэн секунд ажилласаар байсныг сонсоод би гайхсан. Тэгээд дараа нь хамар хэсэг нь чимээгүй болоод нэг далавч нь яг л навч шиг нисэн газар унасан” гэж нүдээр үзэгсдийн нэг ярьжээ.

Энд мөн л Пригожин ерөнхийлөгч Владимир Путинтай сөргөлдөөнтэй байсан зэрэг улс  төрийн шалтгааны тухай цухалзаад байгаа нь энэ.

Интернетийн Shot  сувгийн эх сурвалж дэлбэрэлт  дугуйн хэсэгт болсноор далавчийг тийм хол шидсэн байж болно гэсэн байна. Энэ хувилбарыг зөвшөөрөх юм бол  далавчтай хамт сүүл хэсгийн тогтворжуулагч бас тасарч шидэгдэх баймаар.

“База” суваг болохоор бөмбөг онгоцны сүүл хэсэгт дэлбэрсэн байх гэж бичиж байна.

Онгоцонд дэлбэрэлт болсон гэдэг хувилбар дэвшүүлэгчдийн олонхи нь амь үрэгдсэн  үйлчлэгч Кристина Распоповагийн яг нисэхийнхээ өмнө  төрөл төрөгсдөдөө утасдаж онгоц ямар нэг шалтгаанаар нислэгээ хойшлууллаа гэж байсныг иш үндэс болгож байна.

Гэхдээ онгоцонд дэлбэрэлт болсон гэдэг хувилбар бас учир дутагдалтай. Их хүчтэй дэлбэрэх төхөөргийг дугуйн орчим бэхлэх хэцүү, тэгээд ч тэнд дэлбэрсэн бол түлшний сав байрладаг далавч шууд шатах ёстой. Дүрс бичлэг дээр унаж байгаа онгоц тэгж их шатаж байгаа нь харагдахгүй байна.

Дэлбэрэлт сүүл хэсэгт болсон бол яагаад далавч тэр хол шидэгдэх билээ. Тэгээд ч онгоцны сүүл хэсэг онгоцноос тусдаа.

Онгоцны багт ямар нэг асуудал үүсч онгоц удирдлагаа алдсанаас болоод  онгоц унаж эхэлсэн гэдэг нь одоохондоо илүү үнэмшилтэй байгаа юм.

Нислэгийг хойшлуулсан гэдэг нь онгоцонд дэлбэрэх бодис байрлуулсан гэдгийг батлахгүй, нислэгийг ямар ч шалтгаанаар хойшлуулах тохиолдол байдаг.

Газраас буудсан уу

Олон хүн онгоцыг газраас буудаж устгасан байх гэдэгтэй санал нэг байгаа нь сүлжээн дэх сэтгэгдлүүдээс харагдаж байна.

Financial Times хэвлэл өрнөдийн эх сурвалжаас авлаа гээд онгоцыг агаараас эсэргүүцэн хамгаалах системээр буудсан гэсэн байна. Хувийн цэргийн “Вагнер” компанитай их ойр байдаг Grey Zone телеграм-суваг бас л агаараас эсэргүүцэн хамгаалах системээр сөнөөсөн гэснийг олон эх сурвалжаас авлаа гэсэн зүүлттэй нийтэлжээ.  Энэ хувилбарыг батлах хэд хэдэн шалтгаан хүчин зүйл байна. Нэгдүгээрт, цагаан үүл ха­рагд­сан гэдэг нь пуужингийн дэл­бэрэлтээс үүссэн байж болох.

Хоёрдугаарт, нүдээр үзсэн гэрчүүд дэлбэрэлтийн чимээ сонссон гэдэг нь. Мөн  дэлбэрэлтийн дараах эд ангиудын зурган дээр пуужингийн хэлтэрхийнүүд туссан байж болох жижиг нүхнүүд байгаа юм.  Гэхдээ агаарт пуужин ниссэн ул мөр харагдахгүй байна. Хүмүүсийн сонссон гээд байгаа дэлбэрэлтийн чимээ нь пуужингийнх биш,  онгоцон дахь тэсрэх бодисынх байж болно.  Онгоц тэр үед 8.5 км-ийн өндөрт байсан бол асар хүчтэй пуужин байх хэрэгтэй. “Панцирь С1” бол ийм өндөрт байндаа тусах чадвартай.

Бусад хувилбарууд

Нисгэгчдийн алдаа, техникийн бүрэн бус байдал, онгоцны техникийн чанаргүй үйлчилгээ, ямар нэгэн гамшиг гээд өөр олон хувилбар нь осол гаргахад хүргэж болно.

Энэ талаарх хэвлэлийн мэдээ материал, олон сэтгэгдэл эдгээр бусад хувилбарыг төдийлөн авч үзэхгүй байгаа юм. Тэдний дийлэнх нь Пригожины үхлийг ямар нэг хүчирхийлэл, халдага  гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Тэгээд ч сүүлийн энэ бүх хувилбарын дийлэнх нь  хувийн энэ онгоцны агаарт сүйрснийг баталж чадахгүй байгаа юм. Embraer Legacy 600 бол хангалттай удаан эдэлгээтэй онгоц. Энэ онгоц нэг л удаа осолд орж байсан нь 2006 оны есдүгээр сарын 29-нд агаарт Boeing 737 онгоцтой мөргөлдөж хоёр онгоц ихээхэн гэмтэж Боинг н дэлбэрч 154 хүн амь үрэгдсэн, харин Legacy ихээхэн гэмтсэн ч газардаж байсан юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны наймдугаар сарын 28. Даваа. №134 (5862)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Бэр гуйхаар очсон хүмүүсээ...
Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан...

Пригожины онгоц яаж сүйрсэн бэ, бүхий л хувилбарууд

ӨЛЗИЙБАЯР 2023-08-28

ФОТО:

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

4 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах