• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

Үргүйдэлтэй гэсэн онош сонссон Ази, Европын бүсгүйчүүдэд үрийн зулай үнэрлүүлсэн монгол эрдэмтэн Якутад гуч дахь жилдээ амьдарч байна. Сар шинийн өмнөхөн Монголдоо ирээд шинийн гурванд буцсан тэр эрхмийг Б.Баасансүрэн гэдэг. Тавхан настайгаасаа Лхаст ном үзэж эхэлсэн тэрээр цааны цусан эвэр зэрэг эд эрхтнийг өвс ургамалтай хольж үргүйдлээс эхлээд хорт хавдрыг хүртэл анагааж, эмчилж яваа нэгэн юм. Кремлийн ордонд Олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны "2013 оны хүн" шагналыг хүртээж байсан монгол эрдэмтэнд Австрийн ерөнхийлөгч энэ зууны дэлхийн шилдэг эрдэмтний шагналыг 2012 онд гардуулж байв. Якутад амьдардаг монгол эрдэмтний төдийгөөс өдий хүртэл туулсан сонирхолтой түүхийг хүргэе.

Далай ламаар “а” үсэг заалгасан нь

tsaaБ.Баасансүрэн эрдэмтэн таван наснаасаа л дорно дахины Түвдийн анагаах ухаанд суралцаж эхэлж. Бүр Түвдэд очиж сурсан гэдэг. Эцэг өвгөд нь ч номтой, чадалтай улс байжээ. Тэрээр уг удмынхаа тухай “Гэндэн хувилгаан гэж Баянхонгорын Ламын гэгээний хүн байсан. Миний аав тэр хүний хүү нь. Гэндэн хувилгааны аав нь Европт бурхандаа мордсон гэдэг. Англи юмуу Францад байх, яг хаана гэдгийг нь нарийн мэдэхгүй. Гэндэн хувилгаан Түвдэд бурхандаа мордсон. Далай багшийн номын багш нь. Арвандөрөвдүгээр Далай лам надад “а” үсэг заасан ачтай хүн. Гэндэн хувилгаанаас гадна аав маань Далай багштай нэг ангийн улс байсан юм билээ. Гэхдээ Далай багшийг дагаж яваагүй гэдэг. Уламжилж ирсэн Түвдийн дуган дацнаа орхиж явахгүй гэсэн юм билээ. Хятадын Мао Зэдуны хувьсгалаар бурхандаа мордсон. Далай багш аавын минь талаар, Өнөөдөр маргаашийг боддоггүй, хорь гучин жилийг бодож үр хүүхдэдээ хандаж байсан хүн гэж хэлж байсан. Гучин жил чинь бага шүү, жартай хүн юмаа сурч дээшээ гардаг юм шүү гэж ярьж байсан юм билээ. Миний аав их хатуу хүн байсан. Аавтайгаа уулзъя гэж арван жил мөрөөдөөд дийлээгүй. Тэр хүнийг энд авчирч болохгүй, сэтгэл нь хувирчихна, эрхийг сурахаар бэрхийг сураг гээд хатуу дэг жаягтай хийдэд тэр олон жилээр намайг сургасан хэрэг. Би ч багшийнхаа итгэлийг алдаагүй. Далай багш, дэлхийд нэрээ гар¬гасан сайн шавиараа бахархдаг гэж хэлдэг юм” хэмээн дурссан удаатай.

Сонирхуулж хэлэхэд Б.Баасансүрэн Түвдийг зорихоос өмнө дөрвөн насандаа Ган¬данд ирж байж. Тухайн үед “Монгол транс”-ын ууган жолооч Жамбал гэж хүн бяцхан хүүг Гандэнтэгчинлэн хийдийн хамба Гомбожавт хүргэж ирсэн гэдэг. Хамбын дэргэд нэг жил ном үзээд Түвдийг зорьж Далай багшид шавь орон Чойрын ном заалгаж эхэлжээ. Түвдийг зорих болсон түүх нь бас сонирхолтой. Хэлмэгдүүлэлтийн үеэр өвөө нь Б.Баасансүрэнгийн аав, ээжтэй хамт Түвдэд гарч хийд байгуу¬лан суужээ. Ээж нь хүүгээ төрүүлэхийн өм¬нөхөн Монголдоо ирж, нутагтаа амаржаад өөд болсон учраас хүү өвөө рүүгээ Түвдийг зорьсон аж.

Соёлын хувьсгалаас дайжиж Монголдоо ирсэн нь

Олон жил Түвдэд сурч, анагаах ухаан заалгасан хүү соёлын хувьсгалаар нутагтаа иржээ. Тэр тухайгаа “Бурхандаа мордсон хүний тоонд орж их зогдортой тэмээнүүд дунд нуугдаж эх орныхоо хил дээр ирж орос цэргүүдэд баригдан багагүй зовлон эдэлсэн шүү” хэмээн дурссан нь бий. Эмч хүн учраас цэргийн госпитальд ажилд орж байж. Өглөө бүр цэргийн госпиталийн хашаан дотор гүйдэг залуу нэгэн удаа армийн 41.5 км-ийн марафон гүйлтэд оролцож тусгай бэлтгэлтэй тамирчдыг хол тасархай түрүүлсэн гэдэг. Марафон гүйлтийн армийн аварга болсон залуу биеийн тамираараа алдаршиж таарна. Сүүлдээ улсын шигшээ багийн тамирчдын урд гарч. Тэгээд ч зогссонгүй Ази тивийн аварга болжээ. Гүйлтийн спортоор хичээллэхийн зэрэгцээ зовж зүдэрсэн олныг уламжлалт анагаахын аргаар нууцаар эмчилнэ.

Ардын багш болсон нь

За тэгээд гүйлтийн спортынхоо хажуугаар Улсын багшийн дээд сургуульд сурч багш болов. Төгссөн даруйдаа өнчин хүүхдүүдийг асрах 36 дугаар сургуульд хичээл эрхлэгчээр очсон гэдэг. Асрах сургуулийн цалин их сургуулийн багшийн хөлснөөс өндөр учир багш нар нь хотын гүйцэтгэх захиргааны даргын садан төрөл, яамны сайд дарга нарын ойрын улс голдуу байж.

Тэр үеийнхээ тухай “Манай сургууль Бал даргын эхнэрийн анхааралд байсан учраас хаа очиж хоол, хувцас сайн. Бөөс хуурснаас нь салгаад байж байтал бас нэг асуудал гараад ирдэг юм. Хүүхдүүд эмээ, ах дүү дээрээ очно гээд хаа байсан Толгойт, Амгалан, Хужирбулан, Гачуурт, Долоон буудал гээд яваад өгдөг болов. Чимид багш шиг л болж хувирлаа. Хүүхдүүд орой болохоор л алга болчихно. Шөнөжингөө явж цуглуулна. Хүүхэд тэжээж байгаа эмгэнд хоолоо зөөж, хувцсаа аваачиж өгдөг хүүхэд ч байлаа. Дургүйгээ хүрсэн хүмүүсийн цүнхийг огтлоод юмыг нь хулгайлаад аваад ирэх нь энүүхэнд. Үе үе хүүхдүүдээсээ болж багш нартаа шаардлага тавих хэрэг гарна. Хүүхдүүд дургүйг нь хүргэсэн багшийг үзэхгүй, зарим нь бүр хичээлд нь суухгүй. Гэтэл, Баасансүрэн багш ирснээсээ хойш хүүхдүүдийг буруугаар удирдаж байна гэсэн шүүмжлэл багш нарын хурал дээр сонсогдож эхэллээ. Сайд дарга нарын авгай хүүхнүүд хоорондоо их найз болохоор ихэнх багш нар тэгж ярьдаг болов. Нэг багшийн нөхөр нь, Танай хичээлийн эрхлэгч Түвдэд сурч байсан. Хятадын тагнуул байж магадгүй шүү. Сайн хүн биш гэсэн юм уу даа. Ламаар хүүхдүүдээ хүмүүжүүлүүлэхгүй шүү гэх хүн ч гарав. Сүүлдээ ч залхаад, Та нар хүүхэдтэй тулж ажилладаггүй шүү дээ. Миний зөв бурууг хүрээлэн, Ардыг хянан шалгахынхан шийдэх байх. Ханддаг газраа ханд л гэлээ. Ингээд Ардын хянан шалгахад очив оо. Ардын хянан шалгах гэдэг айхтар шалгаж, мушгидаг газар. Хүүхдүүдийн саналыг авахаар боллоо. Өнөөдүүл маань Баасансүрэн багшийг явуулах юм бол сургууль тарна, маамд хэлнэ шүү гэцгээж. Маам гэдэг нь Филатова. Миний эрхлэгчээр нь ажиллаж байсан тэр сургууль хотын гүйцэтгэх захиргааны харьяаных. Хотын гүйцэтгэх захиргаа, Боловсролын яам л мэднэ гэсэн үг. Хотын гүйцэтгэх захиргааны коллегоор орлоо. Баасансүрэн багшийн алдаа дутагдал, завхрал нь энэ байна, хүүхдүүдийг хэтэрхий дураар нь тавьж байна гэж ирээд ярьж гарлаа. Коллегиор орчихоод Даваасүрэн сайд дээр яваад ордог юм. Би багш биш болжээ, үйлдвэр комбинатад очиж ачигч хийе гэтэл, Юу ярьж байгаа юм, хүрээлэнд туслах ажилтнаар оч, эрдэмтэн болох хэрэгтэй, чиний эрдмийн ажил чинь их том ажил шүү дээ гэдэг юм” хэмээн дурссан нь бий. Б.Баасансүрэн тухайн үед цаа бугын хамрын салстын цутан булчирхайн бүтэц судалгааны бүтээлээрээ шинжлэх ухааны алтан медаль хүртсэн байж. Түүний багш нь ШУА-ийн жинхэнэ гишүүн академич Ц.Хайдав агсан байсан гэдэг. Хүрээлэнд ажиллаж байгаад Анагаахын сургуульд багшилж, тэндээсээ Үндэсний биеийн тамирын дээд сургууль байгуулагдахад 32 эрдэмтний хамт шинэ ажлын томилолт өвөртөлж очжээ.

tsaa
 
Цаа судалж, үргүйдлийг эмчилсэн нь

Б.Баасансүрэн эрдэмтэн цааны эд эрхтэн сүүг байгалийн өвс ургамалтай хольж орчин үеийн анагаах ухааны эмчилж барахгүй яваа эмчилгээг хийдэг эрхэм. Цааг онцолж судлах болсон шалтгаанаа “Цааны сүү эхийн сүүний дараа ордог гэдгийг би найрлагаар нь судлаад баталчихсан. Шинжлэх ухаан талаас нь яривал өчнөөн юм ярих хэрэг гарна. Эхийн сүү шим тэжээл өндөртэй, бактери вирусийг устгаж чадна гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Цааны сүүг эхийн сүүтэй харьцуулаад үзэхээр найрлага нь их ойрхон гардаг. Цааны сүүг эхийн сүүтэй элементээр нь харьцуулж гаргасан юм. Энэ талаар миний номон дээр тов тодорхой бий. Би номоо орос, англи дээр бичсэн нь бэлчээрийн өв уламжлалаа гээгээгүй малчдын үе дамжсан их ухааныг дэлхий дахинд гаргаж ирье гэж бодсоных. Ийм ном биччихээр дэлхий өөрийн эрхгүй анхаараад эхэлнэ. Мэдээж төрөлх хэлээрээ ном гаргана. Гэхдээ урьдаар гадаадынхныг хашгируулаадхая. Ер нь ном бичиж судалгаа хийхэд энэ нас хүрэхгүй юм байна. Надад дахиад 100 нас өгвөл судлах зүйлийнхээ 60 хувийг л дуусгана гэж хэлж чадна” хэмээн ярьсан нь бий.

Түүнийг ази, европын бүсгүйчүүд үргүйдлийг анагаагч гэдгээр нь анддаггүй. Үргүйдлийг эмчлэх аргынхаа тухай “Цусан эврийг монгол шар тостой хамт хэрэглэж төөнүүр хийж эмэгтэйчүүдийн хүйтэн савны өвчнийг анагаасан. Монгол шар тосыг тос холих маягаар гаргаж авдаг. Тос холино гэдэг их нарийн. 21 эмийн ургамалтай цай орно. За тэгээд гурил, мэхээр үзэм домбон сахар, бага зэргийн ээзгий гээд жинхэнэ монгол уламжлалаар тосоо хайлж анхны монгол шар тосны ханаагүй хүчлийг гаргаж авсан. Тэрийгээ цусан эвэртэйгээ буцалгаж байгаад эмэгтэй хүний хүнд өвч¬нүүдийг дарсан хэрэг. Якутад 150 төрлийн эмийн ургамал байна. Цаа нь тэр бүхнийг идэж байж миний яриад байгаа булчирхай, цусан эвэр үүсч байгаа хэрэг шүү дээ” гэж сонирхуулсан удаатай. Түүнтэй арван жилийн өмнө ярилцахдаа үргүйдэл ихэссэн шалтгааныг сонирхоход “Химийн хортой юм их идэж байна.Хөдөлгөөн маш их дутагдаж байна. Муу хөлсөө гаргаж чадахаа больж. Компьютерийн ард өдөржин ажиллачихаад орой нь буйдан дээрээ телевиз хараад хэвтчихэж байна шүү дээ. Монгол бүсгүйчүүд дороосоо их даарах юм. Ялангуяа эмэгтэй хүмүүс улаан чөмгөө дааруулбал хүүхэд гарахгүй байх эрсдэл өндөр. Улаан чөмөг гэдэг нь шагайны чөмөг л дөө. Дааруулж огт болохгүй хэсэг. Дээр үед хоёр, гурван давхар өмд өмсөөд улаан чөмгийг л царцуулж хөргөж болохгүй гэдгийг хүмүүс мэддэг байсан. Улаан чөмөг 37 градусын халуунд байх ёстой. Бүдүүн гэдэстэйгээ адил хэмд байх учиртай юм. Үүний шалтгааныг би нээсэн хэрэг. Тэгж байж бактери вирусээ хамгаалдаг” гэсэн хариу хэлж байсан юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
ААН-ийн орлогын албан татварын...
Өдөртөө бага зэргийн дуу...

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

Kuzmo 2023-07-25

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах