• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Олон улсын зүгээс ОХУ дахь нөхцөл байдлыг ажигласан байр суурьтай байна

Оросын хувийн цэргийн “Вагнер” бүлэглэл өчигдөр үүрээр Донын Ростов хот руу нэвтэрч, цэргийн байгууламжуудыг хяналтад авснаа зарласнаар Оросын нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд ороод байна.

Гэхдээ ОХУ-ын дотоод асуудал гэдэг үүднээс нь улс орнууд байдлыг ажиглах байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.

Евгений Пригожин тэргүүтэй “Вагнер” хөлсний цэргийн бүлгийнхэн орон нутгийн цагаар өчигдөр 05:00 цагийн үед Донын Ростов хотод нэвтэрч, ОХУ-ын Өмнөд цэргийн тойргийн төв штаб болон бусад цэргийн байгууламжийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн байна. Үүний өмнө Пригожин цэргүүдийнх нь байрлалд пуужингийн цохилт өгсөнд Оросын Батлан хамгаалах яамны удирдлагуудыг буруутгаж тэднийг хүчээр зайлуулахаа мэдэгдсэн байна.

Харин БХЯ-ны зүгээс Вагнерын хүчний байрлалд пуужингаар довтолсон гэдгийг үгүйсгэж, энэ мэдэгдлийг нь “өдөөн хатгалга” гэж нэрлэжээ.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр телевизээр ард иргэд болон зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагынханд хандаж мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг “Хэт их амбиц, хувийн ашиг сонирхол”-оос үүдсэн “урвалт” гэж нэрлээд, босогчдыг “Гэмт үйл ажиллагаанд оролцохоо зогсоож, амь зольсон, эмгэнэлт алдаа гаргахгүй байхад” уриалжээ.

Евгений Пригожины удирддаг “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийг Владимир Путин улс орны эв нэгдлийг хагалан бутаргаж, “Ард түмэн болон фронтод дайтаж байгаа дайчин нөхдөөсөө урвасан хэрэг” гэж нэрлээд, босогчдыг хатуу шийтгэх болно гэж мэдэгдсэн байна.

Владимир Путин хэлсэн үгэндээ, Донын Ростов хотын байдал “хүнд” байгааг мэдэгдэж, Москва хот, Москва муж, бусад бүс нутгуудад “Терроризмтой тэмцэх онц байдал зарласан”-ыг мэдээлсэн.

Оросын Холбооны Аюулаас хамгаалах алба мөн зэвсэгт бослогод уриалсан хэргээр Пригожинд эрүүгийн хэрэг үүсгэснийг зарласан байна.

Харин Пригожин Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийн дараа бослогод уриалсан гэдэг зэмийг үгүйсгэж, зэвсгээ хураалгах бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Энэ зуур Донын Ростов болон Воронеж хотуудаар дамжиж Москва ордог “Дон” нэртэй авто замын М-4 чиглэл дэх бүх хөдөлгөөнийг хязгаарласан, мөн Воронеж хотын нисэх буудал болон авто вокзалаас хөдөлгөөн зогссон, харин галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа талаар Оросын “Интерфакс” болон "Ройтерс", "Би-Би-Си" зэрэг мэдээллийн агентлаг уламжилж байна.

Олон улсын зүгээс харин Орос дахь үйл явдлыг ажигласан байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нарын албаныхны зүгээс ийм байр суурь илэрхийлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мөн адил байр суурь илэрхийлсний дээр “Бүх талыг хариуцлагатай байж, энгийн иргэдийг хамгаалахад” уриалжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский “Телеграм” сувгаар дамжуулж хийсэн мэдэгдэлдээ ОХУ зэвсэгт хүчин, хөлсний цэргүүдээ Украинд байлгасаар байх нөхцөлд өөрт нь “Эмх замбараагүй байдал, өвдөлт шаналал, асуудал тулгарсаар байх болно” гэж мэдэгджээ.

Европын Холбоо мөн Пригожинтой холбоотойгоор Орост өрнөж байгаа үйл явдлыг ОХУ-ын дотоод асуудал гэж үзэж байгааг Европын комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

НАТО мөн байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж байгаа бол, Польш зэрэг Оростой хил залгаа орнуудын тухайд аюулгүй байдлаа чангатгаж байгаа мэдээллүүд ирж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Цахилгаантай бага зэргийн аадар...
“Мото” эргүүл ажиллаж эхэллээ

Олон улсын зүгээс ОХУ дахь нөхцөл байдлыг ажигласан байр суурьтай байна

Kuzmo 2023-06-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Олон улсын зүгээс ОХУ дахь нөхцөл байдлыг ажигласан байр суурьтай байна

Оросын хувийн цэргийн “Вагнер” бүлэглэл өчигдөр үүрээр Донын Ростов хот руу нэвтэрч, цэргийн байгууламжуудыг хяналтад авснаа зарласнаар Оросын нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд ороод байна.

Гэхдээ ОХУ-ын дотоод асуудал гэдэг үүднээс нь улс орнууд байдлыг ажиглах байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.

Евгений Пригожин тэргүүтэй “Вагнер” хөлсний цэргийн бүлгийнхэн орон нутгийн цагаар өчигдөр 05:00 цагийн үед Донын Ростов хотод нэвтэрч, ОХУ-ын Өмнөд цэргийн тойргийн төв штаб болон бусад цэргийн байгууламжийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн байна. Үүний өмнө Пригожин цэргүүдийнх нь байрлалд пуужингийн цохилт өгсөнд Оросын Батлан хамгаалах яамны удирдлагуудыг буруутгаж тэднийг хүчээр зайлуулахаа мэдэгдсэн байна.

Харин БХЯ-ны зүгээс Вагнерын хүчний байрлалд пуужингаар довтолсон гэдгийг үгүйсгэж, энэ мэдэгдлийг нь “өдөөн хатгалга” гэж нэрлэжээ.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр телевизээр ард иргэд болон зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагынханд хандаж мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг “Хэт их амбиц, хувийн ашиг сонирхол”-оос үүдсэн “урвалт” гэж нэрлээд, босогчдыг “Гэмт үйл ажиллагаанд оролцохоо зогсоож, амь зольсон, эмгэнэлт алдаа гаргахгүй байхад” уриалжээ.

Евгений Пригожины удирддаг “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийг Владимир Путин улс орны эв нэгдлийг хагалан бутаргаж, “Ард түмэн болон фронтод дайтаж байгаа дайчин нөхдөөсөө урвасан хэрэг” гэж нэрлээд, босогчдыг хатуу шийтгэх болно гэж мэдэгдсэн байна.

Владимир Путин хэлсэн үгэндээ, Донын Ростов хотын байдал “хүнд” байгааг мэдэгдэж, Москва хот, Москва муж, бусад бүс нутгуудад “Терроризмтой тэмцэх онц байдал зарласан”-ыг мэдээлсэн.

Оросын Холбооны Аюулаас хамгаалах алба мөн зэвсэгт бослогод уриалсан хэргээр Пригожинд эрүүгийн хэрэг үүсгэснийг зарласан байна.

Харин Пригожин Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийн дараа бослогод уриалсан гэдэг зэмийг үгүйсгэж, зэвсгээ хураалгах бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Энэ зуур Донын Ростов болон Воронеж хотуудаар дамжиж Москва ордог “Дон” нэртэй авто замын М-4 чиглэл дэх бүх хөдөлгөөнийг хязгаарласан, мөн Воронеж хотын нисэх буудал болон авто вокзалаас хөдөлгөөн зогссон, харин галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа талаар Оросын “Интерфакс” болон "Ройтерс", "Би-Би-Си" зэрэг мэдээллийн агентлаг уламжилж байна.

Олон улсын зүгээс харин Орос дахь үйл явдлыг ажигласан байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нарын албаныхны зүгээс ийм байр суурь илэрхийлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мөн адил байр суурь илэрхийлсний дээр “Бүх талыг хариуцлагатай байж, энгийн иргэдийг хамгаалахад” уриалжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский “Телеграм” сувгаар дамжуулж хийсэн мэдэгдэлдээ ОХУ зэвсэгт хүчин, хөлсний цэргүүдээ Украинд байлгасаар байх нөхцөлд өөрт нь “Эмх замбараагүй байдал, өвдөлт шаналал, асуудал тулгарсаар байх болно” гэж мэдэгджээ.

Европын Холбоо мөн Пригожинтой холбоотойгоор Орост өрнөж байгаа үйл явдлыг ОХУ-ын дотоод асуудал гэж үзэж байгааг Европын комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

НАТО мөн байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж байгаа бол, Польш зэрэг Оростой хил залгаа орнуудын тухайд аюулгүй байдлаа чангатгаж байгаа мэдээллүүд ирж байна.

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах