• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ноён Бан Ги Мун газардлаа. Тэрбээр Төрийн ордонд маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж буй юм. Чуулга уулзалтыг Стэнфордын их сургууль, "Бан Ги Мун" сан болон БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна. Тус газрыг удирдаж ажилладаг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхантай ярилцлаа.

-Чуулга уулзалтад дээд хэмжээний зочид оролцохоор ирж байна. Ер нь энэ чуулга уулзалт ямар түвшний арга хэмжээ вэ гэдэг дээр тодруулга өгнө үү?

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүний 17 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд олон талаар, идэвх чармайлттай хамтран ажиллаж байна. НҮБ, түүний хүрээний болон салбар байгууллагууд, гишүүн орнууд, дэмжигчид, хамтрагчид гээд бүхий л арга хэрэгслээр яриа хэлэлцээ өрнөж байгаа. Учир нь энэхүү Тогтвортой хөгжлийн 17 зорилт бол аль нэг улс орны, бүс нутгийн хэмжээнд хийчих ажлууд бус, дэлхийн дахинаараа маш нарийн нягт хамтарч, харилцан хамааралтайгаар хийх ажлууд юм. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал юм. Үүгээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг ойлгож болно. АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан хамтран Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хамтын ажиллагааны нэг хэрэгслийг бий болгосон. Энэ нь “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт. Ноднин БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ үеэр 2023 оны чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж, цар хүрээг нь өргөжүүлж хийхээр болсон нь маргааш эхлэх энэхүү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт юм.

-Санаачлагч, зохион байгуулагч байгууллагуудтай Улсын Их Хурлын Тамгын газар хамтран ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ бүхий л зохион байгуулалтыг хийж байгаа байх?

-Чуулга уулзалтын зохицуулалт, зохион байгуулалт, бэлтгэл, арын албаны бүхий л ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж байна. Дээд хэмжээний олон улсын үйл ажиллагаа учир Монгол Улс дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтарч байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-аас гадна БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, дээр нь дэлхийд нэр хүндтэй, нөлөөтэй эрдэмтэн судлаач нар гээд 50 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцоно. Энэ хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, агаар орчин, хоол ундны зохицол, нийцлээс эхлээд зохион байгуулагч улсад тавигддаг олон нарийн шаардлагуудыг хангах шаардлагатай. Газар газраас цуглаж буй тэдгээр хүмүүсийн зорчих чиглэл, аяллын маршрут, цаг нарыг зохицуулах ч мөн ажиллагаатай шүү дээ. Чуулга уулзалтын хуралдаануудад тавигдах илтгэл, танилцуулгуудыг урьдчилан бэлтгэх, зочид төлөөлөгчдийн нийтлэг харилцдаг хэлнээ хөрвүүлэх, хурлын танхимын бэлэн байдал, дэг, хөтөлбөрийг төлөвлөх зэрэг ажлууд бол бүр эртнээс хийгдэж эхэлсэн. Энэ бүх ажлыг Тамгын газар нарийвчлан төлөвлөж, хамт олныхоо хүн нэг бүрийн хүч, сэтгэлээр цэгцтэй зохион байгуулж байна.

-Энэ удаагийн чуулга уулзалтаар жендерийн сэдвийг хэлэлцэх юм байна. Энэ сэдэвт манай улс төдийгүй Азийн бүс нутгийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч байх шиг?

-Монголын нийгэмд өрнөж буй янз бүрийн хэлэлцүүлэг, хандлагаас ажиглавал жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн андуу ташаа ойлголт их байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор эрх мэдэлд хүрэх гэсэн эмэгтэйчүүдийн арга зам гэж тайлбарлах нь ч сонсогдож байна. Угтаа эрэгтэй, эмэгтэй хүн бүр нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын болон бусад харилцаанд эрх тэгш оролцох, бие даан шийдвэр гаргах, аливаа ялгаварлал, гадуурхлаас ангид байх учиртай ч хэвшиж тогтсон хэвшмэл хандлага, зан заншил, шашин, тухайн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин зэргээс шалтгаалаад нийгэм, гэр бүлийн харилцаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нь ялгаатай болно. Энэ ялгаа нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, тэгш бус байдал газар авах, шийдвэр гаргах ажиллагаа зөвхөн нэг хүйсийн мэдэлд орох зэрэг тоочихын аргагүй олон үр дагавар дагуулдгийг түүхийн олон жишээ, сургамжаар нотолж болно. Цаашлаад жендэрийн эрх тэгш байдал нь тухайн улс орны төр засгийн хүлээн зөвшөөрөгдөх шинж буюу легитим шинжийн чухал эх сурвалж болдог. Тийм учраас улс орнууд бүр Үндсэн хуулийнхаа түвшинд авч үзэж, хүний жам ёсны, язгуур эрхийг хангахад ач холбогдол өгдөг. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, улс орны тогтолцоо, агуулга бүтцийг нарийн зурагласан дээд эрэмбийн баримт бичиг шүү дээ. Хууль, эрх зүйн шинжлэх ухаанд орчин үед Үндсэн хуулийг жендерийн үүднээс харж, шинжлэн шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, түүний ач холбогдлыг улс орнууд хэрхэн үнэлж, ямар түвшинд авч үзэж байгааг Үндсэн хуулиас нь хардаг болсон. Үндсэн хуулийнхаа зарчим, хэм хэмжээнд үүнийг хэрхэн шингээж өгсөн бэ гэдгээр нь тухайн улсын ардчиллыг хэмжих боломжтой. Хүний эрх, тэр дундаа жендерийн тэгш, шударга байдал нийгэмд хангагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа.

-Маш сонирхолтой санагдлаа. Жендэрийн нүдээр харвал Монгол Улсын Үндсэн хууль ямар бол?

-Энэ сэдвийг хөндөж судалсан, цогцоор нь барьж авсан эрдэмтэн, судлаач тун ховор. Парламентат ёс, төрийн тогтолцооны асуудлыг судалдгийн хувьд би цухас авч үзэж байна. Үндсэн хуулиудын жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхийг ерөнхийд нь хоёр ангилалд хуваан авч үзэж байна. Эхнийх нь формаль буюу хэлбэрийн, хоёр дахь нь субстантив буюу агуулгын тэгш байдал. Хэлбэрийн шинжтэй зохицуулалтад хүйсээр үл ялгаварлах, эрх тэгш байх зэрэг ерөнхий заалтууд багтана. Эдгээр нь Үндсэн хуулийн бусад хэсэгтэй хамтдаа хэрэгждэг онцлогтой. Тодруулбал, иргэний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй байх зэрэг эрх, эрх чөлөө нь аль ч хүйсийн хувьд адил тэгш байна. Ер нь Дэлхийн II дайнаас хойш боловсруулсан бараг бүх Үндсэн хуульд хэлбэрийн тэгш байдлыг хангах тухай ерөнхий заалтууд орсон байдаг. Гэвч шийдвэр гаргах орон зай, төлөөллийг олж авахад зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл боловч энэ нь хангалтгүй юм. Харин агуулгын шинжтэй зохицуулалт нь хүйсийн ялгаатай байдлыг анхаарч, тэдний аж амьдрал, эрх, эрх чөлөө, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоог нь хязгаарладаг улс төр, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон саад бэрхшээлийг арилгаж, “гарааны тэгш байдал” бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ шинж чанараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэлбэрийн шинжтэй зохицуулалттайд тооцогдоно. Манай улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой ерөнхий зохицуулалтууд боломжийн хэмжээнд байгаа ч төлөөллийн ардчиллын зарчим талаас нь авч үзвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Тэгэхээр бидэнд Үндсэн хууль дахь ардчиллын шалгууруудыг агуулгын хувьд хангах болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий.

-Ярилцсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Г.Занданшатар НҮБ-ын найм дахь...
Л.Оюун-Эрдэнэ: Нийтлэг...

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Kuzmo 2023-06-12

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

5 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

5 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

5 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

5 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

12 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

13 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

13 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

13 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах