• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Ууганбаяр: Монголын аврагчид үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараараа бусад оронтой эн тэнцүү байсан

Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн бүсэд Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгээд бямба гарагийн үдэш эх орондоо ирлээ. Тэднийг Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Шадар сайд, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ЗХЖШ-ын дарга, ОБЕГ-ын удирдлагууд хүндэтгэн угтаж авсан юм. Энэ үеэр Монгол Улсын аврах багийг ахалж явсан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Зууны мэдээ” сонинд ганцаарчилсан ярилцлага өглөө. 

-Та бүхнийг үүрэг гүйцэтгэх хугацаанд аврах багийн гэр бүл, үр хүүхэд, монгол түмэн чих тавин хүлээж байлаа. Юуны өмнө үүргээ амжилттай биелүүлээд ирсэнд багт баяр хүргэе. 

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирлээ. Манай ажиллагаа гурван чиглэлд явагдсан. Нэгдүгээрт, газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан. Үүнийг онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн гүйцэтгэлээ. Хоёрдугаарт, гамшигт нэрвэгдсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зэвсэгт хүчний томилгоот бие бүрэлдэхүүн хийлээ. Мөн Монголын ард түмнээс илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэсэн. Ерөнхийдөө ийм гурван томоохон даалгаврыг гүйцэтгэж бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн. 
Турк улсын зүүн өмнөд хэсэг, Арабын бүгд найрамдах Сири улсын баруун хойд хэсэгт болсон газар хөдлөлт нь Анатоли, Арабын болон Африкийн тектоник хавтангийн уулзварт, голомт нь БНТУ-ын Газиантеп хот орчимд байсан бөгөөд хагарлын хавтгайн дагуу ойролцоогоор 100 км урт, 70 км өргөн газар нутагт тархсан гэсэн тооцоолол гарсан байна. Туркт болсон газар хөдлөлт эхэндээ их сонин байдлаар тохиолдсон гэнэ. Хажуу тийшээ сэгсэрч байснаа гэнэт доороосоо түлхэж хөндлөн хөдөлгөөн хийсэн. Таван хавтан хөдөлсөн ийм хэлбэрийн газар хөдлөлт огт тохиолдож байгаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байсан. Бидний ажилласан Хатая хот газар хөдлөлтийн голомтоос 200 км-т байсан боловч шулуун шугамаараа хагарал нь дайрсан. Дээр нь тал нутаг, хөрс нь зөөлөн учраас хүчтэй үелзэл давлагаа үүсч барилга байгууламжийг нь сүйтгэж, үгүйрүүлэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж байна лээ.

НҮБ-ын мэдээллээр Турк, Сири улсад амиа алдсан хүний тоо 44000 гаруй болсон бөгөөд энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Турк улсын гамшигт нэрвэгдсэн 10 мужийн 170 мянган барилгад шинжээчдийн баг шалгалт хийхэд 25 мянга гаруй барилга, байшин бүрэн сүйрсэн гэж мэдээлсэн. Эрэн хайх, аврах ажиллагаанд тус улсын гамшигтай тэмцэх болон төв орон нутгийн байгууллага, сайн дурынхан болон 264 гаруй мянган албан хаагч, 10 мянган гаруй автомашин, механизм, гадаадын 70 орчим улсын эрэн хайх, аврах, инженерийн болон шинжээчдийн багийн 11488 албан хаагч, 222 эрэлч нохой ажиллаж байна гэж мэдээлсэн. 

-Туркт газар хөдлөлтийн гамшиг болсноос 61 цагийн дараа та бүхэн Хатая хотод очсон. Анх даалгавар гүйцэтгэхээр явахдаа аврагчдаа сонгох, сэтгэлзүйг нь бэлтгэх хугацаа хангалттай байсан уу. Монголд байхдаа авсан мэдээлэл, төсөөлөл яг газар дээр нь очиход бодит байдал яаж угтав? 

-Аврах ажиллагаанд явсан онцгой байдлын бие бүрэлдэхүүний зонхилох хэсэг нь  Үндэсний аврах бригадын аврагчид. Цаашид хот дотор эрэн хайх багт ажиллах бүрэлдэхүүн гэж хэлж болно. Хот дотор эрэн хайх аврах ажиллагаатай холбоотой сургалтад хамрагдсан туршлагатай залуусаа сонгож авсан. 
Туркт газар хөдлөлтөд өртсөн 11 мужаас манай аврагчдын үүрэг гүйцэтгэсэн Хатая хот бол хамгийн их хохирол амссан нь байсан.

Бид Монголоос нэлээд үдээс хойш үүрэг гүйцэтгэх газартаа хүрч очсон. Очсон даруйдаа орон нутгийн байгууллагатай уулзаж Монголоос аврах баг ирснийг албан ёсоор бүртгүүлсэн. Үүний дараа өнөөдөртөө та бүхэн кэмп дээрээ байрлаж болно гэсэн ч бид ярилцаад газар хөдлөлтийн голомтод цаг алдалгүй шууд аврах ажиллагаандаа орсон. Учир нь газар хөдлөлтийн гамшиг гэдэг цаг хугацаатай уралддаг. Тиймээс хүний амь насыг аврах нэн тэргүүний зорилтоо бодсон. Нийт бие бүрэлдэхүүнээ хоёр хуваагаад нэг хэсэг нь шөнөдөө ар талын хангалтаа хариуцах, нөгөө хэсэг нь даруй аврах ажиллагаанд оролцохоор хотын төвийн нуранги руу очсон. Барилга байшин нурж тоос шороо бужигнасан, машин техник түгжиж, хүмүүс орилж хашхирахаас эхлээд маш хүнд нөхцөл угтсан. Энд тэндгүй л нуранги. Бид явсаар орон нутгийнхан аврах ажиллагаа явуулж байсан нуранги дээр очиж харанхуй болсон учраас хамтарч ажилласан. Ингээд гурван метрийн гүнээс хоёр хүүхэд, нэг эмэгтэйг аварсан. Мөн хажууханд нь манай нохой үнэрлэж байгаад дохио өгсний дагуу очиход нас барсан хүн байж цогцсыг гаргасан. Өглөө нь хартал Хатая хотын төв тэр чигээрээ сүйрчихсэн байсан. Үлдсэн цөөн тооны барилга байгууламж нь хазайсан, унасан гээд дахин ашиглах, сэргээн босгох боломжгүй. Нутгийн иргэд нурсан байшин барилгынхаа дэргэд гал түлж, өдөр шөнөгүй л гэр бүлээ эрэн хайсан, амьд үлдсэн байж мэднэ гэсэн итгэл найдвар тээсэн хүмүүстэй нүүр тулсан. Газар хөдлөлтийн голомтод биеэрээ ажиллаж, нүдээрээ харсны хувьд дүрсэлж хэлэхэд хэцүү санаанд оромгүй зүрх зүсэгдэм дүр зураг угтсан. Мөн нуранги дороос гаргаж ирсэн нэрвэгдэгчдийн дүр төрхийг хамаагүй яримааргүй байна. Үгээр хэлэхийн аргагүй үе байсан.

Онцгой байдлын байгууллага анх удаа хоёр эрэлч нохойгоо ажиллагаанд авч явсан. Сүүлдээ манай нохойнууд Хатая хотдоо нэлээн нэр хүндтэй болсон. Танайх нохойгоороо үнэрлүүлээд өгөөч гэсэн хүсэлт маш их ирсэн. Тэр болгонд дээр очиж ажилласан. Нохойноос гадна өөрсдийнхөө мэдлэг туршлагаар амьд хүн байгаа эсэхээс эхлээд олон зүйл ажиллалаа. Үүнээс гадна өдөр болгон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байсан ийм нөхцөлд бид ажиллалаа.Товчхондоо, Туркт болсон энэ удаагийн газар хөдлөлт бүгдийг сүйрүүлэх хэмжээний ноцтой нөхцөл байдал бий болгосон. Барилга байшингийн 90-ээс дээш хувь нь нурсан. Эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд найман  хүнийг нуранги доороос аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн ба 19 хүний цогцсыг олж гаргасан.

Зэвсэгт хүчний эмнэлгийн багийнхан маань их сайн ажилласан. Хээрийн эмнэлэг нэг ч хором амраагүй. 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн цагаар ч хүмүүс олноороо ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан. Зургаан хүүхэд, эхнэрээ алдаж маш хүнд шоконд орсон, ойр дотны хүмүүсээ алдаад яахаа мэдэхгүй, тайвшруулах тарилга хийгээд ч нэмэр болохгүй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж үүрэг гүйцэтгэсэн хугацаандаа 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

-Багаа удирдаж энэ олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцна гэдэг том үүрэг. Үүрэг гүйцэтгэх явцад хүчтэй газар хөдөлж ажиллагаагаа түр зогсоосон гэсэн мэдээллийг өгч байсан. Эрсдэл хэр байсан юм бэ? 

-Аврагчдын аюулгүй байдал бол нэн тэргүүний асуудал. Тиймээс сургалтаас олж авсан мэдлэг туршлагаа бүрэн дайчлахаас гадна аюулгүй байдлаа хангах нь чухал. Энэ хүрээнд ажилласан. Манай аврагчид нуранги дор олон удаа орсон. Давчуу орон зай учраас ганц хоёроороо орно. Бусад нь хажуугаас нь дэмжинэ, ээлжээ сэлгэж аюулгүй байдлыг нь хангах зэргээр шат дараатай ажилладаг. Энэ зарчмаар амжилттай үүргээ гүйцэтгээд ирлээ. 

Биднийг анх очиход төсөөлснөөс огт өөр нөхцөл байдал угтсан. Бүх зүйл эсрэгээрээ. Тийм их нуранги, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй газар очино гэж төсөөлөөгүй. Үүрэг гүйцэтгэхээр Монголоос ниссэнээс хойш эх орондоо ирэх хүртэл бүхий л мөчид түгшүүр дор амьдарсан. Биднийг очсоноос хойш өдөр болгон газар хөдөлж байсан учраас аврагчдынхаа аюулгүй байдалд санаа зовоогүй цаг мөч гэж байсангүй. Байх ч боломжгүй. Нөгөө хэд маань хонгил доогуур ороод мөлхөөд явна. Араас нь хараад сууж байхдаа нурах вий осолдох вий гэсэн байнгын сэтгэлийн дарамтад ордог юм билээ. Хамгийн их сэтгэл зовсон зүйл бол нуранги дор аврах ажиллагааны цооног гаргачихаад ажиллаж байхад давтан газар хөдлөөд байсан. Нэг орой аврах ажиллагаа явуулж байхад доороос өргөгдтөл хүчтэй түлхсэн. Бид ажиллагаагаа түр зогсоогоод хэсэг хугацааны дараа үргэлжлүүлсэн. Аврагчдаа нуранги дор ороход хажуугаас нь байнга л хашхираад үглээд байгаа хэрнээ л газар хөдлөх вий гэхээс хамгийн их сэтгэл түгшсэн дээ. Бусдаар бол манай аврагчид алзахгүй, үүргээ сайн биелүүлж чадсан. 
Эхний томоохон газар хөдлөлтөөс хойш 4000 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Биднийг наашаа гарахын өмнөх шөнө хүчтэй газар хөдөлсөн ч хийлдэг резинен майханд байрлаж байсан учраас харьцангуй эрсдэл бага байсан. 

-70 гаруй орны аврах багтай хамт үүрэг гүйцэтгэсэн гэсэн. Бусад орны аврагчдыг харахад бидэнд алдаа, оноо, давуу тал юу байгааг олж харсан нь лавтай? 
-70 гаруй орны аврах баг 11 хотод хуваагдаж үүрэг гүйцэтгэсэн. Хатая хотод мөн хуваарилагдаж ирсэн нь цөөнгүй. Гэхдээ яг аврах ажиллагаа явуулахдаа бусад орны багтай тааралдах нь ховор. Бүтэн хотын 90 гаруй хувь нь сүйрчихсэн учраас хоорондоо уулзалдах боломжгүй. Нэг удаа Франц, Швейцарийн багтай тааралдсан. Францын баг дөрвөн хоног ажиллахдаа нэг ч амьд хүн гаргаагүй гэж байсан. Манай улсын баг үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараараа дутахааргүй байсан. Налуу болон давхарлаад унасан барилгын нурангийг хэрхэн өрөмдөх, цоолох, аюулгүй байдал хангахтай холбоотойгоор энэ удаагийн ажиллагаанд сандарч мэгдэх, мэдэхгүй чадахгүй байх зүйл гараагүй. Харин багаж хэрэгслийн хувьд анхаарах зүйлс бий. Тэр бол бидний дотоод асуудал. Цаашид хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын багтай болохын тулд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, гадаад улс оронд дадлага, сургалтад тогтмол хамруулах, чанартай техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай.
Сүүлдээ нутгийн иргэд манай эмнэлгийн болон эрэн хайж аврах багийнхныг маш өндрөөр үнэлсэн.Монголоос ирсэн багаар эрэн хайх аврах ажиллагаа хийлгэе гэсэн хүсэлт тавьж өөрсдөө бидэнтэй ирж уулздаг болсон. 

-Монгол Улс олон улсын аврах багтай болох асуудал эртнээс яригдсан. Энэ тал дээр нэлээдгүй туршлага хуримтлуулсан, ач холбогдлыг нь харсан байх?  
 
-Үүрэг гүйцэтгэсэн бүхий л хугацаанд суралцаж байгаад ирлээ. Ямархуу нөхцөл байдал үүсдэгээс эхлээд олон зүйлийг харлаа. Аврагчид маань ч суралцаж авлаа. Тиймээс хот дотор эрэн хайх олон улсын багийг хувцас, багаж хэрэгслээс эхлээд ажил хэрэг болгох ёстой. Үе шаттайгаар төлөвлөж бэлтгэл бэлэн байдлаа хангаж бодит ажил хэрэг болгоно. Хот дотор эрэн хайх багтай болно гэдэг нь НҮБ-ын олон улсын аврах багийн шалгуурыг давж гэрчилгээ авна гэсэн үг. Үүний дараа дэлхийн аль ч оронд газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход очиж үүрэг гүйцэтгэх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, НҮБ-аас албан ёсоор үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг баталгаажуулах юм. 

-Монголын хэвлэл мэдээллийнхэн дотоодын газар хөдлөлтийн эрсдлийг тал бүрээс нь хөндлөө. Турк улсад болсон газар хөдлөлтөөс бид ямар сургамж авав. Газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаа манайх шиг орон барилга байгууламжаас эхлээд цаашид юуг анхаарах ёстой вэ? 

-Барилга байгууламжийн стандартын асуудлыг би хэлж мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага дүгнэх байх. Нэг зүйлийг хэлье. Номер нэг дэх асуудал бол зохицуулалт. Олон байгууллагын зохицуулалт, уялдаа холбоо гэдэг ус агаар мэт хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Олон хүмүүс бужигнаад ажиллаж байхад арга эвийг нь олоод ажиллах хэрэгтэй. Хүний алтан амь минут секундээр хэмжигдэж байгаа үед  хүмүүсийг зөв тактик арга ажиллагаагаар чиглүүлэх нь чухал юм байна. 
-Таны дээр хэлсэнчлэн бас нэг чухал үүрэг бол Монголын ард түмний тусламжийг хүргэх байсан. Хэдэн хот дамжуулан тээвэрлэхээс эхлээд хүндрэл хэр байв? 
-Монголын ард түмнээс илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа Турк улсын Истанбул хотын нисэх онгоцны буудал дээр хүргэгдсэн мэдээллийг авсан. Энэ дагуу манай баг бүрэлдэхүүн барааг татаж голомтод хүргэх ажлыг гардан зохион байгуулсан. Энэ ажиллагааг зохион байгуулахад Турк улсын парламентын гишүүн бидэнтэй хамтран ажиллалаа. Истанбулаас Аданья хот руу Туркын агаарын хөлгөөр тээвэрлэж хүргүүлсэн. Аданья хот бидний үүрэг гүйцэтгэж байсан хотоос 180 км зайтай. Багийн ахлагч болон холбогдох хүмүүс НАТО-гийн агаарын цэргийн бааз байрлаж байсан нисэх талбай дээрээс өөрсдийнхөө ачааг авч том оврын машинд ачиж тээвэрлэж Хатая хотод шөнөдөө хүргэсэн. Хатая хот үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон учраас гэр барих боломж туйлын хомс байлаа. Орон нутгийн удирдлагатай уулзаад газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллаж байсан байгууллагын харуул хамгаалалтын талбайд 20 гэрийг төлөөлүүлж зургаан гэр барьж хүлээлгэж өгсөн. Ингээд тус улсын парламентын хоёр гишүүн байлцаж  Монголын ард түмний хүмүүнлэгийн тусламжийг гараас гарт нь өгсөн. Бусад гэрийг барих арга ажиллагааг бүгдийг тайлбарлаж заагаад үлдээсэн. Хэрэгцээтэй газраа нурангиа зайлуулаад хэрэгцээтэй хүмүүстээ гэрээ барьж өгнө гэдгээ тэд хэлсэн. Мөн тодорхой тооны нөөшилсөн мах, лаа, дулаан хувцсыг хүлээлгэж өглөө. Энэ үеэр хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авсан дөрвөн одтой генералын хэлснийг ард түмэндээ дамжуулах учиртай. Тэрхүү генерал “Анд найз гэдэг бол харанхуйд гэрэлтэн тодрох од лугаа адил. Монголын ард түмэн бол харанхуйд түгэж байгаа гэрэлт од” гэж хэлсэн. 

Монголын аврах баг ажиллагааны явцад Онцгой байдлын удирдлагын төвд очихдоо тус улсын албаны хүмүүстэй уулзаж Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлсэн нь тэдэнд халуун дулаан сэтгэгдэл үлдээсэн. Тэгэхэд Монголын ард түмэн бидний зүрх сэтгэлд байдаг гэдгийг хэлж байна лээ. Ийнхүү Бүгд найрамдах Турк улсад зохион байгуулсан эрэн хайх, аврах ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ эртнээс эдүгээ хүртэл нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай Туркийн ард түмэнд үзүүлсэн хүн ёсны тусламж төдийгүй бид бүхний хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн нөхцөл байдлыг бодитоор мэдэрсэн, хэрхэн ажиллах дадлага, туршлага хуримтлуулсан ажиллагаа байлаа.

 -Аврах багууд ерөнхийдөө нутаг буцсан уу. Хатая хотод одоо нөхцөл байдал ямар байгаа вэ. Аврах ажиллагаа үргэлжлэхгүй гэж ойлгож болох уу? 

-Нөхцөл байдал хяналтад орж байгаа нь өдрөөс өдөрт мэдрэгдсэн. Эхний өдрүүдэд цагдаа болон эрүүл мэндийн байгууллагуудын дуут дохио шөнөжин тасраагүй. Хоног өнгөрөх тусам түргэн тусламжийн машины дуу багасаад ирсэн. Сүүлдээ их цөөрсөн. Өөрөөр хэлбэл, одоо амьд гарах магадлал туйлын багассан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байна гэсэн үг. Ер нь бол газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед 72 цагийн дотор аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж олон хүний амь насыг аварна гэсэн алтан дүрэм бий.Орон нутгийн удирдлагын зүгээс хүнд машин механизм оруулж нурангийг зайлуулах, хот цэвэрлэх ажиллагаа эхэлсэн. Үүний дараа сэргээн босгох ажил эхэлнэ гэдгийг албан ёсоор зарлаж байна лээ. Хатая хотод бусад хотуудаас хамгийн их хүч хэрэгсэл ирсэн. Үндсэндээ хяналтдаа авсан. Дараагийн шатны ажиллагаандаа орсон гэж ойлгож болно. Нэгэнт хүнд машин механизм ороод эхлэхээр эрэн хайх аврах ажиллагааны багууд буцаад эхэлсэн. Ер нь Монгол Улсын баг олон улсын багуудаас хамгийн сүүлд нутаг буцаж байгаа. Ажиллагаа дуусаад орон нутгийн мэргэжлийн хүмүүстэй санал солилцоход Хатая хотыг бүрэн цэвэрлэж дахин шинэ хот байгуулна. Ойрын 2-3 жилдээ сэргээн босголтын ажил хийнэ гэж ярьж байна лээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 дэх тайланг өргөн мэдүүллээ
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Хөлбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Битүүний өдөр дугаарын...
Хүлээлт өндөр ч, үр дүнтэй...

Б.Ууганбаяр: Монголын аврагчид үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараараа бусад оронтой эн тэнцүү байсан

Kuzmo 2023-02-20

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #ММ-ын тодруулга   #Улсын Онцгой Комисс  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 дэх тайланг өргөн мэдүүллээ
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан

7 цагийн өмнө өмнө

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 дэх тайланг өргөн мэдүүллээ

7 цагийн өмнө өмнө

“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ

7 цагийн өмнө өмнө

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

7 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

7 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

1 өдрийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

1 өдрийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

2 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

2 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

2 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

САНАЛ БОЛГОХ
2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-18 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-18 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

2026-03-18 өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2026-03-18 өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-18 өмнө

10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2026-03-18 өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах