• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох явдал чухал байна

Төрийн ордонд өнөөдөр (2023.02.06) болж буй Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай болон Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулж байна. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд, олон нийтийн төлөөлөл 400 гаруй хүн оролцож байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020-2024 онд эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай долоон хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлээд байна. Байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд иргэний нийгмийн, орон нутгийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн бодлого хэрэгжүүлдэг бүхий л инцтитуцийн хүрээнд Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн. Учир нь газар бол улсын үндэс юм. Газар шороогүй бол эх орон, тусгаар тогтнол гэж үгүй. Тийм учраас нэгдүгээрт, газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох явдал чухал. Хоёрдугаарт, газар бол эдийн засгийн харилцааны суурь, өмчийн харилцааны үндэс юм. Гуравдугаарт, хүн, нийгмийн харилцааны үндэс суурь ч болно. Энэ бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох суурь харилцааг зохицуулдаг чухал хууль юм.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бираагийн Чимид “Монгол Улсын Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэн. Тийм ч учраас Үндсэн хуулийн бүхий л харилцааг бид хуульдаа суулгаж баталгаажуулах ёстой. Энэ ч утгаараа манай улсын газар шороо, түүний дээрх болон доорх баялаг, газартай холбогдсон бүхий л харилцааны суурийг бид Үндсэн хуульдаа баталгаажуулсан байдаг. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, ан амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Мөн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Түүнчлэн газрын доорх баялаг буюу стратегийн орд газар, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй оногож байхаар заасан. Энэ бол Үндсэн хуулийн нэг хэсэг. Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд газар, түүний хэвлийн баялаг бол төрийн нийтийн өмч буюу нийт ард түмний өмч байхаар, харин төрийн өмч гэдэг газар дээрх байгууламж, байшин барилга нь байхаар заасан. Тухайлбал, Төрийн ордон бол төрийн өөрийн өмч юм. Тийм учраас төрийн өөрийн өмчийг хэрхэн ашиглах, хувьчлах гэх мэт асуудлыг Засгийн газрын түвшинд боловсруулж Улсын Их Хурлаар оруулж батлуулна. Харин төрийн нийтийн өмчтэй холбоотой харилцааг заавал Улсын Их Хурлаар шийдвэрлүүлж байхаар тусгасан.

Энэ бүхэн ард түмнээс эх сурвалжтай төрийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх тухай заалт юм. Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалт бол үндсэндээ төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байна гэсэн агуулгатай. Тэгэхээр ийм эрх мэдлийг хүлээн авсан төр нийгмийн баялаг болох газрыг хуульд заасан тусгай дэг журмын дагуу нийт улсын ашиг сонирхлын үүднээс, эдийн засаг, зах зээлийн чөлөөт харилцааг дэмжих үүднээс ашиглах, захиран зарцуулах боломжийг тодорхойлсон гэж ойлгож болно.

Газар бол эдийн засгийн харилцааны суурь баялаг. Хүний амьдралын ч чухал үндэс. Энэ утгаараа газрын харилцаа нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал харилцаа юм.

Монгол Улсын нийт газар нутгийн 72.9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, газар тариалангийн газар байна. 16.7 хувь нь улсын тусгай хэрэгцээний буюу тусгай хэрэгцээнд авсан газар байна. 0.6 хувь нь хот тосгон бусад суурины газар эзэлж байна. Мөн хөдөө аж ахуйн газрын 96.1 хувийг бэлчээрийн газар эзэлж, үлдсэн хувийг газар тариалан, хадлан, атаршсан газар эзэлж байна. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд газар, түүний хэвлийд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Ийм учраас газрын зохицуулалт, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэн өөрчлөх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлого ч гэсэн үүнтэй холбоотой. Хөдөө, орон нутагт газрын харилцааны эрх мэдлийг зөв зохицуулаагүйгээс Улаанбаатарт төвлөрөл үүсэж, түүнийг дагаад түгжрэл үүсэж байна. Сая би хөдөө, орон нутгаар явж ажиллахдаа олон малчидтай уулзлаа. Хөдөөд бэлчээрийн газрын татварын хэлбэрээр хоногийн татварыг оторчид, нүүдэлчдээс авдаг жишиг тогтсон байна. Энэ нь нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж байна. Цаашдаа нүүдлийн мал аж ахуйд газрын болон бэлчээрийн харилцааг яаж зохицуулах вэ гэдэг бол газрын харилцааны нэгэн чухал үндэс болно. Нүүдлийн мал аж ахуй эрчимжих бололцоогүй бол нүүдэлчин малчдын нүүж, суух газрын харилцааг зөв зүйтэй зохицуулах шаардлагатай болно. Олон залуу малчид энэ газры харилцааны болон мал аж ахуйн хүндрэлээс болж хот руу шилжиж, гадагшаа явахыг хүсэх болсон байна. Малчдын залгамж тасарч байна. Энэ бүхнийг бодоход нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуйтай уялдсан газрын харилцааны цогц шийдэлгүй бол цаашдаа хөдөө орон нутаг эзгүйрэх, бэлчээр ус доройтох байдал улам нэмэгдэх том эрсдэлүүд бас бий болж байна гэж ярьж байна.

Газрын хууль бол иргэн бүхэн, аж ахуйн сегмент, салбар болгонд хамаатай хууль юм. Ийм ч учраас Газрын багц хуулийн төслийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн, олон талт оролцоог ханган сайтар хэлэлцэж батлах ёстой. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас Газрын хуулийг ингэж баталж болохгүй гэсэн маш их санал, шүүмжлэлүүд ирж байна. Аймаг болгон цаашдаа хэлэлцүүлэг хийж, саналыг нэгтгэн авах нь зүйтэй. Ийм учраас одоо Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаас өмнө иргэд, олон нийтээр болон аймаг, орон нутагт хэлэлцүүлэх, тэдний оролцоо, саналыг тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Газрын харилцаатай холбоотой олон тулгамдсан асуудлыг бид нэрлэж болно. Эдгээр асуудлууд нь үндсэндээ Газрын тухай хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, уялдаа холбоо алдагдсанаас үүссэн гэж хэлж болно. Судалгаагаар Газрын тухай хууль өөрөө зөрчилтэй байна. Мөн газрын харилцааг салбарын хуулиудаар салган зохицуулж байгаа талаар дүгнэлт гарсан. Ашигт малтмалын, Тариалангийн тухай газрын харилцааг тусдаа зохицуулсан гэх мэт салбар болгоны хуульд тусад нь зохицуулсан байгаа нь өөр хоорондоо зөрчил, хийдэл ихтэй байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нийт 60 гаруй хуульд газрын талаарх зохицуулалт тусгагдаж,  зургаан яаманд газрын бүртгэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын эрх олгох зохицуулалтыг бий болгосон байна. Дээр нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газрын харилцааны зохицуулалтын асуудал давхардал, хийдэ ихтэй байна. Яамдын чиг үүргийн давхцал, яамд болон орон нутгийн удирдлагын уялдаа холбоо, газар эзэмшигч иргэд аж ахуй нэгжийн эрх зөрчигдөх явдал түгээмэл болсон. Үр дүн нь эмх цэгцгүй, төлөвлөлтгүй газар олголт, үр дүнгүй төлөвлөлт. Энэ бүхэн одоо Улаанбаатарын түгжрэл, төвлөрлийг үүсгэж, хөдөө аж ахуйн хөгжил саарч байгаагийн цаад шалтгаануудын нэг болж байна гэж үзэхэд хилсдэхгүй. Ганцхан жишээ дурдахад л Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн уялдаа холбоо муугаас Зайсан, Богд-Уул гэх мэт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг замбараагүй олгох, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлөх эмх замбараагүй бүтээн байгуулалт нь эцсийн дүндээ дэд бүтэц, ус хангамж, төвлөрөл, түгжрэлийн нэг шалтгаан болж байна. Одоо нийслэл, дүүргүүдэд баригдаж байгаа бүх шинэ хорооллууд дээр сургууль цэцэрлэг, нийгмийн дэд бүтцүүдийн төлөвлөлт хийгдээгүйгээс болоод өнөөдөр Улаанбаатар хотод түгжрэл үүсэх нэг нөхцөл болж байна. Хүүхдээ сургуульд өгөхөөс өглөөний түгжрэл эхэлдэг.

Ийм учраас Газрын багц хуулийн шинэчлэл бол нэгдүгээрт, энэхүү хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулахад чиглэх ёстой. Аливаа хууль эрх зүйн зохицуулалт тодорхой байх тусам түүний нэг мөр хэрэгжилт сайжирна. Ойлгомжгүй байдал, маргаан, зөрчлөөс үүдэх үр ашиггүй зардал гарахаас сэргийлэх нь эдийн засгийн ч ач холбогдолтой.

Энэ хүрээнд газрын эрхийг Иргэний хуулийн суурь зохицуулалттай нийцүүлэн, эрх үүргийг тодорхой ойлгомжтой болгох хэрэгтэй. Газрыг иргэн хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар ашиглуулах, түүнээс үүсэх үр дагаварын зохицуулалтыг нэг мөр болгож тодорхойлох нь чухал.

Сүүлийн 10 орчим жил захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн нийт хэрэг, маргааны 23 хувийг зөвхөн газрын маргаан эзэлж байна. Иймд цаг хугацаа алдаж, зардал их гаргасан ийм маргаан, зөрчлөөс уррьдчилан сэргийлж, хууль хоорондын зөрчлийг арилгах нь газрын харилцааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд үр нөлөөтэй байх болно.

Хууль тогтоомжийн зөрчил, хийдэл, ойлгомжгүй байдал өөрөө хүнд суртал, чирэгдэл, авилга, хээл хахуулийг төрүүлдэг, өдөөдөг. Иймд газар олголт, шилжүүлэлт, бүртгэлийн нарийвчилсан процессийг маш тодорхой байдлаар хуульчлах нь эхний алхам болно. Мөн эдгээр үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй, олон нийтийн хяналттай зохион байгуулах эрх зүйн орчинг бий болгосноор газрын харилцаанд хүнд суртал, авилгыг бууруулах дорвитой шинэтгэлийг бий болгож хэрэгжүүлнэ гэж үзэж байна.

Хоёрдугаарт, газар бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой суурь харилцаа юм. Иймд газрын талаар нэгдмэл, тогтвортой бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналттай байх зохицуулалтыг цогцоор нь Газрын багц хуульд тусгах нь чухал байна. Газрын бодлого, төлөвлөлтийн хүрээнд хөдөө орон нутаг болон хот суурин газрын тулгамдаж буй асуудал харилцан адилгүй байна. Хот суурин газрын хувьд газрын нэгдсэн төлөвлөгөө, хот байгуулалт, дэд бүтэц, салбар хоорондын бодлогын уялдаа алдагдсанаас Улаанбаатар хот маань иргэдэд ээлгүй, түгжрэлтэй, хэт төвлөрсөн, үүнийгээ дагаад орчны бохирдол, агаарын бохирдол гэх мэт асуудлууд хуримтлагдсан, ийм таагүй нөхцлийн үүр болоод байна. Тиймээс асуудлыг шийдэхэд газрын нэгдсэн төлөвлөлтөөр салбар хоорондын уялдааг хангахаас гадна газрын зохистой үнэлгээ, газрын төлбөрийн оновчтой бодлогыг хөшүүрэг болгон ашиглах бололцоотой юм. Газрын татвар хураамж Улаанбаатар хотод ямар байх, хөдөө орон нутагт ямар байх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад энэ шийдлийг яаж ашиглах гэх мэт бодлого хүнтэй уялдах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн асуудлууд байна.

Хөдөө орон нутгийн хувьд нэн тулгамдаж буй бас асуудал бол бэлчээрийн ашиглалт, доройтлын асуудал. Эдийн засгийн ухаанд tragedy of commons буюу нийгмийн хөрөнгийн эмгэнэл гэсэн нэг ойлголт байдаг. Товчоор хэлбэл, оноосон хямгадах эзэнгүй нийтийн баялаг бол доройтож муудахыг хэлдэг онол байдаг. Үүний нэг тод жишээ болоод байгаа манай улсын бэлчээрийн талаар ашиглалт, хамгаалалтын шинэ зохицуулалтыг нүүдлийн өв соёлтойгоо уялдуудан зөв зүйтэй зохицуулах асуудлыг нухацтай хэлэлцэн, шийдлийг олох нь чухал байна.

Газрын багц хууль Улсын Их Хуралд өргөн баригдсанаас хойш 21 аймаг 9 дүүргийн иргэд олон нийтээс 5000 орчим санал ирүүлээд байна. Мөн Улсын Их Хурлын D-Parliament цахим платформ-д Газрын багц хуулийн төсөлд 630 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналын ихэнх нь Газрын ерөнхий хуулийн төсөл буюу бэлчээрийн газрын ашиглалт, түүний зохицуулалт, газрыг тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалтаас гаргах харилцаатай холбоотой асуудлууд дийлэнх нь байгааг дурдах нь зүйтэй.

Улс орны нийгэм, эдийн засгийн суурь харилцааг зохицуулах Газрын багц хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид та бүхэн ажил хэрэгч, шийдэл эрэлхийлсэн, гарц шийдэлтэй санал бодлоо хэлэлцүүлж, өнөөдрийн хэлэлцүүлэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Төрийн ордон

2023.02.06

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Д.Амарбаясгалан: Төрийн өмчийн...
Өдөртөө 11-13 градус хүйтэн байна

Г.Занданшатар: Газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох явдал чухал байна

Kuzmo 2023-02-06

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах