• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ҮББХ: Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.18) хуралдаан 15 цаг 49 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар салбарын сайдын мэдээлэл сонсохоор байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар УИХ-ын Байнгын хорооны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээллийг сонсох эрхтэй” гэж заасны дагуу “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  мэдээллийг хуралдааны эхэнд сонсоно гэж танилцуулав.

Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр, “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. “Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6%, ус, дулаан дамжуулах шугам 52.1%, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6%, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байна. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил байгаа юм. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг хэрхэн шилжүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэлээ.

Дэд сайд М.Ганхүлэг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “ДАШЦББ” ТӨХХК-ний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав. Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба 5 үйлдвэр, 2 агуулахын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд 3 үйлдвэр (үхрийн шир боловсруулах үйлдвэр, ямааны арьс боловсруулах үйлдвэр, хонины арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөж байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн жишээ юм. Энэ хоёр компанийн зөрчлөөс болж төр хохирч байна гэж шүүмжлэв.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тус тогтоолын төслийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахаар тогтов.

2.“Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, төсвийг хууль хяналтын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж, гаргасан дүгнэлтэд үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэх, эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх цогцолбортой ижил төстэй тусдаа дэд бүтэц бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг гарган техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулж байгааг анхаарах;” гэж тусгахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
NBA-ын талбайд болсон тоглолтын...
С.Амарсайхан: 4 төрлийн вакцины...

ҮББХ: Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов

Kuzmo 2023-01-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ҮББХ: Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.18) хуралдаан 15 цаг 49 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар салбарын сайдын мэдээлэл сонсохоор байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар УИХ-ын Байнгын хорооны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээллийг сонсох эрхтэй” гэж заасны дагуу “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  мэдээллийг хуралдааны эхэнд сонсоно гэж танилцуулав.

Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр, “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. “Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6%, ус, дулаан дамжуулах шугам 52.1%, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6%, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байна. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил байгаа юм. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг хэрхэн шилжүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэлээ.

Дэд сайд М.Ганхүлэг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “ДАШЦББ” ТӨХХК-ний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав. Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба 5 үйлдвэр, 2 агуулахын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд 3 үйлдвэр (үхрийн шир боловсруулах үйлдвэр, ямааны арьс боловсруулах үйлдвэр, хонины арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөж байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн жишээ юм. Энэ хоёр компанийн зөрчлөөс болж төр хохирч байна гэж шүүмжлэв.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тус тогтоолын төслийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахаар тогтов.

2.“Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, төсвийг хууль хяналтын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж, гаргасан дүгнэлтэд үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэх, эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх цогцолбортой ижил төстэй тусдаа дэд бүтэц бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг гарган техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулж байгааг анхаарах;” гэж тусгахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

9 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

9 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

9 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

9 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

16 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

17 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

17 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

17 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

17 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

17 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах