• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Жавхлан: Засгийн газрын гадаад өр 28.5 их наяд төгрөг байна

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.16) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Бид үүсээд байгаа 33.3 тэрбум ам.доллартой тэнцэх улсын нийт гадаад өр, түүний 24 хувь болох 8.1 тэрбум ам.долларыг бүрдүүлж буй Засгийн газрын гадаад өрийн менежмент, цаашид бодлогын хувьд ямар шинэчлэл хийх талаар тууштай, шийдэл бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх чухал мөч гэж үзэж байгаагаа онцолсон.

Түүнчлэн улсын нийт өрийн 64 хувь буюу 21.3 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнх, харин үүний талаас илүү хувь нь Оюу толгойн өр байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт тулгуурласан жижиг эдийн засагтай манай улсын хувьд тухайн салбарт оруулсан ам.доллар бүрийг хөрөнгө оруулагчид төслийн ирээдүйн ашгаас буцаан авах нөхцөлтэйгөөр өр болгож бичдэг бөгөөд эргэн төлөлт нь валютын нөөц, төсөв дээр дарамт учруулахгүйгээр тухайн компанийн хүрээнд төлөгдөж дуусах учиртай. Үүнд Засгийн газар ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй гэж байлаа.

Мөн тэрбээр, төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг нь Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2022 оны сүүлийн статистикаар 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Сүүлийн жилүүдэд баримталсан өрийн стратегиар өрийн хэмжээг хязгаарт нь хүртэл тулгаж зээллэг хийхээс татгалзаж, аль болох гадаад өр, тэр дундаа бондуудын үлдэгдлийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулах зарчмыг баримталсан бөгөөд 2016 он хүртэл төсвөөс гадуурх зарцуулалтаар үүссэн байсан барих-шилжүүлэх нөхцөлтэй концесс, векселийн өрүүдийг төлж барагдуулан, Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх чиглэлийг тууштай баримталж ажилласнаар 2017 онд 72.5 хувьтай байсан дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн харьцааг 2019 онд 55.6 хувь, 2022 онд 50.1 хувь болгож бууруулаад байна гэв.  

Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.доллартой тэнцэж байгаагаас 5.6 тэрбум ам.долларыг 1991 оноос хойш түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан гадаад зээлийн хөрөнгийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд эдгээр зээлийг 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай байдаг. Харин үлдэх 2.4 тэрбум ам.доллар нь 2012 оноос эхлэн олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын гадаад бондын үлдэгдэл байгаа бөгөөд эдгээр арилжааны нөхцөлтэй бондыг 2031 он хүртэл төлж дуусгах хуваарьтай гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон.

Түүнчлэн Засгийн газар 2012 онд Чингис бондыг гаргаснаар олон улсад Монгол Улсын Засгийн газрын гэсэн кодтой арилжааны үнэт цаасны шинэ түүх эхэлсэн. Уг 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 5-10 жилийн хугацаатай, 4-5 хувийн хүүтэйгээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор арилжаалсныг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ "Чингис" бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарын  зээлд, 24.0 хувийг  эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг төсвийн шинж чанартай урт хугацаанд эдийн засгийн өгөөжөө өгдөг төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Эндээс харахад “Чингис” бондын зарцуулалт нь буцаад тус бондын эргэн төлөгдөх дунд хугацаанд импортыг орлож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой дэмжлэг болоогүй гэдгийг тодотгож байлаа.

Сангийн сайд мэдээлэлдээ, Засгийн газрын гадаад бондын эргэн төлөлтийн хувьд бид өрийн зохицуулалт хийх бодлогыг 1-2 жилийн өмнө урьдчилан харж, гадаад валютын албан нөөц, төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын зах зээл дэх таатай цонх үеийг ашиглаж зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн үед "Чингис" бондын эргэн төлөлтөөр гадаад валютын нөөц 1.0 тэрбум ам.доллароор унах эрсдэлээс сэргийлж чадсан. Эдийн засгийн тодорхойгүй байдал ихтэй байгаа өнөө үед бид тулгаж биш урьтаж хөдөлсөн, эрсдэл судалгаанд суурилсан өрийн бодлогыг хэрэгжүүлэхээс аргагүйд хүрээд байна. Иймээс ч бид Засгийн газрын өрийн баталгаатай Хөгжлийн банкны 2023 оны 12 дугаар сард төлөгдөх 30 тэрбум иений "Самурай" бондыг төлөх валютыг тус банкны эргэн төлөлтийн хүрээнд үүссэн эх үүсвэрээс бүрдүүлж, Монголбанканд эргэн төлөгдөх хугацаанаас 1 жилийн өмнө японы иенээр бүрэн байршуулаад байгааг дурдаад "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг “Гэрэгэ”, “Номад”, “Сенчири” бондын эх үүсвэрээр өрийн дахин санхүүжилт хийж, 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлт үлдээд байсныг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улс бүрэн төлж барагдууллаа гэв.  

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2012 онд төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой "Чингис" бонд гаргаж байсан бол төсвийн алдагдлыг нөхөх зорилготой  "Димсам" бондыг 2015 онд, "Мазаалай" бондыг 2016 онд, өрийн зохицуулалт хийх зорилготой "Хуралдай", "Гэрэгэ" бондуудыг 2017 онд, "Номад" бондыг 2020 онд, "Сенчири" бондыг 2021 онд олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан. Сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн "Гэрэгэ", "Номад" болон "Сенчири" өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд ижил зээлжих зэрэглэлтэй улсуудаас хамгийн бага түвшний хүүтэйгээр өмнөх бондуудыг мэргэжлийн өндөр түвшинд дахин санхүүжүүлж чадсан нь “Finance Asia”-ын “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” шагнал болон бусад Олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн Засгийн газар 1991 оноос хойш нийт 326 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 7.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад зээлийн хөрөнгийг авч ашигласан бөгөөд үүнээс 290 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 5.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төслийн зээлд зарцуулсан бол төсвийн алдагдал санхүүжүүлэх буюу төсвийн дэмжлэгийн зориулалтаар 2.6 тэрбум ам.доллартой тэнцэх 36 хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг авч ашигласан гэдгийг сайд тодотгоод эдгээр зээлүүдийг нөхцөлөөр нь ангилбал, Монгол Улсын Засгийн газар нь 30-40 жилийн хугацаатай 0-2 хувийн хүүтэй 168, 15-30 жилийн хугацаатай 1-5 хувийн хүүтэй 131, 15-аас доош жилийн хугацаатай 0-10 хувийн хүүтэй 27 зээлийг авч ашигласан. Энэ нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авч ашигласан зээлийн ихэнх хувийг хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээл эзэлж байгааг онцолж байлаа.

Нийт 290 төслийн зээлийн 3.2 тэрбум ам.долларыг нийгмийн шинж чанартай, эргэн төлөгдөх нөхцөлгүй 169 төсөлд, харин 1.9 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжтэй, дотоодод дамжуулан зээлдүүлэх 121 төсөлд тус  тус зарцуулсан. Дээрх төслийн зээлийн 5.1 тэрбум ам.долларын ашиглалтын 66 хувь буюу 3.4 тэрбум ам.доллар нь биет хөрөнгө барилга, тоног төхөөрөмж болж үлдсэн бол 34 хувь нь зөвлөх үйлчилгээ, үйл ажиллагааны болон магадалшгүй ажлын зардал, шимтгэл зэрэгт зарцуулагдсан байна. Эдгээр төслүүдийн 45 хувийг дэд бүтэц, агаарын тээвэр, боомт, төмөр зам, авто зам, орон сууц, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт эзэлж байгаа бол эдийн засаг 14, эрчим хүч 12, эрүүл мэнд 8, хөдөө аж ахуй, уул уурхай, нийгмийн хамгааллын салбарууд 5, боловсрол 4, харилцаа холбооны салбар 3 хувийг тус тус бүрдүүлдэг гэж байлаа.

Мөн цаашид гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглахдаа Засгийн газрын өрийн 2023-2025 оны стратегийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн, бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах бодлогыг баримталж ажиллана гэв.

2015 оны 02 дугаар сард Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлагыг өндөр болгож баталгаа гаргуулж буй байгууллага нь сүүлийн гурван жил ашигтай ажилласан, хугацаа хэтэрсэн өргүй, зээлдүүлэгч талтай хамааралгүй, хэрэгжүүлэх төслийн бэлтгэл ажил хангагдсан, баталгаат зээлийг эргэн төлөх чадвартай байх шаардлагыг тавьж эхэлсэн.  

Түүнчлэн баталгаа гаргуулах төсөл, хөтөлбөрүүдэд эргэн төлөх чадвартай холбоотой эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд өндөр эрсдэлтэй байгууллагуудад Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг зогсоосон. Тус шаардлагуудаас шалтгаалан 2015 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан үнэт цаас, “Эрдэнэс Монгол” ХК-ийн Азийн Хөгжлийн банкнаас авсан зээл зэрэг 2 төсөлд баталгаа гаргасан. Засгийн газрын өрийн баталгааг гаргахдаа Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт тусгасны дагуу Монгол Улсын стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, хувийн хэвшлийн компаниудад дэмжлэг үзүүлэх байдлаар эдийн засгийн урт хугацааны зорилтыг хангах бодлогыг баримталж ажиллана гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн тэрбээр,  2013 оноос эхлэн 2017 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй барих-шилжүүлэх концессын 90 төслийн нийт 2.4 их наяд төгрөгтэй тэнцэх гэрээг хийж, өмнөх онд хийгдсэн ажлын төлбөрийг төсвөөс авч чадаагүй үлдэгдэл төлбөрт 8-16 хувийн хүүтэй векселийг 2015 оноос эхлэн бичиж эхэлсэн байдаг. Энэ нь тухайн онуудад хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж, төсөвт дарамт учруулж байсан тул 2017 оноос эхлэн шинээр тухайн гэрээнүүдийг байгуулахаа зогсоосноор векселийн өрийг бүрэн төлж барагдуулан, 2022 оны хагас жилийн байдлаар концессын өр 470 тэрбум төгрөг болгож буурууллаа. Төсөв, санхүүгийн сахилга батыг сахиагүйгээс үүдсэн төлбөрийн дарамтыг 2017 оноос төсвийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, мөн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж олон улсын түнш байгууллагуудаас төсвийн дэмжлэгийн зээл авч төлж байсан. Ингэснээр 2022 оны хагас жилийн байдлаар Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 517.7 тэрбум төгрөгтэй тэнцэж, энэхүү дотоод үнэт цаасанд төлөх хүүгийн хэмжээ 2021 онд 118 тэрбум төгрөгт хүрч буурсан гэж байлаа.  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Рассел Уэстбрүүк Лэйкерсийн...
Өдөртөө 11-13 градус хүйтэн байна

Б.Жавхлан: Засгийн газрын гадаад өр 28.5 их наяд төгрөг байна

Kuzmo 2022-12-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах