• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Саранхүү: "Moon dance"-ийн үзүүлбэр бусдаас ондоошиж, монголоороо байж чадсан

Ч.ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч О.Саранхүүг урилаа. Тус хамтлаг өнгөрсөн сард болсон бүжгийн ДАШТ-ний багийн төрөлд мөнгөн медаль хүртэж, багийн спортоор түүхэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

НИДЕРЛАНД БАГШТАЙ АЖИЛЛАСАН

-ДАШТ-ний мөнгөн медалийг эх орондоо авчирч, Монголын бүжгийн спортын түүхэнд нэгэн шинэ, тод мөрийг татлаа. Мөнгөн цом атгасан тэр үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө бидэнтэй хуваалцвал?

-Финалын үзүүлбэр дээр манайхан алдаа гаргасан. Мэдээж бүгд робот биш. Яг тухайн мөчид медалиас мултарчихлаа гэсэн бодол төрсөн. Гэхдээ харамсаагүй. Учир нь бүжгэндээ монгол гэсэн бүхий л утга санаагаа шингээчихсэн учир. Бидний эрхэм зорилго бол монгол хүний ур чадварыг дэлхийд таниулах. Үүний цаана бид тусгаар тогтносон Монгол Улсын иргэд шүү гэсэн үзэл баримтлал маань бий. Хүүхдүүдээ ч сэтгэлзүйн хувьд эртнээс энэ зарчмын дагуу бэлдсэн. Тиймээс хамтлагийнхан маань бүжиглэхдээ илүү омогшиж, бахархаж, итгэлтэйгээр тайзнаа гарсан. Миний хувьд ч өөдөөс нь хараад сууж байхдаа өмнөх найман жилээс илүү сэтгэл ханамжийг мэдэрч байлаа. Өмнөх жилүүдэд алдаа гаргачихвал сэтгэлээр уначихдаг тал байсан. Энэ удаад яагаад ч юм тийм бодол төрөөгүй. Харин дүн сонсох мөч их удаан өнгөрөх шиг санагдсан. Учир нь энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр шимээ сонсоно гэж бодохоор тогтож, тайвширч чадахгүй байлаа.

-Шүүгчид оноогоо зарлах мөчид манай баг техникийн оноогоор жаахан дутуу яваад байсан. Харин эцсийн мөчид нөхцөл байдал эерэгээр эргэсэн шүү дээ?

-Техникийн оноогоор эхлээд 7.5 аваад эхэлсэн. Харин өгсөх тусам оноо нэмэгдсэн. Нийлбэр дүнгээрээ ранк нэгээр гараад ирэхэд сэтгэл хөдлөлөө үнэхээр барьж дийлээгүй. Дараа нь яг ямар үйлдэл гаргаж, юу хийснээ санахгүй байсан. ”Учир нь ДАШТ-ний финалын шатанд тэр олон хамтлагаас зургаан хамтлаг нь шалгардаг. Бидний хувьд хэдэн жилийн өмнө финалд үлдэнэ гэдэг мөрөөдөл байлаа. Мөн өмнөх жилүүдийнхээ амжилтаа батална гэдэг асар том хариуцлага. Сүүлчийн шатанд зургаан баг маань үзүүлбэрээ үзүүлэх дарааллаа сугалаагаар шийддэг уламжлалтай. Энэ удаад би тав гэсэн дугаар сугалсан. Эхний дөрвийнхөө үзүүлбэрийг үзээд, оноотой нь харьцуулагдахаар бас давуу тал болдог. Миний хувьд тэмцээнд оролцохынхоо өмнө бид энэ жил мөнгөн медаль авмаар байна гэж хүслээ шивнэсэн юм. Ранк нэг гэхэд өнөөх яриад, хүсээд байсан мөнгөн медальдаа хүрчихлээ гээд бүгд баярлаж, догдолсон. Тиймээс бүгд л сэтгэл хөдлөлөө хянаж, барьж чадаагүй. Одоо ч тэр мөчийн тухай ярихад догдлоод, хоолой зангирч байна.

-Энэ жилийн финалд  үзүүлсэн “The power of the 4 elements” бүжгийн хувьд хөдөлгөөн, хөгжмөөс эхлээд их сонин, содон байсан. Энэ бүжгийг энэ удаагийн ДАШТ-д зориулж шинээр дэглэсэн үү?

-Бид жил бүр амжилтаа ахиулахын тулд жилийн төлөвлөгөөгөө эртнээс ярилцаж, гаргадаг. Анх 2014 онд ДАШТ-д оролцохдоо оролцоод үзье, өөрсдийгөө аль хэрд нь явж байгааг сорих зорилготой байсан. Анхны бүжиг маань “Тарзан” байлаа. Тэр үед хүүхдүүд маань ч жоохон, шинэхэн байсан. Харин жил өнгөрч, туршлагажих тусам зорилго маань том болж эхэлсэн. Бид “Мөсөн хатан” бүжгээрээ ДАШТ-ний тайзан дээр тэсрэлт хийж байсан удаатай. Манай хамтлагийн хувьд бүжгээ дэглэхдээ аль болох зохиолтой, зохиомжтой байхыг зорьдог. Мөн энэ зургаан минутын бүжигтээ монгол ёс заншил, соёлоо хэрхэн шингээх вэ гэдэг хамгийн чухал. Бүжгийн урлагийн үүсэл хөгжил биднээс дэндүү хол. Тиймээс эхний жилүүдэд энэ спорт өндөр хөгжсөн бусад орны бүжгийн онцлог, арга туршлагыг судлах, зарим үед тэднийг дуурайх үе байсан. Харин энэ жилийн хувьд гадны туршлагатай бүжиг дэглээчдээс заавар зөвлөгөө авах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

Тиймээс Нидерланд улсын иргэн Тоn Greten гээд мэргэжлийн бүжиг дэглээчид хандсан. Энэ хүнийг сонгосон учир нь сүүлийн жилүүдэд болж буй тэмцээнүүдийн хосын тэмцээн, багийн төрөл, шоуны бүжиг гэсэн төрлүүдэд дэглэсэн бүжгүүд нь түрүүлж, амжилттай оролцоод байсан. Хоёрдугаарт ОХУ-ын дуэт гээд дэлхийн аварга болж байсан баг энэ хүний заавар, дэглэлтээр амжилтын буухиа нь өссөн байдаг. Тиймээс гуравдугаар сард Ton Greten-д санал тавихад их таатай хүлээж авсан. Тэр хүний бидэнд тавьсан шаардлага нь төлөвлөгөөний дагуу цагаа сайн баримтлаарай. Сайн төлөвлөгөөтэй баг л амжилтад хүрдэг гэсэн үг байлаа. Эхний хурлаараа төлөвлөөд онлайнаар хийсэн. Гадны багш нарын хувьд цаг хугацаагаа их үнэлдэг юм билээ. Тэр хурлаар бидэнтэй холбогдоод танай зохиомжийн нэр нь юу байх вэ гэж надаас асуусан. Хариуд нь “Зохиомжоо та биш бид гаргах нь зөв үү. Бид байшингаар төсөөлбөл Монголдоо хангалттай байшингаа бариад үзчихсэн. Одоо бид европ стандарт л гаргамаар байна” гэтэл “Энэ та нарын дотоод сэтгэлээс л гарах санаа, мэдрэмж учир та нар зохиомжоо өөрсдөө гаргах хэрэгтэй” гэсэн л дээ. Миний хувьд ч үндсэрхэг үзэлтэй болохоор Монголыг илтгэх утга санааг бүжигтээ шигтгэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Энэ санаа чинь хамгийн зөв” гэж надад урам өгсөн.

Би анх “Найман шарга” гэсэн зохиомж тавина гэж төлөвлөж байсан боловч яг бариад хийчихээр бодит түүх байдаггүй юм билээ. Бүтээлийнхээ санаа сэдвийг олох гэж “Монголын нууц товчоо”-г их судалсан, их зүйл ч ойлгож ухаарсан. Зохиомжоо Гоо марал Бөртэ чонын түүхээр хийдэг ч юм билүү гэж бодож үзлээ. Гэвч  энэ түүхийг монголчууд өөрсдөө л сайн мэднэ. Харин дэлхийн тайзан дээр бүжгийн хэлээр өгүүлэхэд үзэгчид, шүүгчид сайн ойлгох болов уу гээд эргэлзсэн. Би ээжээсээ дөрвүүлээ. Ээж минь Хөвсгөлийн Хөгжимт драмын театрт насаараа бүжигчин хийсэн хүн бий. Би хэдэн жилийн өмнөөс л  ээжийнхээ тайлан тоглолтыг хийнэ гэж төлөвлөөд байгаа юм. Тайлангаар нь бүжиглэх бүжгийн утга санаагаа ч тархиндаа боловсруулсан. Дөрвөн хүүхэд нь дөрвөн махбодь болоод ээжийгээ ээж дэлхий гэж төсөөлнө гээд бодоод л яваад байлаа. Яг энэ тухайгаа  Ton Greten-д ярьтал бүжиг дэглээчийн маань шар үс нь боссон гэсэн. Үнэндээ энэ санааг гэр бүлийн хэмжээнд л тайлан тоглолтдоо оруулна гэж бодож байсан болохоос хамтлаг дээр биеллээ олж, ДАШТ-ний тайзан дээр бүжиглэнэ гэж төсөөлж ч байгаагүй. Ингээд их удаан ярилцсаны эцэст энэ санаан дээрээ тогттол одоо зохиомжоо өөрөө бич гэсэн үүрэг даалгаврыг надад өгсөн.

"Moon dance" хамтлаг ДАШТ-д найм дахь удаагаа оролцож мөнгөн медаль хүртлээ.

-Санаагаа өөрсдөө олж, зохиомжоо хүртэл өөрөө бичсэн гэхээр Нидерланд дасгалжуулагч та бүхэнтэй яг ямар үеэс, аль шатнаас нь эхэлж тулж ажилласан юм бэ? 

-Би ч эхэндээ яг тань шиг ингэж бодсон. Ер нь их мөнгө төлөөд багш авсны ашиг гарах юм болов уу гэж эргэлзэж, гайхаж байлаа. Энэ ганцхан багш бид хоёрын ярьсан санаа биш. Менежментийн багаас эхлээд их олон хүний санаа, бодол орсон. Харин миний төсөөлөлд галын бурхан усны бурхан гээд бурхдууд газарт бууж ирж буй дүрслэл харагдаад байсан. Гол санаа нь дэлхий ертөнц дээр эдгээр элементүүд тэнцвэртэй оршиж байж хүмүүст энх тунх амьдрах нөхцөл бүрдэж байна гэсэн утга л юм. Нидерланд багшийн хувьд нэг хүн судалгаа хийх, 20 хүн судалгаа хийнэ гэдэг цаг хугацааны хувьд чухал. 20 хүний санаа, ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг өөр. Энэ бүхнийг нэгтгэж байгаад дундаас нь гарсан санаа хамгийн супер гэсэн зарчмаар ажилладаг юм билээ. Мөн би тайзан дээр бүжиглэхгүй, монгол бүжигчид та нар бүжиглэх учир та бүгдийг санал надад хамгийн чухал гэж хэлсэн.

Тиймээс хамтлагийнхан бүгд л энэ уран бүтээлийг босгохын төлөө хөдөлмөрлөсөн. Бүжгийн аяыг олохын тулд өөрсдөө эрэл хайгуул их хийсэн. Би багш руу монгол бүжгийн ая, усны шуугих чимээнээс эхлээд олон ая явуулж, саналыг нь сонсдог байлаа. Харин манай бүжгийн аялгууны хувьд дэлхийд алдартай аялгуугаар эхлээд хөөмий хархираа гээд монгол өв соёлыг агуулсан чимээ хөгжмөөр үргэлжилж байгаа нь бахархалтай. Ингээд зохиол, ая бэлэн болоод бүжиг дэглээчээ ирэхийг хүлээсэн. Гэтэл багш маань тархины хагалгаанд орох болоод ирэх ирэхгүй нь эргэлзээтэй болчихоор нь өөрсдөө бүжгээ дэглэчихсэн. Ton Greten багшийн хувьд бүжгийн онолын ном бичсэн хүн. Тухайн ном нь энэ салбарын уран бүтээлчдийн дунд их алдартай. Багш ирээд бидэнтэй ажиллахдаа шалтай хэрхэн харьцах, эрэгтэй нь эмэгтэйгээ өргөхөд эмэгтэй нь хэрхэх вэ гээд онолын талын олон зүйлийг заасан. Өнөөх зохиолоо бичээд өгсний дараа бүгдийг нь төгс судалчихаад ирсэн байсан нь үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Дөрвөн махбодь, газар шорооны тухай Аристотелийн онолыг хүртэл судлаад бидэнтэй ярилцаж байсан. Их судалгаа хийж, ул суурьтайгаар уран бүтээлээ дэглэдэг юм билээ.

Эхлээд бидний хийсэн хөдөлгөөнүүдийг хараад “Та нар содон, сонин байхыг хүсвэл хэний ч хийж байгаагүй шинэ хөдөлгөөнийг хийх ёстой” гэсэн. Багшийг байх хугацаанд багийг хэрхэн удирдах ёстой вэ гэдгийг Ton Greten дасгалжуулагчаас харж, ойлгосон доо. Хүүхдүүдийн бүгдийнх нь санааг сонсож, тусгахыг зорьж байгаа нь, хамтлагийн гишүүд ямар ч үед эрх тэгш оролцоотой байхыг эрхэмлэж байгаа нь гээд миний хувьд их олон зүйлийг сурсан. Би багшийн хувьд хэдийгээр хүүхдүүдээ ялгая гэж боддоггүй ч  дүр төрхөө илүү гаргаж чаддаг бүжигчнээ урд нь гаргадаг, шүүгч нарын талд арай сайн техниктэйг нь бүжиглүүлэх жишээтэй.  Гэтэл багшийн хувьд тиймэрхүү зүйлд ач холбогдол өгөөгүй. Та нар монгол хүн учир та нарын сэтгэл зүрхнээс л төгс бүтээл гарна гэж биднийг ухаж, зоригжуулж, дотоод сэтгэхүйг сэрээж байсан юм билээ. Бүжгийн турш деталиуд болон хөдөлгөөн хоорондын холболтыг нэг бүрчлэн өөрөө гардаж хийж өгсөн.  Өөрөө 64 настай мөртлөө их хөнгөн шингэн, амьдралын зөв хэв маягтай нь таалагдсан шүү.

-Энэ удаагийн ДАШТ албан ёсны сайт дээрээ арванхоёрдугаар сард болно гэж мэдээлсэн байсан. Гэтэл гэнэт хугацаа нь урагшилсан. Энэ нь та бүхний бэлтгэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

-ДАШТ ирэх сард болох хуваарьтай байсан учир бид бүжгээ арваннэгдүгээр сарын 5 гэхэд сүүлийн байдлаар бэлэн болгоно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч гэнэт хугацаа нь өөрчлөгдсөн. Хэрэв яг эхлээд заасан хугацаандаа болсон бол олон хүндрэлтэй хөдөлгөөнүүдийг хялбарчлахгүйгээр төгс хийх боломж байсан. Үнэндээ их бага хугацаанд шахах шаардлагатай болсон л доо. Ер нь бүжиг дэглээч ирээд бүх процесс дуусчихдаггүй. Дэглээчийнхээ гаргасан хар зургийн дагуу бүжигчидтэйгээ нэг бүрчлэн тулж ажиллах ажил нь бидэнд үлдсэн. Хүүхдүүд маань ч сайн жигдрээгүй байсан. Тиймээс бүжигчин хоорондын зай авахаас эхлээд нарийн чимхлүүр ажил руугаа эрчимтэй орсон.

“MOON DANCE” ХАМТЛАГ ЗАЛГАМЖ ХАЛААГАА САЙН БЭЛДДЭГ

О.Саранхүү ханьтайгаа бүжгийн спортоор холбогдон танилцжээ.
Түүний хань О.Оюунбат "Moon dance" хамтлагийн ахлах дасгалжуулагч юм.

-Монголд бэлтгэлээ хийж байгаад Германыг зорьсон. Орчинд нь очоод бэлтгэл хийхэд өөр мэдрэмж төрсөн байх даа?

-Эх орондоо бэлтгэл хийхэд хүндрэлтэй асуудал олон бий. Бүгд л ардаа амьдралтай учир хичээл сургууль, ар гэрийн асуудлаас шалтгаалаад бэрхшээл тулгардаг. Баг гэдэг чинь цугтаа байж, зэрэг бэлтгэл хийж, бие биеэ ойлгож мэдэрснээр нэгэн цогц болдог. Монголд байх хугацаанд бид хамгийн эртдээ оройн 20:30 минутад бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж бэлтгэлдээ ордог байсан. Заримдаа том заал олдохгүй. Өмнө нь бид хуучин “Ард” кино театрын зааланд их олон жил бэлтгэлээ хийсэн. Гэвч ашиглаж болохгүй гээд нураачихсан. Харин сүүлийн хоёр жил МУИС-ийн заалыг ашиглаж байна. Зарим үед сургууль тэмцээн уралдаантай байвал 22:00 цаг хүртэл хүлээх жишээтэй. Тиймээс сүүлийн жилүүдэд яг тэмцээн болох оронд нь 7-10 хоногийн өмнө очиж, бэлтгэлээ базаадаг болсон. Энэ нь тухайн орны цаг уурт дасахаас эхлээд олон талын ач холбогдолтой. Ар гэр лүүгээ санаа зоволгүйгээр бүтэн өдрөөр бэлтгэл хийж, төвлөрүүлж, жигдрүүлэх нь их чухал байдаг. Ер нь бэлтгэлийн 50 хувь нь Германд очоод хангагдсан гэж хэлж болно.

-Энэ удаагийн ДАШТ-нд оролцох бүрэлдэхүүнийг хэрхэн сонгосон бэ. Зөвхөн тэмцээнд оролцуулах гэж сонгосон залуучууд уу. Насны хувьд хэдэн үеийн төлөөлөл багтав?

-Монгол Улсад бүжгийн холбоо 2001 онд байгуулагдсан. Бид дэлхийн бүжгийн холбоонд 2003 онд элсэж байлаа. Харин миний хувьд 2007 оноос хүүхдүүдэд хичээл заах болсон. Ингээд 2009 онд клубээ байгуулж, 2013 онд “Moon dance” хамтлагийг байгуулсан түүхтэй. Манай хамтлагийн анхны бүрэлдэхүүний хувьд ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн бүжиглэх сонирхолтой залуус байлаа. Анхны бүрэлдэхүүнээс ер нь хамтлагаа орхиж, гарсан хүн байхгүй. Харин ойрын жилээс өнөөх миний бэлдсэн буюу 2001, 2002 оны хүүхдүүд орж ирж байна. Харин энэ удаагийн бүрэлдэхүүнд анх 2014 онд ДАШТ-д ороход оролцож байсан хүүхдүүдээс есөн тамирчин оролцлоо. Үүний долоо нь тасралтгүй найман жил хамтдаа ДАШТ-д оролцож байгаа туршлагатай бүжигчид байсан. Бүжигчдийн хувьд хүүхэд төрүүлэх, сургуулиа төгсөх зэрэг хувийн шалтгаанаас болоод хэсэг хугацаанд завсарлах нь бий. Гэхдээ нэгэнт нь энэ спортод сэтгэл зүрхээ зориулчихсан, дуртай учир эргээд хүрээд ирдэг. Анх намайг “Хатантуул” хамтлагт бүжиглэдэг байхад ирж байсан Түмэндэмбэрэл гээд шавь минь манай хамтлагийн хамгийн ахмад нь. Энэ тамирчин маань дөрвөн хүүхдийн сайн аав. Бид аравдугаар сарын 5-нд эх орноосоо хөдлөхөд 3-нд нь эхнэр нь нярайлсан. Нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг дэмждэг тэр гэргийд үнэхээр их талархсан. Дөнгөж төрөөд хоёр хоногтой мөртлөө дээрээс нь гурван жаахан хүүхдээ даагаад үлдэнэ гэдэг нялх биетэй эмэгтэйгээс гарамгүй сэтгэл шүү дээ. Харин хамгийн залуу тамирчин маань 16 настай байсан. Мөн нэг бүжигчин маань жаахан хүүхэдтэй, хөхүүл байсан юм. Германд очоод бид шахсан бэлтгэлийнхээ дундуур нэг цаг л амарна. Өнөөх охины хөх чинээд, сааж суухыг нь хараад үнэхээр хайрлах, бахархах сэтгэл төрсөн. Үнэхээр бүжгийн урлагт хайртай,  энэ спортоос аз жаргалыг мэдэрч чаддаг хүн л сайн тамирчин болдгийн жишээ энэ болов уу. Энэ удаагийн насны хувьд гурван үеийн төлөөлөл байна. Ер нь манай хамтлаг залгамж халаагаа сайн бэлддэг. Хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өсвөрийн хамтлаг, бүр бага насны тамирчид ч бий. Тэдний маань зорилго том болоод энэ ах, эгч нар шигээ сайн тамирчин болж, “Moon dance” хамтлагтаа бүжиглэх.

-Таны шавь болохоор ирж буй хүүхдүүдэд тавьдаг шалгуур гэж бий юу. Ер нь ирээдүйд сайн тамирчин болох хүүхдийг нэг хараад мэдэрнэ гэж байх уу?

-Миний хувьд хэзээ ч хүүхдүүдэд шалгуур тавьж, сонголт хийж байгаагүй. Хүүхдүүд өөрсдөө сонголтоо хийгээд ирдэг. Тиймээс энэ спортод дуртай хүүхэд бүхэнд манай сургалт, клуб нээлттэй байдаг. Харин миний хувьд зогсох, ухрах эрх байхгүй. Учир нь манайд хичээллэж байгаа хүүхэд бүхэн өнөөдрийн ДАШТ-д оролцсон ах эгч нар шигээ болох зорилготойг би нүднээс нь хараад мэдэрдэг. Тиймээс би шантраад, больчих юм бол тэдгээр хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл унтрах юм шиг санагдаад байдаг. Энэ спортод амьдралаа зориулсан 20 гаруй жилийн хугацаанд би дөрвөн хүүхэд төрүүлсэн. Бие давхар, том гэдэстэй, төрчихсөн нялх биетэй мөртлөө л тайзан дээр гарч л байсан. Эмэгтэй хүн төрснийхөө дараа таргалдаг. Буцаад хэрхэн хэвийн жиндээ очих  вэ гээд бүжигчний амьдралд тулгардаг бүхий л асуудлыг би даваад гарсан.

-Багийн спортод амжилт гаргана гэдэг дотоод уур амьсгал, эв нэгдлээс ихээхэн хамааралтай. Өссөн орчин, үзэл бодол тэс өөр, насны хувьд гурван үеийн төлөөлөл болсон эдгээр залуусыг атгасан гар шиг цул байлгахын тулд та ямар зарчим баримталдаг вэ?

-Бүжгийн спортын бусдаас ялгарах онцлог нь олон хүн нэг дор тайзнаа гардаг. Мөн хүйсийн хувьд тэнцүү байдагт орших байх. Багийг амжилтад хүргэх хамгийн гол түлхүүр нь багийг бүрдүүлэх, уур амьсгалыг эерэг байлгах гэдгийг энэ он жилүүд надад сургасан. Миний өөрийн эрхэм зорилго, алсын хараа нь эдгээр залуучуудтай яг найз шиг нь  байх. Ирээдүйд хамтдаа хөгширч, нэг нэгнийхээрээ зочилж, энэ цаг үеийн тухай ярилцаж, дурсамж бүтээх юм даа. Тиймээс ээж нь хүүхдүүдээ хайрладаг шиг хайрлаж, яг л нэг гэр бүл шиг дотно, нэгнээ ойлгодог, ямар ч цаг үед орхидоггүй тусалж дэмждэг, хамгийн гол нь нэгнээ байгаагаар нь хайрлаж чаддаг байлгахын төлөө зүтгэж байна.

Би багшийн хувьд хүүхдүүдээ загнаж, тушаахаас илүү ярилцаж, ойлголцохыг илүүд үздэг. Биднийг нэгтгэж байгаа хамгийн том хүчин зүйл бол бүжгийн спорт. Бүгд энэ спортод чин сэтгэлээсээ хайртай хүүхдүүд. Анх бидний зорилго Улсын аваргаас дэлхийн аварга руу байлаа. Оролцсон жилээ бид есдүгээр байранд орсон юм. Үүний дараа жил бид долдугаар байрт орсон. Энэ амжилтынхаа дараа бидний зорилго ДАШТ-ний финалд үлдэх болж өөрчлөгдсөн. Үүний дараа тавдугаар байрт орсон. Энэ үед медаль авах биш энэ амжилтаа хэрхэн бататгах вэ л гэж боддог байлаа. Ийнхүү бидний амжилт жил жилээр өссөөр өнөөдрийн энэ амжилтад хүрээд байна.

-“Moon dance” хамтлагийн хувьд герман дасгалжуулагчтай давхар ажилладаг. Олон жилийн өмнөөс хамтарч байгаа гэж сонссон?

-Анх 2014 онд ДАШТ-д оролцохоор очиход баг бүрт нэг хөтөч хуваарилсан юм. Тухайн үед манай багийн хөтчөөр Ben J Amin гээд герман залуу таарсан. Энэ хүн маань өмнө нь Германы хамтлагт бүжиглэдэг байсан юм билээ. Тиймээс мэргэжлийн хувьд бидэнд алдаа оноог минь хэлж, нүүр будалт дээр хүртэл зааж зөвлөсөн. Тэмцээн дууссаны дараа биднийг  хоттойгоо танилцуулж их сайхан сэтгэлээр хандсан юм. Тухайн үед би түүнийг эх орондоо урьж байлаа. Энэ үеэс холбоо тогтоож, хамтарч эхэлсэн. Дараагийн жил нь  Ben J Amin дасгалжуулагчаар дамжуулж Германы мундаг багшаас сургалт авч байсан удаатай. Түүнээс ДАШТ-ний өмнөх хоёр хоногийн бэлтгэл дээр цуг байхыг гуйхад зөвшөөрсөн. Тэгэхэд  Ben J Amin-ний нэг зүйл таалагдсан нь миний дутуу орхисон зүйлийг тэр хүн хийгээд байсан. Энэ нь сэтгэлзүйн хувьд. Бүгдийг нь тойруулж, гар гарыг нь бариулж мэдрүүлэх жишээтэй. Мөн дасгалжуулагчийн хувьд жаахан хатуу зарчимтай. Нэг бэлдсэн хөдөлгөөнийг олон дахин давтуулдаг онцлогтой. Тэр олон цагийн тасралтгүй бэлтгэлийн дараа Ben J Amin одоо та нар хоорондоо юм яримаар байвал ярьж болно гэхэд охид маань бүгд тэврэлдээд уйлж байсан. Тухайн үед би хүүхдүүдээ хараад үнэхээр өр өвдөж байсан. Эдгээр бэлтгэлийнх нь арга барилыг нь хараад ер нь миний дутууг нөхөөд, хамтдаа дасгалжуулагч багшаар ажиллах боломжтой юм байна гэж дүгнэсэн. Тэр хүнд бэлтгэлийн дараа Ben J Amin “Та нар бүхэл бүтэн улсаа төлөөлж ирчихээд шантарч болохгүй” гэж хэлэхэд нь бид их зүйлийг ойлгосон. Харин энэ жилийн хувьд  Ben J Amin дасгалжуулагч өөрөө манай дасгалжуулагчийн багт орж, тайз руу хамт гарах санал тавьж, энэ нь өөрийнх нь хувьд нэр төрийн хэрэг гэж бидэнд хэлсэн.

-Энэ 10 гаруй жилийн хугацаанд “Moon dance” хамтлагийн бүжгийн утга санаа агуулгын хувьд хэрхэн тэлж өөрчлөгдсөн бэ. Хэр цар хүрээтэйгээр өргөн сэтгэдэг болсон бэ?

-Зорилгоосоо эхлээд тодорхой гэж бодож байна. Тэмцээнд оролцох тусам миний болоод хамтлагийн маань харах өнцөг өөр болж эхэлдэг юм билээ. Бид ер нь юуны төлөө медаль авах гээд ингэтлээ зүтгээд хөдөлмөрлөөд байгаа юм бэ гэвэл тусгаар тогтносон Монгол Улсыг олон улсад сурталчилж, монгол хүний ур чадварыг дэлхийд гайхуулахын төлөө л  шүү дээ. Бид “Байгаагаа байгаагаар нь хайрлая” гэсэн уриатай байсан бол одоо “Бид монгол. Бид Moon dance” гэсэн уриатай болсон. Энэ урианы дотоод агуулгыг хүүхдүүд маань бүр зүрх сэтгэлдээ шингээчихсэн. Зарим хүн онгирч байна гэж зэмлэж магадгүй. Гэхдээ тийм биш шүү. Бид дэлхийн тайзан дээр гарч байгаа бол Монгол гэсэн нэр хүссэн хүсээгүй дагаад очиж байгаа. Тиймээс бид эх орныхоо нэрийг гаргахын тулд заавал медаль авах ёстой гэж боддог. Гэхдээ багийн спорт гэдэг ганц хүний хийх ажил биш. Тайзан дээр гарч бүжиглэж байгаа тамирчдаар төсөөлөгдөөд дуусдаггүй. Тэдний ард бүхэл бүтэн баг ажиллаж байж өнөөдрийн амжилт ирдэг юм шүү. Бид багийн хүчээр нэгдэж, дэлхийн бусад орноос ондоошиж, яг Монгол шиг байж чадсан учраас энэ амжилтад хүрсэн.

-Мэдээж дараагийн ДАШТ тун ойрхон байна. Энэ удаагийн мөнгөн медаль ирээдүйд алтан медаль авах урам зориг, сэтгэлийн галыг  асаасан байх гэж бодож байна. Бүжгийн спорт хөгжсөн бусад орны тамирчдаас манай бүжигчдийн давуу болон сул талыг та юу гэж харав?

-Нэгдүгээрт, яг төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж байж амжилтад хүрдгийг хамгийн ихээр ойлголоо. Бусад орны багийн хувьд манайх илүү туршлагатай, мэргэжлийн багш нартай. Хөгжим, ая, чимээний хувьд бүхэл бүтэн оркестер суулгаж байгаад бичүүлэх жишээний. Тамирчдын хувьд ч шалгуур нь их өндөр байдаг юм билээ. Харин ур чадварын хувьд манай бүжигчид хэнээс ч дутахгүй. Харин ч илүү тэсвэр тэвчээртэй. Миний хувьд хэзээ ч өгөгдөл, ур чадвар харж бүжигчнээ сонгодоггүй. Харин сахилга бат, тууштай байдлыг нь хардаг. Хэн тууштай хөдөлмөрлөнө түүнд амжилт ирдгийг бидэнд энэ удаагийн ДАШТ ойлгуулж чадлаа.

-Тэмцээн, уралдаанд явахад  санхүүгийн асуудал хамгийн хэцүү. Энэ бүхнийг та хэрхэн зохицуулж ирэв. Ямар нэгэн байдлаар дэмжих, хөрөнгө оруулах хувь хүн, компани байсан уу?

-Миний хувьд бүхий л хугацаанд энэ хамтлаг амьдралын минь чухал хэсэг байсаар ирсэн. Олсон өчүүхэн мөнгөө ч өөрөөсөө харамлаад хамтлагтаа зарцуулдаг байсан. Ар гэрийн амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон ч өөрийн гэсэн байргүй олон жил явсан. Үнэндээ машин барьж ч чадахгүй. Тиймээс машин авья гэж боддоггүй. Яг ингэж тунгааж бодох мөч ковидын хоёр жил л байлаа. Эргээд харахад би их зүйл хийгээд байгаа юм шиг харагдсан мөртлөө үнэндээ юу ч хийж чадаагүй байснаа ухаарсан. Энэ олон хүүхдүүд бүгд ар гэр, амьдралтай. Эдгээр бүжигчид юуны төлөө ингэж зүтгээд байгаа юм бол, эцэст нь юунд хүрэх ёстой юм бол гэж өөрөөсөө асуусан. Тиймээс аж ахуйн нэгжээ байгуулаад өөрийнхөө шавийг захирлаар нь тавьчихсан. Хүн өөрийнхөө байх ёстой газарт л байх ёстой юм билээ. Би санхүү барихдаа их тааруухан. Тиймээс хамгийн итгэлтэй хүндээ энэ албыг даатгалаа. Энэ жилийн хувьд бид хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгөө багш хөлслөхөд зарцуулчихсан.

-Спортын бусад төрлөөр олимп,  ДАШТ-д оролцоход зардлыг нь төр даадаг.  Харин бүжгийн спортод энэ хамааралтай юу. Бусад орны туршлага ямар байдаг юм бол. Та судалж үзэв үү?   

-Энэ энэ тухайд хүн эхлээд өөрийгөө таниулах шаардлагатай гэж би боддог. Жишээлбэл, олимпоос медаль авахаас нь өмнө Н.Түвшинбаяр аваргыг хэн ч таньдаггүй байсан. Тиймээс медаль авсныхаа дараа би энэ асуудлыг хөндөе гэж бодсон. Тиймээс бид өөрийнхөө хүслээр л энэ спортод орсон болохоор санхүүгээ өөрсдөө зохицуулаарай гэж хэлдэг байсан. Харин одооноос санхүү мөнгөний дэмжлэгийн тухай тууштай хөөцөлдөнө гэж бодоод судалж байна. Сүүлийн жилүүдэд бид чинь бие даасан яамгүй байсан. Харин одоо яамтай, сайдтай болчихсон. Тэгэхээр бүжгийн спортыг санхүү болоод бодлогын хувьд тууштай дэмжих байх гэж найдаж байна. Өмнө нь спортын топ төрлийн  холбоодууд тамирчныхаа бэлтгэл, зардлыг зохицуулдаг байсан бол яамны зүгээс тодорхой хэмжээний цалинтай, болгоод дэмжээд эхэлсэн юм билээ. Хэдийгээр надад барьцах эрх байхгүй ч спортуудыг битгий ялгаасай гэж хүсдэг. Бүхий л спорт хүн төрөлхтөний эв нэгдэл, эрүүл мэнд, сайн сайхны төлөө байдаг.

МАНАЙ ГЭР БҮЛ, ХАМААТНЫ ХҮРЭЭЛЛЭЭС ЗУРГААН ХОС БҮЖИГЧИН БИЙ

-Таны хувьд удам дамжсан бүжигчин гэж та онцолсон. Хүүхэд байхаасаа л энэ урлагт дурлаж, бүжгийн спортоор хүмүүжсэн байх гэж төсөөлж байна?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын дундах охин. Гэрээсээ хамгийн царай муутай, хөдөлгөөнтэй нь байлаа. Гэхдээ сурлага сайтай хүүхэд байсан. Намайг бүжигчин болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Би уг нь инженер, эдийн засгийн чиглэлээр сурч байсан ч мэргэжлээрээ ер ажиллаагүй. Харин бүжгийн спортоос нэг ч хором холдоогүй юм билээ. Бид их эрх чөлөөтэй өссөн. Хүссэн бүхий л зүйлд хориг тавьж үзээгүй. Намайг бүжгээр хичээллэж эхлэхэд аав минь хамгийн ихээр дэмжиж, анхны бүжгийн даашинзыг минь хүртэл урлаж өгч байсан. Хэдийгээр суурин сургуульд сурдаг байсан ч зуны амралтаараа хөгшин ээжийндээ очиж зусдаг байлаа. Хөдөөний хүүхдүүдийн адил хурга ишиг хариулах, үнээ мал саах гээд бүхий л ажлыг хийж өссөн. Ганцхан би ч биш хөгшин ээж минь 10 хүүхэд төрүүлсэн. Тэднийх нь хүүхдүүд гээд олон дэрсхэн хүүхдүүд нэг гэрт хамтдаа өслөө. Энэ амьдрал надад олонтойгоо байх, хүүхдүүдтэй эвтэй тоглож, хүний арга эвийг олох их ухаанд сургасан гэж боддог.

-Бүжигчин болох гараа тань ХААИС-ийн “Хатантуул” хамтлагаас эхтэй байх аа?

-Намайг яг оюутан болж хотод ирэх үед их сургуулиуд төлбөртэй болж эхэлж байсан. Тухайн үед аав, ээж хоёр маань төрийн албанд ажилладаг, том эгч маань их сургуулиа төгсөх жил таарсан юм. Тиймээс миний төлбөрийг төлөх мөнгө байгаагүй учир төрийн сангийн зээлээр сургахаар болсон. Хотод ирж байгаа би гурван литрийн жимсний чанамал, хэдэн солих хувцас, 50.000 төгрөгтэй Улаанбаатарт хөл тавьж байлаа. Дотуур байрны төлбөрт нь 35.000 төгрөгөө өгөөд үлдсэн мөнгөө атгаад тухайн үед Дэнжийн мянгын зах гэж  байсан даа. Тэндээс нэг өмд, цамц авч байсан санагдана. Нэг л зузаан дэвтэртэй, ар өврөөс нь хичээлээ биччихнэ. 80 төгрөгний гөөхийгөөр өдрийг авдаг үе ч байсан.

Гэхдээ би хэзээ ч шантарч, хичээлээ тасалж байгаагүй. Ялангуяа бүжгийн хичээлээ. Ингэж л ХААИС-ийн “Хатантуул” хамтлагаас уран бүтээлч болох гараа эхэлсэн. Тухайн үед бэлтгэл орой тарна, автобус явахгүй гэр лүүгээ алхах нь элбэг. Алхаж явахдаа бид үргэлж хүсэл мөрөөдлөө ярьдаг байсан. Тэгэхэд би энэ бүжгийн спортоороо л ирээдүйд амьдарна гэж ярьж байснаа мартдаггүй. Би яг л тэр хүсэл мөрөөдөл, зорилгоороо амьдарч яваа. Миний анхны бүжгийн багш бол Б.Мэндсайхан гэж хүн бий. Амьдралд минь хамгийн том дэм болсон хүн нь Д.Сосорбарам гуайн гэргий Б.Нинжбадгар эгч. 2007 онд надад зааландаа бэлтгэл хийж, “Стар” хамтлагийг байгуулах урам зоригийг өгсөн. Урлагийн хүн ямар байх ёстой, уранхай тиркогүй байх, нүүрээ хэрхэн будах гээд гоо зүйн хувьд Нинжээ эгчээсээ их олон зүйлийг сурсан санагддаг.

-“Moon dance” хамтлагийн ард таниас гадна таны хань О.Оюунбат хана хэрэм мэт бат зогсдог. Энэ урлаг танд заяаны ханийг тань танилцуулжээ?

-Анх “Хатантуул” хамтлагт байхдаа ханьтайгаа танилцаж байсан. Анх бэлтгэлээ ерөөсөө тасалдаггүй, их зүтгэлтэй залуу санагдаж байсан. Зуны амралтаараа хүүхдүүд ихэвчлэн хөдөө явчихдаг. Гэтэл хань минь яагаад ч юм үлдчихдэг байсан. Өөр бүжигчин байхгүй учир би нөхөр дээрээ шинэ бүжгээ дэглэдэг байлаа. Нэг л мэдэхэд миний хамгийн итгэлтэй, түшигтэй хүн болчихсон. Нэг удаа Солонгос явахад нь өөрийн эрхгүй санаад эхэлсэн. Энэ үед л өөрт минь хамгийн тохирч, хайрлах ёстой хүн мөн юм байна гэдгийг мэдэрсэн. Өнөөдөр арга билэг шиг нийцсэн хань минь байгаагүй бол өнөөдрийн О.Саранхүү төлөвшихгүй байсан байх.

-Бүжгийн урлаг хүнд хэцүү. Гэхдээ нэг л дурлачихсан бол холдож чаддаггүй гэдгийг таны амьдрал нотолж байна. Магадгүй энэ хугацаанд ганцхан удаа ч болтугай харамсах үе гарч байв уу?

-Амьдралаа би бүжиггүйгээр төсөөлж байгаагүй. Магадгүй энэ нь миний генд байгаа байх. Өнөөдөр манай хамтлагт миний 20 настай том  хүү бүжиглэж байна. Бага дүү О.Эрдэнэ-Очир маань мөн манай хамтлагийн гишүүн. Манай гэр бүл, хамаатны хүрээллээс зургаан хос бүжигчин бий. Тэгэхээр би яаж энэ спортоос өөрийгөө салгаж ойлгох вэ. Бүжгийн спорт надад золиосоос илүү өгсөн ач буян нь их. Энэ спорт хүнийг хүнийг хүмүүжүүлдэг,  хүнээс үг дааж сургадаг, хүнийг төлөвшүүлдэг. Тиймээс би өөрийн амьдралаа энэ спортын төлөө зориулж байгаадаа хэзээ ч харамсдаггүй.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 213 (6945)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
П.Цагааны “Гэгээ ’96 он” номын нээлт боллоо
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ
Ж.Оюундарь Ардын жүжигчин, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нар гавьяат жүжигчин цол хүртэнэ
"Чимээгүй хотын жолооч" кино гранпри шагнал хүртжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Намууд
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны...
IT инженерээс маникюрчин болсон...

О.Саранхүү: "Moon dance"-ийн үзүүлбэр бусдаас ондоошиж, монголоороо байж чадсан

Kuzmo 2022-11-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
О.Саранхүү:

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
П.Цагааны “Гэгээ ’96 он” номын нээлт боллоо
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ
Ж.Оюундарь Ардын жүжигчин, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нар гавьяат жүжигчин цол хүртэнэ
"Чимээгүй хотын жолооч" кино гранпри шагнал хүртжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

1 өдрийн өмнө өмнө

К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

1 өдрийн өмнө өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг Мажорын хоёр дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Оклахома Сити Тандер цувралыг тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн

1 өдрийн өмнө өмнө

Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Boeing 787 Dreamliner” онгоц осолдлоо

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.13/

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Индиана Пэйсэрс талбайдаа хожил байгуулж, цувралыг 1-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Эх оронч худалдан авалтад уриалсан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

2025-06-12 өмнө

Америк хуульч Т.Батаарыг “эргэв”

2025-06-12 өмнө

Маршалын гүүрнээс Централ тауэрын уулзвар хүртэлх /баруун тал/ явган хүний замыг шинэчилж байна

2025-06-12 өмнө

“ДЦС-3” ТӨХК-д аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов

2025-06-12 өмнө

Э.Бат-Үүл: Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус, сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү!

2025-06-12 өмнө

Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

2025-06-12 өмнө

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

САНАЛ БОЛГОХ
2025-06-09 өмнө

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

2025-06-09 өмнө

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

2025-06-10 өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

2025-06-10 өмнө

А.Мөнхбат: Энтрепренерүүдээ өндөглөгч тахиа мэт хайрлаж, хамгаалсан улс л хөгждөг

2025-06-11 өмнө

Арилжааны банкны олгосон ипотекийн зээл МИК-д хэрхэн шилждэг вэ

2025-06-11 өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо

2025-06-10 өмнө

Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

2025-06-10 өмнө

Өнөөдрөөс 12 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд

2025-06-11 өмнө

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна

2025-06-11 өмнө

Төв шуудангийн уулзварыг хааж, шинэчилнэ

2025-06-10 өмнө

“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна

2025-06-10 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.10/

2025-06-10 өмнө

Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

2025-06-12 өмнө

Маршалын гүүрнээс Централ тауэрын уулзвар хүртэлх /баруун тал/ явган хүний замыг шинэчилж байна

2025-06-12 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.12/

2025-06-11 өмнө

Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ

2025-06-12 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр

2025-06-12 өмнө

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

2025-06-12 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2025-06-12 өмнө

Америк хуульч Т.Батаарыг “эргэв”

2025-06-09 өмнө

Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна

2025-06-12 өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний шилдэг дөрөвт үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.13/

2025-06-12 өмнө

The MongolZ мажорын эхний тоглолтоо Бразилийн FURIA багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Эх оронч худалдан авалтад уриалсан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна

2025-06-12 өмнө

Э.Бат-Үүл: Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус, сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү!

2 өдрийн өмнө өмнө

“Boeing 787 Dreamliner” онгоц осолдлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах