Украины эзлэгдсэн бүс нутгуудийг ОХУ-д нэгтгэх талаар явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнг урьдаас тодорхойлсон жүжиг хэмээн үзэж байгаагаа Украины Ерөнхийлөгч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдэгдлээ. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, Херсон, Запорожье мужуудад явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 87-99 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахыг дэмжиж санал өгсөн хэмээн ОХУ танилцуулсан юм.
БНДАУ 98,69 %, БНЛАУ 98,42%, Запорожье 93,11%, Херсон 87,05%-тай урьдчилсан дүнг харуулж байна.
Украин болон түүний холбоотон барууны орнууд мөн НҮБ булаан эзэлсэн нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулах нь хууль бус хэмээн үзэж, дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Украины нийт нутаг дэвсгэрийн 15 хувьд явагдсан энэ санал асуулгад санал өгөх насны дөрвөн сая орчим иргэн байгаа аж.
Булаан эзлэгдсэн нутгийн ард иргэдээс хүчээр санал авч8 өөртөө нэгтгэхийг зорьж байгаа ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг авах болно гэдгээ Их Британи мэдэгдлээ. Мөн АНУ санал асуулгын дүнг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж ОХУ энэ үйлдлийнхээ төлөө илүү их төлөөс төлөх болно гэжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.