Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужид 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон улмаас, одоогийн байдлаар 46 хүн амь насаа алдаж, 16 хүн ор сураггүй алга болсон байна.
Одоо уг бүсэд газрын хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажил болон, иргэдийг аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр даваа гарагийн үдээс хойш, Сычуань мужийн уулархаг бүсэд оршдог Лүдин хошуунд хүчтэй газар хөдлөлт болж, хөрсний гулгаа үүсжээ.
Газар хөдлөлтийн голомт нь Лудинг хошууны төвөөс 39 км-ийн зайд 16 км-ийн гүнд бүртгэгдсэн. Лүдин хошуу нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг, уг мужид 7 хүн хөрш зэргэлдээ орших Шимиан мужид 14 хүн амь насаа алджээ. Ганзы хотын газар хөдлөлтийн тусламжийн аврах ажиллагааны хамгийн дээд түвшнийг зарлаж, аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн сайн дурынхан газар хөдлөлтөд өртсөн иргэдэд туслахаар ажиллажээ. Одоогийн байдлаар, хошууны цахилгаан хангамж тасалдсаныг эргээд хэвийн горимд оруулаад байна. Хятадын сангийн яам болон онцгой байдлын яам хамтран 7,2 сая америк долларыг гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн засварлах, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуваарилжээ.
Үүний зэрэгцээ, яг одоогийн байдлаар, Сычуань мужийн төв болсон 21 сая хүн амтай Чэнду мужид цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед, газар хөдлөлт бүртгэгдлээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хятад улсад сүүлийн жилүүдэд олон хүний амь насанд хүрсэн, хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдэх болсон.
Ялангуяа Сычуань мужид 2008 онд 7,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас, 90 орчим мянган хүн амь насаа алдаж байсан байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.