• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ гуйж, С.Лавров зөвшөөрсөн АИ92-ийн үнэ буюу дэлхийн хямралд “...ШХАБ”-даа тултал шахуулах уу

Наадаад, аялаад завгүй байцгаах зуурт маань дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ нэмэгдчихжээ. Учир нь Сингапурын газрын тосны Platts биржийн үнэ өсчээ. Дизелийн түлш л гэхэд оны эхэнд тн нь 705 ам.доллар байсан бол 1295 ам.доллар болж, 83.7 хувиар өссөн байна. Манай зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840 байснаа энэ өсөлтийн нөлөөгөөр 4030 төгрөг болж, 4169 хувиар өссөн байна. АИ95 ч иймэрхүү “үсрэлт”-тэй байна. Харин АИ92-ийн үнэ хэвэндээ үлджээ. Яг одоо Сингапурын бирж дээр АИ92 шатахуун 1285 ам.долларын үнэтэй байна. Үүгээр дүйцүүлбэл өдийд нэг литр АИ92 шатахуун 3690 төгрөгийн үнэтэй болсон байх ёстой. Наадмын өмнөхөн Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровыг ирэхэд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлцэл хийж АИ92 шатахууны үнийг он дуустал тогтвортой байлгахаар тохирчээ. Мөн дизелийн түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан боловч зөвшөөрөөгүй байна. С.Лавров “...Орос улс дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор тэндээ борлуулж буй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож  байна.

Иймд үнийг бууруулах боломжгүй” гэсэн байгаа юм. Гэхдээ АИ92 шатахууны үнийг биржийн үнэ дагаж хөөрүүлэхгүй байгаа нь бидний хувьд голох хөнгөлөлт биш. Энэ төрлийн шатахууны хэрэглэгчид нь иргэд байдаг. Хэрвээ өнөөдөр литр нь 3690 төгрөг болчихсон бол Монголд юу болох байсан бол?!

Ер нь бол дизелийн түлш, шатахууны үнэ өснө гэдэг хэн бүхэнд тодорхой байсан. Сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засаг, хүнс, шатахуун, эрчим хүч, технологи гээд бараг бүх салбарыг, томоохон бүх орныг хамарсан ийм том хэмжээний дайн болж байсангүй. Тэр дундаа Орос, Украины дайнаас болоод дэлхий нийтээр нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн хямралд хамгийн түрүүнд өртөж байна. Унгар улс эрчим хүчний тэг зогсолт хийчихсэн, Герман улс хийн хомсдолд орж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн, Америкийн инфляц түүхэндээ байгаагүйгээр өсчихсөн. Эдгээрийн гол шалтгаан нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлт юм. Манай улсын тухайд өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаа, тэр дундаа газрын тосоо түүхийгээр нь зөөснийхөө горыг амсаж байгаа юм. Түлш шатахуун нь хойд хөршөөс хараат. Тэгвэл Орос өнөөдөр бусад улс орнууд, нэгдлүүдийн 8000 орчим хоригт орсон. Тэгэхээр энэ бүхний сүүдэр хүссэн ч, эс хүссэн ч Монголд тусна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын их хурал, бас АНУ-ын Конгрессын сонгууль болно. Үүнтэй холбогдуулж дэлхийн геополитикийн шинэ шилжилт явагдах прогноз үүссэн. Тэрхүү шилжилтийн давалгаанаас жижиг эдийн засагтай орнууд маш хүнд цохилт авах магадлалтайг НҮБ-аас сануулаад эхэлсэн. Тиймээс бидэнд ирэх эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэн давах вэ гэдэг чухал болоод байгаа юм.

Нөгөөтэйгүүр хоёр хөршийн зүгээс манайхыг буфер улс алгуур сануулж, аажмаар мэдрүүлэхийг зорьж байна. Энэ нь бидэнд мэдрэгдэж байна. Тэр ч байтугай гадаад ертөнц ч үүнийг анхаарах болсон. Шулуухан хэлэхэд цаашдаа “...ШХАБ”-даа тултал шахуулж ч мэдэх юм.

Сая С.Лавров ирлээ. Удахгүй Ван И ирнэ. Манай талаас С.Лавровт Эгийн голын УЦС-ыг явуулах байр суурьтай байгаагаа хэлсэн. Ван И ирээд төмөр замын өргөн, нарийн хоёр царигаар холбохыг зөвшөөрч гарын үсэг зурж магадгүй гэнэ. Бас тэр үеэр нь 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад авах юм байна. Өчигдөр туршилтын тэээвэр нь амжилттай болжээ.

Хоёр хөршийн Гадаад харилцааны сайд ирээд юу ярьсан бэ гэдэг нь яг өнөөдрийн нөхцөлд дэлхийн чихийг сортойлгодог бололтой юм. С.Лавровыг ирээд явсаны дараа, саяхан олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг Financial Times сониныхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ярилцлага авчээ. Түүнийгээ хоёр хоногийн өмнө нийтэлсэн байна. “...Орос, Хятадын байгалийн хийн хоолой 2024 онд ашиглалтад орно гэж Монгол Улс мэдэгдлээ” гэсэн гарчиг бүхий уг ярилцлагад “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Financial Times-д Рио Тинтогийн говь цөлийн зэсийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж мэдэгдэв”, мөн “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Украины дайны улмаас хийн хоолой барих төлөвлөгөө бүрхэг байсан ч барилгын ажил урагштай явна гэж найдаж байна. Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Европыг байгалийн хийн зах зээлээ алдаж, үнийн хямралыг бий болгохын тулд нийлүүлэлтээ “зэвсэглэсэн” хэмээн буруутгаж буй Оросын хувьд “Сибирийн хүч-2” төсөл маш чухал болоод байна. Л.Оюун-Эрдэнэ “...Энэ төслийн ТЭЗҮ нь дуусч, барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж бид үзэж байна”, “... Түүнчлэн Ерөнхий сайд Рио Тинтогийн Монгол дахь Оюу толгойн асар том төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгаа. Тус улс удахгүй болох бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх бэлтгэл ажилдаа ахиц дэвшил гаргаж байгааг хэллээ”, “...Монгол Улс 3.3 сая гаруй хүн амтай. Өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хятад, Оросын хооронд далайд гарцгүй оршдог. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойгоор хайгуул хийх чиглэлээр 2019 онд Москватай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “... “Газпром” Ази руу чиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хийн хоолойн барилгын ажлыг түргэтгэх Оросын идэвх төдийлөн нэмэгдээгүй байна. "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер Хятад улс ирээдүйд түүний тулгын чулуу болно гэж санал болгосон”, “...Л.Оюун-Эрдэнэ “...Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн замын эцэслэн тохирохоор зөвшилцсөн хэвээр байна”, “... “2600 км урт хоолой 2030 онд ашиглалтад орно” гэж таамаглаж байсан ч Оросын хувьд эрчим хүч нийлүүлэх зах зээлээ хайж олох шаардлагатай тул салбарын удирдлагууд үүнийг урагшлуулах боломжтой гэж үзэж байна. Дамжуулах хоолойн транзит тээврийн төлбөр нь коронавирусийн тахлын улмаас хүнд байдалд орсон Монгол Улсын эдийн засагт тустай. Худалдааны гол түнш Хятад улс вирусыг хянах гэж оролдохдоо Монголын экспортын чиглэлийг байнга хаадаг”, “..Л.Оюун-Эрдэнэ нүүрс, зэс зэрэг түүхий эдийг Хятад руу тээвэрлэх төмөр зам шинээр бий болсноор Монгол Улсын эдийн засаг энэ онд бэхжинэ гэж найдаж байгаагаа хэллээ”, “...Рио Тинто Монголын говь дахь асар том зэсийн ордын ашиглалтыг өргөжүүлснээр ойрын хэдэн жилд зэсийн экспорт мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна. Оюу толгойн уурхай нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд олон мянган сайн цалинтай ажлын байраар хангадаг. Гэсэн ч Рио Тинто болон Монголын Засгийн газрын хооронд ширүүн маргаан үүсгэсэн удаашрал, зардлын хэт өсөлтөөс шалтгаалж далд уурхайн өргөтгөл нь хүндэрсэн.Өнгөрсөн жил Монгол Улс өрөнд оруулсан учраас хэзээ ч ногдол ашиг авахгүй хэмээн уг төслийн ажлыг зогсооно гэж сүрдүүлсэн. Харин Рио Тинто арванхоёрдугаар сард бүтээн байгуулалтын нийт зардлаас Монголын Засгийн газарт ногдох хоёр тэрбум гаруй ам.долларын зээл, хүүг хүчингүй болгохоор тохиролцсон”,  “...Өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзсан Л.Оюун-Эрдэнэ уурхай төлөвлөгөөний дагуу ажиллаж, ирэх оны эхний хагаст далд уурхайн олборлолт эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. “...Энэ нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн идэвхтэй, үр ашигтай хамтран ажиллаж болдгийн тод жишээ болно” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-тай хийсэн хэлэлцээрийн талаар дурдав. Монгол Улсын гадаад өрийн талаар асуухад Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад шийдвэрлэх зарим асуудал байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр “...Монгол Улс хөрөнгийн зах зээл дээрх нэр хүндээ хэрхэн өсгөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн”, “...Сүүлийн үед түүхий эдийн үнэ буурсан нь коронавирус болон Орос, Украины хямралын улмаас үүссэн түр зуурын цочрол гэж бид үзэж байна. Цаашид зэсийн хэрэглээ, олборлолт буурахгүй, өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна гэв” гэх зэргээр бичжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times-д ярихдаа, геополитикийн ийм төвөгтэй цаг үед Монгол Улсын төвийг сахиж буй бодлого, эдийн засгийн томоохон төслүүдийн талаар маш сайн тайлбарлажээ.

Ер нь ч тэгээд өнөөдрийн энэ шатахууны 100 хувийн хараат байдал чинь манай төрийн 30 жил боловсруулах үйлдвэр барьж чадаагүйн л гор. Бас нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлт дээр гацдаг нь ч өнгөрсөн 30 жилийн бодлогогүй явсаны алдаа. Тэгэхээр одоо юуны түрүүнд ядаж нүүрс тээврийн гарц орцыг нэмэгдүүлэх нь чухал. Боомтуудыг боломж болгоноор нь нээнэ гэсэн үг л дээ. Тэгээд боловсруулах үйлдвэр... Хүссэн ч, эс хүссэн ч сүүдэрт нь орчихсон энэ их хямралыг “хөлдчихгүй” давах ганц гарц нь л энэ шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 137 (6869)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
ХОМ: Орлого нь өссөн, буурсан...
Иргэдийн 22 хувь нь дансаа гар...

Л.Оюун-Эрдэнэ гуйж, С.Лавров зөвшөөрсөн АИ92-ийн үнэ буюу дэлхийн хямралд “...ШХАБ”-даа тултал шахуулах уу

ДАМДИН-ОЧИР 2022-07-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

6 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

7 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

14 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

14 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

14 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

14 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах