Өнөөдөр Японы Нара аймгийн Нара хотод сонгуулийн компанит ажилд дэмжигчээр оролцож явсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо галт халдлагад өртлөө. Тодруулбал сэжигтэн Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн ар талаас хоёр удаа гал нээсэн бөгөөд энэ нь хохирогчийн цээж болон хүзүү тус газрыг шархдуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Буун дуу гарсны дараа Ерөнхий сайд асан Абэ цээж хэсгээрээ цус алдсан байдалтай хэвтэж байсан бөгөөд түргэн тусламжийн нисдэг тэргээр Нара аймгийн Эрүүл мэндийн их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Абэ Шинзо түргэнээр хүргэгдэх явцад ухаантай байсан гэв. Сэжигтний хувьд Нара аймагт оршин суух 41 настай Ямагами Тэцүяа гэх эрэгтэй бөгөөд Японы өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэргийн албанд 3 жил алба хаасан мэдээлэл байна. Тэрбээр энэхүү үйлдлийнхээ талаар “ Ерөнхий сайд асан Абэд дургүй хүрч байсан бөгөөд амь насыг нь хөнөөе гэж бодоод халдсан” гэж мэдүүлэг өгчээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.