• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Байр суурь: МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид

Р.Оюун

МСНЭ-ийн их хурал маргааш болно. Энэ үеэр байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцэнэ. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байна. Их хурлын үеэр өөр нэр дэвшигчид ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нэр дэвшсэн УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нараас дараах гурван асуултад хариулт авсан юм.

-МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдвол ойрын дөрвөн жилийн бодлогыг хэрхэн харж байна вэ?

-Сэтгүүлчдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Монголын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад ямар ажил хийх вэ?

М.Батхишиг: Гишүүдийг нэмэгдүүлэх нь МСНЭ-ийн гол хүч

1. 
-МСНЭ-ийн энэ удаагийн хурал зөвхөн удирдлагаа сонгоход чиглэж байна. Уг нь шинэ удирдлагаас гадна шинэчлэгдсэн дүрмийг энэ удаагийн их хурлаар амжуулах ёстой. Их хурлыг зохион байгуулж буй ажлын хэсэг шийдсэн учраас сонгогдож чадвал дүрмийн өөрчлөлтийн төслийг салбараараа хэлэлцүүлэх бодлого барьж ажиллана. Энэ байгууллагыг улс төрөөс ангид байлгахад дүрэм нь гол хамгаалагч болох ёстой. Тийм өөрчлөлтүүдийг оруулах зайлшгүй шаардлагатай. Бодлогын тухайд 4-5 чиглэлээр ажиллахаар мөрийн хөтөлбөрөө төлөвлөж байна. 
Нэгдүгээрт, сургаж мэргэшүүлэх ажил манай салбарт зайлшгүй хэрэгтэй. Ёс зүй болон мэргэжлийн ур чадварын хувьд уншигч, үзэгч, сонсогчиддоо бид гологдож байна. Үүнд салбар дотроо туршлага солилцох, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадна дотны их, дээд сургуулиудад сургах гээд олон ажил бий. 
Хоёрдугаарт, эрх зүйн хувьд бодлогоо чиглүүлнэ. ХМА, ХМХ-д хууль зүйн туслалцааг илүү сайжруулж өргөжүүлэх хэрэгтэй. 
Гуравдугаарт, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагатай өргөн хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй. Өмнө нь гадаад хамтын ажиллагаанд зарим ололт гарсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ илүү сайжруулах ёстой. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын гадагшаа холбох гүүр нь эвлэл болж чадна. 
Дөрөвдүгээрт, салбарын эв нэгдлийг хангах учиртай. Эв нэгдэл гэдэг нь зурагчин, зураглаач, эвлүүлэгч гээд салбарын эрх ашгийг хамгаалж байдаг холбоодыг нэгтгэх хэрэгтэй. Тал талд хэвлэлийн эрх чөлөө ярьж, нэгнийгээ муу ажиллаж байгааг ярьж суулгүйгээр нэгдэн нийлж, нягтарч ажиллах нь чухал байна. 
Тавдугаарт, МСНЭ-ээр дамжуулан салбарын нэр хүндийг өсгөх. Энэ байгууллагад сэтгүүлчид нь итгэдэггүй. Үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Тиймээс гишүүдийг нэмэгдүүлэх нь МСНЭ-ийн гол хүч юм.

2.
-Хэн ч МСНЭ-ийн тэргүүнээр сонгогдсон бай Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлах ажил зайлшгүй хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд МСНЭ хууль тогтоогчдын гаргаж буй хуульд тун соргог хандаж үүнд санал, байр сууриа шигтгэж байх хэрэгтэй. Ингэж чадаагүйгээс сэтгүүлчдийн эрх зөрчигдөхөөс гадна иргэдийн мэдэх эрх хумигдах болсон олон жишээг бид мэднэ. Үүсэх эрсдэлийг урьдчилан тооцоолоход гол анхаарлаа хандуулах юм. Түүнээс гадна эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлдэг, мэдлэг мэдээлэлтэй сэтгүүлч бэлдэхэд нь анхаарах хэрэгтэй. Өмгөөлөгч, өмгөөллийн байгууллагатай илүү өргөн хүрээнд ажиллах хэрэгтэй. 

3. 
-Монголын хэвлэлийн эрх чөлөөг хааж, боогдуулж, индексээрээ ухраах болсон олон хууль гарсан. Дээр тайлбарласан шиг манай салбартай хамааралтай хууль, дүрэмд тун соргог байх газар нь МСНЭ юм. Хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд эхлээд нарийн судалгаа хийх хэрэгтэй. Бодит кейсүүд харж байгаад юу хийх вэ гэдгээ бөөнөөрөө ярилцаад шийдэл олж үр дүнд хүргэдэг баймаар байна.

Л.Нинжжамц: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулах ёстой

1.
-Нэгдүгээрт, ажиллаж буй сэтгүүлчдийн хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалах. Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 70 гаруй хувийг 40 хүртэлх насны залуучууд эзэлдэг учир залуу сэтгүүлчдэд хандсан бодлого нэмэх. “Сэтгүүл зүйн ирээдүй” гэх булан олон улсын сэтгүүлчдийн холбоо, өөр бусад улс орны сэтгүүлчдийн эвлэл, холбоодын цахимд нэлээн харагдаж байна. Агуулга нь мэдээллийн технологи хөгжиж, сэтгүүл зүйн салбар эрс өөрчлөгдөж байгаа учир салбарынхан дунд ирээдүйн сэтгүүл зүйн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх, болзошгүй эрсдэл, асуудлыг урьдчилж харах, шаардлагатай сургалт, эрх зүйн зохицуулалтыг хийлгэхийн төлөө манлайлж ажиллана. 
Сэтгүүл зүйн сошиал пиарчдаас ялгагдахгүй өрсөлдөөнд орсныг, сэтгүүлчид нийгмийн тэнцвэрийг алдагдуулж мэргэжлийн ур чадвараа алдаж чиглүүлэгч үүргээ алдаж байгааг онцолж байна. Хамтын хүч, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, нэгдсэн имиджээр нийгэм, улс төр, салбар шинжлэх ухаанд манлайлагч, шударга ёсны төлөөлөгч, мэдээлэгч болж байж улс орноо залуурдана. Сэтгүүл зүйн олон улсын форум, солилцооны хөтөлбөр, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын сэтгүүл зүйн бүтээл, шилдэг контентыг олон улсын тавцанд гаргах, хэрэгжүүлэх. Бид үнэнээ ярилцах ёстой. Төлөөллийн ардчиллыг нөлөөллийн ашиг хонжоо хайгч болгож байгаа нь нууц биш. Улстөрчдөд бид хэвлэл, мэдээлэл, бага хурал, индрээ алдаж тэдний үзэг болохоо болихыг уриалж байна. Бид айх, эмээх ёсгүй, тэгш эрх, давуу үүрэгтэй гэдгээ мэдэрцгээ.
2. 
-Сэтгүүлчид ёс зүйг сахиулагч, соён гэгээрүүлэгч, үзэл бодлын өвчинг эмчлэгч эмч. Маргаашийн энэ хурал Монголын сэтгүүл зүйн хөгжил, унал­тын тухай биш, Монголын нийгмийн хөгжил, уналт, ард түмнийхээ оюун санааг мэдээллээр хангагчдын хувьд алдаа, оноогоо ярилцах, хэлэлцэх хурал байгаасай. Хэвлэл мэдээллийн сал­ба­рын ажил олгогчидтой гэрээ байгуулж сэтгүүлчдийн эрхийг батал­гаа­жуулах. Ажил, мэргэжлийн үүргээ гүйцэт­гэсний төлөө сэтгүүлч аливаа асуудал­тай тулгарахад редакц, хэвлэл мэдээл­лийн байгууллага эрх зүйн хам­гаа­лалтаар хангана. Мөн цалин хөлсний доод хэмжээг батал­гаажуулах. Ажиллаж буй сэт­гүүлч, редак­торт сурч боловсроход тодорхой хугацааны цалинтай чөлөө эдлэх эрх олгоно. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын тэгш оролцоог бүх түвшинд хангана.

3. 
-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулна. Гүтгэх, до­ромж­лох хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх зохицуулалтын эсрэг тэмцэх. ОНРТ-ийн хараат бус байд­лыг хангах, цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах зорилгоор хуульч, мэргэжлийн хүмүүс, олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтарч ажиллана. Худал мэдээлэл, мэдээллийн төөрөгдлийн эсрэг тэмцэх замаар сэтг­үүлч­дийн нэр хүндийг хамгаалах, хэвлэ­лийн эрх чөлөөний хязгаарлалтаас урьд­чи­лан сэргийлэх. Худал мэдээл­лийн эсрэг хэвлэл мэдээллийн байгуул­ла­гуудын нэгдмэл бодлогыг манлай­лах, баримтыг нягтлан шалгах бай­гуул­лагуудтай хамтран ажиллах. Сэт­гүүл зүйн инновац, хөгжлийн үү­рийн Баримт шалгагчид олон улсын түвшинд ажилладаг. 

Ө.Отгонбаатар: Гишүүддээ үйлчилдэг ТББ учраас дүрмийнхээ хүрээнд явна

1. 
-71 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг дүрэмдээ тусгасан. Сэтгүүл зүйн салбартаа үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Тиймээс нэгдүгээрт, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахад илүү анхаарлаа хандуулна. МСНЭ-ийн төрийн бус байгууллагын дүрэмдээ ерөнхийлөгч дэргэдээ зөвлөх чиг үүрэгтэй бодлогын зөвлөл ажиллуулж болно гэсэн байдаг. Тиймээс мэргэжлийн бодлогын зөвлөлийг ажиллуулна. Мэргэжлийн холбоодтойгоо нягт хамтран ажиллахад анхаарлаа хандуулна. Ямар нэгэн асуудал үүсэхэд нээлттэй гишүүдээрээ хэлэлцүүлж шийдвэрлэхэд анхаарна. Их хурлын өмнө харж байхад хаалттай байгууллага мэтээр ойлгогдоод байгаа. Байгууллагынхаа үйл ажиллагааг төдийлөн ойлгохгүй байна уу гэж харж байна. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах гэдгийг дүрэмдээ тусгасан байгууллага учраас зарим нэг нь хүмүүжүүлэх байгууллага мэтээр ярьдаг. 
Ер нь хүмүүжүүлдэг байгууллага биш зах зээл аяндаа шийддэг. Салбар нээлттэй, салбарыг маань дүгнэдэг зүйлийг сэтгүүлчид маань хүсээд байгаа юм шиг анзаарагддаг. Тиймээс аливаа асуудлыг гишүүдээрээ нээлттэй хэлэлцүүлэхэд анхаарлаа хандуулна. Дэргэдээ заавал Бодлогын зөвлөл ажиллуулна. Ер нь дөрөв дэх засаглал гэдгийг төр, засаг, хүмүүст ойлгуулахад голлон анхаарна. Бид өөрсдөөсөө зарчим, хариуцлага, ёс зүй нэхэх цаг болсон. Тиймээс дэргэдээ  мэргэжлийн төв байгууллагын хувьд Бодлогын зөвлөл байгуулж болно гэдэг байр, суурьтай, бодолтой байгаа. 
2. 
-Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага учраас дүрмийнхээ хүрээнд явна. Энэ салбарт 25 жил ажилласан хүний хувьд мэргэжлийн төв байгууллага заавал мөнгө олоод байдаг ч юм уу, сайн менежер байж мөнгө олох байгууллага биш. Их хурлын өмнө харж байхад татварын асуудал нэлээд асуудалтай байна. Татвараа жил бүр авахгүй дөрвөн жил хуримтлуулж байгаад их хурлын өмнө татвар авч байж мандат олгож байгааг нээлттэй болгох. Жилд нь ч юм уу, тухайн сард нь авбал нэг сэтгүүлч жилд 48 мянга, сард 4000 төгрөг төлнө. Тэгэхээр сар бүр гишүүдийнхээ тоог нарийн гаргаж татварыг нь сар бүр авдаг тогтолцоо үүсгэхгүй бол бөөгнүүлж байгаад заавал их хурлын өмнө дөрвөн жилийн татвар авч байгаа нь асуудал үүсгээд байгаа юм байна. Үүнийг нээлттэй болгоход анхаарлаа хандуулна. Сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалахад хууль дүрэмд заасан хуулийнхаа хүрээнд онцгой анхаарна. 

3. 
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрх зүйн орчин Үндсэн хууль, Эрүүгийн хуульд хэвлэл, мэдээллийн эрхийг хамгаалсан заалтууд бий. Юунд учир байна гэхээр төр өөрөө энэ заалтуудыг мөрдөж, хэрэгжүүлэх хүсэл, сонирхолгүй байгаа учраас бидэнд асуудал үүсээд ойлголцохгүй байгаа. Эрх бүхий субьектүүд нь хууль санаачилсан ч гэсэн сайжруулъя гэж боддог ч 1998 оноос хойш хууль өргөн бариад явж байна. Гэтэл арай өөр сонирхол байдаг. Хуульд хамгаалсан заалтуудыг хэрэгжүүлэх хүсэл сонирхол төрд байдаггүй. Үүнийг хэрэгжүүлэх, мөрдөхийг шаардана. Их хурал дээр мөрийн хөтөлбөрөө нэг бүрчлэн танилцуулж тайлбарлана.           

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
Наадмын өдрүүдэд гамшгаас...
Toyota Prius 20 маркийн автомашин...

Байр суурь: МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид

Kuzmo 2022-07-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

7 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

8 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

8 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

8 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

14 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

15 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

15 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

15 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

15 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

15 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах