• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Я.Содбаатар: Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар үндэсний хөдөлгөөн өргүүлэх, Монгол Улсад Хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр тогтоолын төсөл өргөн барьж байна. Өнөөдөр Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаарлага үүссэн. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрөгч онд л гэхэд нэг тэрбум ам доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Харин хүнсний экспортын хэмжээ их биш. Монгол Улс мах, гурил, төмсөө дотоодоосоо бүрэн хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрийг 100 хувь, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэргийн 90 гаруй хувийг гаднаас татан авч байна. Тийм учраас импортын хамаарлыг бууруулах, дотоодын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, цаашлаад экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа. Дэлхийд хүнсний хомсдол үүсэж болзошгүй талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон дүгнэлт гарсан байна. Дэлхий даяар үнэ огцом өсөж байна. Манай улсад ч мөн адил хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 20 гаруй хувиар өсжээ. Тухайлбал, жимс жимсгэний үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өссөн байна.

Өнөөдөр өргөн барьж байгаа тогтоолын төсөл дөрвөн заалт, 51 дэд заалттай. Уг тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтцолцоог бүрдүүлэх асуудлыг тусгасан. Үүнийг дагаад хууль эрх зүй, татвар, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг хөндсөн. Мөн мэргэжлийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, хүний нөөц, үр сорт, малын өвчинтэй тэмцэх, бэлчээрийн даац, хүнсний хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгох, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эх оронч худалдан авалт хийх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна. Тогтоолын төсөл ирэх долоо хоногоос холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдээд явна. Тогтоолын төслийн хавсралтаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг оруулж буй. Таван жилийн хугацаанд дөрвөн зорилт, 35 үйл ажиллагааны чиглэлээр 134 арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж оруулж байна. Уг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Тухайлбал, төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг хангахад цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Ингэж мах, сүүний аж ахуй байгуулж, төв суурин газрын хэрэгцээг хангах боломжтой.

Хүнсний ногооны дотоодын хэрэгцээг дотооддоо бүрэн хангахын тулд 50 га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор ажиллуулах зайлшгүй шаардлагатай. Мөн 55 мянган тоннын багтаамжтай зоорийн аж ахуй хэрэгтэй. Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай гэсэн тооцоотой" гэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Боловсрол
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4...
Бостон Селтикс хожиж, цувралыг...

Я.Содбаатар: Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай

Kuzmo 2022-05-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Я.Содбаатар: Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар үндэсний хөдөлгөөн өргүүлэх, Монгол Улсад Хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр тогтоолын төсөл өргөн барьж байна. Өнөөдөр Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаарлага үүссэн. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрөгч онд л гэхэд нэг тэрбум ам доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Харин хүнсний экспортын хэмжээ их биш. Монгол Улс мах, гурил, төмсөө дотоодоосоо бүрэн хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрийг 100 хувь, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэргийн 90 гаруй хувийг гаднаас татан авч байна. Тийм учраас импортын хамаарлыг бууруулах, дотоодын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, цаашлаад экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа. Дэлхийд хүнсний хомсдол үүсэж болзошгүй талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон дүгнэлт гарсан байна. Дэлхий даяар үнэ огцом өсөж байна. Манай улсад ч мөн адил хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 20 гаруй хувиар өсжээ. Тухайлбал, жимс жимсгэний үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өссөн байна.

Өнөөдөр өргөн барьж байгаа тогтоолын төсөл дөрвөн заалт, 51 дэд заалттай. Уг тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтцолцоог бүрдүүлэх асуудлыг тусгасан. Үүнийг дагаад хууль эрх зүй, татвар, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг хөндсөн. Мөн мэргэжлийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, хүний нөөц, үр сорт, малын өвчинтэй тэмцэх, бэлчээрийн даац, хүнсний хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгох, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эх оронч худалдан авалт хийх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна. Тогтоолын төсөл ирэх долоо хоногоос холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдээд явна. Тогтоолын төслийн хавсралтаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг оруулж буй. Таван жилийн хугацаанд дөрвөн зорилт, 35 үйл ажиллагааны чиглэлээр 134 арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж оруулж байна. Уг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Тухайлбал, төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг хангахад цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Ингэж мах, сүүний аж ахуй байгуулж, төв суурин газрын хэрэгцээг хангах боломжтой.

Хүнсний ногооны дотоодын хэрэгцээг дотооддоо бүрэн хангахын тулд 50 га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор ажиллуулах зайлшгүй шаардлагатай. Мөн 55 мянган тоннын багтаамжтай зоорийн аж ахуй хэрэгтэй. Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай гэсэн тооцоотой" гэв.

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

7 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

7 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

7 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

14 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

15 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

15 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

15 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

15 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

15 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах