ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нар тавдугаар сарын 13-нд 263 сая иений буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд гэрээнд гарын үсэг зурснаар энэ жил 16 оюутан суралцах боломжтой болох аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр Японд суралцаж төгссөн боловсон хүчин тухайн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буй. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 384 оюутан JDS тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна гэж ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.