• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ухрахгүй” гэчихээд нуугдчих вий, энэ Л.Оюун-Эрдэнэ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.ЕРЭНТЭЙ

Бид бол тавиад оныхон. Нас сүүдэр нь 60-70-ын хооронд хэлбэлзсэн тэтгэврийн өвгөчүүл, эмгэчүүд. Өвөө болгон Торой Банди явсангүй, Эмээ болгон мисс байсангүй гэдгээ чин үнэнээр хэлье. Бид мэдээ орж, байгалийн амьтнаас нийгмийн бодгал болж өөрчлөгдсөн. Өнгөрсөн он жилүүдээ эргэн харахад Монголоороо бахархаж гоёсон Ерөнхий сайд, Ерөнхий сайдаараа бахархаж гоёсон Монгол орны хөгжил дэвшлийн цаг хугацааны хязгааргүй үргэлжлэлийн босоо шугам дээр хамтдаа яваа юм байна. Тавиад оныхны энэ бодол нь, магадгүй бидний сэтгэлийн гэнэн итгэмтгий чанар, “Чадлынхаа хэрээр ажил хийж, хүссэнийхээ хэрээр хэрэгцээний эд бараа” авах коммунизмын нийгэм байгуулах утопи үзэлд туйлширч явсан сэтгэлгээнд суурилсан байж болох талтай. Алин боловч бидний үеийн бахархал нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нар байлаа. Эдгээр эрхэм нь,

Ю.Цэдэнбал (1974 он хүртэл)

Ж.Батмөнх (1974-1984 он)

Д.Содном (1984-1990 он)

Ш.Гунгаадорж (1990 он)

Д.Бямбасүрэн (1990-1992 он)

П.Жасрай (1992-1996 он)

М.Энхсайхан (1996-1998 он)

Ц.Элбэгдорж (1998 он)

Ж.Наранцацралт (1998-1999 он)

Р.Амаржаргал (1999-2000 он)

Н.Энхбаяр (2000-2004 он)

Ц.Элбэгдорж (2004-2006 он)

М.Энхболд (2006-2007 он)

С.Баяр (2007-2009 он)

Сү.Батболд (2009-2012 он)

Н.Алтанхуяг (2012-2014 он)

Ч.Сайханбилэг (2014-2016 он)

Ж.Эрдэнэбат (2016-2017 он)

У.Хүрэлсүх (2017-2021 он) нар.

Дээр дурдсан Ерөнхий сайд нарын хийсэн бүтээсэн зүйл олон байна. Хувь хүнийхээ хувьд алдаж оносон ч бас цөөнгүй. 1990 оны Ардчилсан хувьсгал ялснаас хойш 2021 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний эрхийн шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгах хүртэл, Ардын аж ахуйтны хувийн өмчийг Нэгдэлжих хөдөлгөөн нэрээр булаан авсан дээрмийн ажиллагааг гол зохион байгуулагч гэж, Орос-Зөвлөлттэй хамтран ажиллах гадаад бодлого нь ганц тулгуурт өрөөсгөл хандлагатай байсан гэж нийгмээрээ буруутгаж ирсэн Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Ю.Цэдэлбалын үед аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар тодорхой амжилтад хүрсэн. Хоцрогдсон нүүдэлчин ард иргэдээ хүн төрөлхтөний хөгжлийн алхаатай ойртуулсан соёлын бодлого нь түүний үлдээсэн хамгийн том өвд тооцогддог.

Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд М.Энхсайханы тодорхойлсноор нэгэн цагт гутаагдаж явсан 24 дэх Ерөнхий сайд Н.Энхбаяр гэхэд, 2002 онд Газар хувьчлах хууль гаргахад голлох үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсад газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан үйл явцыг эхлүүлсэн. Манай улсын иргэн бүр гэр бүлийн хэрэгцээндээ зориулан, байршлаас хамаарсан 0.07, 0.35, 0.5 га хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хувьчлан авах эрх нээгдсэн. Иргэд өмчилсөн газраа банк болон бусад этгээдэд барьцаалж зээл авах, худалдах, түрээслэх, арилжах замаар амьжиргаагаа дээшлүүлэх боломж, бололцоотой болсон.

2003 онд ОХУ-д төлөх Их өрийг барагдуулах хэлэлцээг гардан удирдаж зохион байгуулсан гавьяатай. Тухайн цагт 1970-1990 оны хооронд Орос-Зөвлөлтөөс манай улсын авсан зээлийн хэмжээ 11.6 тэрбум ам.доллартай тэнцэх 9.8 тэрбум шилжих рубль болсон байв. Хоёр улсын Засгийн газар уг зээлийн асуудлыг эцэслэн шийдэж чадахгүй явсаар 2003 оны эцэс хүргэсэн байлаа. Тэрбээр, Их өрийн 98 хувийг хүчингүйд тооцуулан хөнгөлүүлж, үлдсэн хоёр хувийн нэг рублийг нэг ам.доллартай тэнцэх ханшаар бодохоор Оросын талтай тохиролцож чадсан. 2003 оны арванхоёрдугаар сарын 30-нд манай тал 250 сая ам.долларын төлбөр хийснээр уг асуудалд цэг тавьсан.

Ер нь тухайн цаг үедээ Засгийн газрынх нь зориглож хийсэн ажил Ерөнхий сайдуудтай холбоотой, Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас Үнэ чөлөөлөх, Өмч хувьчлах бодлогыг хэрэгжүүлсэн, С.Баярын тэргүүлсэн МАН нь УИХ-ын 2008 ээлжит сонгуульд олонх суудал авч ялалт байгуулсан. Гэвч дангаараа засгийн эрх барих боломжоос татгалзсан. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэж улстөрчдийн санал үзэл бодлыг нэг болгон зангидаж Оюу толгой ордыг хөдөлгөсөн. Улсдаа Эрдэнэтийн дараах хоёр дахь “саалийн үнээ”-тэй болох үүд хаалгыг нээсэн гэх мэт бахархлын олон тайлбар хэлж болно.

Ерөнхий сайд нарын гүйцэтгэх засаглалын тэргүүний алба хашиж байх үеийг “Монголоороо гоёсон Ерөнхий сайд, Ерөнхий сайдаараа  гоёсон Монгол байсан” гэх үнэлгээний хэмжүүр нь цаг хугацааны машин ажээ. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр 2017 оны есдүгээр сарын 8-наас 2021 оны нэгдүгээр сарын 27-нд ажилласан. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд байхдаа УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдааны танхим, иргэд олон нийтийн жагсаал цуглаан дээр түүний хэлсэн, шударга ёсны төлөө авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцэлд

“Хэрэв би шатахгүй юм бол

Хэрэв чи шатахгүй юм бол

Хэрэв бид шатахгүй юм бол

Хэн энэ түнэр харанхуйг

Гэрэлтүүлэх юм бэ” гэж бүхнийг уриалсан.  Гэхдээ тэр одоо Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн хувьд удахгүй үгээ хэлэх биз ээ.

Харин У.Хүрэлсүхийн ингэж яриад амжуулаагүй ажлыг 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж байна. Гэхдээ тэр энэ эхлүүлсэн ажлаа дуусгаж чадах уу?

Хөгжлийн банкнаас албан тушаалаараа зээл авсан Тавантолгойн нүүрсээс хууль бусаар ашиг олдог нөхдүүдийг олж шийтгэж дөнгөх үү?

Тавиад оныхон бид саяхан санал бодлоо энэ "сэдэв"-ээр солилцлоо.

Тэгэхэд ярьж байна , “Энэ Л.Оюун-Эрдэнэ 30 жил ургаж, дагтаршсан хогийн ургамлуудыг гахай шиг сэндийчлээ” гэж байна. Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк сэлтийг хэлж байгаа нь тэр. Цааш нь “Одоо буцаагаад булалтай биш. Энийгээ хааш нь авч хаях гээд байгаа юм, нэг ийш болгох л хэрэгтэй дээ” гэцгээв. Тэгснээ “Энэ Оюун-Эрдэнэ “Ухрахгүй” гэснээ нуугдаж магадгүй нь шүү” гэж байх юм. Яагаад тэгсэн юм гэвэл, Л.Оюун-Эрдэнэ сарын өмнө Сүхбаатарын талбай дээр гарч ирээд “Ордонд хүчин мөхөствөл олон нийтэд хандана” гэж ярьжээ. Бас өнгөрсөн баасан гаригт “Хөгжлийн банкны асуудлаар байр сууринаасаа Ухрахгүй” гэчихсэн байна. Харин тэгтэл УИХ нөгөөдүүлээ аваад үлдчихжээ. Одоогийн УИХ бол Л.Оюун-Эрдэнийн намынхан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёс” гэж ярихад хэцүү болж байгаа юм байна л даа.

Уг нь 2019 оны өвөл энэ залуугийн Сүхбаатарын талбай дээрээс

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртөө

Чиний төлөө үхье гэж

Эх орондоо би хэлдэг” гэж цуурайтуулж байсан нь бичлэг нь хаа нэгтээ байдаг л байх даа?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 89 (6822)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
Сүхбаатарын талбайд хөл...
Сод Монгол Эрдэнэтийн тендерт...

“Ухрахгүй” гэчихээд нуугдчих вий, энэ Л.Оюун-Эрдэнэ

Kuzmo 2022-05-04

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

10 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

11 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

11 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

11 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

17 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

17 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

18 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

18 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

18 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

18 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

18 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

18 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

18 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах