• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрөөс түр халамжуудад дөрвөн их наядыг тараажээ

Цар тахлын хөл хорио, хязгаарлалттай холбоотой эдийн засгийн зогсонги байдал Монгол Улсын ядуу, эмзэг бүлэг, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болсон. Азийн хөгжлийн банкны судалгаагаар 10 өрхийн гурвынх нь орлого цар тахлын өмнөх үеийнхээс эрс буурсан гэж гарав. Мөн ноос ноолуур, арьс  шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт буурч, нийлүүлэлтийн  сүлжээ тасарснаас нийт өрхийн 30 орчим хувийг бүрдүүлдэг 169.706 малчин өрх орлогоо алдсаныг НҮБ анхааруулсан байдаг. Тиймээс Засгийн газраас цар тахлын үеэр авсан нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээ  хамрах хүрээ, хэрэгжүүлсэн хурдыг харвал урьд өмнө байгаагүй далайцтай байсан. Бусад улс орнуудтай харьцуулахад ч Монгол Улс халамжид их хэмжээний төсөв зарцуулсныг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээнд онцолжээ. Тухайлбал, 2019 онд нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээнд ДНБ-ий найман хувийг зарцуулж байсан бол 2020 онд 13 хувь, 2021 онд 9.9 хувийг зарцуулсан байна. Судалгаанаас харахад нийт өрхийн 80 орчим хувь нь цар  тахлын улмаас учирсан санхүүгийн алдагдлаа нөхөхөд хүүхдийн мөнгийг ашиглажээ.

Цар тахлын үед манай улс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.000 төгрөг болгож нэмэхэд 1.1 их наяд төгрөг, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлж 32000 төгрөг болгоход 55.4 тэрбум, Нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай мөнгөн тэтгэмжийн хэмжээг 188000-288000 төгрөгт хүргэж  163.2 тэрбум төгрөг, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлтөд 571.2 тэрбум төгрөг, Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгоход 1.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Мөн татварын алданги, торгуулийн хөнгөлөлт чөлөөлөлтөд 64.5 тэрбум, ноолуурын урамшуулалд 174.9 тэрбум, импортын хувьд эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд 14.3 тэрбум, нийгмийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд 912.6 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилтан бүрд 200.000 төгрөгийн урамшуулал олгоход 43.6 тэрбум төгрөг зарцуулсныг саяхан УИХ-д өргөн барьсан ХЭҮК-ын 21 дүгээр илтгэлд дурджээ. Өөрөөр хэлбэл, манай улс 10 төрлийн халамжид 4.3 их наяд төгрөг зарцуулаад байна.

Гэвч Засгийн газраас хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсын иргэдийн хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхийг хангах бодлогын тогтвортой шийдэл байж чадсан  эсэх нь тун эргэлзээтэй. Тусламж, дэмжлэгийн хүртээмж, үр ашиг хангалтгүй байна гэж дүгнэжээ. Монгол Улсын төсвийн орлого 2019 онд ДНБ-ий 30 хувьтай тэнцэж байсан бол цар тахлын жилүүдэд 26 орчим хувь болж буурсан. Төсвийн орлого буурахын зэрэгцээ зардал сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн нь нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийн зардал өссөнтэй холбоотой гэж тайлбарлалаа. Мөн 2021 оны байдлаар ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэх хэмжээний улсын өр хуримтлагдсан бөгөөд 2022 онд нэмэгдсээр байтал  Засгийн газрын тогтоолоор тэтгэврийг нэмэгдүүлэн нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээний зардлыг өсгөсөөр байна гэжээ. Энэ нь ядуурлыг нэмэгдүүлэхээс сэргийлсэн ч төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж ОУВС, Дэлхийн банк сануулсаар байгаа юм. Түүнчлэн ҮСХ-ноос 2020 оны аравдугаар сард цар тахлын улмаас орлогын болон эд хөрөнгө, боловсролын үйлчилгээний тэгш бус байдал улам бүр нэмэгдэж байгааг харуулсан судалгааг ил болгов. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар ядуу өрхүүд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангахын тулд өмч хөрөнгөө зарах, их хэмжээний зээл авах зэрэг урт хугацаандаа сөрөг үр дагавартай арга хэмжээ авч байсан нь цаашид тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэжээ. Нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээ зорилтот хүн амд бүрэн хүрэхгүй, үр ашгийг нь сайжруулах шаардлагатайг хүүхдийн мөнгө хөтөлбөр, хүнсний талоны хүртээмж, зарцуулалтад хийсэн судалгаанууд харуулж буй аж. Гэтэл НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг өрхийн 64.3 хувь, хүнсний талонд хамрагддаг өрхийн 48.3 хувийн өрхийн орлого өмнөх жилээс буурсан. Мөн хүнсний талоны ихэнх хэсэг зорилтот бус бүлгийн хүн амд зарцуулагдсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

КОВИД-19 цар тахлын үед нийгмийн халамж, хамгааллын голлох арга хэмжээ

№

Иргэдэд үзүүлсэн тусламж, дэмжлэг

Хэрэгжсэн хугацаа

Хамрагдсан хүн ам (мян)

Зарцуулсан

төсөв

1

Хүүхдийн 20-100 мянга болгов

2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар

1.208.4

1.1 их наяд орчим төгрөг

2

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлж 32 мянга болгосон

2020 оны тавдугаар сараас аравдугаар сар, 2020 оны тавдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар

264.5 мянган иргэн хамрагдсан

2021 оны нэгдүгээр сарын байдлаар 55.4 тэрбум төгрөг

3

Байнгын асаргааны мөнгийг 188-288 мянган төгрөг болгосон

2020 оны тавдугаар сараас 2023 оны нэгдүгээр сар

71.5 мянган хүн хамрагдсан

2021 оны есдүгээр сарын байдлаар 163.2 тэрбум төгрөг

4

Ус цахилгаан дулааны төлбөр тэглэсэн

2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны арванхоёрдугаар сар

3.127.3 мянган хэрэглэгч

2021 оны аравдугаар сарын байдлаар 571.2 тэрбум төгрөг

5

Иргэн бүрт 300 мянган төгрөг тараасан

2021 оны дөрөвдүгээр сар

Иргэн бүрт

1.3 их наяд төгрөг

6

Татварын алданги, торгуулийн хөнгөлөлт чөлөөлөлт

2020 оны хоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар

462.000 татвар төлөгч

64.5 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн.

7

Кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал

2020 оны тавдугаар сар

20.3441 малчин хамрагдсан

2020 оны есдүгээр сарын байдлаар 174.9 тэрбум төгрөг санхүүжүүлсэн.

8

Импортын хувьд эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн

2020 оны хоёрдугаар сараас аравдугаар сар

226 ААН-ийн 100 гаруй иргэний оруулж ирсэн эм эмнэлгийн хэрэгсэл

14.3 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн.

9

Нийгмийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлт

2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны долдугаар сар

580.000 даатгуулагч

2020, 2021 онд  912.6 тэрбум төгрөгийг төрөөс хөнгөлөлт үзүүлсэн.

10

Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилтан бүрд 200,000 төгрөгийн урамшуулал олгох

2020 оны дөрөвдүгээр сараас долдугаар сар

7264 ААН- ийн 218.001 даатгуулагчид

Ажилгүйддийн даатгалын сангаас 43.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Монгол Улсад генерал цол бий...
Жюү Жицүгийн "Condition Cup 2022" тэмцээн...

Төрөөс түр халамжуудад дөрвөн их наядыг тараажээ

УЯНГА 2022-04-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах