Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Эхний өдрийг эмэгтэйчүүдийн, тэр дундаа эхчүүдийн баяр болгон тэмдэглэж заншсаны сацуу Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр мэтээр ойлгох нь бий. Дээрх хоёр баяртай холбоотойгоор жендерийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Тиймээс Жендерийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зарлаад байна.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм.
“Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатай аянд НЗДТГ нэгдэж, жендерийн хэвшмэл ойлголтыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийх юм.
https://www.youtube.com/watch?v=O6Zu6m89Y_I
https://www.youtube.com/watch?v=F-Ybjvv-8_M
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.