ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙГАА Ч ЭХИЙН ЭНДЭГДЭЛ, ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН НАС БАРАЛТАД ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ
-Бидний ярилцлага Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдож буйгаараа онцлогтой. Гуравдугаар сарын 8 бол эмэгтэйчүүдийн хүний эрх, жам ёсны эрхийн төлөөх тэмцлийн өдөр гэж үздэг. Монгол Улс энэ өдрийг баярлах, тэмцэх, эрхээ хамгаалахыг хичээх зэргээр янз бүрийн байдлаар өнгөрүүлж ирсэн. Та бүхний хувьд төр нь, эмэгтэйчүүд нь энэ өдрийг хэрхэн ойлгож, хандах ёстой гэж боддог вэ?
Б.Болорсайхан:
-Монгол Улсад хэрэгжиж байсан хууль тогтоомж, тэр дундаас Жендэрийн тэгш байдалтай холбоотой зохицуулалтыг авч үзвэл 1206 оноос хойш Манжийн дарангуйлал хүртэл харьцангуй өмчийн, шийдвэр гаргах, эдийн засаг, санхүүгийн боломж бололцоо хуулиар нээлттэй байсныг харж болно. Манжийн үеэс эхлээд эмэгтэй хүнийг инжээр үнэлэх, нийгмийн гарал угсаа байдлаар нь тодорхойлох, цаашлаад гэр бүл салбал яах вэ зэргээр эмэгтэй хүний өмч, эрх мэдлийг улам боомилж ирсэн. Харин 1924 оноос эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэх хуульзүйн баталгаа олноор бүрдлээ. Эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож болно, эдийн засаг санхүүгийн талаасаа эрх тэгш байх бүрэн боломжтой гэсэн заалт, санал санаачлага бага багаар бэхэжсээр 1992 оны Үндсэн хуультай нүүр тулж бидний амьдралд хэрэгжиж ирлээ.
Эмэгтэйчүүдийн, хүүхдийн, бэлгийн цөөнхийн эрх гэж яагаад ярих ёстой юм бэ гэдэг. Өнгөрснийг харвал олон зуун жилийн турш зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийд эмэгтэйчүүд хүний бодгалийг олж төрчихөөд зохих эрхээ эдэлж чадахгүй байсан учраас нэн тэргүүнд эдгээр нийгмийн бүлгийн эрхийг эдлүүлээч гэдэг үүднээс онцолдог гэсэн үг. Онцлохоос гадна тухайн нийгмийн бүлэг эрхээ эдэлж чадахгүй байгааг цохон тэмдэглэж байна. Үндсэндээ 1992 оноос хойш хамгийн ардчилсан байдлаар хуульзүйн баталгаагаа бүрдүүлж эмэгтэйчүүдийн эрхийг хангахад дэвшилтэт үр дүн гарсан гэж хэлж болно.
С.Түмэндэлгэр:
-1924 онд Бүгд Найрамдах засаглалтай болсонтой холбоотойгоор марксизм, ленинизмээр удирдуулсан коммунист үзэл суртал нийгмийн гол түүчээ болсон. Энэ үзэл суртлыг гаднаас импортолж оруулж ирсэн явдал нь бүхий л нийгмийн гишүүдийн хооронд тэгш байдлыг тогтоохын төлөө байж, эдгээр улс орнуудын тоонд албан ёсоор багтаж орсон. Энэ үзэл баримтлалын цаана тэгш байдлыг тогтоохыг эрмэлзсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Тиймдээ ч Азидаа хамгийн анх эмэгтэйчүүдийн эрхийг нэлээн өндөр түвшинд хүлээн зөвшөөрч, хуульчилсан нь тухайн үедээ анхдагч томоохон дэвшил байлаа. Гэвч хууль бодитоор хэрэгжитлээ уддаг. Тухайлбал, гэрлэлтээ бие даан шийдвэрлэх нь тэр даруй хэрэгжиж эхлээгүй. Эмэгтэйчүүдийн дийлэнхид 30-40 жилийн дараа нээлттэй болсон ч зарим нэг нийгэм, эдийн засгийн боломж тааруу, шашны хувьд ялгаатай бүлгийнхэнд далд нууц хэлбэрээр оршсоор байгааг үгүйсгэх аргагүй. Энэ мэтээр эмэгтэйчүүдийн эрхийн байдалд түүхэн цаг үеүд түүнтэй холбогдож гарч ирсэн шийдвэр зохицуулалтууд дэвшил авчирч ирсэн. 1990 оноос өмнөхөн нөхөн үржихүйн эрхээ эдлэх, гэр бүл төлөвлөхтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах, үр хөндүүлэх хууль ёсны эрхийг хөндөж байсан. Тэгвэл өнөөдөр нийгэм цаг үеэсээ хамаараад өөр агуулгатай болж байна. Олон улсын хэмжээний харьцуулсан дүн шинжилгээгээр жендэрийн эрх тэгш байдлыг тодорхойлох аргачлалаар авч үзэхэд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл, ажиллах хүчний оролцооны түвшин багассан. Эмэгтэйчүүд орлоготой, цалинтай байх. Цаашлаад эрэгтэй хүнээс хамааралгүй, эрх мэдэлтэй чадавхижсан байх асуудал бий. Үүнийг олон хувилбараар шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
Эмэгтэйчүүдийг зөвхөн ажилтан байх гэдгээр биш ажил олгогч, бизнес эрхлэгч байх ижил тэгш боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ боломжийг бүрдүүлэхэд бүтцийн хүчин зүйлс, хөрөнгө мөнгөтэй холбоотой саад бэрхшээлийг арилгах хэрэгцээ үүсч байна. Гэтэл олон улсад эмэгтэйчүүдийн бизнес гэсэн тусгай категорийг бий болгож дэмжлэгийн арга хэмжээ хэрэгжүүлдэг. Эмэгтэйчүүдийн манлайлал, ур чадвар, менежментийг хөгжүүлэх, санхүүгийн боловсрол олгохтой холбоотой цогц арга хэмжээг авдаг. Энэ мэтээр эрх мэдэлжүүлэх, бизнест, шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь нийгэмд удирдагч эмэгтэйн дүрийг бий болгоход чухал үүрэгтэй. Цаашлаад улс төрд эмэгтэйчүүдийг сонгох эсэх дүрийг бий болгож байна. Мөн өнөөгийн эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотойгоор жендэрт суурилсан хүчирхийллийг зайлшгүй ярих ёстой.
-Эмэгтэй, эрэгтэй байна гэдэг дан ганц хүйс биш тэгш эрхийн тухай ойлголт. Тиймээс дэлхий нийтээр жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж байна. Харин манай улсын хувьд хаана нь явна вэ?
Б.Болорсайхан:
-Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сүүлийн таван жилийн судалгааг харвал эмэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэж байгаа дүр зураг байгаа мөртлөө эхийн эндэгдэл, гэмт хэргийн улмаас хохирсон нас барсан эмэгтэйчүүдийн тоонд дорвитой өөрчлөлт гараагүй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаас харвал гол төлөв зөвхөн жирэмслэхтэй холбоотой асуудалд төвлөрсөн судалгаа байна. Гэтэл агаарын бохирдол эх, урагт хэрхэн нөлөөлсөн зэргээр байгаль орчин эрүүл мэндийн талаас харьцуулсан судалгаа алга. Өөр нэг онцлох үндэслэл нь эмэгтэй, эрэгтэйчүүд өмчлөх эрх нь адил тэгш нээлттэй боловч эрчүүд шиг өмчлөх эрхээ эдэлж, эргэлтэд оруулж байгаа нь маш бага. Өөрт байгаа хөрөнгийг барьцаалаад гарааны бизнесийн эх үүсвэр болгох, бүр цаашлаад цалин хөлс, урамшуулал, тэтгэвэр тогтоолгож байгаа нь эрчүүдээс бага дүр зураг ажиглагдаж байна. Эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж байгаа нь өндөр боловч хөдөлмөрийн зах зээл, нийгмийн амьдрал, шийдвэр гаргахад идэвхтэй оролцож байгаа нь харилцан адилгүй. Тухайн өрх гэрт хүүхдийн тоо нэмэгдэх, эсвэл өрхийн гишүүний тоо олон байх тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байх жишээтэй. Улс төрийн оролцоо талаас нь харвал хүн амын 51 хувь нь эмэгтэй байхад өнгөрсөн нэг зууны турш удирдагч, манлайлагч, шийдвэр гаргагч , дарга, хариуцлагыг нуруун дээрээ үүрэгч нь хэн бэ гэхээр дандаа эрэгтэй гол дүр байж ирсэн. Энэ мэт уламжилж тогтсон хандлагыг өөрчлөхөд Монголын дотоодын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын хүрээнд дүрслэн харуулах, орон зайг нь тэлэх алхмуудыг хийж байсан ч сүүлийн 30 жилийн хугацаанд, 2011-2021 он хүртэлх жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг аваад үзэхэд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл маш ноцтой байгаа. Жендэрт суурилсан хүчирхийллийн 2017 оны судалгаанаас харахад даван туулагч, хохирогчдын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, арван хүний нэг нь эрэгтэй, бусад нь эмэгтэй хохирогч байна гэдэг нь нөхцөл байдал ямар байгааг харуулж байгаа хэрэг. Дахиад цааш нь задалбал 2019 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдэлтэй жендэрт суурилсан хүчирхийллээс бий болж байгаа эдийн засгийн өртөг гэсэн ойлголт гарч ирж байгаа. Хүчирхийлэлд өртсөний улмаас олох байсан орлогоо олж чадахгүй байх, орлогоо өөр зүйлд зарцуулж байна. Манайд өмнө нь ийм эдийн засгийн өртгийн судалгаа хийж байгаагүй. Гэтэл жендэрт суурилсан хүчирхийллийн улмаас тухайн эмэгтэйн орлого болон хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотойгоор улс орны эдийн засагт хэдэн тэрбумын хохирол учирч байгаа дүр зураг гарч ирсэн. Тэгэхээр жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэг бол нэг гэр бүл доторх өрхийн амар амгалан байдлаас улс орны өсөн тэлэх эдийн засгийн бүтээмжид хүртэл сөргөөр нөлөөлдөг учраас даруй таслан зогсоох ёстой бурангуй үзэгдэл юм. Цухас дурдвал, хүчирхийллээс үүдэлтэй нийт өртөг 600 гаруй тэрбум төгрөг байгаагийн дотор бүтээмжийн алдагдал 540 тэрбум гэсэн тооцоо судалгаа гарсан.
С.Түмэндэлгэр:
-2017 оны чанарын судалгааг бичилцэж байхад нэлээн ноцтой зүйлс ажиглагдсан. 7000 хүн хамруулахад гурван эмэгтэйн нэг нь хамтран амьдрагч, нөхрийнхөө хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн судалгаа гарсан. Өрх гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл далд хэлбэртэй. Зөвхөн цагдаад бүртгэгдсэн тоогоор хохирогчдыг харах нь өрөөсгөл. Гэвч энэ асуудал руу чиглэсэн төрийн ямар үйлчилгээ байна вэ. 2000 оны эхэн үед ойлголт, хандлагын судалгаа хийж байхад хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах шаардлагатай гэж үзсэний дагуу өнөөдөр тодорхой хэмжээнд бодлого, үйлчилгээ хэрэгжиж байгаа давуу тал байна. Гэхдээ урьдчилан сэргийлэхэд хангалттай төсөв, үйлчилгээ хүртээмжтэй байж чадахгүй хэвээр байна.
Хүчирхийллийг удаан хугацаанд тэвчиж ирсэн эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрхийг харахад хамтрагчаасаа эдийн засгийн хамааралтай шинж төлөв ажиглагддаг. Тэгвэл эдийн засгийн чадамжгүйгээсээ болоод хүчирхийллийг тэвчээд байгаа эмэгтэйчүүдийг дэмжих бодлогыг халамжтай уялдуулах хэрэгтэй.
-Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд, улс төрд дэмжих нийгмийн сэтгэл зүй бүрдэх нь чухал байх. Дуугүй болгох арга техникийг давах, цаашлаад эмэгтэйчүүд ямар дүрээр танигдах вэ зэргээр олон зүйл гарц гаргалгаа асуумаар байна л даа?
-Б.Болорсайхан:
-Төр өөрөө хуулийг үлгэрлэн биелүүлж харуулдаг байх ёстой. Гэтэл өнгөрсөн жил хийсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Төрийн албан дахь жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар төрийн албанд байгууллагын соёл мэт хүлээн зөвшөөрдөг, эмэгтэй хохирогч эрх мэдлийн зөрүүтэй албан тушаалтны шийдвэр хандлага, үйлдлийг чимээгүй өнгөрөөдөг, тэсдэг муу туршлага баримтжуулсан байна. Тэгэхээр Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд асар хурдан өөрчлөгдөж байгаа нийгэмд нийцсэн арга хэмжээг авахгүй бол хүчирхийллийн соёл төр, төрийн алба, хувийн хэвшил гээд нийгмийн бүх салбарт нэвчих аюул аль хэдийнэ илэрсэн.
Оношоо зөв тавьж байж юу хийхээ шийдэх ёстой. Ер нь хоронд зориулсан ерөндөг шиг зүйл байхгүй. Жендэр болж хөгжлийн асуудал. Хөгжил нь хүн нэг бүрийн оролцоо, хариуцлага, сонор соргог хэрсүү байх ойлголт юм. Хэн нэгэн хүн хүчирхийлэлд өртөж байхад зайлсхийдэг байх нь хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөг соёлыг бэхжүүлэх хамгийн хортой үр дагавартай. Энэ бол эхний шийдэл. Хоёрдугаарт, үүрэг хүлээсэн эрх мэдэл бүхий албан тушаалтан хуулийг чанд мөрдөж үлгэрлэх ёстой. Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй тэмцэхэд ажил олгогч манлайлах учиртай. Төрийн албанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой зүйл заалт бүхий зохицуулалтыг ягштал мөрдөх тухай ойлголт. Сайтар мөрдөнө гэдэг нь баг, хорооны түвшнээс нийслэл, аймаг дүүрэг хүртэл чанд хөдөлбөргүй нэг мөр мөрдөх юм. Гуравдугаарт, хүн амын тал хувь нь эмэгтэйчүүд хэрнээ Ерөнхий сайд, УИХ, аймаг нийслэлийн Засаг даргаас эхлээд өндөр дээд албан тушаалд дандаа эрэгтэйчүүд байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэтэл сүүлийн 30 жилд эрчүүдээр шийдвэр гаргуулж үзлээ. Нэг талын шийдвэр ухвар мөчид, оновчгүй, эргэцүүлэх зүйл ихтэйг олон жишээгээр тайлбарлаж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэхийн тулд төр тусгай байдлаар өргөж өгч дэмжих болж байна. Үүний тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Улс төрийн намын хууль, Улс төрийн санхүүжилтийн хуульд хүйс үл хамаарч эрх тэгшээр нэгнээ төлөөлөх боломж бүрдтэл нь тусгай арга хэмжээ буюу квоттой болгох, 40 хувь хүртэл нь эмэгтэй нэр дэвшигчдийг оруулах арга хэмжээг даруй авах ёстой. Ингэж байж шийдэл рүү алхам алхмаар дөхнө.
С.Түмэндэлгэр:
-Хэн хүчирхийллээс салж чадахгүй байна вэ. Гол төлөв хүчирхийлэл хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг мэдэхгүйгээс болж хүлээн зөвшөөрч байгаа тохиолдол олон. Хоёрдугаарт, аргагүй эрхэнд буюу эдийн засгийн хараат нөхцөл байдлаасаа болж салж чаддаггүй. Гуравдугаарт, олон хүүхэдтэй. Судлаад үзвэл голдуу боловсролын түвшин доогуур, мөн тусалж дэмжих хамаатан садан цөөн буюу нийгмийн сүлжээ муутай эмэгтэйчүүд ийм нөхцөлд орж байна. Ерөнхий ойлголтоор чадавхижилт сул гэж тодорхойлдог. Тиймээс дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийг чадавхижуулахын тулд хамгаалах үйлчилгээг халамжийн бодлоготой уялдуулдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хүүхдүүдийг нь цэцэрлэгт хамруулах зэргээр чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ингэж хамгааллын үйлчилгээг мэргэжлийн цогц байлгаж чадвал үр дүн гарна.
2010, 2011 онд улс төрд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал тавихад сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө эрх мэдэлтэй эрчүүд бууруулж байсан. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн хэрнээ Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй өнөөг хүрсэн хэвээр байна. Гарсан дэвшил нь 17 хувьтай буюу доод босгодоо хүрээгүй нь улс төрийн нам дахь эрх мэдэл эрэгтэй төвтэй байгааг харуулж байна. Энэ байдлыг улс төрийн нам дахь эмэгтэйчүүдийн бүтэц, хүч нэмэгдэж байж өөрчилнө. Улс төрийн намын сүлжээ эрэгтэйг дагасан биш тусдаа хүчтэй дуу хоолойтой байж үр дүнд хүрнэ. Үүний тулд улс төрийн нам эмэгтэйчүүдийн байгууллагаа чадавхижуулах, эмэгтэй манлайлагчдыг илүү олон бэлтгэх хэрэгтэй. Намуудын гишүүнчлэлийг аваад үзвэл эмэгтэйчүүд нь дийлэнх олонх хэрнээ шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давуу эрхтэй байгаа. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр ч сонгогчдын хувьд улстөрчийг ямар дүр, чанараар хардаг. Мөн ямар чадвар шаардаж байгааг өөрчлөх шаардлагатайг судалгаа харуулж байна.
Судалгаагаар улстөрчийг эрэгтэй дүрээр харж байна. Эмэгтэй улстөрчийг дэмжих хандлага сул. Улс төр хэний ажил юм бэ гэдгийг өөрчлөхөд олон нийтийн жендэрийн хэвшмэл үзлийг өөрчлөх нь хамгийн чухал. Эмэгтэй улстөрч сонгогдохын тулд хатуу дабль шаардлагыг биелүүлэх үү зэрэг олон асуулт тавигдаж байна. Жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд мэдлэг, ойлголтыг өөрчилж чадвал хандлага бий болдог. Хандлага бий болж байж зан үйл тогтдог учраас олон нийтийг төлөвшүүлэх нийгэмшүүлэхэд чиглэсэн институци болгон нэгдмэл байдлаар салбар хоорондын уялдаатайгаар дуу хоолойгоо хүргэж чадвал сайн сайхан нийгэмд хүрнэ. Буруутай зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэдэг хандлага нэг хүний биш нийтийн үйл хэрэг болсон цагт өөрчлөлт ирнэ.
ОХИДОД БАГААС НЬ ЧИ ХЭН БАЙЖ БОЛОХ ВЭ ГЭДЭГ ДҮРИЙН ТӨСӨӨЛӨЛ, УЛСТӨРЧ БАЙЖ БОЛНО ГЭДГИЙГ ХИЧЭЭЛ СУРГАЛТ, УРЛАГ, СОЁЛ, УНШИЖ БАЙГАА НОМ ХЭВЛЭЛЭЭР ДАМЖУУЛЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Монголд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлого, түүнийг ажил хэрэг болгох хүсэл эрмэлзэл дутуу явж ирсэн. Энэ бол он удаан жил эмэгтэйчүүд "эзгүй" явж ирсэн улс төрийн шийдвэр гаргах орон зайд тунаж хадгалагдсан асуудал гэх нь бий. Гэтэл удирдах ажлыг “эрэгтэй” дүрээр харсаар байна. Шийдвэр гаргах түвшин, улс төр дэх жендэрийн ялгаа хэзээ арилах вэ?
Б.Болорсайхан:
-Дэлхийн улс орнуудыг аваад үзэхэд бидний хүсч байгаа нийгэм хэзээ цогцлох вэ гэвэл олон арван зуун жил өнгөрнө. Аажимдаа соёл, уламжлал, зан заншлаараа хүсч буй зүйлдээ хүрэхэд урт хугацаа шаардана. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг гэж байгаагийн гол мөн чанар нь уламжлал, зан заншил, соёлоороо аажмаар буюу яваандаа бий болно гэж хоосон найдахаас илүү даруй өөрчлөх ёстой гэдэг үүднээс хууль, олон улсын гэрээ гардаг. Улс орнууд 2030, 2050 он гэхэд ямар алсын хараатай хөгжих вэ гэдгээ хэд хэдэн жилээр төлөвлөсөн. Үүнд эдийн засаг тэлэхэд аюулгүй таатай нийгэм бий болоход шинжлэх ухаан, соёлын хувьд ахиж дэвшихэд хүн нэг бүр чухал байгаа. Тэр дунд эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулахгүй бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас эдийн засагт ямар хор нөлөөтэйг дээр дурдлаа. Мөрөөдөхөөс илүү бодитой үйл хэрэг, өөрчлөлтийг ярихын тулд намуудын соёлыг өөрчлөх ёстой. Тэр бүр ярьдаггүй зүйл бол соёлд эмэгтэй хүнийг хэрхэн илэрхийлж байна вэ гэдгийг харах ёстой. Соёл бол уламжлал биш. Байгууллагын дарга, жолооч нь эрэгтэй, туслах, нарийн бичиг нь эмэгтэй байх ёстой гэдэг үзэл бол соёлын илрэл. Яагаад жолооч нь эмэгтэй, нарийн бичиг нь эрэгтэй байж болохгүй гэж асуух нь соёлоор илэрч, ойлгуулж байгаа дүр зураг. Соёлоор дамжуулж хэн байхыг тодорхойлохын зэрэгцээ нийгэмд хэн байхаа илэрхийлж бас болно. Уран сайхны кино, жүжиг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хүнийг хэрхэн илэрхийлж байна вэ. Дандаа эрэгтэй хүнээс асууж лавлаж, сурвалжилж байгаа юу гэдгээр хэн найдвартай эх сурвалж вэ гэсэн ойлголтыг уншигчдын ойн тоонд өгч, нөлөөлнө. Эх сурвалж нь хүйсийн тэнцвэртэй, нийгмийн бүлгийг төлөөлдөг байх нь ирээдүй рүү дөтөлж байгаа өнөөдрийн дүрийг өөрчилж байгаа соёлын эргэлт гэдгийг хэлмээр байна.
-Аль ч түвшинд, салбарт эмэгтэйчүүд өөрсдийгөө илэрхийлэх, үзэл бодлоо хэлэх эр зориг дутдаг нь ажиглагддаг.Эмэгтэй манлайлагчдыг багаас нь бэлтгэх, өөртөө итгэлтэй байх чанарыг суулгаж өгөх ёстой юм шиг. Гэтэл хүрээллээсээ ямар дүр авч байна вэ гэдэг чухал?
-С.Түмэндэлгэр:
-Эрэгтэй, эмэгтэй жирийн иргэдээс авсан судалгаагаар хүүхэд асрах ажлыг эмэгтэйчүүд өөр дээрээ авдаг. Тэгсэн хэрнээ улс төрд ороход яг адилхан орлого, чадамжтай хэрнээ нөхрөө дэмжих хандлага түгээмэл. Ганцаарчилсан ярилцлага болон бусад судалгаанаас харахад эмэгтэйчүүд амбиц багатай, улс төрийг сонирхох нь бага байна. Гадны судалгаагаар бол улс төрийн капиталын хувьд эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаатай буюу сонирхол, мэдлэг, сүлжээ муутайг харуулдаг. Ялангуяа, эмэгтэйчүүд улс төрийн сүлжээний гадна үлдэх, хуримаа хийгээд хүүхэдтэй болох юм бол улам бүр холдож байгаа төлөв харагдаж байна. Тиймээс охидыг багаас нь чи хэн байж болох вэ гэдэг дүрийн төсөөлөлд улстөрч байж болно гэдгийг хичээл сургалт, урлаг, соёл, уншиж байгаа ном хэвлэлээр дамжуулж олгох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үеийн холливудын үлгэрийн кино охидыг илүү манлайлагч дүрээр харуулдаг боллоо. Энэ мэтээр дэлхий даяар нийгэмшүүлэхэд нөлөөлдөг агентуудын бүхий л хүчин зүйлсийг тооцож үйлдвэрлэл, сурталчилгаа явуулж байна. Нийгэмшлийнхээ эргэн тойрноос авч байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаж харилцан үйлдлийнхээ явцад өөрийнхөө дүрийг бүтээдэг. Хүрээллээсээ авсан дүрээр амьдарна гэж төсөөлж, мөрөөддөг учраас тэр зүйлд нь өөрчлөлт оруулахгүйгээр 20 настай эмэгтэйн амбицийг гэнэт хөдөлгөх боломжгүй юм. Тиймээс нэлээн алсын зайнаас эхлэхээс гадна манлайлагч байхын тулд яах ёстой. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхээс эхлээд чадавхижих шаардлагатай. Тухайлбал, малчид бүлэг хоршооны ахлагчаар яагаад эмэгтэй хүн ажиллуулж болохгүй гэж. Дунд сургуульд ангийн дарга нар голдуу охид байдаг хэрнээ оюутан, ажил, улс төрийн талбарт яагаад эрэгтэйчүүд гол дүр болдог юм гэдгийг анхаарах ёстой нь харагдаж байна. Улс төрд орсон эмэгтэйчүүдийн хувьд ч ойлголт хандлага сул байгаа нь ажиглагддаг.
-Б.Болорсайхан:
-Зүрх зоригтой байя гэвэл хэн байхаас үл хамаарч мэдлэг, туршлага хэрэгтэй. Ухаж таньж ойлгож мэдсэн мэдлэг дээр нэмээд биеэр туулж мэдэрсэн туршлага байгаа цагт зүрх зориг гардаг. Богино хугацаанд мэдүүлээд туршаад зориглоод үзэх явц бага ангиас ч юм уу эхлээд тасралтгүй явдаг гэсэн үг.
С.Түмэндэлгэр:
-Улс төрийн намууд сайн туршлагад тулгуурласан стратегитай, манлайллын хөтөлбөрүүдтэй. Түүндээ төсөв мөнгө зарцуулдаг байхыг санал болгож байгаа.
-Эрэгтэйчүүд нэгнээ дэмжиж чаддаг учраас амжилттай явдаг. Гэтэл эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэсэн ойлголт их байдаг?
-С.Түмэндэлгэр:
-Олон нийтийн судалгааны дүнгээр эрэгтэйчүүд илүү их жендэрийн хэвшмэл үзэлтэй гэсэн дүн гарсан. Харин эмэгтэй нь эмэгтэйгээ дэмжих хандлага тоо болон чанарын судалгааны баримтад гарсан. Гэхдээ эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүд нэгнээ дэмждэггүй гэдэг зүйл ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийг улстөрчөөр харах байдал учир дутагдалтай байна. Шийдвэр гаргах түвшинд, улс төрийн намын удирдлагад эрэгтэйчүүд дийлэнх байгаа тохиолдолд эмэгтэйчүүдийг дэмжих хүсэл зориг, соёл бүрдэхгүй. Нөгөө талаас дэмжих хүч болж бүрэлдэж тогтож байна уу гэдэг бүтцийнх нь хүчин зүйл чадавхижилтын байдлаас харах хэрэгтэй болов уу гэж социологичийн хувьд үздэг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү байх уу эсвэл сүлжээн дор нь явсаар байх уу гэдэг шийдэл гаргах цаг үе улстөрч, манлайлагч эмэгтэйчүүдийн өмнө гарч ирлээ. Магадгүй өөрөө л нэр дэвшээд явья гэвэл эрэгтэй манлайлагчтай сүлжээндээ дуугүйхэн явах нь хувь хүндээ ач холбогдолтой байж магадгүй. Харин эмэгтэйчүүдийн гэгдэх нийтлэг категорийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчтэй дуу хоолой гаргая гэвэл сүлжээний манлайлагчийн төлөө зүтгэх нь ач холбогдолтой.
-Б.Болорсайхан:
-Хувийн туршлагаасаа харахад биднийг багаас хэрхэн програмчилж, хүн болгож бүтээж байна вэ. Биднээс юу шаардаж байгааг харахад хөвгүүд багаасаа алдаж онож, олон талд орж үздэг учраас тэр нь биеэр туулсан туршлага болж улс төрийн тавцанд ч мөн адил муудалцсан бол эргээд гар барих орон зай үлдээдэг. Охидын хувьд нэг муу, буруу гэж үзсэн бол эвлэрэхгүйгээр нуруугаа харуулаад явдаг хандлага нь улс төрийн соёлыг бэхжүүлэх, өөрчлөхөд эмэгтэйчүүд нэгнээ дэмждэггүй гэж хэлдэг юм болов уу. Заримдаа нэгнээ дайсан, өрсөлдөгч гэж хардаг нь дэмжлэгэд нь нөлөөлдөг байх гэж боддог. Дунд сургууль, оюутан, ажил дээрх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нөхөрлөлийг харахад ийм дүр зураг ажиглагддаг. Энэ нь эргээд улс төрийн тавцан дээр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр оргил өөд авирангаа нэгнээ өргөж дэмжинэ гэдэг шиг өрсөлдөгч гэхээс илүү түнш, дайсан гэхээс илүү хамтрагч гэж харах нь тухайн нийгмийн бүлгийг хүчтэй болгоход тустай.
ОЛОН АРВАН ЖИЛ ЭРЧҮҮДЭД ИТГЭЖ, ШИЙДВЭР ГАРГУУЛЖ ИРСНИЙ ҮРЭЭР СУРГАМЖ, МУУ ТУРШЛАГА ХАНГАЛТТАЙ ОЛЖ АВСАН. ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
-Эмэгтэй удирдагчтай улс орнууд цар тахлын сорилтыг хохирол багатай, зөв менежменттэй даван туулсан гэсэн судалгаа гарсан. Хямралын үеийн эмэгтэйчүүдийн манлайллын жишээг харвал яагаад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулах ёстой вэ гэдэгт бага ч гэсэн хариулт өгөх байх?
-С.Түмэндэлгэр:
-Парламентад илүү итгэлцэл, хамтын ажиллагаа, хүндэтгэл бүхий соёлыг бүрдүүлэхэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харьцуулсан судалгаанууд харуулдаг юм билээ. Эмэгтэй удирдагчтай байх нь илүү амжилттай гэхээс илүү шийдвэр гаргах процесст эмэгтэй, эрэгтэй хүний аль аль нь дуу хоолойгоо хүргэх нь жам ёсны эрх. Харин эрхээ эдлэхэд эрэгтэйчүүдэд илүү их боломж давуу тал байгаа учраас эмэгтэйчүүд ч ижил тэнцүү боломж эдлэх ёстой. Тэр саад бэрхшээлийг даван туулахад нь туслах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хоёрдугаарт, ардчилал илүү өндөр хөгжсөн орнуудад шийдвэр гаргахдаа нийгмийн олон талт бүлгүүдийн эрх ашиг руу чиглэдэг. 1990 оноос хойшхи капитализм руу орчихсон байгаа өнөөгийн парламентын дүр зургийг харахад 30-аад жилийн тэртээ УИХ-д нэр дэвшиж байсан ба сонгогдсон хүмүүсийн дундах хөрөнгөлөг чинээлэг хэсгийнхний хувийн жин 2010 оноос хойшхитой харьцуулахад газар тэнгэр шиг байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, парламент буюу шийдвэр гаргах түвшинд яг үнэндээ эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хөрөнгөлөг чинээлэг бүлэг давамгайлж байна.
Энэ бол капитализмын үр дагавар. Капитализм бөх бат оршин тогтнож байгаа үед улс төр дэх эрх мэдэл иймэрхүү төлөв байдал руу хүргэдэг мөн чанартай. Гэтэл үүнийг хадгалахгүйгээр аль болох олон талт эрх ашгийг парламентад суулгахын тулд яах ёстой вэ гэвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээ, ашиг сонирхол бүхий бүлэг байх ёстой. Үүний тулд эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд зайлшгүй орж ирэх шаардлагатай. Тухайлбал, 2000 оны үед яригдаж байсан хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрны асуудал өнөөдөр ч яригдсаар л байна. Яагаад шийдэгдэхгүй байгаа юм. Эрэгтэйчүүд давамгайлсан учраас ноцтой асуудал, заавал шийдэж төсөв мөнгө зарцуулах ёстой гэж үзэхгүй байгаатай холбоотой. Жирийн дундаж ангийн эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах, хөрөнгө төсөвлөхийн тулд надтай, чамтай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй. Хүмүүс эрх ашгаараа ялгаатай байх нь зайлшгүй мөн чанартай. Тэр дундаа капитализмын үр дагавар нь эрх ашиг нь ялгаатай, бүр үл эвлэрэх шинж чанартай. Ийм нөхцөлд парламент олон өнгөтэй, олон ашиг сонирхлыг хэрэгжүүлэхүйц шийдвэрийг гаргах, хяналт тавих хүч бүхий бүрэлдэхүүнтэй байж чадвал ардчилсан засаг болж хувирах бололцоотой.
-Б.Болорсайхан:
-2012-2016 оны парламент дахь эмэгтэйчүүд өмнө сонгогдож байсан төлөөллөөс харьцангуй олон байсны зэрэгцээ нам үл харгалзан нэгдэж, шаардлагатай үед лоббидож чадсан.Тэр хэрээрээ нийгэмд олон эерэг өөрчлөлт авчирчан. Тамхины хяналт, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал, Соёлын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зэргээр дангаар болон хамтаар өргөн барьж байсан маш олон хууль бий. Мөн эмэгтэйчүүд л хүүхдийн асуудлыг хөндөх ёстой гэхгүйгээр Төрийн хэлний тухай хууль зэргээр өөр олон ч санал санаачлага гаргасан. Эндээс харахад эмэгтэйчүүд зөвхөн ахуй ярьдаг биш шүү гэдгийг нотолж үлгэрлэсэн. Нийгмийн бүлгүүдийг оруулж чадсаныг нь харвал ковид дээр эмэгтэйчүүдийн манлайлал илрэлээ олж байгаа нь үнэн. Жишээлбэл, эмэгтэй удирдагчтай улс орнуудаас Шинэ Зеландыг нэрлэж болно. Шинэ Зеландын уугуул хүмүүс болон тэнд нүүдэллэн очсон бүлгүүдийн харилцан адилгүй ашиг сонирхлын илэрлийн төлөө ажилладаг. Мөн Хойд европ гэвэл Финланд, Швед, Норвегийг харвал Ерөнхий сайд нь эмэгтэй төдийгүй парламент, кабинетын бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй төлөөлөл тэнцвэртэй. Тал талаасаа асуудлыг олж харж цар тахлын эсрэг арга хэмжээ авахдаа харилцан адилгүй бүлгийн дуу хоолойг сонсч чадсан учраас илүү үр нөлөөтэй байсан гэж дүгнэж болно. Олон улстай харьцуулахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 20-50 хувь байхад манай улсад 10-15 хувь байгаа нь маш доогуур үзүүлэлт. Өөр нэг жишээ хэлэхэд, өмнө нь байгалийн гамшиг газар хөдлөлт, үер болоход удирдлага, зохион байгуулалтад дийлэнх нь эрчүүд байснаас тусламж үзүүлэхдээ эмэгтэй хүн, хүүхэд, өндөр настны хэрэгцээ, онцлогийг мартаж байсан гашуун туршлага бий. Бид олон арван жил эрчүүдэд итгэж, шийдвэр гаргуулж ирсний үрээр сургамж, муу туршлага авсан. Үүнийг богино хугацаанд өөрчлөх, эерэг нөлөө авчрахын тулд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд татан оролцуулья, оролцож үзээгүйд нь ойлгуулж мэдрүүлье. Гаргасан шийдвэр нь эерэг нөлөө өгч бусдад үлгэрлэх, зүрх зоригтой байх боломжийг олгооч гэж байгаа юм.
-Манлайлагч гэж хэнийг хэлэх вэ. Хэнийг манлайлагч гэж таньж үлгэр дуурайлал авах вэ гэдэг дээр олон янзын дүгнэлт, судалгаа байдаг. Та бүхэн бодлоо хуваалцахгүй юу?
-Б.Болорсайхан:
-Дэлхий нийтэд ойролцоогоор манлайллын 60-70 орчим загвар байдаг. Манлайлал хамтаар, дангаар, бүлгээр, асуудлаар, сэдэвчилсэн байдлаар явдаг. Тэр олон загвар дундаас хувьд хүнд байх ёстойг нь ай саваар хувааж, категориор задалбал дөрвөн зүйл байх шиг. Тухайн хүн үнэхээр сайн байж нийгмийг араасаа дагуулж итгэл үнэмшилтэй байя гэвэл үнэт зүйлтэй байх ёстой. Үнэт зүйл дээрээ тулгуурлаж туулсан туршлага олж авсан мэдэрсэн зам нь тухайн хүнийг илэрхийлнэ. Хоосон туршлагаас илүүтэй тодорхой хэмжээнд мэргэшсэн, мэдлэгтэй, асуудлыг шийдвэрлэж чадсан чадварлаг нэгэн байх юм бол нийгмээ эерэгээр өөрчилж чадах манлайлагч юм гэж ерөнхийлж болж байна. Тэгэхээр хэн нэгнийг манлайлагч гэж харахдаа ерөнхий байдлаар иймэрхүү зүйлийг харвал гэмгүй юм болов уу.
-С.Түмэндэлгэр:
-“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаагаар манлайлагч гэдгийг хэд хэдэн байдлаар хэмжиж үзсэн. Хошуучлал буюу араасаа дагаж байгаа бүлэг, бусад хүмүүсийг удирддаг, нэгдмэл зорилгодоо нэгтгэж үлгэрлэдэг, бусдад хийж бүтээх эрмэлзлийг төрүүлж чаддаг, хариуцлагатай, өөрчлөлтийг эхлүүлдэг, бусдыг ойлгож уян хатан байдлаар харилцах чадвартай байгаа эсэхээр олон нийтээс асуусан. Давхардсан тоогоор эдгээрийн нэлээн олон шинжийг эмэгтэйд илүү байна гэж хариулсан. Харьцааг нь аваад үзвэл эрэгтэйчүүд бараг 40 гаруй хувиар бага байсан. Боловсролын байдлаар ингэж дүгнэж магадгүй. Гэтэл улстөрч манлайлагч хэн байх вэ гэдэг дээр өөр шинж төлвөөр харж байгаа учраас манлайлагч гэдгийг дахин нягтлууштай юм болов уу гэж дүгнэсэн. Эсрэгцэлсэн шинж чанар буюу эрэгтэйлэг шинж дээр зоригтой, шийдмэг, тэмцэгч, эмэгтэй шинж чанар дээр нь энэрэнгүй зөөлөн, бусдыг ойлгодог байх гэж үзээд хэр зэрэг жендэрчлэгдсэн байна вэ гэж үзэхээр манлайлагчаас шийдмэг, зоригтой, бусдыг ойлгодог, тэмцэгч чанарыг шаардаж байна. Ингэж харвал эрэгтэй давамгайлсан шинжээр улс төрийн манлайлагчийг хүлээж байна. Хэнээс илүүтэй хүлээж байна вэ гэвэл эрэгтэй, эмэгтэй хоёулангаас нь хүлээж байгаа нь эмэгтэйчүүдээс дабль дүр шаардаж байгааг харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 50 (6782)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.