Д.ЦЭРЭННАДМИД
Өмнөтгөл үг
Манай сонин 2021 онд "Зууны хүн" нэртэй шинэ блуан нээж энэ зуунд монголчуудынхаа дундаас ажил үйл, амжилт бүтээл, авьяас чадвараараа салбар салбарт манлайлж яваа алдартнуудын тухай уншигч түмэндээ толилуулсан билээ.
Зуун зуунд манлайлагчид заавал төрдөг байх юм. Тэр тухай манай сонин зөвхөн энэ удаа нийтлэлээрээ уншигчидтайгаа уулзаж байгаа юм биш ээ. Манай уламжлалт ажил, нийтлэлийн бодлого гэж хэлж болно. Хорьдугаар зууны сүүлчээр "Зууны манлай" бас "Монголын бахархал" нэртэйгээр манлайлагчдынхаа тухай бичиж, алдаршуулж байсан гэдгийг уншигчид санаж байгаа биз. Энэ удаагийн "Зууны хүн" булангийн хүндэт зочдын ажил, амьдралыг харуулсан хөрөг нийтлэлүүд мөн тэрний үргэлжлэл юм л даа.
Орчлонгийн дотор сэтгэлийн тэнгэртэй ганцхан амьдрал байдаг нь хүний ертөнц гэж их зохиолч Д.Нацагдорж бичсэн бий. Эл үгийн чанадаас үзвэл "Зууны хүн" булангийн маань эрхэм зочид ажил бүтээл, авьяас чадвараараа эрин зууныг өнгөлж яваа, бие ухаан, сэтгэл гурвын нийлбэрийг олж төрсөн хүмүүс билээ.
Энд нэгэн зүйлийг онцлон хэлэхэд зөвхөн өндөр цол хэргэм хүртэгсдийг сонгон гол болгоогүй, харин уг хүн тухайн салбартаа жинхэнэ манлайлагчид юм шүү гэдгийг л чухалчилсан шүү. Тухайлбал, өнөө үед Монголын уран зохиолын салбарт тэргүүлж яваа хүн бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодол мөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй болов уу. Тэгээд цааш нь нас сүүдэр нь 90 насны босгыг алхсан ч оюун ухаанаа уудлан, үзэг юугаа тавилгүй бичиж яваа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуайгаар удаалж сансрын нисэгч Ж.Гүррагчаа, олимпийн анхны медальтан, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, зуунаас зуунд Монголын урлагийн од болон гялалзаж тайз, дэлгэцийг эзэмдэж яваа Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин Н.Сувд, Монголын хөгжмийн урлагийн түүхийг бичилцэж яваа Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикт дэлхийд гайхагдах цоо шинэ нээлт хийсэн физикч Х.Намсрай зэрэг 12 хүний хөрөг нийтлэлийг уншигчдынхаа өмнө дэлгэн тавьсан юм.
Тэр дотор нүүдэлчин Монголын өнөөгийн малчид дундаас торойн гарч монгол өв соёл, өвөрмөц ёс заншлыг хадгалан өнөө үеийнхэнд өвлүүлэхийн төлөө бие, сэтгэлээрээ үлгэрлэж яваа Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Д.Дашзэвэгийн тухай мөн Ж.Гүррагчааг сансарт цойлон ниссэн анхны монгол хүн гэж бахархдаг бол туйл судлаач эрдэмтэмтэн Л.Дүгэржавыг цас мөсний орон дэлхийн зургаа дахь тив-Антарктидад хэдэнтээ очиж шинжилгээ, судалгааны ажлаа хийж тэнд Монгол гэсэн нэрийг дархалж чадсан хүн гэдгийг нэмж хэлэхэд үнэнхүү бахархал тэр байдаг юм.
Манай сонины нийтлэлийн дараа сансрын нисэгч Ж.Гүррагчаа Төрийн эрхэм дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнуулсан бол жүжигчин Н.Сувд, академич П.Нямдаваа нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Нэгэн бичиглэснээ дурсахад "Дэлхийд нэртэй эрдэмтэн Пагважавын Нямдаваа" хэмээх хөрөг нийтлэлдээ "Монголчууд нэгэн үе алт сандайлсан гуйлгачин гэгдэж байлаа. Тэгвэл одоо алтаа хаа байгааг мэддэг, ашигладаг болсоон. Харин сод хүмүүсээ заримыг олж харахгүй байна уу даа гэсэн бодлоо нуумааргүй байна. Их эрдэмтэн П.Нямдаваа гэдэг хүн Хөдөлмөрийн баатрын болзлыг аль хэдийнэ хангачихсан юм биш үү" гэж бичсэн л дээ. Энэ ерөөл мэт үг биеллээ олж П.Нямдаваа өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон юм. Үүнийг манай сонин ингэж бичээд л баатар болголоо гэж онгирч хэлсэн юм биш гэдгийг уншигч түмэн төдөлгүй ялгаж ойлгох буйзаа. Гэхдээ сонин хэвлэлийн нийтлэлийн хүч, нөлөө гэж байдаг л.
Эцэст нь хэлэхэд Монголынхоо зуун зууны яндашгүй арвин түүхийг дархлан бичилцэж яваа эдгээр хүмүүсийн тухайд нүдтэй болгонд харуулж, чихтэй болгонд дуулгамаар юм дэндүү их. Тэр бүхнийг нэгэн бэсрэг нийтлэлд багтаахын учир үгүй тул зочин бүхнээсээ уучлал эрэх нь зүйд нийцэх байхаа. Тэгээд нэр бүхий 12 эрхмийнхээ тухай хөрөг нийтлэлийг эргэн сануулахын үүднээс уг нийтлэлүүдээс эшлэн авсан хэсгийг энд толилуулж байна. Болгооно уу.
...Уг нь энэ хүнийг би олон арван жилийн өмнөөс танина. Мэднэ гэх нь ч хаашаа юм. Уулзах болгонд мушилзсан инээдтэйгээ “За хө сайн уу” гэж товчхон мэндэлдэг юм л даа. Түүний номуудыг зөндөө л уншлаа. Сонин хэвлэлд ярилцлага нь гарсан байвал даруй шүүрч авч үзнэ. Тэгээд зохиол бүтээлд нь байх өвөрмөц утга санаа, үг хэллэгийг нь ихэд олзуурхаж жинхэнэ монгол зохиолч гэж бодож явдаг юм. Иймээс түүний тухай хөрөг нийтлэл бичихээр зориглосон юм. Өөрийгөө чамлавч би бас сэтгүүлч хүн шүү дээ гэж үүргээ ухаарсан даа л гарчиг тавьж билээ.
Зурагтаар мэдээ урсаж байна. Гэвч тэр бүхэн Цоодол гуайд ер хамаагүй байдаг шиг. Уг нь өөрөө соц нийгмийн үеийн бүтээгдэхүүн нам, эвлэлийн ажил алба амжуулж явсан тэр ч байтугай нэгэн үе Намын төв хороонд үзэл суртал ярьдаг ажилтан байсан хүн шүү дээ. Түүнийгээ ч одоо таг мартсан мэт. Одоо түүнд тэр улс төр, нам хүчний хоорондох хэрүүл маргаан энэ тэр ер хамаагүй номынхоо өргөөнд л ном, бичиг болж суух нь жаргал байдаг гэх. Хаа нэгтээ Цоодол зохиолчийг гаанайгаад ороод ирэхэд өрөө тасалгаа дүүргээд ирэх шиг болдог юм. Голдуу монгол дээлтэйгээ явна. Түүнийг яриад эхлэхээр салхины сэвшээнд үлгэр урсанаа гэж дуулдаг шиг л бодол эзэмдэнэ. Үг хэл нь хоржоонтой, гүдэс зөөлөн зантай, хаа нэгтээ дайсангүй сайхан монгол хэн бэ гэвэл Цоодол гуай л даа.
Нутгийнх нь эрчүүд хууч хөөрч, домог ярихыг багадаа амтархан сонсож тархи, зүрхэндээ юүлэн авч байснаа дурсан ярих дуртай. Хэнтэй ч уулзсан хошигнолын цагаан инээд бэлэглэж явдаг хүн л дээ. Онигоогүй амьдарч болдог юм уу гэж тэр хэлдэг. Ийм гарчигтай бэсрэг нийтлэл ч өөрөө бичсэн нь бий.
...Хүний нэгэн насны заяа тавилан гэж бий. Тийм бол Х.Цэвлээ гэдэг хүнд заяасан нь сэтгүүлч байхын тавилан ажээ. Төрж өссөн нутаг нь гэвэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумынхны нэг шүтээн Ямбат хайрханы энгэр. Удам угсааг нь ярьвал уултай, хадтай, буттай, дэрстэй, дэмбүүлтэй нутгийн ааргийн улаан гуталтнуудын нэгэн.
Ингэж ч өөрөө ярьдаг. Гэхдээ зүгээр нэр хүнд олохын төлөө биш унасан газар шороо минь, уугуул хүн ард минь гэсэн хүний үг юм. Хэдэн жилийн өмнө Бөмбөгөрийнхөн сумынхаа дунд сургуулийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн нэрэмжит болгосон. Энэ бол харь холын юмыг авчирч наасан явдал огт биш. Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 16-хан настайдаа уг сургуульд багшилж байсных нь хүндэтгэл билээ. Түүний тухай нэг эрхэм хэлэхдээ:
-Х.Цэвлээ бол ажил, амьдралын олон гишгүүртэй шатыг алгасалгүй туулж ирсэн хүн гэж хэлсэн бий. Үнэн л дээ. Дөнгөж долдугаар ангиа төгсгөөд сумынхаа бага сургуульвд багшилсан. Дараа нь сумынхаа ХЗЭ-ийн үүрийн дарга болсон. Галуут суманд эвлэлийн ажил сайжруулахаар томилогдож байсан гэдэг. Удаахь нь аймгийн намын хорооны зааварлагч, лектор, бас “Ленины зам” сонинд хянагч редактор, (одоогоор бол хариуцлагатай нарийн бичгийн дарга) сүүлд Намын дээд сургууль дүүргээд аймгийнхаа Намын хороонд хэлтсийн эрхлэгч болсон. Урьд нь аймгийн соёлын хэлтсийн дарга байсан үе ч бий. Энэ дотроос “Лениний зам” сонинд ажиллаж байснаа сэтгүүлч болох замынхаа анхны зурхайд хөл тавьсан цаг мөч гэж хэлдэг юм билээ.
...1981 оны гуравдугаар сарын 22. Монголыг дэлхийд зарласан энэ өдөр Интеркосмос сансар судлалын программ амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тод жишээ нь Байконурын сансрын буудлаас “Союз-39” хөлөг дэлхийгээс хөөрлөө. Монголын жирийн малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Жанибековын хамт сансрын хөлөгт ажиллаж явна гэсэн баярт мэдээ дэлхийнээ түглээ.
Улаанбаатарын гудамжаар яваа автобус машин туг дарцгаа хийсгэн “Монгол хүн сансарт нислээ” Жүгдэрдэмидийн Гүррагчаад баяр хүргэе” гэсэн уриа лоозонгоор чимэглэн хурдалж байлаа. Монголчууд бие биедээ баяр хүргэж байв. Зурагтын дэлгэцээр сансрын нисэгчдийн хөлөгтөө явааг цаг мөч тутамд харж байсан юм. Сонин хэвлэлийн хуудаснаа мөн тэр сансрын гайхамшигт үйл явдлын тухай мэдээлж байв.
Монгол Улс сансарт нисэгчээ илгээсэн дэлхийн 10 дахь, Азидаа хоёр дахь орон боллоо гэж ярих нь бахархалтай хэрэг гэж бичсэн нийтлэл, сурвалжлага тэнд гарсаар л. Монголын анхны сансрын нисэгч анхдагчийн өлгий Булган аймгаас төрлөө гэсэн баярт мэдээ радио долгионоор дуурсаж байсан. Ж.Гүррагчааг сансарт явсан долоо хоногт Монголчууд даяараа баярласан даа. Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн долоон тэрбум хүний дундаас цөөхөн хүн сансарт ниссэн байдаг.
Тэдний нэг нь Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэдэг монгол хүмүүн боллоо гэхээр Монгол Улсын түүхэнд алтан хуудас нээгдэж XX зууны гайхамшигт үйл явдлаар нэрлэгдсэн билээ.
...-Үгүй ээ! Чи бүү цухалд. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон сүлэлдэж байж амттай байдаг юм. Александр чинь чамд хайртай. Чи бүсгүй хүний амсах ёстой бүхнийг амслаа. Анна чи хүн чанараа сонс... гэж хэлээд мөн л алга болно. Энэ бол саяхан Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсан Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина” романаар бүтээсэн шинэ жүжгийн нэгэн хэсэг юм. Тэгвэл тэр ер бусын хар хувцастай бүсгүй хэн бэ гэвэл найруулагчийнх нь нэрлэснээр “Анна сүнс”.
Уг дүрийг амилуулсан хүн нь төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд л даа. Түүнийг Вронскийтой бүжиглэхдээ тайзыг бараг гурав тойрон сэнс шиг эргэлдэхэд нь үзэгчид энэ чинь үнэхээр Сувд мөн үү гэж эргэлзсэн.
Мөн байлаа. Яг л арван наймт шиг харагдсан. Энэ бол жүжигчний авьяасын нэг тал нь. Бүр тодотгоод хэлэх юм бол жүжигчин хүний сэтгэл зүрхэнд үрчлээ суудаггүйг үзүүлсэн нь тэр. Өнөөдөр Сувдын нас хэд билээ.
Энэ тухай эргэцүүлэн бодохул хэн нэг залуу жүжигчин тэр вальс эргэхийг яг Сувд шиг хийж чадах байсан болов уу гэж бодогдов. Тайз, дэлгэцийн хатан хаан гэж бичигч миний өргөмжлөн нэрлээд байгаа Н.Сувд ясны жүжигчин хүн. Тэр хэлдэг юм билээ.
-Чи биднийг харж байгаа бурхан гэж бий. Тэр бурхан бол урлагийн өглөг буян. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө шатааж, элдэж эвхэж нэг үгээр хэлэхэд өөрийгөө зольж явдаг юм. Тиймээс би жүжигчний ажилдаа бүхнийг зориулдаг. Миний бүтээсэн дүрийг харах гэж яардаг. Хараад таашаадаг басхүү шүүж тунгаадаг үзэгч түмнээ ямагт хүндэтгэдэг гэж.
...Л.Дүгэржав үзсэн мэдснээ түмний хүртээл болгох гэж баримтат кино, зурагт хуанли хийсэн. Тэгвэл сая “Антарктид тив” гэдэг томоохон номоо бүтээжээ. Уг номыг үзэхүл тэр мөсөн туйлын гайхамшгийг мэдэрч тус тивийг дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн төв болгоход дэлхийн улс орнуудын хандлага тэр дотор монгол эрдэмтэд, судлаачдын хувь нэмэр их байгааг мэдэж болом. Ерөөс аливааг сонсож мэдэх нэг хэрэг. Харин нүдээр үзэж биеэр мэдрэхийн ач тусыг тэр номоос үзэж болно. Нөгөө талаар алс хэтдээ тэнд хүн амьдрахад юуг урьдчилж мэдэх, бүтээж бүрдүүлэх нь чухал байна гэдгийг тодорхой болгоход Антарктидын судалгаа харуулж байгаа юм. Монголын судлаачид эхний 10 жилд танин мэдэхүйн шинжтэй ажил амжуулсан бол одоо цаг уур, болон усны, геологийн талын судалгааг голлон хийж байна.
Антарктидэд газар зүй, соронзон орны, хүйтний гэдэг гурван туйл бий. Тэр бүхнийг багцаар нь судлахын ач тус эргээд Монгол орны цаг уур, байгаль орчны судалгааг гүнзгийрүүлэхэд нөлөөгөө өгөх юм билээ. Бид дөрвөн зүг, найман зовхис гэж ярьдаг. Тэгвэл өмнөт туйлд ганцхан хойд зүгтэй. Баруун, зүүн, өмнө гэж байхгүй ээ. Бас нэг сонин нь өмнөт туйлын төв цэгийг нэг тойроход дэлхийг тойрсонтой тэнцэнэ. Тэгвэл өдөрт дэлхийг хэд ч тойрч болох нь ээ гэмээр. Эрдэмтэн Л.Дүгэржавт хэдэн зуун жилийн дараа ч мартагдахгүй дурсагдах нэг азтай явдал тохиолдсон юм. Тэр нь Антарктидын өмнөдийн 640, 55’ 26 болон баруун 620, 02’ 21 гэсэн солбилцол дээр уулын нэг оргилыг нээж түүнийгээ “Дүгэржавын оргил” (Dugerjav Peak) хэмээн нэрлэсэн байдаг. Үүнийг нь олон орны эрдэмтэн судлаачид, найз нөхөд нь хойч үедээ гэрчлэх биз ээ.
...Дэлхийд танигдсан хэмээх тодотголыг бивээр нэг л хүний нэрийн өмнө оноон бичнэ гэж боддог байлаа. Тэгээд л ухааныхаа мухарт хадгалаад явсансан. Цөөнгүй эрхмийн тухай хөрөг нийтлэл тэрлэхдээ тэр үгийг хэрэглээгүй явсан нь харам сэтгэлийнх биш хэзээ нэг цагт эзэн нь олдоно доо гэсэн бодол байв. Тэгвэл одоо Монгол Улсын гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Нямдаваа хэмээх нэгэн сод хүний тухай өгүүлэхдээ хадгалаад байсан дэлхийд танигдсан эрдэмтэн хэмээх нандин үгээрээ чимж байгааг минь болгооно уу.
Өнөө цагийн баячууд банк, хадгаламждаа өчнөөн тэрбум төгрөгтэй мөн олон арван компанийн хувьцаа эзэмшдэг гэж гайхуулдаг. Тэгвэл "Зууны хүн" булангийн маань зочин академич П.Нямдаваа эрдмийн олон бүтээлээрээ шавхагдашгүй их ухаанаараа тэднээс илүү баян хүн л дээ. Түүний ярианаас Монголын Анагаах ухааны салбарын сүүлийн 40 гаруй жилийн түүх хөвөрч байх юм. Тэрбээр хүний эмчийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш анагаах ухааны мэргэдийн нэгэнд тооцогдох болж өрөөлийг хайрлахын төлөө төрсөн мэт л ажилласан юм. Нямдаваа гэдэг эрхмийн ухааны царааг хэрэв хэмжиж болдогсон бол мөн томоохон сав сааль хэрэгтэй байхсан гэсэн үл гүйцэлдэх төсөөлөл бодогдхийм.
-Хийсэн бүтээснийг минь дэлхийн аль ч орны эрдэмтэд, жирийн иргэд ойлгодог, тоодог байх ёстой. Бүтээл бүхнээ тийм оргилсон сэтгэлээр хийдэг гэж хариулж байналээ. Энэ чиг шугам нь өөрийнх нь дэлхийд гарах үүд хаалгыг нээж өгсөн байх. Тэгвэл яагаад дэлхийд танигдсан гэж өргөмжлөөд байгаа юм бэ гэж асуух нэгэн байж магад. Хариулахад бэлэн байна аа.
...Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч өмнөө тавьсан зорилготой хүн л эзэгнэдэг гэдэг. Тэгвэл хөрөг нийтлэлийн маань эзэн энэ зууны манлайлагчийн нэг Ч.Дамдиншарав он цагийг эзэгнэгч мөнөөс мөн. Түүнийг энгэр дүүрэн медальтай их спортод хүндтэй гавьяа байгуулсан хүн гэж хэлэхийн өмнө гол нь Монголын тамирчдаас олимпийн наадмын анхны медалийг эх орондоо авчирсан юм шүү гэдгийг онцлохыг хичээлээ.
Урьд нь хүрээгүй оргилд тэр тухайн үед гарч чадсан юм чинь, өмнө нь аваагүй нэр алдрыг тэр анх хүртсэн юм чинь басхүү урьд нь хэнд ч төрөөгүй нандин мэдрэмжийг монголчуудад тэр мэдрүүлсэн юм чинь түүний эргэн тойронд ямар их хүндлэл, нэр төр оршном бэ.
Дамийл багшийн бие сэтгэлийн эрч хүч, цаглашгүй их хөдөлмөрийг хэдэн арван хүний амжилттай ч адилтгах аргагүй ээ. Тэр олимпийн анхны медальтан гэдгээрээ хэзээ ч давтагдашгүй гавьяат үйлсийн эзэн. Үүнийг нь энэ удаа “Токио-2020” олимп болохын босгонд давтан санахад улам ч бахархалтай хэрэг. Дамдиншаравын гаргасан мөрөөр замнасан Монголын тамирчид олимпоос 26 медаль аваад байгааг өнөөдөр хэлэхэд ч таатай юм.
Тиймээс Ч.Дамдиншарав гэдэг марташгүй гавьяатай хүний өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хүрдийг би эргүүлж байна. Хүмүүний амьдралын их тойрог гэдэг хаан бугуйв шиг гинжин холбоостой гэдэг.
Тэгвэл энэхүү бяцхан хөргийн маань амин сүнс нь Ч.Дамдиншарав, Энд ярьсан, бичсэн бүхэн спортод тэр тусмаа бөхөд элэгтэй зүрх бүхэнд хүрэх болтугай гэсэн санаагаа хэлье. Энэхүү ерөөл бат оршиг ээ!
...Хүний амьдралд баяр баясгалан, жаргал зовлон уйтгар гуниг, омогшил бахархал гээд олон янзын агшин тохиолддог байх юм. Тэр бүхэн хүний сэтгэлээс гарсан хөг аялгуу, ая эгшиг байдаг. Үүнийг л хөгжмийн зохиолчид бүтээл болгон амилуулдаг гэж болно. Сайхан ая аялгуу хүнд хүрэхдээ яг уран зураг шиг бууж очдог гэхээр гайхамшиг гэж болно. Тэгэхээр Жанцанноровын уран бүтээлийн тухай ярих тоочих амархан ч үзэгч түмэн тэртэй тэргүй сайн мэдэх учир нэг их нурших нь илүүц байж ч магад. Нотолгоо болгож нэгэн нөхрөөсөө чи Жанцанноровын ямар бүтээлийг мэдэх вэ гэж асуувал түүний сайхан дуунуудыг аялахад ч бэлэн. Нэрлэ гэвэл “Төрсөн нутгийн бараа”, “Чандмань эрдэнэ”, “Сэвтээнэ үгүй сэтгэл”, “Би чамд харйтай”, “Бурхан бумбын орон”, “Ээж минь” гээд л явж өгнө шүү дээ гэв. Олон жил дуулагдсан ч ардын дуу шиг сэтгэлд хоногшсон өөр олон дуу бий. Мөн симфони, бүжгэн жүжиг, дан хөгжмийн 300 бүтээлтэй, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн киноны хөгжим түүний уранбүтээлийн сор, уранбүтээлийнх нь гол цөм гэж хэлж бас болно. Хорь гаруй киноны хөгжим хийснийх нь хувьд ярих юм бол шүү дээ. Зарим киноны хөгжим нь хэдийгээр сэтгэлд ойр дулаахан сонсогдоод байх ч ойлгоход тийм амаргүй ээ. Энэ тухай өөрөө тайлбар хэлдэг.
- “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг хоёр, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноныхыг бараг зургаан удаа сонсож байж ойлгоно шүү. Яагаад гэхээр Мандухай сэцэн киноны хөгжим сэтгэл хөдлөлийн хувь нь тэргүүн эгнээнд явдаг бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноных ухаан бодол давамгайлдаг. Ийм ялгаа бий гэсэн үгийг хэлнэлээ.
...Гучин жилийн өмнө "Монэмимпекс"-ийн орлогч дарга гэдэг том албан тушаалтай унаа машинтай, өндөр гэхээр цалин цуухтай байсан нөхөр нэг өдөр Монос хэмээх нэртэй хувийн жижигхэн үйлдвэр байгуулж хавь ойрынхондоо "толгой нь эргэсэн амьтан" хэмээн дуудуулж явсан. Ганцхан умгар өрөөнд болгоно доо гэсэн хүсэлтэй сууж байсан нэгэн өнөөдөр Монголдоо төдийгүй гадаад орнуудад нэртэй 30-аад салбар компанийг нэгтгэсэн Монос гэдэг том группийн ерөнхийлөгч болсон байх юм.
Нэгэн баримт дурдахад монголчуудын нэг хэсэг түүнийг Монголын Томас Эдисон гэх нь бий. Яагаад гэхээр дэлхийн нэрт зохион бүтээгчдийн нэг, авьяаслаг бизнесмэн Томас Альба Эдисон 1847-1931 онд амьдарч байсан бөгөөд цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцах утас, кино болон дуу бичлэгийн техникүүд, зай зэрэг асар олон зүйл зохион бүтээсэн хүн юм. Мөн туршилт, судалгаа хийх урьд өмнө байгаагүй үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний лаборатори байгуулсан байдаг.
Тэгвэл энэ аугаа хүний хийсэн бүтээсэнтэй эрдэмтэн, бизнесмэн Л.Хүрэлбаатарынхыг жишээд үзье. Тэр эмзүй, гоо сайхны болон биологийн идэвхт 50 гаруй бэлдмэлийг бүтээжээ. Мөн Томас Эдисон дэлхийд анхны үйлдвэрлэлд зориулалттай том лаборатори байгуулсан гэдэг. Тийм бол Л.Хүрэлбаатар шинжлэх ухаанч санаачилгаараа анхны зохион бүтээх жижигхэн тасгаа өргөжүүлээд эрдэм шинжилгээний төв, бүр хөгжүүлж эм судлалын хүрээлэнтэй болжээ. Хийсэн бүтээснийх нь гол нэг хэмжүүр нь оюуны бүтээлийн 54 патент эзэмшдэг юм.
...Х.Намсрай гуайн хэнээс ч цэрвэдэггүй, хэнд ч бөхөлздөггүй зан бол чухам өөрийнх нь "хувийн өмч" гэж болно.Түүний тодорхойлолтод уураг тархи гэдэг авдраа уудлах гэж л төрсөн, тэвчээрийн бол хөтөч нь, сурсан эрдмийнхээ хүчээр холын хол замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон их ухаантан гэсэн бий. Тэр нь гүн сэтгэгч, оюун санааг бүтээгч, эрэн хайгч Намсрайд тун зохьсон өгүүлэмж санагдсан. Энэ хүний тухай энэхүү хөрөг нийтлэлийг бичих гэж бодлоо нэрж шингэлж нэг, царцааж нэг үзэж суухуйд их эрдэмтний дүр улам намбалаг төрхөөр бууж ирэх нь эрдэмт хүн даруу гэдгийн илэрхийлэл байх л даа.
Х.Намсрай гуай эх орны хоймор нутаг Завханых. Яахаараа энэ нутгаас дандаа ухаантнууд төрдөг байнаа гэж бодогдох. Дээр үеийн хутагт хувилгаадаас эхлээд алдартай зохиолч, яруу найрагч, төрийн зүтгэлтнүүд эндээс л төрсөн байдаг. Саяхны нэг хошиндуу үг байдаг даа. Нэг сурагчаас багш нь Ерөнхийлөгчийг хаанаас тодруулдаг вэ гэж суухад огтхон ч түгдрэлгүй "Завханаас" гэсэн гэдэг. Арга ч үгүй юм. Монголын шинэ төрийн анхны хоёр ерөнхийлөгч Завханых байсан. Уг нь багш нь сурагчаасаа Ерөнхийлөгчийг ард түмэн тодруулдаг гэсэн хариулт хүлээж байж.
Тэгэхээр Хангай говь хосолсон энэ нутгийн зан сайтай өвгөд нь, зам заагч буурал эмгэд нь буянаа хайрлаагүй бол Цагаанхайрхан уулын цэнхэр салхи ухаан шивнээгүй бол Х.Намсрай гэдэг хүн шинжлэх ухаанд гайхагдах нэгэн байх байсан гэж үү гэсэн бодол ургах. За тиймээ. Мэргэдийн ухаан төрөлх уул усандаа шигэсэн байдаг юм гэнэ билээ.
...Үгүй ер нь тэр Ц.Балхаажав гэдэг өвгөнийг зууны хүн гэж онцлон өргөмжиллөө гэх зарим нэгэн байж магадгүй. Тэгвэл та нарын Монголыг хөгжүүлж, удирдан чиглүүлж явсан гэх хмүүүстэй чинь хамтдаа ажиллаж үйл бүтээлийг нь гардалцаж "гал тогоо"-г барилцаж явсан хүн шүү гэдгийг чангахан хэлээд өгье л дөө.
Шуудхан хэлэхэд Ц.Балхаажав гуай бол Монголын улс төрийн амьдралын нэгэн үеийн нууцлаг ертөнц юм. Нууцлаг гэхээр мэдсэн сурснаа цаанаа хадгалаад ажил албандаа өөрөөр ханддаг байсан гэсэн үг биш л дээ. Юу мэддэг чаддаг нь, оюун бодол нь эрхэлсэн ажил албандаа шингээд улс орноо өөдрөг байлгах, хамт ажиллагсаддаа үлгэрлэл сайтай байхын тод жишээ болж байсан хүн гэж л хэлэх гээд байгаа юм. Хүнд хэн нэг томоохон хүний нөмөр нөөлөг туссан байдаг гэдэг бол амьдралд байх л ёстой зүйл гэдэг нь хаа нэгтээд бичигдээгүй хууль. Хэдийгээр алт мөнгөөр эд зүйл бүтээдэг уран дархан хүн байлаа гэхэд багшаасаа тэс өөр юм хийнэ гэж байхгүй гэж болно. Тэгвэл улс төрд бол огт өөр. Арга барилын хувьд жаахан адилсал байж магад. Гэхдээ өөрийн гэсэн мэдлэг чадвар, оюуны цар хүрээ гэж байгаа цагт "өөрийн эзэмшлийн" гэхээр ажил албаны давтагдашгүй хандлага, бүтээгч чанар гэж байх учиртайг Ц.Балхаажав гуайн ярианаас лавхан ойлгож болох юм.
Энэ хүнийг цэл залуу 16-хан настайдаа л өөрийгөө олсон гэж хэлж болом. Сургуульд суухаасаа өмнө монгол бичгээр уншдаг, бага сага бичдэг байж. Тэр нь сургуульд ороод улам өсч цаг үе нь ч тийм байсан юм байлгүй тун удалгүй монгол, крилл хос бичгийн багш болсон намтартай юм. Орос хэлийг номтой нөхөрлөснөөр бусдаас дутахааргүй сурсан гэж хэлдэг юм билээ.
..."Монгол үндэсний шилдэг, алдарт малчин" гэдэг тийм цол байдгийг дуулаагүй сонсоогүй хүн олон болов уу. Тиймээс тайлбар хэлье. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Д.Дашзэвэг гэдэг хүнд нэгэн гэрэгэ, алтан цом, медаль бий. Уг гэрэгэ дээрх үгийг сонирхвол,
-Эрхэм хүндэт малчин Д.Дашзэвэг таны малч удмынхаа сайхан үлгэр жишээг залгамжлан, үр хүүхдээ хүмүүжүүлэх, монгол өв соёл, ёс заншлаа тэдэндээ өвлүүлэх үйлсэд гавьяа байгуулж байгааг чинь үнэлж "Монгол үндэсний шилдэг, алдарт малчин" гэдэг олон улсын, цом, алтан медаль хүртээлээ" Монгол заншил судлалын олон улсын холбоо. "Гэрэгэ"-ийн дугаар 001 гэжээ.
Үүнийг үзэхээр энэ цолны анхдагч нь энэ хүн юм байна гэдэг нь тодорхой байна. Мөн олон улсын тэр байгууллага түүний тухай хүндэт дэвтэртээ бичиж алдаршуулан цахим хуудастаа байршуулсан байгаа юм.
Энэ үйл явдал 2005 оных. Эндээс нэгэн бодол ургах нь хаа сайгүй л олон мундаг малчин байхад яагаад энэ хүнийг онцолж тийм онцгой алдар хүнд хүртээсэн юм бол гэвээс хэлэх үг зөндөө байна аа байна. Малчин Д.Дашзэвэгийн энгэрт Монгол Улсын гавьяат малчин гэдгийг гэрчлэх сүлдэт тэмдэг гялалзаж буй. Бас "Улсын аварга малчин" эрхэм цолыг мөн л 2000-аад оны эхэн үед хүртсэн байгаа юм.
"Алтан тал" нэгдлийн шилдэг адуучны нэг байхдаа адуу малд гойд нүдтэй, морь сайхан уургалдаг гэгдэж байсан төдийгүй аймаг, сумын аварга малчин, "Алтан унаганы эзэн" болж явж.
Түүнд бас Монгол Улсын анхны "3000-т малчин" гэсэн үнэмлэх бий.
XХI зууны алдартнуудыг оролцуулсан "Зууны хүн" булангийн зочин 12 эрхмийн тухай хөрөг нийтлэлийг подкаст хэлбэрээр манай сошиал сувгуудаас хүлээн авч сонсоорой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 оны хоёрдугаар сарын 7. ДАВАА ГАРАГ. № 25, 26 (6757, 6758)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.