• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлийг задалж үзвэл

Молхи бичээч би бээр нийтийн адил улс төрийг анзааран ажиглаж, улс төрчдийн тавьсан илтгэлийг ч мөн хардаг ч ихэнх нь  хий хоосон “Улс төржсөн”  хуралд оролцогсдод л зориулсан хоосон үг байх тул  үл тоож ихэд голонгуй  ханддаг нэгэн билээ.

Харин сая МАН-ын 30-р их хурлын индрээс ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн илтгэлийг анх удаагаа шахуу ихэд тоож, анхааралтай сонсоод дахиж барьж шинжлэн уншиж үзсэн маань бараг анхных болов уу. Яагаад гэвэл энэ илтгэл нэлээд прагматик санагдсан болоод тэр юм. Хэдийгээр социалист систем ноёрхож байсан БНМАУ-ын үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх...зэрэг төрийн тэргүүнүүдийн илтгэл “ Энхрий хайрт нам, засаг... гэх үгсээр эхэлж баахан уриа хэлэх ч үндсэн санаа нь прагматик, илүү аж ахуйн чигтэй, ард түмнийхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх зорилт, төлөвлөгөө голлосон байдаг байжээ. Тэгээд ч тэр цагт таван жилийн төлөвлөгөө гэж тодорхой цаг хугацаатай хөгжлийн төлөвлөгөө байсан учир тухайн илтгэлд дурдагдсан тоо баримт, шүүмжлэл, төлөвлөгөө зэрэг нь худлаа хэлж болохооргүй, илүү бодтой байжээ. Яагаад гэвэл тэр илтгэлийг тавьсан өдрөөс эхлэн ирэх таван жилд илтгэлд дурдагдсан зүйлс биелсэн эсэхийг дүгнэдэг учир хий сурталдах арга байгаагүй юм.  

Энэ удаагийн ерөнхий сайдын илтгэл тийм өнгө аястай, бодот зүйл илүү туссан, өнөөгийн байдлаа илэн далангүй тоо баримттай дурдаад яг араас нь үүнийг хэрхэн шийдэх арга замаа товч бөгөөд тодорхой өгүүлсэн  байсан нь анхаарал татсан учир  түүний илтгэлийг задлах гэж хичээлээ. Гэхдээ энэ задаргаа бол зөвхөн хуралд сууж дээрх илтгэлийг сонссон МАН-ын гишүүдэд бус нийт ард олонд зориулсан задаргаа гэдгийг эхлээд тодотгох нь зүйтэй буй за. Нийтлэлч хүний үүрэг ч ийм буюу.

Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд манай нам хэрхэн 100 жилийн өмнө үүсэн байгуулагдсан ууган улс төрийн хүчин болох тухай хийгээд 100 жилд хийж бүтээсэн ахмадуудынхаа гавьяаны  тухай, 1990 оны ардчилсан хувьсгал хүртэлх бүтээсэн  зүтгэлийн тухайд дурдаад өнөө цагт эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан  талаар ингэж хэлжээ.

“...Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ...” гэж үндсэн санаагаа эхэлжээ.

 Энэ хэсгийг задалж тайлбарлах нь илүүц бөгөөд бид урд хөршөөс эдийн засгийн хувьд (экспортын 92 хувийг зөвхөн урд хөршрүү экспортлодог) хараат байгаа нь хил хаасан энэ үед хүн бүрд мэдрэгдсэн төдийгүй хойд хөршөөс шатахууны бүрэн хараат буйг бензин шатхуунгүй болсон өдрүүдэд биеэр ойлгож ухаарсан учир нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.

Тэгээд ч энэ илтгэлийн гол утга учир эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал гэдгээ эхлээд дурдаад гол зүйлээ үүнд хандуулж буйгаа Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого  хэмээн онцлон тодотгожээ.

Цаашид өгүүлсэн 6 зүйлийг задлахын өмнө “Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжих болно. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, цалин тэтгэвэр тэтгэмж, орлогын тэгш байдал, чанар, хүртээмж, стандартыг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлнэ.” гэсэн талаар хэдэн зүйл хэлье.

Дээр өгүүлсэн хэсэг одоогоор бол хоосон уриалгын чанартай, үнэн байдалтай хол зөрж байгааг хэлмээр. Монголд өнөөдөр яг юу болоод байгааг машид товчоор хэлбэл дийлэнх олонх нь ядуу буюу ядуувтар давхрагад хамаарах болсон бөгөөд маргаашдаа итгэх байтугай өнөөдрөө хоолтой өнгөрүүлэхэд ч хэцүү нийтээр ядууралд автсан явдал билээ. Зөвхөн улс төрийн нам дамжин  гүйсэн цөөнх л илтэд баяжих тул тэднийгээ үзэн ядаж (цаад утгаараа төрөө үзэн ядаж ) эсвэл тэдэн шиг болохын тулд л улс төрийг нийтээр  сонирхох мөртлөө  ихэнх нь тэдэнд атаархан үзэн ядсанаас бүхэлдээ стесстэй нийгэм болсонд оршино. Жирийн нэг залуу банкнаас зээл аваад үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес  хийх гэвэл өрөнд орж бүр ихээр стрестэж эцэстээ банкны хүүгээ дийлэхгүй дампуурах магадлал бараг 100 хувь бөгөөд тэгээд аргаа бараад гэр орноо зарж гадагшаа явж боол болцгоосоор 30 өнгөрлөө. Мөн Скандинавын орнуудын жишиг гэсэн нь бас л худал сонстов. Скандинавын орнууд 35-55 хувийн татвартай улс орнууд бөгөөд зарим тохиолдолд 80 хувь хүртэл татвар авах ч байдаг. Гэтэл сүүлийн үед манайд бүхий л эд баялгийг төрд буцааж авч төрийн мэдлийн болгох хандлага давамгайлах болжээ. Төрд бүхнийг аваад хэн баяждаг вэ? гэвэл мөн л улс төр дагагсад хийгээд дарга нар л баяжих бөгөөд тэд дөрвөн жил л оршин тогтнох учир элдэв зөвшөөрөлөөр хаалт хийж тэр зөвшөөрөл нь үзэгний үзүүрээр хаалтгүй болж авилга хээл хахууль  ундардаг бөгөөд энэ нь хэрэг зөвхөн дарга нарын л хүрээнд болж байдаг. МАН 100 жилээ тэмдэглэж буй ч Монгол улсыг тэр зуун жилд хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг буюу боломжтой хүний ганц өдөр уух ганц шил архины үнэтэй байгаа нь маргашгүй үнэн бөлгөө.  Тэр ч байтугай салбар бүрээс хичээл зүтгэлээрээ гавьяа байгуулсан  гавьяатуудын алдар цолны нэмэгдэл л гэхэд сарын 150 мянган төгрөг  байгаа нь мөн л шил вискины үнэ юм. Уг нь энэ 100 жилд намын нөхөд бус тэр жирийн ахмадууд, тэр гавьяатууд л үүнийг бүтээсэн нь маргашгүй үнэн юм! Эх, эцгээ, ахмад үеэ ингэж үл тоодог улс орон өөр хаана ч байхгүй бөгөөд түүний энэ үгийн хэсэг бол социал демократ үзэлтэй болсоноо албан ёсоор зарлаж, алдаануудаа засах гэж  байна гэж бодох учир  энэ тухай үл өгүүлээд орхиё.

Ерөнхий сайд  цааш өгүүлэхдээ “...Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангана...Монгол Улсын ирээдүйн өв тэгш иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэлийг хийнэ...” гэх мэт ирээдүйд хандсан, залууст хандсан санаа буй учир болтугай, болтугай  хэмээн ерөөгөөд  яаран шүүмжлэхээ хойш тавиад ямар зургаан зүйлээр улс орноо шинээр сэргээх бодлого өгүүлж буйг цааш авч үзье.

Нэг. Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. (Өмнө ингэж шууд үнэнийг хэлж байсан улс төрчийг санахгүй байна) Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.  Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм…” гэжээ.

“Транзит Монгол Улс” гэсэн энэ үг машид содон хийгээд үнэн сонстов. Бид дэлхийн түүхэнд “Торгоны зам” хэмээх замаар л орлого олдог транзит улс байсан. Торгоны замаас татвар авч түүгээр улс гүрнүүдийн худалдааг холбож байсан түүхтэй улс юм. Чингис хааны гавьяаг торгоны замаар л үнэлж дүгнэж болно.

 1990 он гараад бид ардчилал, зах зээл гэгчид шилжих үедээ ч урд хөршөөс хойд хөршрүү “транзит худалдаа” хийж амь гарч байлаа.  Одоогийн босон өндийсөн бизнесменүүдийн ихэнх тэр танзит худалдаагаар л анх хөрөнгөжсөн нь дийлэнх байсан нь бас л бодот үнэн билээ. Ер нь Монгол улс транзит улс болох бүрэн магадал бий бөгөөд шинэ сэргэлтийн бодлогод транзит улс гэсэн ойлголт орж ирж буй нь мөхөс бичээч надад машид сайшаалтай хийгээд бодтой мэт санагдав. Тэгээд ч ерөнхий сайд илтгэлдээ “Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно” хэмээн тодорхой дурдаад төмөр замыг дагаж хүнд үйлдвэрийн бүс байгуулах хийгээд шинэ хотын тухай “Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая” хэмээжээ.

Бид өнөөг хүртэл өмнөх л хүн, өмнөх нам л хийсэн бол буруу болж түүнийг зөвхөн муулбал л дараагийн дарга нар баярлаж суудгаа одоо болих хэрэгтэй юм! Энэ бол тогтворгүй түр засагтай, цөөхөн хүн амтай манай улсыг бүр мөсөн сөнөөж буй талцал зөрчлийн эх бөгөөд хэдүүлхнээ байж намаараа, хүнээрээ талцан амбицлаж, өмнөхөө муулж хэрэлдсээр 30 жилийг барж түүний гайг энгийн ард олон хүртсээр өнөөг хүрснийг сануулсан мэт ихэд өөр сонсогдож буйг онцолмоор. Түүний эхлэн хөндсөн сэдэв бол “Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах” байлаа.

Хоёр дахь сэдэв. Эрчим хүчний сэргэлтийн тухайд байлаа.

Тэрээр өгүүлэхдээ “1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна…” гэжээ.

Үүн дээр түүний өмнө өгүүлсэн “Транзит Монгол Улс” санааг нэмэрлэхэд нэгэн учиг гарч ирнэ. Хойд хөрш маань Ленины үеэс л “ГАЭЛРО” хэмээх цахилгаанжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж маш олон усан цахилгаан станцтай болсон учир ОХУ-д цахилгаан хямд бол өмнөд хөрш байнгын цахилгааны хомстолтой байсаар ирсэн бөгөөд бид өөрсдөө өндөр хүчдэлийг гадаадын банкнуудын зээлээр босгоод хойд урд хөршийн хооронд цахилгааныг тразит маягаар худалдвал хялбар хөгжих зураг харагддаг. Мөн түүнчлэн газрын тос, шатдаг хийг ч мөн өөрсдөө холбох хоолойг дээрх маягаар  бариад хойноос урагш транзит худалдаа хийвэл болох боломжтой бөгөөд зүгээр л ганц холбох сувгийг өөрсдөө гадны банкуудын зээлээр барьчхаад тоолуураа хараад л сууж байх боломжтой цорын ганц улс билээ.  Гэвч ийм ажлыг хувийн хэвшил хийх боломжгүй бөгөөд цэвэр засгийн газар хоорондын гэрээгээр гүйцэтгэх ажил юм.

Ингэж чадвал бид улс орноо хямд цахилгаанаар хангаад зогсохгүй тусгаар тогтнолоо ч баталгаажуулах бүрэн үндэстэй бөгөөд тэрээр мөн энэ тухай “ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна…” хэмээн тодотгожээ.  

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухайд.

Энэ тухай тэрээр өгүүлэхдээ “Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна…Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ...” хэмээгээд “Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна…” гэх мэтээр олон бодтой санааг цааш дурджээ.

Мөхөс бичээч миний дээр өгүүлсэн бүхнийг улсын өмч болгоно гэсэн бодлыг өөрчилж хувийн хэвшлийг дэмжин дээрх төслүүдийг хийж гүйцэтгэх нь илүү бодтой бөгөөд буцаад буух эзэнтэй ажил болохыг нэмж дурдах нь илүүц бизээ. Улсын юм гэдэг эзэнгүй л юм гэсэн ойлголт бөгөөд дөрвөн жил тутамд өөрчлөгддөг төр засагт гарсан улс төрчдийн л “ээлжийн хоол” болдог гэдгийг анхаарах буй за.

“ Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай.” 

Дөрөв. Хот, хөдөөгийн сэргэлтийн хэсэгт тэрээр өгүүлэхдээ 

“…XIII зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин XXI зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ. 

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна...гээд үүнийг хэрхэн засах тухайгаа шинэ сэргэлтийг тодорхойлохдоо.  “Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай” хэмээн дүгнэжээ. 

Мөн нэмж хэлэхэд 1960 аад онд Их Британын Лондон хот машины түгжрэлээ дийлэхээ байсан бөгөөд түүнийг шийдсэн арга нь зогсоол барих байсан гэдгийг дурдмаар санагдав.Тэр цагаас эхлэн Лондон хот түгжрэлгүй болсон бөгөөд хүмүүс ажлынхаа ойрлцоох давхар зогсоолд машинаа тавиад явган алхаж ажилдаа очоод буцахдаа зогсоолоос машинаа унаад харьдаг болсон тухайгаа уншиж байснаа нэмэрлэмээр санагдлаа.

Тэрээр цааш Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан сэдвийг ойрын зорилт болгон дэвшүүлжээ.

“… 1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж   байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм. Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ…” хэмээн тодорхойлоод “Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ 2 дахин томорно. Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна” хэмээн зоригтой тунхаглаад энэ үйлсэд бүх намуудыг орхилгүй уриалаад эцэст нь “Монголын андгай за буй заа” хэмээн андгай өргөсөн байлаа.

Эхэлнэ гэдэг ажлын тал гэдэг. Тэгээд ч тэрээр аль нэг нам гэж туйлширдаггүй нэгэн гэдэг Монгол улсын тав дахь ерөнхийлөгчийг зөвлөхөөрөө урьсан, өмнө ч таван шударга гэгдэж өөр намынхантай хамтарч тэмцэж байсан зэргээс харагддаг.

Ер нь одоо аль нэг намын харьяалалтай хүн гэдгийг харь улсын иргэний харьяалалтай дайсан шахуу үздэгээ болих цаг аль хэдийнээ болсон билээ. Бид ердөө гурван сая гурван зуун мянгахан иргэнтэй атлаа өч төчнөөн намд хуваагдан бие биенээ үзэн ядсаар бид хэмээн нягтрахын оронд би хэмээн арсалдаж  “орондоо унтах завгүй олзлолдон байлдсаар” ирсэн эрт, эдүгээгийн түүхтэй улс билээ.

Харин одоо бол түүний хурлын индэр дээрээ андгайлсан үгсээ хэрхэн бодот ажил болгохыг л харах үлдлээ. Үүний учраа нийтээрээ цаг алдаж хэрэлдэхээ хойш тавьж хөдлөх цаг ирснийг сэхээрэн харж, өмнөх улс төрчдийн илтгэлүүдээс илтэд өөр илүү прагматик, ажил хэрэгч санагдсан түүний илтгэлийг мөхөс бичээч би бээр чадан ядан задлан шинжлэхэд ийм буюу.

“Сайн ану миний багш, муу ану бас миний багш” хэмээх эртний мэргэн үгтэй учир өнгөрсөн муу бүхнийг багшаа хэмээн бодож суралцаад Монгол улс  шинээр сэргэхийг, залуу хүн шинээр хийж бүтээхийг харах л үлдлээ.Түүнд хийгээд түүний толгойлж буй намд одоо бүх эрх, бүх боломж  буй бөлгөө!

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
А.Ишдорж: Өвөрхангай аймгийн...
“Дөрөлж” нууранд живсэн...

“Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлийг задалж үзвэл

Kuzmo 2021-12-07

ФОТО:

Сэдвүүд : #Банк санхүү   #Шинэ шинэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах