• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал

М.ДАВААДУЛАМ

“Ковид цар тахал дэлхийн улс орнуудыг хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Манай улсын тухайд  үйлдвэрлэгч  бус импортлогч орон.     Эрээний хил хаагдахад л  нарийн ногоо, эм тариа, түүхий эдийн хомсдолд орж байх жишээний. Үүнийг  монгол хүнийг арчаатай амьдрахыг сануулсан сануулга гэж ойлгох хэрэгтэй.  Бидэнд нарийн ногоогоо тариад идэх чадал, чадвар бий. Гэтэл бууцай, юуцай, сармисны гол, улаан ногоон амтат чинжүүний эрэлд мордож байгаа нь инээдэмтэй.  Хүнсний ногоо  бол стратегийн чухал бүтээгдэхүүний нэг. Тиймээс иргэд,  ногоочид,   аж ахуйн нэгжүүд хүлэмжийн аж ахуйг дор бүрнээ эрхлээсэй гэж хэлье. Бие биеэ дуурайж болохгүй. Хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. Нэгнийгээ дууриагаад л бүгд лууван, сармис тариалчихвал зах зээлийн илүүдэл болно. Дээр нь нэмж хэлэх зүйл бол барилгын материалын үйлдвэрлэл.  Монголд  цементийн түүхий эд элбэг. Тиймээс цементийн үйлдвэрийг томоохон суурин газруудад барьж ашиглалтад оруулмаар байна. Төмөрлөгийн үйлдвэр нь байна, гол түүхий эд нь болох төмрийн хүдэр нь ч буй. Гэтэл гаднаас цемент, арматурын төмөр импортлох нь утгагүй биз дээ.  Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцгүй болж байгаа талаар мэдээлж байна. Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бидэнд байгаа.  Тариур, дуслын системээ дотоодод  үйлдвэрлэж чадахгүй импортлож байгаа нь эмгэнэл.  Манайх чинь улс биз дээ. Ковид гайгүй болж байгаа ч дараагийн давалгаа үүсэх юм бол  яах вэ.  Гадныхан  захын монгол хүнээс “Танай улс  ингэхэд  яг  юу үйлдвэрлэдэг  юм  бэ” хэмээн асуух аваас  мах, сүү, цагаан идээ  гэсхийгээд толгойгоо маажиж зогсох хэрэг үү. Тэгж ярих юм бол сүүг ч гаднаас  оруулж ирдэг. Тэгэхээр цаашдаа бүхий л салбарт  дотоодынхоо хэрэгцээг хангадаг үйлдвэрлэгч орон болох шаардлага тулгараад байгааг төр, засаг ч аж ахуйн нэгжүүд ч анхааралдаа авах цаг болсон байна”  хэмээн өнөөдрийг бус маргаашийн төлөө сэтгэл зовниж суугаа эрхэм бол Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж юм.

 Ийм үзэл бодолтой, зорилготой Засаг дарга  аймгаа засаглаж байгаа учраас өвөрхангайчууд хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, түүнийхээ дагуу хөгжиж буй биз ээ. Дөрвөн жилийн өмнөх Арвайхээр хот бараг л сууриараа шинэчлэгдэж. Улаанбаатарт байхгүй Хүүхдийн усан спорт сургалтын төв, Хүүхдийн ордон, Ахмадын ордон, “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төв,  “Богд” зочид буудлууд, цэцэрлэгт хүрээлэн, сүлжээ худалдааны дэлгүүрүүд, орон сууцны хорооллууд  гээд  атаархмаар олон, олон бүтээн байгуулалтууд шил шилээ даран сүндэрлэсэн харагдана. Аймгаас сонгогдсон түшээд нь ч хөрөнгө оруулалтыг сайн татаж чаддаг биз. Түүний албан өрөөнд,  аймаг орон нутгийн хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудлуудын талаар  ярилцлаа.

-Та бид хоёр  2022 оны төсвийг  хэлэлцэж буй хурлын дундуур ярилцаж сууна.  Өвөрхангайчууд 2022 онд ямар  асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?

-Төсвийн тухай  хуулиар  УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор,  аймгийн ИХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор, сумын ИХ арванхоёрдугаар сарын 20-ны дотор тухайн жилийнхээ төсвийг баталдаг.   Хуулийн дагуу  Засаг даргын зөвлөлийн хурлаар  2021 оны төсвийн гүйцэтгэлийн хэрэгжилт, орлого, зарлага, мөн 2022 оныхоо төсөвт орлого, зарлагын асуудлыг хэлэлцэж байна.  Мөн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй  холбогдон  орон нутгийн төсвийн эрх мэдэл, орон нутгийн төсвийн орлогын зүйл заалт,  ангиллууд нэлээд өөрчлөгдсөн. Тодруулж хэлбэл,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн хуулийн агуулга нь  аймаг, сумдууд бие даан хөгжих боломж бололцоог тодорхой хэмжээнд нээхэд чиглэгдсэн.  Тэгэхээр 2022 оны төсвийг  хуулийн хэрэгжилтэд нийцүүлэх ёстой.  Бид жил бүр  иргэдийнхээ дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх  жилд хийж гүйцэтгэх ажил, хөрөнгө оруулалтынхаа хэмжээг  тодорхойлдог.  Мэдээж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр,  Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын бичиг баримтдаа тусгасан асуудлуудаасаа харж байгаад  эрэмбэлэн  зорилтот жилээ тодорхойлдог. Өнгөрсөн долоо хоногт бүх аймгийн ИХ-ын дарга, Засаг дарга нар хуралдаж,   Ерөнхий сайд болон яамдын  сайдуудтай уулзсан. Өмнө нь  аймгуудын ажлыг  28 үзүүлэлтээр дүгнэдэг байсан бол ирэх жилээс  хог хаягдлын асуудлаа яаж шийдвэрлэв, цахим шилжилтийг хэрхэн  хэрэгжүүлэв, тэрбум модны хөдөлгөөн гэсэн  гурван үзүүлэлтийг нэмж  тусгахаар болсон. Манай аймгийн хувьд орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх , тэрбум модтой уялдуулж  энэ  рүү анхаарлаа хандуулах  чиглэлтэй байна. Хог хаягдал  бол мөнхийн асуудал. Үүнийг зөв менежменттэйгээр  дахин боловсруулж ашиглах,  боловсруулах боломжгүй  хогийг  ямар аргаар экологит хор нөлөөгүй болгох вэ  гэсэн асуудлууд дээр анхаарлаа хандуулна.  Хоёр дахь нэн даруй шийдэх  асуудал  бол  агаарын бохирдол. Үүнийг шийдэхийн тулд хөрөнгө оруулалтынхаа  хэмжээг  нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.  Манайхаас УИХ-д сууж буй  гишүүд өмнө нь  орон нутагт ажиллаж байсан  учраас  бидний  проблемуудыг сайн мэддэг. Аймгийн удирдлагуудтай санал, солилцож маш сайн хамтарч  ажилладаг. Ийм тул  улсын төсвийг хэлэлцэх үед  иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй  хүргэх,  дэд бүтэц,эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг өргөтгөх тухай асуудалд  нэлээдгүй хөрөнгө төлөвлөж чадсан.  

-Хөгжлийн суурь нь эдийн засгийн чадавхи байдаг. Танай аймгийн тухайд?

 - Улсын эдийн засгийн чадавхийн нэгээхэн хэсгийг уул уурхайн салбар үүрдэг. Манай аймгийн тухайд татаас өгөх уул уурхай байхгүй. Тиймээс  эдийн засгийн суурь нь  мал аж ахуй. Малынхаа тоо толгойгоор сүүлийн жилүүдэд улсад тогтмол тэргүүлж ирсэн.  Ган зудын улмаас сүүлийн хоёр жил өсөлт бага зэрэг буурсан ч  ирэх жилээс эргээд өсөх байх. Ямар ч үйлдвэрлэл үндсэн түүхий эдээ түшиглэн хөгждөг жамтай.  Тиймээс  МАА-г түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлье, ажлын байр нэмэгдүүлье гэж зорьж буй.  Манайд ноос угааж, самнаж боловсруулах иж бүрэн үйлдвэр бий.  Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр жилд сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий  үйлдвэр ашиглалтад орно.  Ингэснээр малын арьс шир үнэгүйддэг, хаягддаг  асуудал  байхгүй болно. Хувийн болоод  төрийн өмчит махны  үйлдвэр ч  бий. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай дулаан аргаар мах боловсруулдаг, нядалдаг хоёр ч үйлдвэртэй.  Үндсэндээ малын  махыг нь үйлдвэрийн аргаар бэлтгэн  зах зээлд нийлүүлэх, арьс шир, ноосоо боловсруулах  үйлдвэрүүдээ дэмжиж  ажиллана. Түүнчлэн ирэх  жил ясны, өөх тосны жижиг үйлдвэрүүдэд  хөрөнгө оруулалт хийнэ. Хил гааль, хорио цээрээс болоод үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалаа оруулж ирж чадахгүй байгаа.  Энэ үйлдвэрүүд ажиллахаар үндсэндээ малаас   “амьсгалаас” бусдыг нь ашиглана гэсэн үг. Мэдээж  нэмүү өртөг шингээд ирэхээр аймгийн дотооддоо үйлдвэрлэдэг  бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг бүрдүүлдэг ХАА-н салбарт ажилладаг  иргэдийн  орлого нэмэгдэнэ.  Энэ бүхнийг   эдийн засаг тэлэх  боломж гэж харж байгаа. Аялал жуулчлалын тухайд манай аймаг улсад тэргүүлдэг.   Анх удаа “Цахим аялал жуулчлалыг хөгжүүлье” гэсэн платформыг  зохион байгуулсан.  Иргэд манай цахим платформоор ороод Өвөрхангай аймагт хаана,  ямар  байгалийн үзэсгэлэнт газрууд байгааг мэдэх боломжтой. Үнэнийг хэлэхэд,  манай аймгийн үзэсгэлэнт газруудыг Хархорин Эрдэнэзуу, Хужиртын рашаан сувилал, Төвхөн хийд, Улаан цутгалан, Хүйсийн найман нуур гэх газруудаар л төсөөлж ирсэн. Сум бүхэнд очиж үзэхээр, амрахаар орон нутгийн шинж чанартай маш сайхан үзэсгэлэнт газрууд байдаг. Үүнийгээ таниулах,  сурталчлах зорилгоор цахим аялал жуулчлалын платформыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Анхны цахим аялал жуулчлалыг  хөгжүүлсэн  аймаг болсон.

- Таны яриаг сонсч байхад олон үйлдвэр ашиглалтад орох юм байна. Гэвч үйлдвэржсэн суурингийн хүн амын эрүүл мэнд асуудал дагуулдаг?

-Өвөрхангай аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бий,  түүндээ үйлдвэрийн районыг  бүсчилж тусгасан. Үйлдвэрийн бүс , гэр хороолол, орон сууц, төрийн үйлчилгээний байгууллагууд бүгд тус тусдаа бүсэд оршино. Аймгийн төвд томоохон үйлдвэрүүдээ барьж байж л сумдын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэнэ шүү дээ.   Манай аймаг газар зүйн байршлын хувьд онцлогтой. Баруун аймгууд руу  явдаг төв магистраль зам дайрч өнгөрдөг, урдаас Дундговь, Өмнөговь, хойноос  Архангай, Булган гэхчилэн  аль ч талаасаа  түүхий эдээ татах, төвлөрүүлэх боломжтой. Тэгэхээр үйлдвэрүүдээ аймгийнхаа төвд  барина. 

- Онцолж асуух  асуулт байна.  Саяхныг хүртэл тодруулбал 2010 хүртэл танай аймаг бусад аймгуудтай хөгжлийн түвшингээрээ адил байсан. Харин өнөөдөр Дархан, Эрдэнэтийн дараа орохоор болж.  Хөгжиж чадаж  байгаагийн нууц нь юунд  байна вэ?

- Шулуухан хэлэхэд, өвөрхангайчуудын   улс төрийн сонголт тогтвортой байж,  МАН 1990 оноос хойш тогтвортой засаглаж ирлээ.  Үүнийг  хэт улс төржиж байна гэж  дүгнэж болох ч амьдрал дээр асуудал өөр байна.  Иргэдийнх нь  сонголт зөв байж,  Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд орон нутгийн  сонгуульд  иргэд, сонгогчиддоо амласан амлалтаа  биелүүлж ирсэн учраас  итгэл хүлээлгэн  дахин илүү ихийг хийх үүрэг даалгавар өгсөөр ирсэн гэж ойлгодог. Монгол Улс яагаад эрчимтэй хөгжиж чадахгүй байна вэ гэвэл  сүүлийн 30 жилийн турш   улс төрийн хүчин солигдох бүртээ бие биеийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж царцаасаар ирсэн.  АН-ын  хийж байсан ажлыг МАН царцаана  эсвэл МАН  эрх барьж байх үед хийж  байсан дуусаагүй ажлуудыг нь   АН засгийн эрхийг барих үедээ  царцаасаар ирсэн. Энэ  бүхэн  улс орны хөгжлийг ч царцаадаг.  Харин Өвөрхангайд тийм зүйл байсангүй. Нэг намын сонголттой явж ирснээр бодлого ч  цааш үргэлжилдэг.  Дээр нь төрийн албаны “мерит” буюу тогтсон уламжлалт зарчмыг хэрэгжүүлдэг.   Миний хувьд анх Бат-Өлзий сумын сургуульд багшилж байгаад сумын Засаг дарга,  Арвайхээр хотын дарга, аймаг,  ИТХ, Засаг дарга гээд өсч дэвжиж ирсэн.   Миний адил явж буй залуучууд олон бий.   Манай ИТХ-ын дарга гэхэд өмнө нь Арвайхээрийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ зарчим  нь хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ эхлүүлсэн ажил, бодлогыг үргэлжлүүлээд явах , дараа нь өөрөө аймаг, орон нутгаа удирдах үедээ хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох суурь болдогоороо онцлог юм. Түүнээс Өвөрхангай аймаг нь  Өмнөговь, Орхон аймаг шиг томоохон Уул уурхайгүй  учраас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлээд явж чадвал иргэд нь  ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой болно гэж харж байна. 

-Танай аймаг 2020 онд улсын тэргүүний аймгаар шалгарсан.  Яг ямар амжилтыг  тань  онцлов?

-Нийтдээ 28 үзүүлэлтээр дүгнэдэг. Өвөрхангай аймгийн тухайд  засаглалын тогтвортой байдал. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс нь  тогтвортой байна уу,  мэргэшүүлж чадавхжуулж байна уу гэдэг нь  чухал. Сонгуулийн дараа халж өөрчилж,  хольж сольдог. Харин манайд   ийм  асуудал  бараг л байхгүй гэж хэлж болохоор. Тогтвортой,   удаан ажилласан  боловсон хүчин  ажилдаа мэргэшсэн, чадварлаг байдаг  учраас ямар ч ажлыг төлөвлөх,  хийж хэрэгжүүлэхэд өөрсдийнх нь бааз суурь сайн байдаг.  Авлига,   ашиг сонирхлын зөрчилтөй холбоотой асуудлууд гардаггүй. Мөн сайд нартай байгуулсан гэрээний хэрэгжилт 2020 онд улсын төсөвт төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудын чанар,  үр дүн,  хугацаанд нь ашиглалтад оруулж байгаа зэрэг маш олон  амжилтыг онцолж  дүгнэсэн.

-Ирж буй 2022 онд   бүх анхаарлаа хандуулахаар тул­гамдсан асуудал юу байна вэ?

-Арвайхээр хотын   агаарын бохирдол бууруулах явдал. Хоёр жилийн өмнөөс шахмал түлш нэвтрүүлэн   Баянтээгийн уурхайгаа  түшиглэн  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ ашиглалтад оруулсан.  Энэ жилээс жигдэрч 500 өрхтэй II багт туршиж эхэлсэн. Удахгүй  Арвайхээрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.  Сумдын төвийг магистраль  замуудтай дэд бүтцийн хувьд холбох, инженерийн шугам сүлжээг  хийх ингэснээр сумдад  орон сууц барих боломж бүрдэж,  иргэдийг ая тухтай амьдруулахад том нөлөө үзүүлнэ. Томоохон сумын төвүүд болох Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдуудад сумын төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шинээр  хийх гэх мэтчлэн ажлуудыг төлөвлөсөн.

-Таны ажлын өрөө харьцангуй жижиг юм. Харин  өрөөнд  хэдэн хүний хувь тавиланг шийддэг вэ?

- Манай аймгийн хүн ам 116,785  гэхээр тэр хэмжээний хүний  амьдрал, хувь тавиланг энэ өрөөнд шийддэг болов уу.  Өрөөг жижиг гэж голж болохгүй. Миний мэдэхийн манай бүхий л  Засаг дарга нар энэ өрөөнд ажиллаж ирсэн.  Албан уулзалт, хурлаа өөр том танхимд хийдэг.  Засаг дарга хүн  иргэдийнхээ тавьсан асуудлыг нь эерэгээр ч бай,  сөргөөр ч бай шийдэх л  ёстой. Боломжтой зүйлийг нь тэр дор нь  шийдэх , боломжгүйг нь боломжгүй гэдгийг нь шулуухан   хэлээд гаргах нь тухайн хүнд эргэлзээ тээнэгэлзээ үүсгэхгүй амар байдаг.   Ер нь манай өрөө хөл хөдөлгөөн ихтэй өнжинө шүү.  Хурлын дарга хийж байх үеийг  бодвол ачаалалтай,  орж ирсэн хүн бүрийн  асуудлыг шийдэж өгөөд  дэмжээд гаргах юмсан  гэх сэтгэлээр  ажиллаж байна даа.

-Таны ширээн дээр  өнгө өнгийн хавтас бүхий тэмдэглэлийн дэвтрүүд өрөөстэй байх юм.  Өнгө бүр нь өөр өөр утгатай юу?

-Та сүрхий анзаарсан байна.  Энэ хар  өнгийн хавтастай дэвтэр бол иргэдийн өргөдөл, гомдлыг тэмдэглэж авдаг дэвтэр. Тэр шар дэвтэр бол ковидтой холбоотой тэмдэглэл гэх мэт. Өргөдөл,  хүсэлт гарган  орж ирж байгаа иргэнийхээ  асуудлыг тэмдэглэж аваад  түүнийгээ  эргүүлж сөхөж хардаг.  Асуудлыг  яаж шийдэх вэ,  боломж, гаргалгаа юу байна гэхчилэн судалдаг.  Үнэнийг хэлэхэд, ажлын байр,  орон тоотой холбоотой  асуудлыг шийдэх амаргүй.  Хэн нэгэн тэтгэвэрт гарах, ажил нь өөрчлөгдсөн тохиолдолд л  ажлын байр гардаг. Бусад асуудлыг дор бүр нь  хариу өгөөд, ямар нэгэн байдлаар  шийдэж   өгөхийг хичээдэг.

-Уучлаарай,  албаны хувцсаа сольж, мотоцикль унаад айл өрхүүдээрээ явбал таныг хэр олон хүн таних бол ?

-Миний бие 12 жил  сумын Засаг даргаар ажилласан.  Хаврын хаварт, мал төлөлт энэ тэр ажлаар сумынхаа малчин өрх бүрээр ордог байсан. Аймагт ажиллах болсноор зав зай,  боломж бага юм. Гэхдээ  сумдад ажиллах үеэрээ   зам дагуу айл байвал буугаад мордоно шүү. Санамсаргүй байдлаар ороход нэг өөр, харин урьдчилаад хэл хүргүүлсэн бол бэлтгэл,  бэлэн байдал зэрэг нь   өөр биз дээ.  Өглөө, оройдоо гудамж тайлбайгаар алхан иргэдтэйгээ уулзаж,  санал бодол,  ямар байр суурьтай байгааг нь сонсч  ярилцдаг. Тийм үед иргэд илүү нээлттэй байдаг юм. Танихгүй зарим нь намайг шүүмжилнэ бас магтана. 

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны арваннэгдүгээр сарын 25. Пүрэв. №151 (5556)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Зүрх шилжүүлэн суулгах үндэсний...
“Шинэ сэргэлтийн бодлого”...

А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал

Kuzmo 2021-12-07

ФОТО:

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах