Тэмцээн Монголын хоккейн холбооны дүрмээр, 8-9, 10-11 насны гэсэн хоёр ангиллаар явагдав. U10 буюу 8-9 насны ангилалд нийт гурван баг буюу Багануур, Эрдэнэт, Мэргэн академийн Ангаахай багууд, U12 буюу 10-11 насны ангилалд нийт дөрвөн баг буюу Багануур, Эрдэнэт, АБ , Мэргэн академийн Бамбарууш багийнхан хурд хүчээ сорьсон юм.
Ингээд Мэргэн академийн Ангаахай багийнхан улсын аваргаар шалгарч, Мөсөн өргөөний салхийг хагалан анхны аварга боллоо. Хоккейчид олон улсын стандартын Мөсөн өргөөтэй болсноор Монголд хоккейн спорт хөгжих таатай боломж бүрдэж байна хэмээн онцлон хэлж байлаа.