• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын эргэн тойронд

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден анхныхаа гадаад айлчлалаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Швейцарийн Женев хотод лхагва гарагт уулзлаа. Дэлхийн тавцан дахь хоёр хүчирхэг орны харилцаа Хүйтэн дайнаас  хойш анх удаа хамгийн доод түвшинд хүртлээ муудсан үед энэ уулзалт болж байгаагаараа онцлогтой. Гурван цаг гаруй үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан, ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд  Анатолий Антанов, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар оролцлоо. Ерөнхийлөгчийн хувиар анх удаа уулзахдаа тэд хоёр улсын харилцааг хэвийн болгох эхний алхмыг хийж, зэвсэгт хүчнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх, АНУ-ын Засгийн газар руу халдсан цахим гэмт хэргүүдийг хамтран шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Ийн хоёр удирдагчийн уулзалтаас гарсан онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
 
ЭЕРЭГ УУР АМЬСГАЛТАЙ, АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ БОЛЛОО
 
Женев нуурын эрэгт орших XVIII зууны үеийн Вилла Ла Гранж харшид болсон уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уулзалтыг “эерэг уур амьсгалтай, ажил хэрэгч, ямар нэг гэнэтийн асуудалгүй” хэмээн тодорхойлсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн “ажил хэрэгч” уур амьсгалтай  үр дүнтэй хэлэлцээ болсныг онцолжээ. ОХУ-тай тогтвортой, үр дүнтэй харилцаа тогтоох боломжтой эсэхэд Женевийн дээд хэмжээний уулзалт хариулт өгнө гэж Жо Байден мэдэгдсэн бол Путины хувьд энэ уулзалтаар  Оросыг дэлхийн их гүрэн гэдгийг, өөрийгөө дэлхийн хамгийн мундаг удирдагчдын нэг гэдгийг харуулахыг хүссэн байна.
 
Хоёр орны харилцаа сүүлийн үед хурцдахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь АНУ-ын Засгийн газрын мэдээллийн сан халдлагад өртөхөд ОХУ-ын хакерууд, гэмт хэргийн бүлэглэлүүдийг буруутгасантай холбоотой. Мөн Оросыг 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан хэмээн буруутгаснаас хоёр улсын харилцаа улам хөндийрч эхэлсэн билээ. Улмаар өдгөө ОХУ АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” улсын жагсаалтад оруулж, харилцан дипломат ажилтнуудаа хөөж, элчин сайдуудаа зөвлөлдөхөөр эх орон руугаа дуудаад байгаа юм.Тиймээс хоёр тал  АНУ-ын эрчим хүч, дэд бүтцийн салбарууд руу халдсан кибер  гэмт  хэргүүдийг хамтран шалгаж, цаашдын халдлагаас стратегийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг хэрхэн хамгаалах тал дээр ажиллахаар болсон байна. Мөн уулзалтын үеэр Путин дээрх халдлагуудын ард ОХУ-ын эрх баригчид байгаа гэх мэдээллийг үгүйсгэж, эсрэгээрээ ОХУ-ын ихэнх кибер халдлага АНУ-аас эхтэй гэж мэдэгдсэн байна.Харин Байден “Манай улс кибер орчинд хүчтэй гэдгийг Путин мэдэж байгаа. Гэхдээ хэр хүчтэй вэ гэдгийг тэр бүрэн мэдэхгүй байгаа бололтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.Тэрбээр Путинд кибер халдлага хийхийг хатуу хориглох, стратегийн 16 чиглэлийн жагсаалтыг үзүүлээд Орос АНУ-ын эсрэг кибер халдлага зохион байгуулбал хариу  хатуу арга хэмжээ авна  гэж Путинд анхааруулав.Кибер халдлагын талаар CNN-ийн сэтгүүлч асуухад Путин “Бид уулзалтаа  хамгийн их санааг минь зовоож буй цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар эхлүүлсэн. Энэ нь маш чухал асуудал юм. Хоёр тал үүнд хариуцлага хүлээх нь тодорхой” гэж хариулжээ.
 
Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд бас Сири зэрэг улс орнуудад зэвсэгт хүчнүүдийн хооронд санамсаргүй зөрчил мөргөлдөөн гарахаас сэргийлэх харилцаа холбооны үр дүнтэй тогтолцоо бий болгохоор тохиролцсон байна. Үүнээс гадна таагүй харилцааны улмаас эргүүлэн татсан Элчин сайд нараа буцааж илгээхээр тохиролцжээ.Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Байден хэвлэлд яриа өгөх үеэрээ Путинийг “алуурчин” гэж нэрлэсний дараа ОХУ Вашингтонд суугаа Элчин сайд Анатолий Антоновыг эргүүлэн татсан.  Нэг сарын дараа ОХУ-ын Москва хот дахь АНУ-ын Элчин сайд Жон Саливан бас эх орондоо буцсан билээ. 
 
ПУТИН: АМЕРИКИЙН ӨНГӨТ АРЬСНУУДАД ҮГ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ
 
Хоёр удирдагчийн хэлэлцээрийн бас нэгэн чухал асуудал нь ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн баривчилгаатай холбоотой байв. АНУ-ын зүгээс түүнийг хилсээр баривчилсан тул суллахыг цаг үргэлж Оросын Засгийн газраас шаардсаар ирсэн билээ.  Тийн Байден “Хэрэв Навальный шоронд нас барвал үр дүн нь ОХУ-д сүйрэл авчирна” гэсэн бол Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдана гэдгээ мэдэж байсан гэжээ. Түүнээс Алексей Навальныйн ирээдүйн талаар асуухад “Оросын хуулийг зөрчиж байгаагаа тэр мэдэж байсан. Өмнө нь хоёр ч удаа баривчлагдсан ч албаар хууль зөрчсөн. Тэр өөрийн хийхийг хүссэн зүйлээ биелүүлсэн. Тиймээс бид түүний талаар яг юуг нь хэлэлцэх ёстой вэ” гэж хариулав. Тэрбээр Навальныйг 24 хоног өлсгөлөн зарласан хэрэгт АНУ санаа зовних шаардлагагүйг онцлов.
 
Үүнээс гадна ОХУ хүний эрхийг зөрчиж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад “АНУ-д болсон арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн болон Капитолын ордонд болсон үймээний үеэр цагдаа нар энгийн иргэдийг буудан хөнөөснийг жишээ татаад америкчууд хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлдэг эсэхэд эргэлздэг. Америкт байдаг өнгөт арьстнуудад хэлэхэд “Та нарт ам нээн үгээ хэлэх цаг байхгүй. Учир нь тэр үед чи буудуулж үхсэн байх болно “ хэмээн хариулжээ. Харин Украйн НАТО-д элсэх асуудлаар Путин ярих зүйл байхгүй гэв.
 
Уулзалтын талаар ОХУ-ын ахлах шинжээч Олег Игнатов “Кремль яг ийм уулзалтыг хүсэж байсан. Тиймээс нөгөө талаа байр сууриа өөрчлөхийг шаардахгүйгээр АНУ-тай ижил тэнцүү харилцан яриа өнгөрүүллээ. Хэрэв хэлэлцээр мухардалд орж, Москвад ашиггүй тал руугаа эргэсэн бол Путин ямар ч эргэлзээгүйгээр Байдентэй дахин уулзана. Хоёр орны харилцаа өмнөх байдалдаа хараахан орж чадсангүй” гэж ярьжээ.Бодитой шийдэлд хүрч чадаагүй энэ удаагийн уулзалт Москва болон Вашингтон хоорондын харилцааг хэт хурцдахаас сэргийлэх боломжийг олголоо. Учир нь одоо Америк ОХУ-ын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг тавихаас татгалзах болно. Энэ бүхэн нь удахгүй болох Оросын парламентийн сонгуульд үр  ашгаа өгнө хэмээн ажиглагчид үзлээ.
 
Байденаас ОХУ-тай яагаад хамтран ажиллахыг хүсч байгаа талаар асуухад “Хятад улс АНУ-ыг шахаж байна. Бид дэлхийн гол хүчирхэг том орон хэвээр байхыг хүсч байна” гэж ярьжээ. Түүнээс Путинд итгэдэг талаар асуухад толгой дохихоос өөр зүйл хэлсэнгүй. Уулзалтын дараа энэ талаар Цагаан Ордон “Ерөнхийлөгч Байден зарим нэг асуултад тодорхой хариулаагүй ч зөвшөөрч байгаагаа илэрхийлэн толгой дохьсон” гэж мэдээлэв.
 
BBC-ийн Москва хот дахь сурвалжлагч Сара Рейнсфордын бичсэнээр Путин “ОХУ эдийн засгийн ухвьд АНУ-аас бага ч цөмийн зэвсгийн хүч чадлын тухайд чухал орон. Энэ талаар Байдентай ярилцах гэж ирсэн. Жо Байден бол маш туршлагатай, тэнцвэртэй, мэргэжлийн хүн гэдэг нь тодорхой. Түүний хариултууд Трампынхаас өөр байсан. Бид нэг хэлээр ярьж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энэ нь бид нэг нэгнийхээ нүд рүү эгцлэн харж мөнхийн нөхөрлөлд тангараг өргөсөн гэсэн үг биш. Уулзалт бүтээлч болсон. Хоёр тал бие биенээ ойлгож, байр сууриа нэгтгэхийг хичээсэн” гэж ярьжээ. Харин Байден эцэст нь “Бид нууц кодтой адил гайхалтай ур чадвар ашиглан гадаад бодлогоо  тодорхойлж байгаагаа мэднэ. Бид бүх гадаад бодлогоо хувь хүний харилцаа холбооны учир шалтгаантай уялдуулан гаргадаг. Энэ бол хүний байгалийн төрөлхийн мөн чанар юм. Уулзалт бүхэлдээ эерэг өнгө аястай боллоо. Бид үндсэн дүрмийг баримтлах хэрэгтэйг Путинд хэлсэн” гэсэн байна. Мөн хоёр ерөнхийлөгч уулзах үеэр Байден “ОХУ болон АНУ бол хоёр том гүрэн” хэмээн тодорхойлсон нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгчдөөс огт өөр байр суурьтай байгааг илэрхийлсэн анхаарал татсан явдал байлаа.
 
Эцэст нь хэлэлцээрийн дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэв.Ийн энэ уулзалт эерэг, дулаан уур амьсгалтай болсон ч тодорхой шийдэлгүй, хэт дундыг баримталсан “бөөрөнхий” уулзалт боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Хоёр талууд дөрвөн цаг орчмын уулзалтаа сайшааж байгаа боловч 2018 оны Путин, Трамп нарын уулзалттай харьцуулбал тодорхой ахиц дэвшил гараагүй юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.18 БААСАН № 122 (6599)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Хязгаарлалт тогтоосон аймаг,...
Бельги хасагдах шатанд шалгарах...

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын эргэн тойронд

ДОЛЖИНЖАВ 2021-06-18

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах