ОХУ гадаадын иргэдэд зориулсан “вакцины жуулчлал” хөтөлбөрийг эхлүүлнэ
COVID-19 эсрэг бусад вакцинтай харьцуулахад өндөр дархлаа тогтоож байгаа ОХУ-ын Спутник V вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй ч гадаадын зах зээлд хамгийн их эрэлттэй байна. Үүнтэй холбогдуулан Спутник V вакциныг тариулах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан “вакцины жуулчлал” хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт Санкт Петербург хотод эхэлсэн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн энэ чуулганыг нээж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулах бүх боломж нөхцлөөр хангахаа амласан юм. ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн вакциныг дэлхийн 65 улс хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаа ч АНУ, Европын Холбооны эрх баригчид зөвшөөрөл олгоогүй. Уг нь ОХУ вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ энэ оны гуравдугаар сард Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагад гаргасан юм.
Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явц Европын Холбоонд удаашралтай байгаа нь эрх баригчдын мөнгөний төлөөх өрсөлдөөнтэй холбоотой гэж Путин шүүмжиллээ. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Спутник V вакциныг шуурхай горимд хэрэглэх зөвшөөрлийг ирэх хоёр сарын хугацаанд олгох төлөвтэй байгааг Оросын Шууд Хөрөнгө Оруулалтынсан мэдээлсэн байна.
2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.