Их Британийн Лондон хотын баруун этгээдийн 24 давхар орон сууцны барилгад өчигдөр өглөө үүрээр буюу 01.00 цаг өнгөрч байхад томоохон хэмжээний гал гарч, цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 12 хүн нас барсан болох нь тогтоогдоод байна.
Түүнчлэн, 78 хүн эмнэлэгт хүргэгдэж, тэдний 18-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Гал гарснаас хойш цагийн дараа гэхэд барилгад бүхэлдээ гал дүрэлзэж, бүхэл бүтэн 16 цагийн турш дүрэлзсээр байжээ. Одоогоор гал унтарсан бөгөөд онцгой байдлын албаныхан амьд үлдсэн хүн байгаа эсэхийг эрэн хайж байгаа аж. Гэхдээ одоо амьд хүнд үлдсэн байх магадлал тун бага бөгөөд нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Мөн барилгын давхрыг эх сурвалжууд өмнө нь 27 давхар гэж мэдээлж байсан бол сүүлд BBC 24 гэж залруулсан юм.
Тус орон сууцанд 120 өрхийн 600-800 хүн амьдардаг байжээ. Гал гарах үед хүмүүс амиа аврахын тулд цонхоор үсэрч, хүүхдээ шидэж, аврал ирэх хүний дуу ч сонсогдсоор байсан аж. Түүнчлэн, Лондонгийн иргэд чадах чинээгээ хүнс цуглуулан түймэрт өртсөн иргэдэд тусалж байна.
Лондонгийн гал унтраах ангийн дарга Дэти Коттон галын шалтгааныг тогтоохоор ажиллаж буйгаа сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд “Миний 29 жилийн ажлын туршлагадаа харсан хамгийн аймшигтай түймэр байлаа” гэж тодорхойлжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.