• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Намчирхал, улстөржилтөөс үүдэж уул уурхайн салбар хөгжиж чадахгүй байна”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр уул уурхайн салбарын хөгжил тэртээ 1911 онд байгуулагдсан Налайхын уурхайгаас эхлэлтэй.

Анх хүрз жоотуугаар хөдөлмөрийн зэвсэг хийж эхэлсэн уул уурхайн салбар 95 жилийн хугацаанд гүний уурхайн алсын зайн роботикийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэмжээнд хүртэл хөгжиж, 40 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж буй томоохон салбар.  Энэ жил тус салбарын 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд салбар яамнаас олон ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа аж. Үүний нэг нь “Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган” юм.

Энэхүү чуулга уулзалт өчигдөр Орхон аймагт болж өндөрлөлөө. Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгууллаа. Уулзалтад, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Ундраа, Н.Амарзаяа, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Чуулга уулзалтыг нээж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар түүхий эд бэлтгэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна. Салбарын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд үүсмэл ордыг ашиглах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг батлууллаа. Бид зөвхөн хууль тогтоомж батлаад зогсох бус байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах шаардлагатай байна. Үүсмэл ордыг зөв зохистой ашигласнаар улс орны хөгжилд ямар их ач холбогдол, хувь нэмэр оруулах боломжтойг Орхон аймгийн Ачит эх, Эрдэнэт үйлдвэрийн жишээ тодхон харуулж байна.

Эдгээр үйлдвэр Орхон аймгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажлын байр нэмэгдүүлж байгаа. Цаашид үүсмэл ордын ашиглалтыг сайжруулах, стратегийн болон нөөц нь тогтоогдсон томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллах болно” гэв. Мөн чуулга уулзалтад оролцогчид 2016 онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг бүрдүүлсэн гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа Уул уурхайн салбарын эрх зүйн орчин, Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц, Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн гурван сэдвийн хүрээнд чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд салбарын хөгжилд анхаарч, цаашдын үйл ажиллагаанд нарийн тусгах санал, санаачлагаа хэлсэн юм. Энэ үеэр бид чуулгад оролцогч УИХ-ын гишүүд болон бусад албаны төлөөллүүдтэй уулзаж, ярилцлаа.

Ч.Цогтбаатар: Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулж, УИХ-д өргөн барина

/УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн/

-Засгийн газрын 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн салбарын эрхзүйн орчинг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсан. Үндсэн чиглэлийн хүрээнд уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгагдсан байдаг.

Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, , Үйлдвэрлэл технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Уул уурхайн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Мөн уурхайн хаалт, нөхөн сэр­гээл­тийн орч­ныг олон улсын жишигт нийцүү­лэ­хийн тулд Уул уурхайн тухай хуу­лийг шинээр боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэхүү хуу­лийн үзэл баримтлал нь бат­лагд­сан. Одоогийн байдлаар хуу­лийн төсөл боловсруулах шатан­даа явж байна.

Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн компаниудтай холбоотой асуудал яригдлаа. Уг асуудлыг тодорхой хуулийн хүрээнд шийдэж байгаа. Хэрвээ компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан бол мөнгөн торгуулиас гадна эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл зохицуулалт бий. Ер нь уул уурхайн салбарын хариуцлагыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлага байгаа. Тиймээс Уул уурхайн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг дагалдуулаад Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг давхар боловсруулах ч шаардлага гарна.

Б.Баатарсүх: Засгийн газар Хүнд үйлдвэрийн салбарт дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ

/УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга/

-Монгол Улсын хүнд үйлд­вэрийн салбар хөгжлийн­хөө эхлэл үед байна гэж ойлгож болно. Шинэ Засгийн газраас Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн дөрвөн том төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Дээрх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай.

Тухайбал, Импортын хэмжээ нэг тэрбум ам.доллараар буурч, гадаад худалдааны эдийн засгийн ашиг нэмэгдэнэ. Бид жилд нэг тэрбум ам.доллараар нефть бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэхүү гадаад урсгалыг зогсоосноор ам.долларын савлагааг зогсоож чадах юм. Мөн 2800 гаруй шууд, 3000 гаруй шууд бус ажлын байр нэмэгдэнэ.  Валютын гарах урсгал 25 орчим хувиар буурч, ам.долларын ханш 30 хувиар буурах боломж бүрдэнэ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 30 орчим хувиар нэмэгдэх орчин бүрдэх юм. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт  татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 300 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой. Дээрх төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоогоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдлээ. Зэс боловсруулах үйлдвэрт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Бид одоогийн байдлаар судалгаа хийж, хөрөнгө оруулагчаа хайж байна. Нэг эерэг зүйл ажиглагдаж буй нь гадаадын хөрөнгө оруулагчид хүнд үйлдвэрийн салбарыг их сонирхож байгаа. Тухайлбал, Зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах саналыг Герман улсын хоёр, БНХАУ-ын дөрвөн компани тавьсан. Салбар яамнаас Засгийн газрын мөрийн хөтөл­бөрт тусгагдсан төсөл, хөтөл­бөрүүдийг хэрэг­жүү­лэхээр зорьж байна. Түүнээс гадна нэн тэргүүнд үйлдвэржилтийн зургийг гаргана. Мөн хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүү­лэх бодлогын бичиг баримтыг боловс­руулахаар ажиллаж байна.

Г.Тэмүүлэн: Эрхзүйн орчин, салбарын тогтолцоог анхаарах шаардлагатай

/УИХ-ын гишүүн/

-Уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн чуулганыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Чуулганы салбар хуралдаанаар хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц шийдлийг ярилцсан. Би түрүүнд илтгэлдээ дурьдсан. Бид олон жил нэг асуудлаа ярьж байна. 20 жил, 40 жил яригдсан төсөл хөтөлбөрүүд байна. ТЭЗҮ хийж байгаад л олон удаа нэг төслөө ярьдаг. Хийсэн ТЭЗҮ-г нь аваад үзвэл өртөг зардал нь нэмэгдчихсэн байх жишээтэй. Хүнд үйлдвэрийн салбарт хамгийн эхэнд эрхзүйн орчин, салбарын тогтолцоог нэлээд анхаарах шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл, нэгдсэн бодлого, тогтолцоогүй байна гэсэн үг. Шулуухан хэлэхэд, салбарын бодлогын хүрээн дэх улстөржилт, намчирхлын асуудлаас болж салбарын бодлого тогтвортой байж чаддаггүй, хэрэгждэггүй. Ийм л нөхцөл байдал үүссэн. Үүнийг эцэслэх зайлшгүй шаардлагатай. Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд УИХ-аар маш олон стратегийн төсөл орж, хэлэлцэгдэж байгааг иргэд мэднэ. Үүнээс ганцхан Оюутолгойн төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй.

1000 инженерийн зөвлөгөөн боллоо

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК жил бүр үйлдвэрийнхээ бүтээмж, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнг дүгнэх, үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн үзэл бодлыг тусгах, оюуны бүтээлийг дэмжин сурталчлах зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн зөвлөгөөн энэ сарын 15-нд Эрдэнэт хотод болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Инженерийн боловсрол эзэмшинэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг билээ. Дэлхий ертөнцөд инженер хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө улс орон бүр өөрийн гэсэн бодлоготой үйл ажиллагаа явуулдаг. Түүний дотор Засгийн газар болон холбогдох байгууллагууд инженерүүдээ дэмжих, инженерүүдийнхээ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулдаг билээ.

Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1000 инженерийн зөвлөгөөнийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр бид инженерүүдийнхээ сэтгэн бодох ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нь хангах ажлыг үе шаттайгаар хийдэг. 

Цаашид шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улс орны хөгжилд инженерүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бодитой туслалцаа үзүүлнэ. Өнөөдрийн зөвлөгөөн Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ой давхцаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг 40 гаруй жил ажиллахад шинжлэх ухааны үндэстэй шийдлийг гаргаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэр шинжлэх ухааны холбоог бэхжүүлэхэд, сэтгэл зүрх, цаг зав гарган ажилласан үе үеийн инженерүүдэд ажлын амжилт хүсье” гэв.

Тус зөвлөгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр ХХК-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт илгэлийн уралдаан зарлажээ. Уралдаанд хөгжлийн бодлого, хүний нөөцийн бодлого, техник, технологийн бодлого, ХАБЭАБОХ бодлого гэсэн таван үндсэн чиглэлээр 50 гаруй илтгэл ирсэн байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “1000 инженерийн зөвлөгөөн”-ний үеэр чиглэл бүрт шалгарсан шилдэг таван илтгэгч илтгэлээ танилцуулсан юм. Энэ үеэр илтгэгчидтэй цөөн хором ярилцлаа.

Д.Зоригтхүү: Тээрэм солих хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх боломжтой

/Баяжуулах фабрикийн Шинэ техник технологи хариуцсан Тэргүүлэх мэргэжилтэн, Техникийн ухааны доктор/

-Манай баяжуулах фабрик 1989 онд ашиглалтад орсон дөрвөн тээрмийг 2018-2019 онд солино. Тээрэм солих хугацаа бол 2-3 сар гэж тооцож байгаа. Хамгийн гол ажлыг гүйцэтгэж буй тээрмүүд зогсохоор хүдэр бэлтгэх боломжгүй болно. Үүнээс шалтгаалж зэс, молибден ялгаж чадахгүй болно. Мөн тээрэм зогсох хугацаанд 10-15 сая ам.долларын мөнгөн урсгал тасалдах нөхцөл үүснэ. Үүнээс урьтаж хүдэр бэлтгэлийн хүчин чадлаа нэмж чадвал тээрэм солих хүртэл хугацаанд одоогийн үйл ажиллагаагаа хадгалаад явах боломжтой. Энд хоёр шийдэл бий. Нэгдүгээрт, өндөр даралтын нунтаглагч бул гэж технологийг хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар манай улсад хараахан орж ирээгүй. Уг технологийг хэрэгжүүлснээр хүдэр бэлтгэх хүчин чадлаа нэмэх, цахилгаан эрчим хүч хэмнэх зэрэг давуу талтай.

С.Нармандах: 1.5 сая ам.доллар хэмнэх боломжтой

/Хөгжлийн хэлтсийн уулын инженер, Техникийн ухааны магистр/

-Манай үйлдвэрийн хүдрийн ил уурхай баяжуулах фабрикийн хооронд хүдрийн агуулгын зөрүү гардаг.  Энэ агуулгын зөрүүг багасгахын тулд гурван багц судалгааны ажил хийлээ. Үүний нэг судалгааны ажлаа өнөөдөр танилцууллаа. Уг судалгаа нь агуулгын зөрүүнд ил уурхайн цооногоос авсан дээжлэлт хэрхэн нөлөөлж байна, түүнд алдаа буй эсэхийг шалгах зорилготой. Судалгааны үр дүнд дээж бэлтгэх процесст хоёр шаттай шинэчлэлт хийснээр 1.5 сая ам.доллар хэмнэх боломж бүрдсэн. Дээж авах хэрэгсэл болон дээж бэлтгэх процесст 50-60 мянган ам.долларын өртөг бүхий нэг бутлуур нэмж тавьснаар 1.5 сая ам.доллар хэмнэх боломжтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Lumino - Хөдөө гаръя
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад...

“Намчирхал, улстөржилтөөс үүдэж уул уурхайн салбар хөгжиж чадахгүй байна”

Батзаяа 2017-05-17

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах