• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Буцалтгүй тусламж буруу гараар орох вий

-БНХАУ эхний ээлжинд 350 сая, хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдлээ-

Улс төрийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг гадны улс орнуудад айлчлал хийхээр мордох болгонд “одоо юу л гуйх бол” хэмээн хардаж, хүлээдэг болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Нөгөөдүүл нь ч очих болгонд биднийгээ гар хоосон буцаахгүй юм. Дипломат харилцаа өндөр төвшинд байвал буцалтгүй тусламж хэлбэрээр хэдэн төгрөг өгчихдөг. Үгүй юм аа гэхэд хоёр улсын Засгийн газар, эсвэл банк санхүүгийн байгууллагаараа дамжуулан хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоо амална. Манайхан ч түүнийг нь голно гэж байхгүй. Үнэгүй юманд нугасгүй гэгчээр өгч л байвал авч л байна.

Дараа дараачийн үр дагаврыг нь тооцдог ч үгүй байх. Түүх сөхвөл, манай улс 1991 оноос эхлэн гадаадын зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч эхэлсэн аж. Улмаар 1991-2005 он хүртэл 144 төсөл хөтөлбөрийг гадны зээл тусламжаар хэрэгжүүлжээ. Тэгвэл энэ тоо сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Төр засгийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг очсон газар бүрээсээ зээл, эсвэл тусламж хүсдэг.Тэр болгонд гадныхан бидэнд тун ч уриалгахан зээл өгнө, эсвэл буцалтгүй тусламж хэлбэрээр хэдэн төгрөг өгчихдөг. Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд үнэ хүндтэйдээ бус монголын газар нутагт байгаа асар их баялаг л тэдний алгаа тэнийх шалтгаан болдгийг худлаа гэж хэлэхгүй биз ээ.

Ерөнхий сайд мөнгө гуйхаар явсан уу, эсвэл...

Энэ сарын 12-15-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д анх удаа айлчилсан. Айлчлах тухай яриа гарангуут л энэ удаад хэдэн төгрөгийн зээл тавих бол гэсэн хардлага байсныг нуух юун. Гэвч, Гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал гуйлга, ашиг хоёрыг хослуулж чаджээ. Тодруулбал, Хятад улсын дарга Си Зиньпиний санаачилсан “Бүс ба зам” олон улсын дээд төвшний чуулга уулзалтад оролцож Монголын сонирхлыг уламжилан, мөн тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, 21 төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил болон Засгийн газрын төвшинд хамтран хэрэгжүүлэхээр ярилцсан нь энэ удаагийн айлчлалын хамгийн том олз байв.

Далай ламын айлчлалаас болж хоёр улсын харилцаа таагүй, улмаар хөнгөлөлттэй зээлээ хойшлуулсан, БНХАУ-ын Чалько компанид өрөө төлсөн ч нүүрсээ 50 гаруйхан ам.доллараар гаргасаар байгаа зэрэг олон тодорхойгүй асуудлыг Ерөнхий сайд цэгцлээд ирэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Бүгдийг нь цэгцэлж чадаагүй ч 48 цагийн айлчлал үр дүнгээ тодорхой хэмжээнд өгчээ. Нөгөөтэйгүүр энэ айлчлалын хүрээнд БНХАУ-аас олгох нэг тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ Си Зиньпин дарга мэдэгдсэн. Мөн тус улсын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан спов хэлэлцээрийг сунгахаар тохирсон гээд чихэнд чимэгтэй мэдээ олон дуулдлаа.

Гэвч энэ бол зээл гэдгийг мартаж боломгүй. Мөн зээлийн 95 хувь буюу 950 сая ам.долларыг хаашаа, хэрхэн зарцуулахаа өмнөд хөрш өөрсдөө шийднэ. БНХАУ-тай таагүй уур амьсгалаа зөөлрүүлсэн, улмаар “холын саднаа бус ойрын хөршөө түшнэ” хэмээн сануулсан Си даргын үгийг бид тун овжин ашиглах учиртай юм. Олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй “Бүс ба зам” төслөөс Монгол Улс, БНХАУ-тай адилхан хожих учиртай. Тэгэхийн тулд өргөн, нарийн цариг гэсэн улстөржилтөө хойш тавьж энэ том төсөл хөтөлбөрийн нэгэн амин сүнс, “Эдийн засгийн коридоор” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Ерөнхий сайд энэ удаад “гуйлга гуйсан” ч бас харилцан ашигтай хамтын ажиллагааг орхигдуулаагүй нь эндээс харагдаж байна. Тус улсын манай улсад “талтай” гэдгээ харуулсан дараагийн нэг шийдвэр нь өнөөх л бидний дурладаг буцалтгүй тусламж. Эхний ээлжинд өмнөд хөрш 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдэж, улмаар хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн нь эдийн засагт улаан гэрэл асчихсан энэ үед яах аргагүй чихэнд чимэгтэй мэдээ байсныг нуух юун.

Зарцуулалт нь тодорхой бус зээл, буцалтгүй тусламж хэрээс хэтэрлээ

Гэвч буцалтгүй тусламж бүрийг бид алгаа ташаад аваад байж боломгүй. Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг гэгчээр хоёр жилийн хугацаанд олгох хоёр тэрбум 350 сая юанийн цаана ямар том эрх ашиг нуугдаж байгааг тоохгүй өнгөрч боломгүй. Уул уурхайн том төсөл үү, эсвэл өөр ямар нэг тохироо байсан уу гэдгийг одоогоор хэлэх боломж алга. Хариу нэхээгүй тус цөөхөн байдгаас хойш энэ их мөнгөний хариуг бид хэзээ нэг өдөр төлж л таараа. Тэр нь том орд газар ч байж мэдэх. Нөгөө талаар, буцалтгүй тусламжийг юунд зарцуулах нь одоогоор тодорхой бус байгаа. Өмнө нь ч  тодорхой байгаагүй. 1991 оноос хойш авсан 26 жилийн зээл, буцалтгүй тусламжийн дийлэнх олонхи нь дандаа буруу зарцуулагдсан тоон мэдээ байна.

Сангийн яамны өгсөн тооноос зөрдөг, эсвэл зарцуулалтаа буруу хийдэг, хаана юунд зарцуулсан нь мэдэхгүй алга болох нь манайд хэвийн үзэгдэл. Хамгийн сүүлд гэхэд, Кувейт улсаас өгсөн 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хэрхэн зарцуулах талаар маргаж суусаар буцаах шахсан. Төрийн ордоноо шинэчилж барих гэж хэсэг бүлэг нь зүтгэлээ.

Сүүлдээ Түлэнхийн төв барихад зарцуулах шийд гарч, хамгийн сүүлд хүүхдийн эмнэлэг барихаар болж асуудал намжсан. Тэгвэл БНХАУ-аас авах буцалтгүй тусламжийг УИХ-аар хэлэлцэх явцад юунд зарцуулах нь тодорхой болох юм билээ. Зарим эдийн засагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн орж ирэх 350 сая юанийн тусламж халамж хэлбэрээр тараагдах вий гэсэн болгоомжлол байгаагаа нуухгүй байна.

Сонгууль болгоны өмнө л бэлэн мөнгө тарааж, амлалт өгдөг нь намуудын хувьд бичигдээгүй хууль болсон. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн эрх баригч АН-ынхан Тавантолгойн хувьцааг бэлэн мөнгөөр тарааж “тансагласан”. Чингис бондын мөнгөө хий дэмий үрж орхиод, буцааж төлж чадахгүйд хүрсэн нь худлаа биш. Аргаа барахдаа Олон улсын валютын санд засгийн эрхээ атгуулчихаад тэдний захиалсан хөгжмийг тоглож суугааг худлаа гэж хэлэхгүй биз ээ. Тиймээс зарцуулалт нь тодорхой бус 350 сая юан сонгуулийн үеэр бэлэн мөнгө хэлбэрээр тараагдаж, эсвэл санал худалдаж авахад зарцуулах вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Тэр тусмаа МАН халамжийг чухалчилдаг үзэл баримтлалтай. Хэдийгээр улс орны амьдрал хэцүү байна хэмээдэг ч орд газраа барьцаанд тавьчихаад иргэддээ бэлэн мөнгө тарааж байсан гашуун туршлага тэдэнд бий. Хэнд ч хардах эрх байгаа. Монгол Улсын сүүлийн таван жилийн хугацаанд авч байгаа буцалтгүй тусламж, гадны зээл ихэвчлэн байгаа онохгүй явж иржээ. АН эрх барьж байхдаа Чингис бонд авч гудамж, зам засаад өнгөрсөн гэж шүүмжилдэг нь үнэний ортой. Их хаадынхаа нэрээр барьцаалсан бондын мөнгө замын боржур, цэцэг, төсвийн үрэлгэн зардлыг нөхөхөд зарцуулагдаж, өнөөдөр эргэн төлөлт хийх мөнгөгүй болж, улмаар гадны улс орнуудаас “гуйлга” гуйж сууна.

Үргүй зарцуулалт МАН-ыг эрх барьсан үед ч өөрчлөгдсөнгүй. Энэтхэг, Турк, Япон, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ-ын Эксим банк, Олон улсын валютын сангаас хэдэн зуун сая, цаашлаад тэрбум, тэрбум ам.долларын зээл авах гэрээ хэлцэл өнөө маргаашгүй хийгдэх нь тодорхой болсон. /чуулганаар хэлэлцээд эхэлчихсэн байгаа/ Харамсалтай нь эдгээр зээлүүдийн тун цөөхөн нь бүтээн байгуулалтад зарцуулагдана.

Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.доллар Газрын тосны үйлдвэр барихад зарцуулагдах юм билээ. Харин Валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрт хамрагдсанаар Монголбанкны валютын нөөцийг нэмэх гэнэ. БНСУ-ын Эксим банкны 500 сая ам.долларыг боловсрол, эрүүл мэнд, хөдөө, аж ахуй, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд ашиглах аж. БНТУ-ын Эксим банкнаас авах 300 сая ам.долларын зээл мөн л хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдана хэмээсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбарт дорвитой том ажил эхлээгүй, бүгд цаасан дээр байгаа.

Азийн хөгжлийн банкны 900 сая ам.доллар болон Дэлхийн банкны 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлж, Япон улсаас авах 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2017, 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгээ Сангийн сайд мэдэгдлээ. Эндээс харахад зээлийн зарцуулалт хэт ерөнхий, бүтээн байгуулалт гэхээс илүүтэй дандаа алдагдлыг нөхөхөд зарцуулагдаж байна. Ийм байхад эдийн засаг сэргэх нь, ногоон гэрэл аслаа гэх мэт хий дэмий улс төрийн шоу, оноо авах гэсэн хийрхэл хэрэггүй юм. Монгол Улсын төсвийн алдагдал 2017 оны эхний дөрвөн сард 285.5 тэрбумд хүрсэн статистик мэдээг өчигдөрхөн танилцуулав.

Эдийн засаг нь өссөн ч төгрөгийн ханш 20 хувиар суларсан таагүй мэдээг ч тэд дуулгав. Банкны хэмжээнд чанаргүй зээл өсч, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байхад эхлээгүй хэдэн төсөл хөтөлбөрт гарын үсэг зурчихаад эдийн засаг сэргэчихлээ хэмээн шоудах хэрэггүй л байлтай. Буцалтгүй тусламжаа ч гэсэн бүтээн байгуулалтад, үгүй ядахдаа сургууль цэцэрлэг барих зэрэг бодит зүйлд зарцуулж, авсан зээлээ ашигтай эргэлдүүлж чадаж гэмээнэ эдийн засгаа эрүүлжүүлж, ногоон гэрэл асаачихлаа гэж шоудаж бололгүй яахав.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
СЕХ гэж сөнөчихсөн газар байх юм...
Трамп ОХУ-д нууц мэдээлэл...

Буцалтгүй тусламж буруу гараар орох вий

Өнөртогтох 2017-05-17

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

15 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

15 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах