Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийтийн тээврийн автобус компаниуд, төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байгаа аж.
Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран өнгөрөгч нэгдүгээр сараас явуулж эхэлсэн тус сургалтад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн 1, 2, 3 дугаар бааз, “Тэнүүн Огоо”, “Тулга Огоо”, “Цахилгаан тээвэр”, “Атибус”, “Blue bus”, “Эрдэм транс”, “Сутайн буянт” ХХК-ийн 1000 гаруй жолооч, ажилтан хамрагджээ.
Мөн Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захиргаа, “Эрчим” харуул хамгаалалтын албатай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг зохион явуулснаар тус эмнэлэгт үйлдэгдэж байсан халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 70 орчим хувиар буурсан байна.
Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтаар дээрх байгууллагын ажилтан, алба хаагчдад Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг таниулан сурталчилж, халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцон хамтран ажиллаж байгаа юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.