• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

В.Путины эсрэг жагсаалд оролцсон 900 гаруй хүн баривчлагдлаа

ОХУ-ын хэд хэдэн хотуудад өнөөгийн В.Путины засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдлаа. Энэ удаагийн жагсаалыг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный удирджээ. Нийслэл Москва хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг албаныхан өгөөгүй ч, 7-8 мянган хүн оролцож, Засгийн газрын авлига, хээл хахуулийг эсэргүүцэн жагссан байна. Гэвч цагдаагийн байгууллага тэдний эсрэг хүч хэрэглэж, ойролцоогоор 500 орчим хүнийг баривчилсны нэг нь Алексей Навальный байжээ. Тэрбээр баривчлагдахынхаа өмнө “Маш олон хүн жагсаалд оролцохын тулд Москвад ирсэнд туйлын их баяртай байна” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ удаагийн арга хэмжээг АНУ-ын Засгийн газар мөн шүүмжилжээ. Тэд тайван замаар эсэргүүцлийн жагсаалд оролцогсдыг баривчлах нь ардчиллын эсрэг “хүчирхийлэл үйлдэж буй хэрэг” хэмээн  ОХУ-ын Засгийн газрыг шүүмжилсэн байна.

Алексей Навальный энэ сард Ерөнхий сайд Дмитрий Медведев бүртгэлгүй ашгийн бус байгууллагын сүлжээ ашиглан өөрийн үл хөдлөх хөрөнгийн вант улсыг удирдаж буй тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байдаг. Тус бичлэг “Youtube” хуудаст нийтлэгдэн, 11 сая гаруй хандалт авч байжээ. Москвад жагсаалд оролцоод баривчлагдсан хүмүүсийн тоог “OVD-info” сайт бүртгэсэн байх бөгөөд тэдний мэдээлэлд дурьдагдсанаар энэ удаагийн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаалд оролцсон 933 хүн орон даяар баривчлагдсан аж.  Харин Интерфакс агентлагийн мэдээлснээр, Сент Петерсбург хотын төв хэсэгт болсон эсэргүүцлийн жагсаалд 4000 хүн оролцсоны 130 нь баривчлагдсан байна. Жагсаал Москва, Сент Петерсбургаас гадна Владивосток, Екатеринбург, Новосибирск зэрэг том хотуудад болжээ. Владивостокт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын 30 нь цагдаагийнханд баривчлагдсан байх бөгөөд тэд “Ерөнхий сайд Дмитрий Медведевийг  үүссэн асуудалд хариулт өгөх ёстой” хэмээн уриа хашгирч байжээ.

Энэ удаагийн жагсаал В.Путин дөрөв дэх удаагаа тус улсын Ерөнхийлөгч болохоос нэг жилийн өмнө 2011, 2012 онд болсон Кремлийн эсрэг жагсаалаас хойшхи хамгийн өргөн хүрээтэй жагсаал болжээ. Кремлийн хувьд “Өнгөрсөн баасан гарагт Москва хотын төв хэсэгт эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрөл хүссэн. Гэвч хууль бус өдөөн хатгалгын шинжтэй үйл ажиллагаа явуулах  гэж байсан тул холбогдох албаныхан татгалзсан хариу өгсөн” гэх мэдэгдэл гаргажээ. Эсэргүүцлийн жагсаалын гол зохион байгуулагч А.Навальныйгийн хувьд 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өмнө нь зарласан байжээ. Гэвч, сүүлд явуулсан санал асуулгаар В.Путины рейтинг өндөр хэвээр байгаа нь сөрөг хүчнийхэнд боломж бараг байхгүй гэдгийг илтгэсэн хэрэг. Тиймдээ ч А.Навальный болон түүнийг дэмжигчид олон нийтийн анхаарлыг авлига, хээл хахууль руу чиглүүлж дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн зарим ажиглагчид онцлон тэмдэглэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна
НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Г.Энхбаяр: Орхон аймагт...
С.Зоригийн хэргийн “зовлон”...

В.Путины эсрэг жагсаалд оролцсон 900 гаруй хүн баривчлагдлаа

Даваахүү 2017-03-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
В.Путины эсрэг жагсаалд оролцсон 900 гаруй хүн баривчлагдлаа

ОХУ-ын хэд хэдэн хотуудад өнөөгийн В.Путины засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдлаа. Энэ удаагийн жагсаалыг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный удирджээ. Нийслэл Москва хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг албаныхан өгөөгүй ч, 7-8 мянган хүн оролцож, Засгийн газрын авлига, хээл хахуулийг эсэргүүцэн жагссан байна. Гэвч цагдаагийн байгууллага тэдний эсрэг хүч хэрэглэж, ойролцоогоор 500 орчим хүнийг баривчилсны нэг нь Алексей Навальный байжээ. Тэрбээр баривчлагдахынхаа өмнө “Маш олон хүн жагсаалд оролцохын тулд Москвад ирсэнд туйлын их баяртай байна” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ удаагийн арга хэмжээг АНУ-ын Засгийн газар мөн шүүмжилжээ. Тэд тайван замаар эсэргүүцлийн жагсаалд оролцогсдыг баривчлах нь ардчиллын эсрэг “хүчирхийлэл үйлдэж буй хэрэг” хэмээн  ОХУ-ын Засгийн газрыг шүүмжилсэн байна.

Алексей Навальный энэ сард Ерөнхий сайд Дмитрий Медведев бүртгэлгүй ашгийн бус байгууллагын сүлжээ ашиглан өөрийн үл хөдлөх хөрөнгийн вант улсыг удирдаж буй тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байдаг. Тус бичлэг “Youtube” хуудаст нийтлэгдэн, 11 сая гаруй хандалт авч байжээ. Москвад жагсаалд оролцоод баривчлагдсан хүмүүсийн тоог “OVD-info” сайт бүртгэсэн байх бөгөөд тэдний мэдээлэлд дурьдагдсанаар энэ удаагийн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаалд оролцсон 933 хүн орон даяар баривчлагдсан аж.  Харин Интерфакс агентлагийн мэдээлснээр, Сент Петерсбург хотын төв хэсэгт болсон эсэргүүцлийн жагсаалд 4000 хүн оролцсоны 130 нь баривчлагдсан байна. Жагсаал Москва, Сент Петерсбургаас гадна Владивосток, Екатеринбург, Новосибирск зэрэг том хотуудад болжээ. Владивостокт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын 30 нь цагдаагийнханд баривчлагдсан байх бөгөөд тэд “Ерөнхий сайд Дмитрий Медведевийг  үүссэн асуудалд хариулт өгөх ёстой” хэмээн уриа хашгирч байжээ.

Энэ удаагийн жагсаал В.Путин дөрөв дэх удаагаа тус улсын Ерөнхийлөгч болохоос нэг жилийн өмнө 2011, 2012 онд болсон Кремлийн эсрэг жагсаалаас хойшхи хамгийн өргөн хүрээтэй жагсаал болжээ. Кремлийн хувьд “Өнгөрсөн баасан гарагт Москва хотын төв хэсэгт эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрөл хүссэн. Гэвч хууль бус өдөөн хатгалгын шинжтэй үйл ажиллагаа явуулах  гэж байсан тул холбогдох албаныхан татгалзсан хариу өгсөн” гэх мэдэгдэл гаргажээ. Эсэргүүцлийн жагсаалын гол зохион байгуулагч А.Навальныйгийн хувьд 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өмнө нь зарласан байжээ. Гэвч, сүүлд явуулсан санал асуулгаар В.Путины рейтинг өндөр хэвээр байгаа нь сөрөг хүчнийхэнд боломж бараг байхгүй гэдгийг илтгэсэн хэрэг. Тиймдээ ч А.Навальный болон түүнийг дэмжигчид олон нийтийн анхаарлыг авлига, хээл хахууль руу чиглүүлж дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн зарим ажиглагчид онцлон тэмдэглэлээ.

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна
НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

11 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

11 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

11 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах