П.Цагаан, Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахаж, боомилсон шийдвэрээ эргэж харахыг хүсэн намын дарга С.Эрдэнэд ил захидал илгээжээ. Учир нь Ардчилсан нам бүх шатны удирдах ажилтны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа. Гэвч намын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын дагуу бүх нэр дэвшигч сонгуулийн хураамж болон дэнчин төлөхөөр болжээ.
Тухайлбал, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн сонгуулийн хураамж, мөн ийм хэмжээний дэнчин тавих ёстой. Түүнчлэн нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой.
Мөн 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан бүх шатны намын даргыг удирдах ажилтны сонгуульд бүртгэхээс татгалзах аж. Түүнчлэн өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн, өөр намаас нэрийг нь дэвшүүлсэн, намын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг “тодотголтой” бол бүртгэхгүй. Тиймээс энэ мэтээр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэрээ нэн даруй засч залруулах ёстой гэдэг байр сууриа П.Цагаан илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.