Орон даяар УИХ, аймаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн сонгууль үргэлжилж байна. Өнөөдөр зөөврийн хайрцгаар авсан санал хураалтын дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
Өчигдөр 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүлмжилсэн хайрцгаар 4412 иргэнээс санал авсан байна. Тус хайрцгаар нийт 4691 хүнээс авах ёстой байсан хэдий ч 4412 иргэн саналаа өгчээ.
Тодруулбал, Баянгол дүүрэгт 749, Баянзүрх дүүрэгт 946, Багануур дүүрэгт 170, Баганхангай дүүрэгт 24, Налайх дүүрэгт 192, Сүхбаатар дүүрэгт 390, Чингэлтэй дүүрэгт 575, Хан-Уул дүүрэгт 468, Сонгинохайрхан дүүрэгт 898 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн аж.