Д.Баттулга: Сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй

Д.Баттулга: Сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй

НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн санал авах байранд очиж,  саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр “Нийслэлчүүддээ хандан иргэнийхээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй” хэмээн уриаллаа.

Нийслэлийн хэмжээнд энэ удаад 924 629 иргэн санал өгч байна. Тэдгээрээс Баянзүрх дүүрэгт 220.130, Сонгинохайрхан дүүрэгт 205.276, Баянгол дүүрэгт 140.846, Чингэлтэй дүүрэгт 111.022, Хан-Уул дүүрэгт 105.874, Сүхбаатар дүүрэгт 96.265, Налайх дүүрэгт 23.976, Багануур дүүрэгт 19.442, Багахангай дүүрэгт 2.798 сонгогч харьяалагдаж буй. 13:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 18.1  хувьтай байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ