М.Энхболд намынхаа нөхдийг магтан матав

М.Энхболд намынхаа нөхдийг магтан матав

МАН-ын VII Бага хурал өнөөдөр хуралдахаар товоо зарласан. Бага хурлын гишүүдийг бүртгэсний дараа хурлыг нээж, МАН-ын дарга М.Энхболд улстөрийн илтгэл тавилаа.

Тэрбээр “АН-ынхантай маргаж, мэтгэлцэхээ больё. Зөвхөн урагшаа харъя. Цаг алдаж, алгуурлан алмайрч огт болохгүй түүхэн мөч бидэнд тулгараад байна. “Цаг алдаж байна, алгуур удаан байна” хэмээн Засгийн газрыг олон нийт шүүмжилж байна. Энэ бол бодитой шүүмжлэл мөн” гэв. Үүнээс үзэхэд М.Энхболд эрх баригчид АН-ыг муулахаас хэтрэхгүй, нөөцөө бололцоогоо шавхан дайчилж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй бололтой. Мөн тэрбээр “ургын мод” хэмээн шүүмжлэл дагуулах болсон томилгоог цэгцлэх гэж байгаа бололтой.

Учир нь тэрбээр илтгэлдээ “Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал байх болно. Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавигдсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгч, ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, авлига, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцож ажиллах нь чухал байна” гэдгийг дуулгасан. Тиймээс тун удахгүй эрх баригчид ажил хийхийш үзүүлж өгөх бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.