МАН-ын Бага хурал түр завсарлаад орсон. Хурлаар Бага хурлын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дууссан байна.
Тодруулбал, Бага хурлын 33 гишүүн төрийн захиргааны албан тушаалд томилогдсонтой холбоотой чөлөөлж, тэдний оронд өөр гишүүдийн нөхөн томилсон аж. Одоо харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга томилох асуудлаа хэлэлцэж эхэлжээ.
Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүг нэр дэвшүүлэх саналыг намын дарга нь гаргасан гэнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.